Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Ц.Доржсэмбэ

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Ц.Доржсэмбэ Шүлэг: Ц.Доржсэмбэ : Өлзийтийн суурин минь
    Оруулсан admin on 2008-01-25 01:56:16 (392 уншсан)

    Дотно нандин бүхэн минь шаналгаат самуурлаар дуусч байхад
    Шөнийн гийчин болж харанхуйд чинь би ирлээ
    Нохдынхоо дуу шиг элэгсэг дотноор угт даа
    Шуурган цастай нэгэн сарын Өлзийт минь
    Хулгайч нь хүртэл ийм шуургаа зүхдэггүй
    Хувь заяаны чинь нэгэн шөнөөр аяны үүргэвчтэй
    Хашааны нөмөрт гэмтэн мэт зогсох надаас
    Халуун сэтгэл хайх мэт салхи нь исгэрэн заам ярна.
    Ай тэр гэрийн минь тооноор гэрэл үзэгдээд
    Алиахан ээжийн энгэрт дүү минь үнэгчлэн байгаа
    Атгасан гарт нь ч хайр шингэсэн аав минь
    Амбаарынхаа дээврийг босгоод л амжжээ ганцаараа
    Асаасан янжуурын улаан цог улалзуулан алхахыг минь
    Араас дагах нохдын чинь дуу л бүхэнд илчилнээ, суурин минь


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)

    Ц.Доржсэмбэ Шүлэг: Ц.Доржсэмбэ : Хэнд би таалагдах ёстой вэ?
    Оруулсан admin on 2008-01-25 01:55:16 (525 уншсан)

    Хэнхдэг цээжний минь цаанаас
    Хэмжээлшгүй гоёор нахиалсан модыг
    Хүн бүгд л зөөлхөнийг нь гайхаж
    Хуруу гараа сунгацгаадаг сан
    Хамаг амьдралын хуудсуудын
    Хагасыг нь эргүүлчихээд хартал
    Хайр татсан модны минь мөчирт
    Хурц өргөс л жадлан ургажээ
    Хүрэх гэж сарвалзсан хуруунуудын
    Хэнд нь ч цаашдаа таалагдахыг би хүссэнгүй…


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 2)

    Ц.Доржсэмбэ Шүлэг: Ц.Доржсэмбэ : Удиртгал
    Оруулсан admin on 2008-01-25 01:52:00 (448 уншсан)

    Аниргүйд би хөнгөн санаашралтай
    Алиман сарнаар өгөөмөр явлаа
    Эмтэрсэн бүхэнд эмтэрхий нь болж очдог байлаа
    Эмгэн хүнд өвгөн болж нэгэн цагт очно гэж мөрөөддөг
    байлаа
    Даль нь гэмтсэн шувуунд
    Далавч нь болж тэнгэрийн салхи очдог
    Асгарч буй нулимсанд би
    Алчуур нь болж очдог байлаа


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1800 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Ц.Доржсэмбэ Шүлэг: Ц.Доржсэмбэ : Хотын шүлэг
    Оруулсан admin on 2008-01-25 01:51:00 (406 уншсан)

    Хот
    Хөдөө хээрийн минь суурин гацааг
    Ховдоглон залгиж дуусаад
    Хорт утаагаар бүгшүүлэгч
    Хот
    Ялдам төгс, зориг хүчээр хооллогч
    Ялдам төгс, зориг хүчгүйчүүдийг үйлдвэрлэгч
    Хот



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1144 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Ц.Доржсэмбэ Шүлэг: Ц.Доржсэмбэ : Хүлцэл
    Оруулсан admin on 2008-01-25 01:32:00 (426 уншсан)


    Цаг хугацааг тэнгисийн шуурга шиг сэрээж явсан
    Цадиг ихтэй өвгөдийн минь шарил дээгүүр
    Гуринхалсан чоно шиг хэсүүл цагаачдын
    Гандсан нөмрөгийн хормой хэдийнэ шүргэжээ
    Өстний чинь өмнө өдөт сум шиг байж чадаагүй
    Өрөвдөлтэй хэдэн үрсийн чинь өмнөөс
    Өвгөд минь та нараасаа түмэнтээ хүлцэл өчье.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


    Ц.Доржсэмбэ Шүлэг: Ц.Доржсэмбэ : Удахгүй
    Оруулсан admin on 2008-01-25 01:27:00 (511 уншсан)

    Тун удахгүй би хэлгүй болно
    Тэр цагт
    Мянган хэлтэй бурхадын
    Мэлмий туяаран баясна
    Гэвч
    Хэлтэй байхад минь
    Тоож сонсоогүй миний яриаг
    Үгүйлж эхлэх амьдрал
    Үггүйгээр оршиж


