Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Д.Пүрэвдорж

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Д.Пүрэвдорж Шүлэг: Д. Пүрэвдорж : Атгахан биендээ ахадсан бодолтой би
    Оруулсан oko on 2010-07-01 20:06:00 (181 уншсан)

    2008/9/13
    Замбуу тивийн зүрхэнд хүмүн болсондоо би бахархнам
    Заяасан эцэг эхдээ халамж нь болдгоороо би бахаднам
    Замбуу тивийн нарыг тоонондоо аргамжиж өглөө угтдагтаа би азтай хүн
    Заяа тавилангаар учирсан эх орноороо би гайхуулж өссөн би азтай хүн


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1979 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Д.Пүрэвдорж Найраглал: Д.Пүрэвдорж : Хар цас /Найраглал/
    Оруулсан admin on 2009-08-04 03:39:07 (1311 уншсан)


    /Найраглал/
    Эхлэл
    ....Энэ дайний эхэнг зурвал
    Эрх чөлөөний эрлэг болж
    Хар өдрийн халуун булшинд
    Хасан дээр суусан хэрээ байна
    1
    Гучуулаа бид гучин ээжтэй
    Гучуулаа бид гучин аавтай
    Гучуулаа бид гучин нэртэй
    Гучуулаа бас гучин гэртэй
    Гучуулаа дөчин нэгэн онд
    Гучуулаа дөнгөж  найман насандаа
    Сурагчийн цүнхийг хоёрдугаар дайнтай
    Сургууль руугаа үүрч явсан юм
    Тэр цагт, манай нутаг
    Тэнгэр цэлмэг нартай байсан ч
    Амьтны царайг шөнийн үүл шиг
    Алсын дайны сүүдэр дарсан юм
    Гучуулаа бид ийм л үед
    Гучин шувуу шиг ижилдэн дасаж
    Амьдралаараа энэ найраглалын
    Анхны мөрийг бичсэн юм даа
    Өглөөн нар руу нэгэн цонхтой
    Өөрийн нар руу хоёр цонхтой
    Гурван цонхоор манай ангид
    Гучин дэвтэрт нар тусна
    Эх орноо түүгээр үзэж
    Энх орчлонг түүгээр хүсэж
    Гурван цонх минь тэр ангидаа
    Гурван сайхан мэлмий байлаа
    Тэгээд ч би түүгээр туссан
    Тэргэл нарны сайхан туяанд
    Эрдэнийн зургаан үсэг хэлхэж
    “Эх орон” гэж бичсэн билээ.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 13291 байт | Сэтгэгдэл бичих? | Найраглал | Оноо: 4.66)


    Д.Пүрэвдорж Найраглал: Д.Пүрэвдорж : Хөх даалимбан тэрлэг
    Оруулсан admin on 2009-08-03 23:03:51 (1188 уншсан)


    Уянгын оршил
    ***********
    -Цэрэг эрсийн улаан тоос
    Цэцгэн дундуур татаад явсан юм
    Цээжин дотор хагацал орхиод
    Цэнхэр уулсыг даваад явсан юм
    Олон эрчүүл дуугаа дуулаад
    Онгон талаар давхиад явсан юм
    Орон гэртээ зайгаа орхиод
    Одтой адил харваад явсан юм
    Сарних тоосны нэгэн үзүүрт
    Саруул нүдээ би чилээж
    Санаа алдан сүүгээ өргөн
    Сар шиг мэлтрэн гаднаа үлдсэн юм
    Хөдөө нутгийн хөх алсад
    Хөл хүнд шинэхэн бэр
    Ардын хувьсгалт улаан цэргийн
    Ар гэр болж үлдсэн юм


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 16455 байт | Сэтгэгдэл бичих? | Найраглал | Оноо: 4)


    Д.Пүрэвдорж Шүлэг: Д.Пvрэвдорж : Тусгаар тогтнол
    Оруулсан admin on 2007-11-24 06:21:00 (3513 уншсан)


    Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
    Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
    Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
    Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
    Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
    Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
    Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 8998 байт | 13 санал | Шүлэг | Оноо: 5)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn