Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: A.Амарсайхан

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    A.Амарсайхан Өгүүллэг: A.Амарсайхан : Баамаа орлогчтой Аамаа
    Оруулсан admin on 2007-07-03 01:01:40 (1734 уншсан)

    (шог өгүүллэг)
    Би тэнгэрийн умдаг атгалаа. Би ч гэж дээ, тэнгэрийн умдаг л намайг атгачихсан хэрэг. Монгол улсын Тээврийн сайдын охин Нарангуатай сууж, жаргасаар хоёр сар боллоо би. Өчигдөр орой эхнэр надад:
    -Аав чамд их сайн амтай байгаа. Яамандаа газрын дарга болгоно гэнээ гэж хэлсэн юм. “Тэнэг мулгуу би, бүхэл бүтэн улсын том яамны хэргийг яаж удирдаж явуулна даа” гэж бодон хөрвөөж хэвтсээр үүр цайлгалаа.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 7474 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг | Оноо: 4.42)


    A.Амарсайхан Өгүүллэг: A.Амарсайхан : Хөдөлгөөн
    Оруулсан admin on 2007-05-24 03:05:01 (1085 уншсан)

    (шог өгүүллэг)
    Өнөө жилийн өвлийн өнтэй дулааныг яана. Уул тал ухаа толгодгүй малын идэш элбэг, ундны цастай болохоор сумын дарга нарын сэтгэл тэнэгэр. Алба цуглах цаг өнгөрсөн хэдий ч, засаг даргын орлогч Пэрэнлэй хоймортоо нөмгөн суугаад тарган хавирганы зузаан өөх халуун цайнд хөшиглөн, өглөөний гүнцгээ хүртэхээр сууж байв. Нохой боргон хашааны хаалга пүн пүн балбаж, түшмэл Дугар амьсгаадан орж ирснээ мэнд ч үгүй,
    -Дарга минь, цаана чинь болохоо байлаа гэж бархирлаа.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 8467 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5)


    A.Амарсайхан Өгүүллэг: A.Амарсайхан : Кондуктор
    Оруулсан admin on 2007-05-11 02:03:14 (1388 уншсан)

    (хошигнол)
    Кондукторын хөдөлмөр нөр их. Бөхийн дээд сургуулийн булиа оюутныг гуд татна гэдэг амаргүй. Доктор профессортой ном хаялцдаг цэцэн цэлмэг оюутантай үг сөргөнө гэдэг бүр ч хэцүү.
    Дээр үеийн багачууд бяруу тугалтай ноцолдсоор, нэг л мэдэхэд бяр тэнхээ сууж бөх болчихсон байдаг байж. Тэгвэл одоо үеийн бөхийн дээд сургуулийн оюутнууд кондуктортой ноцолдсоор бяр хүч тэгширч бөх болдог болжээ.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 7745 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг | Оноо: 4.57)


    A.Амарсайхан Өгүүллэг: A.Амарсайхан : Программистыг хэн төрүүлдэг вэ ?
    Оруулсан admin on 2007-05-11 00:10:38 (1227 уншсан)

    (хошин өгүүллэг)
    Японд сайн программистыг хэдэн дээд сургууль дамжуулан бэлддэг. Ингэхдээ тэд иень гээч мөнгөө хэдэн живаагаар нь баруун солгойгүй цацаж бөөн үрлэг зарлага болж, өр шир тавина.
    Шаварчны хүү шаварчин, программистын хүү программист болно гэсэн үзлийг хятадууд ягштал мөрдөнө. Тэд хэдэн үе дамжуулан өч төчнөөн зоос үрж байж программын нарийн ширийн мэдлэгийг хуримтлуулж авамшаа болно. 


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 9033 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг | Оноо: 5)


    A.Амарсайхан Өгүүллэг: A.Амарсайхан : Залхуурцгаая эрчүүдээ
    Оруулсан admin on 2007-05-11 00:02:04 (1149 уншсан)

    (уриалга)
    Хэдэн зууны тэртээд Ньютон гуай залхуурч суутал толгой дээр нь алим унаснаар бүх ертөнцийн таталцлын тухай хуулиа нээчихсэн гэлцдэг шүү дээ. Ньютон ажилсаг хүн байж таараад модны сүүдэрт залхуурч суух бус эхнэртээ гурил элдэн гал тогоондоо зогсож байсан бол хүн төрөлхтөний оюуныг урагш үсэргэсэн суут нээлтээ хийж чадахгүй байж. Аймаар байгаа биз! Энэ тухай би эхнэртээ үргэлж хэлдэг хүн.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 7145 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5)


    A.Амарсайхан Өгүүллэг: A.Амарсайхан : Битүүний андуурал
    Оруулсан admin on 2007-05-10 23:58:04 (1118 уншсан)

    (шог өгүүллэг)
    Битүүний өдөр нийслэлд гарсан нэгэн хэргийг шүүж байлаа. Хэрэгт дуртай хүмүүс танхим битүүртэл чихцэлдэн суужээ. Битүү хар хувцастай шүүгч эмэгтэйн дуунд цонхны шил чичирч байх нь дуулдана. Хэрэгт холбогдогч Лүмбээ шүүгч рүү гөлөлзөж, толгойгоо маажин, түгдэрч:
    -Битүүний орой, найзындаа битүүлээд буцаж явсан юм л даа. Автобусны цонх битүү цантай. Буугаад иртэл битүү утаа. Манай буудал мөн гэж санагдсан. Цааш хартал манай байшин байх шиг байсан, тэгээд… гэснээ түгдрэн таг боллоо. Шүүгч:


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 5335 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 2)


    A.Амарсайхан Өгүүллэг: A.Амарсайхан : Хөрөнгө
    Оруулсан admin on 2007-05-10 23:50:36 (872 уншсан)

    (шог өгүүллэг)
    Дэлгүүрт хулгай орчих вий гэхээс гозон Нанзаагийн нойр хүрсэнгүй. Үүрээр жаахан зуур дугхиймээр аядсан боловч дэлгүүрийнхээ хаалгыг түгжихээ мартчихаж гэж хар дараад муухай орилон өндийж эхнэрээ цочоон, эргүү маанагаараа дуудуулж аашлууллаа. Зүтгэсээр чүдэнз зурвал тав хагас болж байна.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 8079 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    A.Амарсайхан Өгүүллэг: A.Амарсайхан : Онигоо
    Оруулсан admin on 2007-05-10 23:43:00 (1637 уншсан)

    Хотын дарга Батбаяр ажлаа тараад гараад ирсэн чинь биеэ үнэлэгч бүсгүй хүрч иржээ.
    -Та намайг ав л даа. Хорьхон мянга, тэгэх үү? гэтэл гилжийгээд инээгээд л байх юм гэнэ. Бүсгүй:
    -Дахиж буухгүй шүү, хоёрхон мянга! гэсэн чинь Батбаяр дарга:
    -Би асуучихаад ирье гээд засгийн газрын ордон руу гүйгээд явчихлаа гэнэ.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3266 байт | 2 санал | Өгүүллэг | Оноо: 0)


    A.Амарсайхан Өгүүллэг: A.Амарсайхан : Тендер
    Оруулсан admin on 2007-05-10 23:29:49 (828 уншсан)

    (шог өгүүллэг)
    Дугарын хадам эцэг улаан Дамдин шүрэн хамрынхаа хөлсийг бурзайлган, улаа бутарсан амьтан зүүн хоймортоо суух боллоо.
    -Өчигдөр орой улаан Дүүлээ нэг шил юмтай ирсэн. Сүүлд нь Нордов панз хоёртой орж ирлүү, яалаа даа байз хэмээн түүнийг будилахад самган нь эгдүүцэн,
    -Ногоорсон архичин, хар ус гударч байхаар ганц уут гурил ч болсон нэхдэг байгаа даа гэж намжирдаж байна.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 9405 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    A.Амарсайхан Өгүүллэг: A.Амарсайхан : Бэлгийн морь
    Оруулсан admin on 2007-05-10 23:23:21 (842 уншсан)

    (шог өгүүллэг)
    Улсын их хурлын дарга суманд зочилж ирэх болсныг сумын засаг дарга ховор тохиох завшаантай хэрэг гэж дүгнэлээ. Харин сумын албан тушаалтнуудад энэ нь үнэнхүү тамтай хэрэг болов.
    Эрхэм даргыг хорин цаг тэг минутад сумын төвд ирээд, маргааш өдрийн арван хоёр цаг тэг минутад хөдлөх хүртэлх алхам бүрийг нь нарийн тооцоолон хөтөлбөр гаргаж, түүнийг хүлээн авах ажлыг зохицуулан зохион байгуулах комисс байгууллаа. Хамаг юмны лайг үүрч байх тавилантай засаг даргын орлогч мурий Пэрэнлэй комиссын даргаар томилогдсоныхоо маргааш



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 7695 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5)


    A.Амарсайхан Өгүүллэг: A.Амарсайхан : Монгол бүсгүйн үзэсгэлэн гуагийн учир
    Оруулсан admin on 2007-05-08 01:49:26 (1705 уншсан)

    (хошин өгүүллэг)
    Хэрвээ монгол эрчүүд зальтай, залхуу, заваан, хэнэггүй байгаагүйсэн бол бүсгүйчүүд нь хэзээ ч хацар гоо, бялдар гуалиг, хөл тэгш болохгүй байхсан. Үүнийг би хэлээд байгаа юм биш. Манай суу билигт эрдэмтдийн хийсэн судалгаа нотлоод байгаа юм. Энэ тухай өгүүлье.
    Нэг. Гуа сайхан биеийн учир
    Монгол бүсгүйчүүдийн бие галбирын сайхныг яана! Уулын согоо мэт зэгзгэр бүсгүй улаан зам дээр нь хөндөлдөөд зогсож байгаагүй юм гэхэд Итгэлт баян “Аятайхан биетэй дамшиг шүү” хэмээх алдарт суут үгээ унагахгүй л байхсан.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 10682 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг | Оноо: 3.85)


    A.Амарсайхан Өгүүллэг: A.Амарсайхан : Эм хүйсгүй дэлхий
    Оруулсан admin on 2007-05-08 01:46:49 (993 уншсан)

    (хошин өгүүллэг)
    Улсын их хурлаас Монгол улсын иргэн заавал эрэгтэй байх тухай хууль баталлаа. Манай улсыг “Эм хүйсгүй дэлхий” хэлэлцээрт нэгдэхгүй бол хандивлагч нар зээл өгөхгүй гэж нээнтэглэсэн юм байж.
    Гурав хоног эр хүн шиг жаргалтай амьтан байсангүй. Хундагаа элэгдтэл сархад хүртэж, хутгаа мохтол мах зооглов. Араас үглэж янших хүнгүй болно гэдэг амьдын жаргал байлаа.
    Харин дөрөв дэх өглөө нэг л биш эхлэв. Нар хүртэл шартаад бүрзийчихсэн мандлаа.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 14114 байт | 2 санал | Өгүүллэг | Оноо: 5)


    A.Амарсайхан Өгүүллэг: A.Амарсайхан : Сезон
    Оруулсан admin on 2007-05-08 01:37:06 (860 уншсан)

    (шог өгүүллэг)
    Би хадмынхаа байрны жижиг өрөөнд толгой хоргоддог нэгэн. Хадмын хатавч сахисан хүргэн, хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага хоёр ижил юм аа гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож яваа зовсон амьтан. “Энэ нэг юм угаалгын өрөө эзлээд таг болчихлоо” гэж загнуулахгүйн тулд нүүрээ хам хум угаасан болж зогсохдоо би:
    -Цаад нэг донгио юмны чинь “сезон” хэзээ орох юм бэ, тэгээд? хэмээн хадам ээж ууртай гэгч хэлж байхыг тодхон сонслоо. Намайг дуулаг гэж албаар чангаас чанга хэлж буй нь тэр. “Сезон” гэдэг уул нь гадаад үг л дээ. Наймаачид хүйтэрч нэхий дээл зарагдаж эхлэхээр “нэхийний сезон орлоо” гэж ярьдаг шүү дээ. Ямар эд бараа биш, эрэлт ихсэж, сезон ороод байхдаа яахав гэж би бодсон ч тэрийг нь оруулж чадахгүйдээ гутарна.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 10084 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    A.Амарсайхан Өгүүллэг: A.Амарсайхан : Болохгүй
    Оруулсан admin on 2007-05-08 01:33:23 (992 уншсан)

    Хоёрдугаар ангид байсан жил. Би ангийнхаа Болд, нөгөө ангийн Энхээ хоёртой орцныхоо довжоог эрээчин модны нүүрсээр байлдаан зурж байгаад, хажуу орцонд байдаг Дагдан захиралд толгойгоо эргэтэл загнуулж билээ.
    -Газар эрээчиж болохгүй! Бурхан болоочийг хөдөөлүүлэх газрыг л зурдаг юм! гэж тэр зандарч байсан нь түүнээс хойш үргэлж нүдэнд харагдах болсон юм. Бүр тэр оройноо зүүдлээд орилж босч ирсэн юмдаг.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 8774 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг | Оноо: 5)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn