Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Зохиолчдын намтар

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Зохиолчдын намтар Намтар: Бандийн Болормаа
    Оруулсан admin on 2010-09-07 16:31:53 (17 уншсан)

    Бандийн Болормаа.

    1988-02-08-нд Баян-Өлгийд төрсөн.

    УЗНАДС-ыг 2010 онд сэтгүүлчээр төгссөн.Анхны ном МЗЭ-ээс зарласан "Анхны ном" уралдаанд шалгарч 2008 онд "Намайг эзгүйд" нэртэй хэвлэгдсэн.

    Одоо "BTV"телевизийн редактор



    (Сэтгэгдэл бичих? | Намтар | Оноо: 0)

    Зохиолчдын намтар Намтар: Жагдалын Лхагва намтар, уран бүтээл
    Оруулсан admin on 2010-09-07 11:06:52 (31 уншсан)

    Жагдалын Лхагва намтар, уран бүтээл
    1942-1997 он

    Жагдалын Лхагва 1942 оны 03-р сарын 18нд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Мөнх гэдэг газар Санжмятав,Жагдал нарын хоёр дохь хүү болон мэндэлжээ. Ээж аав нь шашин шүтлэггүй энгийн малчин ард байжээ.

    • 1951-1958 онд Хөвсгөл сумын 7 жилийн дунд сургуульд,
    • 1958-1961 онд Сайншандын 10 жилийн дунд сургуульд,
    • 1961-1966 онуудад ЗХУ-ын Киев хотын Техникийн их сургууль / КПИ/
    • 1966-1970 онд Сүхбаатар хотын Дулааны цахилгаан станцад инженер
    • 1970-1985 онд “Үнэ стандарт,хэмжүүрийн хэрэг эрхлэх байгууллага”-д “Техник технологийн мэдээ”, “Бүтээгдэхүүний чанар,стандартчлалын асуудал” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга
    • 1985-1987 онуудад Москва хотын М.Горькийн нэрэмжит “Утга зохиолын дээд сургуулийн” дээд курст
    • 1987 оноос “Үнэн” сонины соёлын хэлтэст редактор,сэтгүүлч, сурвалжлагч
    • 1992 -1997 онуудад “Үнэн” сонин болон “Бодлын солбицол” сонинд утга зохиолын ажилтан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
    • 1970 оноос Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн холбооны гишүүн болсон байна.
    • 1990 онд МАХН –д элссэн

    Ж. Лхагвын уран бүтээлийг төр засгаас үнэлж, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Мөн Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал,Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 1995 оны “Утгын чимэг” наадмын тэргүүн байрын шагнал тус тус хүртэж байжээ.



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 5094 байт | Сэтгэгдэл бичих? | Намтар | Оноо: 0)


    Зохиолчдын намтар Намтар: Нямхүүгийн НАРАНГЭРЭЛ
    Оруулсан admin on 2010-07-05 15:38:16 (108 уншсан)

    Баянхонгор хайрхан овогт Нямхүүгийн НАРАНГЭРЭЛ

    Баянхонгор хотод төрсөн.

    Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, соёлын сургууль төгссөн.

    Хэлбичгийн ухааны магистер. Утга зохиолын “Хөх Мэдрэхүй” төвийг үүсгэн байгуулагч.

    Шүлгүүд нь франц анли хэлээр орчуулагдсан .

    "Тийн мэдэхүйн гуниг" шүлгийн ном гаргасан.



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Намтар | Оноо: 0)


    Зохиолчдын намтар Намтар: Халтархүүгийн Болормаа
    Оруулсан admin on 2010-04-14 18:57:00 (256 уншсан)

    Халтархүүгийн Болормаа

    - 2003 онд Утга зохиолын дээд сургуулийг утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжлээр

    - 2005 онд Удирдлагын академийг нийгмийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн.

    - 2006 онд "Эмзэглэл" нэртэй анхны номоо хэвлүүлсэн.

    Одоо өдөр тутмын шилдэг хэвлэл "Үндэсний шуудан" сонинд ажиллаж байна.



    (Сэтгэгдэл бичих? | Намтар | Оноо: 1)

    Зохиолчдын намтар Намтар: Намтар : А.Мөнхчимэг
    Оруулсан admin on 2009-07-27 04:13:22 (422 уншсан)

    2007 онд “тав зурсан шүдэнз” шүлгийн түүвэр гаргасан. 2009 онд Радио Телевизийн Дээд Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн. Эдгээр шүлгүүд нь миний шинэлэг, шинэ шүлгийн төрөл юм. Мөн зарим нь Японы хайку шүлгийн хэлбэр ч бий.