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 910 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 4.75)


    Ц.Доржсэмбэ Шүлэг: Ц.Доржсэмбэ : Гуйлгачин, тэнүүлчин хоёр
    Оруулсан admin on 2008-01-25 01:25:00 (370 уншсан)

    Аз жаргалгүй
    Тэнэмэл хүмүүсийн
    Гандсан нөмрөгийн
    Хормой шүргээгүй
    Газар нутаг гэж
    Хаана ч алга
    Тэнгэрийн доромжлол
    Хүрсэн хүн
    Гуйлгачилдаг
    Газрын даажигналд
    Өртсөн хөл
    Тэнүүчилдэг.



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Ц.Доржсэмбэ Шүлэг: Ц.Доржсэмбэ : Өвлийн хүмүүс
    Оруулсан admin on 2008-01-25 01:25:00 (308 уншсан)


    Цас малгайлан орохыг
    Мэдээгүй мэт
    Цонхны цаана
    Малгайтай хүмүүс бужигнана.



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)

    Ц.Доржсэмбэ Шүлэг: Ц.Доржсэмбэ : Шувуу
    Оруулсан admin on 2008-01-25 01:23:00 (344 уншсан)


    Матрын шүдэнд үлдсэн идэшний хогийг
    Түүж иддэг шувуу болчихсон андыгаа
    Тэнгист шавдаг шувуудаас ялгаж би танилаа
    Мөрөөдөлгүй амьдарч эхэлсэн цагаасаа л ийм болтлоо
    хувирч дээ, хөөрхий

    * * *

    Өрөөн дотуур холхих
    Бяцхан сүүдэрт ч
    Өнө мөнхийн тухай
    Өөрийн гэсэн мөрөөдөл бий.

    * * *
    Цэндийн Доржсэмбэ
    “ХЭНД БИ ТААЛАГДАХ ЁСТОЙ ВЭ…” Шүлгийн түүврээс



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)

    Ц.Доржсэмбэ Шүлэг: Ц.Доржсэмбэ : Оёдолчны дууль
    Оруулсан admin on 2008-01-25 01:22:00 (410 уншсан)

    Аз жаргалыг би
    Өмсөх хувцас адил
    Өөртөө тааруулан урлахыг хүсдэг ч
    Ур дутуу оёдолчин би
    Өөртөө хэзээ ч тохируулж чаддаггүй
    Өмсөөд үзэхэд багадсан байдаг
    Ханзлан задлаад дахиад л оёдог ч
    Урьдынхаасаа ч бүр богинодуулсан байдаг


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2194 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 4)


    Ц.Доржсэмбэ Шүлэг: Ц.Доржсэмбэ : Шөнүүд минь
    Оруулсан admin on 2008-01-25 01:21:00 (473 уншсан)

    Харанхуй шөнийн ор хөнжлийг
    Хувааж янагласан бүсгүй минь
    Урьд насандаа би чиний
    Уруул дээр чинь үнсэж явлаа
    Тэмдэгт баталгаа нь гэвэл
    Тачаангуй чиний уруул байна
    Эргэж хөрвөх энэ насны хуудсанд ч
    Эцэг тэнгэр ахиад л


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2162 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Ц.Доржсэмбэ Шүлэг: Ц.Доржсэмбэ : Гал цас
    Оруулсан admin on 2008-01-25 01:17:00 (373 уншсан)

    Ц.Доржсэмбэ : Гал цас Будрах цасны үзүүрт Бодлогошрол минь явдаг Бодлогошрол минь цас Би цасанд байсан учраас Бүлээрэхийг минь хэн ч анзаардаггүй Дөллөх галын илчинд Хайр минь явдаг Хайр минь гал Би галанд байсан учраас Даарахыг минь хаана ч үздэггүй ээ… Цэндийн Доржсэмбэ “ХЭНД БИ ТААЛАГДАХ ЁСТОЙ ВЭ…” Шүлгийн түүврээс

    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Ц.Доржсэмбэ Шүлэг: Ц.Доржсэмбэ : Илбэ
    Оруулсан admin on 2008-01-25 01:15:00 (443 уншсан)

    Юутай энхрийхэн минь
    Дахиж хэзээ ч уулзахгүй бүсгүй минь
    Даль жигүүрээ би
    Бэртээгч бүхний зөнд бэлэглэсэн
    Бушуухан чамдаа очих
    Далавч минь одоо дэлгэгдэхгүй
    Үй түмэн солонгын дотроос
    Үнэмшиж дурласан солонго минь


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1946 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn