-
 |
Онлайнд байгаа |
 |
|
There are currently, 119 зочин(s) and 1 гишүүд(s) that are online.
You are Anonymous user. You can register for free by clicking here
|
|
|
 |
-
 |
Нэвтрэх |
 |
|
|
Don't have an account yet? You can create one. As a registered user you have some advantages like theme manager, comments configuration and post comments with your name.
|
|
|
 |
 |
Өнөөдрийн шилдэг |
 |
|
|
There isn't a Biggest Story for Today, yet.
|
|
|
 |
-
-
-
| |
-
Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Охины минь дурлах залууд илгээх захидал
Оруулсан admin on 2010-05-28 03:43:00 (358 уншсан)
Х.Болор-Эрдэнэ
Сайхан цэцэгийг ургуулах гэж цэцэгчин хүн сар, нар, ододыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин хүн.
Харин надаас тасарч, сэтгэлээс бүтсэн энэ цэцэг одоо өөр гэрэл рүү тэмүүлж байна. Эгдүүцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо үзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна. Анх харахдаа л чи түүнд минь татагдсан бол түүнтэй үүрд үргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд минь гараа хүргэж болно.
Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи өөрийгөө андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагүй мэт царайлаад цааш явж одоорой. Түүнд минь горьдлого төрүүлэх хэрэггүй. Тодорхойгүй эхлэлийг тавиагүй л бол аз жаргалгүй төгсгөл ирдэггүй юм.
Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг төрүүлсэн юм. Тэр хайрыг анзаараагүй өнгөрдөг байлаа ч нэгэн цогтой, халуун зүрхний гүнд маш олон жил чи хадгалагдах болно.
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
6638 байт | 2 санал | Өгүүллэг
| Оноо: 5)
|
|
Өгүүллэг: Х.Болор-эрдэнэ : Гэрээслэл
Оруулсан admin on 2009-02-03 07:29:07 (1053 уншсан)
ehlenbichigch writes " Гэнэтхэн түүнийгээ үгүйлж эхлэв. Саяхан л байсан. Байх байхдаа бүр энүүхэнд байсан. Авчихаж. Алдчихаж. Ээжээсээ асуув. “Хараагүй ээ, мэдэхгүй.” Хөршөөсөө сураглав. “Тэрүүгээр яадаг юм.” Хувцасны шүүгээ, дэр, гудсаа сөхөөд ч олсонгүй. Ийм хурдан, ингээд л алдчихна гэж бодож байсангүй. “Надаас өөрөө явчихав уу? Түүнгүйгээр би оршин тогтноно гэдэгтээ итгэхгүй нь.”"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2949 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг
| Оноо: 5)
|
|
Өгүүллэг: Х.Болор-эрдэнэ : Нэвтрэх бүс
Оруулсан admin on 2008-11-18 21:10:14 (928 уншсан)
ehlenbichigch writes " “Хүмүүст таалагдах хэрэгтэй юу? Тэгэх албатай гэж үү?”. Ийм бодолтой явдаг тул надад найз нөхөд гээд байх юм үгүй. Эхэндээ хэнээс ч хамаарахгүй, хэнтэй ч орооцолдохгүй амар л байлаа. Яваад л байлаа. Амьдраад л байлаа.Нэг мэдсэн чинь биш ээ. Бүх зүйл нэг л биш. “Хэнэггүй, их зантай, хүйтэн, тэнэг, хөлдүү” юу юу гэнэ вэ? Ёстой бурж өгдөг сурагтай, тэд. Ингээд бодлоо. “Хүмүүст таалагдахыг хичээж эхлэх хэрэгтэй юм байна даа” гэж. Таалагдах тухай хичээлт мэрийлт. Угаасаа сураагүй юм гэдэг бусдыг залхааж орхидог юм билээ. Уг нь чамгүй зүтгэсэн шүү. Нэг сонссон чинь “Балай, утгагүй, залхмаар, хэлбэрдэгч, эв дүйгүй, итгэл үнэшилгүй” гэсэн тодорхойлолтыг зүүчихэж. Зарим нэг нь уйдахаараа миний утгагүй яриаг сонсож, инээд доог хийх гэж урьж залдаг байсан гэнэ."
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
8064 байт | 5 санал | Өгүүллэг
| Оноо: 5)
|
|
Өгүүллэг: Х.Болор-эрдэнэ : Үргэлжлэхгүй
Оруулсан admin on 2008-11-18 21:08:00 (771 уншсан)
ehlenbichigch writes " Айдас. Түгшүүр. Цагаа олоогүй зочин хэвлийд нь сэржээ. Ижий итгэхийг хүссэнгүй. Бие нозоорч дотор муухайрна. Тэр бодно. Бодол өдөржин хөвөрч биеэ чагнана. Хаа нэгтэй түгшүүр нуугдана. Түгшүүр ижийг хэзээ хэзээгүй ижийг базаж авах гээд байх шиг. Шиг дуусаагүй байтал дотроос хэн нэг нь гэнэт тийрэв. Зэрэгцээд танил эмчийн дүр. Үр хөврөл устгадаг бүсгүй. Утас. Хаяг. Эрэл. Түгшүүр. Аврал болсон хаяг. Оллоо. Тэмдэглэлийн дэвтрийн тасархай хуудас. Салгалсан гар. Утас залгав. Харилцуурын цаанаас ялдам хоолой. “Байна уу?...Өө тэгсэн үү?” Тэр бохь зажилж байна. “Хүрээд ир. Үзье.” Ижий уртаар амьсгаа авахыг оролдоно. “Жаахан хүүхэд хөөрхөн л дөө. Гэхдээ одоо л биш шүү.”"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
5665 байт | 4 санал | Өгүүллэг
| Оноо: 0)
|
|
Х.Болор-эрдэнэ : Нэвтрэх бүс
Оруулсан admin on 2008-11-05 02:10:44 (547 уншсан)
“Хүмүүст таалагдах хэрэгтэй юу? Тэгэх албатай гэж үү?”. Ийм бодолтой явдаг тул надад найз нөхөд гээд байх юм үгүй. Эхэндээ хэнээс ч хамаарахгүй, хэнтэй ч орооцолдохгүй амар л байлаа. Яваад л байлаа. Амьдраад л байлаа.
Нэг мэдсэн чинь биш ээ. Бүх зүйл нэг л биш. “Хэнэггүй, их зантай, хүйтэн, тэнэг, хөлдүү” юу юу гэнэ вэ? Ёстой бурж өгдөг сурагтай, тэд. Ингээд бодлоо. “Хүмүүст таалагдахыг хичээж эхлэх хэрэгтэй юм байна даа” гэж. Таалагдах тухай хичээлт мэрийлт. Угаасаа сураагүй юм гэдэг бусдыг залхааж орхидог юм билээ. Уг нь чамгүй зүтгэсэн шүү.
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
7957 байт | 2 санал | Оноо: 5)
|
|
Өгүүллэг: Х.Болор-эрдэнэ : Алтан хайрцаг
Оруулсан admin on 2008-11-05 02:01:25 (549 уншсан)
Хайрт эмээ, өвөө хоёртоо зориулав. Эмээгийн маань эгэл ертөнцтэй холбогдож байдаг сүүлчийн утас тасарч байхад толгой нь миний өвөр дээр байсан юм. “Тэд ирлээ. Тэр хоёр намайг авах гээд” байна гэсэн үгсийг сонсоод би эмээгээ хэний гараас хэрхэн аварч үлдэхээ мэдэхгүй хий л бүлтгэнэж, анх удаа хувь тавилангийн өмнө юу ч хийж чадахгүй арчаагүй дорой нэгэн болохоо ойлгосон юм. Цээжнээс нь хүрхрэх мэт чимээ гарснаа эмээ маань “Эмээгээ..битгий тавиарай” гэж үглэж байв. Би ч чадах л хэрээрээ гарыг нь алгандаа байдаг чадлаараа атгаж байх үед хуруунууд нь аажмаар хөрч, миний эрхий хурууг зүүн гартаа атгасан чигээрээ хөшиж байлаа. Түүнийг хэн нэг нь миний гараас булаан авч байхад би юу ч хийж чадаагүй. Түргэний эмч ирээд цээж рүү нь хүчтэй дэлсэж, байн байн чагнаж үзэж байхад “Одоо ч оройтсон доо” гэж бодож зогсов. Үнэхээр тэгэхэд л эмээгийн маань хувьд бүх юм дууссан. Эмээ нар үлгэр шиг үргэлж нууцлаг, сонирхолтой хэрнээ мөрөөдөл шиг үргэлж дэргэд байдгийг бид дэндүү хожуу ухаардаг нь харамсалтай. Би эмээгийнхээ хамгийн анхны зээ охин нь. “Балет” гэдэг нэртэй, бүжиглэж байгаа гоё хүүхний зурагтай дугуй хайрцагнаас сайхан үнэртэй цагаан энгэсэг хөвөнд шингээн нүүрэндээ түрхээд эмээ маань өглөө бүр ажилдаа явдаг байсан үеийг санаж байна. Энэ бол бүүр багын явдал.
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
30470 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг
| Оноо: 0)
|
|
Өгүүллэг: Х.Болор-эрдэнэ : Үс
Оруулсан admin on 2008-11-05 01:53:48 (586 уншсан)
Яг одоо би үсээ ургахыг хүлээж байна. Энэ хүлээлтийг дагаад бүх амьдрал маань, миний үс миний санасан хэмжээнд хүртэл урт ургахыг хүлээгээд байна. Үснийхээ ард хүмүүсийн нүднээс нуугдах гэж л тэр. Өөрийгөө үргэлж эвдэхийг хүсдэг, өөрөөсөө уйдамтгай зан маань миний хүлээлтийг бусниулах гэж тун ч их мэрийж байна.
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
6000 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг
| Оноо: 4.5)
|
|
Шүлэг: Х.Болор-эрдэнэ : Хоёр сэтгэл
Оруулсан admin on 2008-09-05 01:49:31 (692 уншсан)
ehlenbichigch writes " Нэг тогоо. Нэг гал, Нэг ор. Дундын хvvхэд. Тэнд хоёр сэтгэл, хоёр хvсэл. Өглөө нь хоол цай, гал хөс. Өдөр нь ажил төрөл, ах дvvс. Vдэш нь хоол цай, ор хөнжил. Улиг болсон эр эмийн явдал. Мэддэг царай мэддэг бие, дассан бас залхсан дуу хоолой.
"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1032 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 3)
|
|
Өгүүллэг: Худалдаа
Оруулсан admin on 2008-08-23 10:36:35 (1077 уншсан)
ehlenbichigch writes " Хотын гудамжинд шөнө болжээ. Ийм шөнөөр согтуу хөлчүү юм уу, олз хайсан хүмүүс л гудамжинд гарч ирдэг дээ. Зарим нь асахаа байсан, зарим нь унтарч асахын хооронд анивчин, цөөн хэд нь шөнийн харанхуйд дөнгөж гэрэлтэхтэй үгүйтэй бүүдийж байгаа гудамжны гэрлүүдийг сүлжих мэт шөнийн ажилтай машинууд сүнгэнэнэ. 24 цагийн үйлчилгээтэй дэлгүүрийн үүдэнд хэдэн тамхи ширхэглэн зогсож байгаа хөгшний хажуугаар гуйвлан явсан 30 орчим насны залуу гэнэт зогссоноо хажууд нь ирээд хоёр зогисов. Дух руугаа дарж өмссөн хар бүрх нь хажуу тийшээ донхойж, өглөөхөн өмссөн цагаан цам нь бөөлжисөндөө халтартсан байлаа. Залуу, -Эмээ, зарах юм байна уу хэмээн нэлээд нухацтай асуув. Эмгэн залуугийн согтуу нүд рүү нэг харснаа хайхрамжгүй байдалтай тонгойгоод, -Хүү минь, цаг орой болжээ. Харьж амрах хэрэгтэй гэж бодогдохгүй байна уу гэхэд залуу инээд алдсанаа, "
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
13609 байт | 3 санал | Өгүүллэг
| Оноо: 3.66)
|
|
Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Жаран хөлт
Оруулсан admin on 2008-05-29 22:56:00 (808 уншсан)
ehlenbichigch writes "“Хоногийн хорин дөрвөн цаг хүрэлцэхгүй байна” гэж ярих дуртай нэг эрийг сайн мэдэх юм. Энд тэндгүй гүйж явдаг түүнтэй тааралдах бүртээ би энэ үгийг нь дуулах бөгөөд мань эр ч саяхан уулзаад салснаа мартсан юм шиг нөгөө л үгээ хэлсээр жирэлзтэл алхан өнгөрнө. Өдөрт /заримдаа цаг тутамд/ хэд ч тааралдаж мэдэх түүнийг харах бүртээ би тэр үгэнд нь үнэндээ үнэмшиж орхидог юм. Хурдан ч гэж жигтэйхэн. Түрүүхэн энэ замын урдхан талд явж харагдсан бол минутын дараа хотын хойд хэсэгт гүйхээрээ харайлгаж харагдах. “Гүйгээд” л өнгөрдөг болохоор нь мань хүнийг би анзаарч сонирхож байгаагүй юм билээ."
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
14121 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг
| Оноо: 5)
|
|
Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Эхийн тухай үлгэр
Оруулсан admin on 2008-03-07 02:23:32 (1176 уншсан)
Ээжийн тухай нэг сайхан зохиол бичихсэн гэсэн бодол өдөр шөнийн алинд боловч сэтгэлийн мухраас байнга л хатган зовоодог байлаа. Би үзгээ шүүрч авах боловч манай гариг дээр нэгэнт алдаршсан энэ сайхан сэтгэлт хүний тухай ямархуу юм бичихээ мэдэхгүй дэмий л хуруу хумсаа хэмлэн бодолд автдаг байв. Нэгэнт тэр тухай бичихээр шийдсэн л бол бичихээс өөр аргагүй. Түүнийг ор тас мартаж орхиё гэж хэдэнтээ шийдсэн авч тэр тоолонд зөрүүд үзэгний маань үзүүр хурууны өндөг рүү часхийтэл шивэн ороод, өр цээжний гүнд нэвтрэн хамгийн эмзэг, хамгийн бяцхан нэгэн зайд эвхрэн хэвтчихээд хөдлөх тоолонд хатган зовоодог байлаа. Тэгэхээр тэрхүү өргөсийг бичиж дуусч байж л авч хаях боломжтой болно гэсэн үг.
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
31176 байт | 2 санал | Өгүүллэг
| Оноо: 5)
|
|
Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Дурлал
Оруулсан admin on 2008-01-03 19:25:00 (3064 уншсан)
Цас хүнд дурлажээ.Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Өнөөх бүсгүй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтөй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ.''Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо.
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
4238 байт | 24 санал | Өгүүллэг
| Оноо: 4.75)
|
|
Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Тахим
Оруулсан admin on 2007-03-13 06:53:00 (1344 уншсан)
Уран зөгнөгч маань ноомой даруухан, хүний нүдэнд өртөмгүй дорой нэгэн. Хэн ч уншихгүй номыг бичих гэж тэр бараг арван жилийг зарцуулсан юм. Бүсгүйчүүдийн донтой гэдгийг нь түүний харцнаас ч олж харахгүй. Учир нь тэр хэзээ ч эмэгтэй хүн рүү эгцэлж харж чаддаггүй. Харин ганцаараа байхыг нь харсан эмэгтэй хүн бол тэсэж чадахгүй биз ээ. Түүний галзуурсан мэт аяглал, дэрнийхээ үзүүрийг хэлээрээ оролдож, амандаа хөхөн, овойлгон тавьсан хөнжил рүүгээ хэрхэн оцолзон зүтгэж байгааг нь харвал уу.
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
6795 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг
| Оноо: 0)
|
|
| |
-
-
 |
Зургийн цомог |
 |
|
|
Та өөрийн компьютер дээрх олон зургаа хаана юу байгааг нь мэдэхгүй зовж байна уу! Тэгвэл та энэ зураг дээр дарж дэлхийн хамгийн шилдэг зураг зохион байгуулах программыг үнэгүй татаж суулгаарай!

kho-004.JPG
Хэмжээс: 600x450 115k
Сэтгэгдэл: 1
Үзсэн: 1013

mongolia2007year-177.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 680

khuv5-030.JPG
Хэмжээс: 600x800 118k
Сэтгэгдэл: 2
Үзсэн: 732
|
|
|
 |
-
-
-
 |
Архив (сараар) |
 |
|
Та аль нэг сар дээр дарвал тухайн сард нэмэгдсэн мэдээллүүдийн жагсаалт гарах болно.
-
9 сар, 2010 он -
8 сар, 2010 он -
7 сар, 2010 он -
6 сар, 2010 он -
5 сар, 2010 он -
4 сар, 2010 он -
3 сар, 2010 он -
2 сар, 2010 он -
1 сар, 2010 он -
12 сар, 2009 он -
11 сар, 2009 он -
10 сар, 2009 он -
9 сар, 2009 он -
8 сар, 2009 он -
7 сар, 2009 он -
6 сар, 2009 он -
5 сар, 2009 он -
4 сар, 2009 он -
3 сар, 2009 он -
2 сар, 2009 он -
1 сар, 2009 он -
12 сар, 2008 он -
11 сар, 2008 он -
10 сар, 2008 он -
9 сар, 2008 он -
8 сар, 2008 он -
7 сар, 2008 он -
6 сар, 2008 он -
5 сар, 2008 он -
4 сар, 2008 он -
3 сар, 2008 он -
2 сар, 2008 он -
1 сар, 2008 он -
12 сар, 2007 он -
11 сар, 2007 он -
10 сар, 2007 он -
9 сар, 2007 он -
8 сар, 2007 он -
7 сар, 2007 он -
6 сар, 2007 он -
5 сар, 2007 он -
4 сар, 2007 он -
3 сар, 2007 он -
2 сар, 2007 он -
1 сар, 2007 он -
12 сар, 2006 он -
11 сар, 2006 он -
10 сар, 2006 он -
9 сар, 2006 он -
8 сар, 2006 он -
7 сар, 2006 он -
6 сар, 2006 он -
5 сар, 2006 он -
4 сар, 2006 он -
3 сар, 2006 он -
2 сар, 2006 он -
1 сар, 2006 он -
12 сар, 2005 он -
11 сар, 2005 он -
10 сар, 2005 он -
9 сар, 2005 он -
8 сар, 2005 он -
7 сар, 2005 он -
6 сар, 2005 он -
5 сар, 2005 он -
4 сар, 2005 он -
3 сар, 2005 он -
1 сар, 2005 он
|
|
|
 |
|