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Намтар | Оноо: 0)


    Зохиолчдын намтар Намтар: Анандын Байгалмаа
    Оруулсан admin on 2009-05-05 01:29:10 (271 уншсан)

    Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт төрсөн. Их монгол сургуулийн утга зохиолын ангийг 1998 онд төгссөн. 1990-1994 онд Дорноговь аймгийн АУ-ны сургуульд бичээч, 1998-2002 онд Дорноговь аймгийн Радио телевизийн сурвалжлагч, 2002-2007 он хүртэл МҮОНР-н “Хурд” агентлагт сурвалжлагч, Одоо Гадаадын Иргэн Харьяатын Асуудал Эрхлэх газар олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн хийж байна.
    МЗЭ-н гишүүн, МСНЭ-н ган үзэгт шагналт. 2002 онд “Эрхсийн салхи” шүлгийн түүвэр, 2005 онд “Гэгээн сонор” дуу яруу найргийн цомог, 2008 онд “ Бурхан нуусан нүд” шүлгийн ном хэвлүүлсэн.
    “Санасан шүү чамайгаа”, “Явлаа гэж чанга битгий хэлээрэй” зэрэг дуун олны хүртээл болсон.


    (Сэтгэгдэл бичих? | Намтар | Оноо: 0)

    Зохиолчдын намтар Намтар: ДЭМБЭЭГИЙН МЯГМАР (1933-1997)
    Оруулсан admin on 2008-11-29 05:32:07 (1449 уншсан)


    1933 2.10 нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төржээ. Yргэлжилсэн үг, жүжгийн зохиолч, яруу найрагч.
    1955 онд МУИС, 1971 онд Москва хотноо А.М. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг тус тус төгсчээ. Дунд сургуульд багшилж байснаас гадна сонин, сэтгүүлийн газарт ажиллаж байсан. Алтан гадас одон болон медалиудаар шагнуулжээ.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2083 байт | Сэтгэгдэл бичих? | Намтар | Оноо: 4.33)


    Зохиолчдын намтар Намтар: Цэндийн Дамдинсүрэн : Намтар Уран бүтээл
    Оруулсан admin on 2008-10-20 14:11:00 (5157 уншсан)

    Төрсөн он сар өдөр:     1908 он
    Төрсөн газар:    Дорнод аймгийн Матад сум
    Төгссөн сургууль, боловсрол:    1938 онд Ленинградын дорно дахины дзэд сургууль, 1950 онд тус сургуулийн аспирантурыг дүүргэжээ. 1957 онд профессор цол, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, 1971 онд хэлбичгийн ухааны докторын зэрэг хүртжээ.
    Дэлгэрэнгүй намтар, танилцуулга: Эрдэмтэн зохиолч. Одоогийн Дорнод аймгийн Матад суманд 1908 онд төрсөн. 1938 онд Ленинградын дорно дахины дзэд сургууль, 1950 онд тус сургуулийн аспирантурыг дүүргэжээ. 1957 онд профессор цол, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, 1971 онд хэлбичгийн ухааны докторын зэрэг хүртжээ. «Буурал ээж минь», «Гологдсон хүүхэн», «Хачин хурим» зэрэг ном, түүвэр хзвлүүлжээ. 1946,1947,1951 онд Монгол Улсын төрийн шагнал, 1986 онд Монгол Улсын ардын уран зохиолч цол хүртжээ.

    Анхны ардын уран зохиолч, суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Дорнод аймгийн Матад суманд эгэл малчин Цэндийн хүү болон мэндэлжээ. 1986 онд 78 насандаа таалал болсон.

    Ц.Дамдинсүрэн 1933-1938 онд Ленинград хотын Дорно дахиныг судлах институтэд суралцсан. Сургуульд явснаас нэг жилийн хойно, хол хүний нутагт унасан газар, угаасан усаа санагалзан

    1933 онд, 25 насандаа “Хоёр настай Ро” Монголын уран зохиолын алтан санд орсон шүлгээ одоогоос яг 72 жилийн өмнө,

    1934 онд, 26 насандаа “Буурал Ижий Минь” эрхэмсэг шүлгээ,

    1936 онд, 28 насандаа “Зугаацахаар мордсон нь” гайхамшигт шүлэг, найраглалаа,

    1937 онд, 29 насандаа А.С.Пушкин шүлгээ тэрэлж, Пушкиний шүлгээс орчуулж,

    1938 онд, 30 насандаа “Наалинхай хоёр нүд чинь” шүлгээ бичин үлдээжээ.



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 8286 байт | Сэтгэгдэл бичих? | Намтар | Оноо: 3.4)


    Зохиолчдын намтар Намтар: ПЭРЭНЛЭЙН ЛУВСАНЦЭРЭН
    Оруулсан admin on 2008-09-30 03:47:01 (772 уншсан)

    ehlenbichigch writes "
    Авъяаслаг зохиолч агсан П.Лувсанцэрэн 1933 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт төржээ.
    1944 оноос бага, дунд сургуульд суралцаж 1967 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсжээ.
    Уран бүтээлээ 1962 оноос эхэлж «Нар шингээгүй», «Ус шиг цэнхэр», «Хаврын шувуу», «Мөнгөн аяга», «Сарны сонат», «Нүүдэл» зэрэг олон өгүүллэг «Хөдөөгийн дуун» тууж бичсэн нь «Нар шингээгүй», «Оддын дор», «Хаврын шувуу», «Усны эргүүлэг буюу Борзооны явдал» зэрэг ном болон хэвлэгджээ.

    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Намтар | Оноо: 1)


    Зохиолчдын намтар Намтар: Бархас овогтой Дорж
    Оруулсан admin on 2008-07-04 01:40:30 (502 уншсан)

    Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн.

    1964 онд төрсөн. Эцэг Бархас, эх Дэнсмаа нар нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул иргэд юм.

    Б.Дорж нь дипломатч мэргэжилтэй.     Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1989 онд төгссөн бөгөөд Лондон хотын Весминстрийн их сургуульд суралцан 1999 онд Олон улсын харилцааны магистр цол хамгаалсан.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1705 байт | Сэтгэгдэл бичих? | Намтар | Оноо: 0)


    Зохиолчдын намтар Намтар: Жамянгын Болд-Эрдэнэ
    Оруулсан admin on 2008-06-10 07:19:00 (685 уншсан)

    ehlenbichigch writes "Овог нэр: Боржигон овогт Жамянгын Болд-Эрдэнэ

    1965.08.14 - Төв аймгын Мөнгөнмөрьт сумад албан хаагчын гэр бүлд төржээ.
    1972-1980- Мөнгөнмөрьт сумын найман жилийн дунд сургууль,Налайх хотын 10 н жилийн дунд сургуулийг тус тус төгссөн "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3464 байт | Сэтгэгдэл бичих? | Намтар | Оноо: 0)


    Зохиолчдын намтар Намтар: САНЖААСYРЭНГИЙН АНУДАРЬ (1973-1995)
    Оруулсан admin on 2008-04-30 02:20:26 (664 уншсан)

    САНЖААСYРЭНГИЙН АНУДАРЬ (1973-1995)

    С. Анударь 1973 онд Улаанбаатарт төржээ.
    1990-1994 онуудад МУИС-ийн философич мэргэжлээр төгсч
    1994-1995 онд МУИС-ийн магистрантурт суралцаж байлаа.
    Тэр багаасаа уран зохиол, сонгодог болон рок хөгжим сонирхдог байв.
    Амьдралынхаа богино хугацаанд эрх чөлөөт, ариун, тайван амьдралыг мөрөөдөж өсөх тусмаа түүний хүсэл мөрөөдөл нь улам баяжин түүнийгээ илэрхийлэх үүднээс зохиолч болохыг хүсч байлаа. Тэр ганцхан ном бүтээжээ.
    "4 биш 4" гэдэг энэ эмхэтгэлд түүний 1989-1993 онуудад бичсэн зүйлүүд орсон бөгөөд энд Анударь өнөөгийн бидний амьдралын бодит үнэнийг идеалист гүн ухааны үүднээс сэтгэн мэдэрч өөрийнхөө товч, тодорхой, өвөрмөц аргаар дүрсэлжээ. Түүний зохиолын гол баатрууд бол амьдралд дуртай, маш хүмүүнлэг, цэвэр ариун. чөлөөт амьдралыг мөрөөдсөн хүмүүс юм.



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Намтар | Оноо: 4.5)


    Зохиолчдын намтар Намтар: Г.Аюурзана
    Оруулсан admin on 2008-04-22 11:00:10 (838 уншсан)

    ГУНААЖАВЫН АЮУРЗАНА

    Гүн овогт Г.Аюурзана нь 1970 онд Баянхонгор хотод төрсөн. 1998 – 1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж дүүргэсэн. Яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд” (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001) , "Философийн шүлгүүд" (2001) номууд, "Цасны роман" тууж, "Хэвтрийн хүн" (2002), "Илбэ зэрэглээ" (2003) романууд хэвлүүлжээ. МЗЭ-ийн шагналт. 2002 оны шилдэг зохиолын "Алтан өд" цомын эзэн.



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Намтар | Оноо: 0)


    Зохиолчдын намтар Намтар: Норовын Гантулга
    Оруулсан admin on 2008-04-09 06:31:27 (467 уншсан)

    Залуу яруу найрагч Норовын Гантулга

    Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат. Эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба, төрийн шагналт яруу найрагч З.Дорж нарын төрсөн нутгийн хүү. Төрсөн нутагт нь орших Арцын Улаан хад энэ хүүгийн нандин шүтээн, шүлэг, яруу найргийнх нь амин сүнс юм. Түүний шүлэг, яруу найргийн талаар шинжлэх ухааны доктор Ч.Билигсайхан, Л.Дашням нарын олон хүн санал сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг. Тэрбээр “Тусгаар тогтнол-2004”, “Янжинлхам-2005”, Р.Чойномын нэрэмжит “Алтан Оюухай”, “Залуу нас”, хайрын шүлгийн “Аморэ” зэрэг олон наадмын тэргүүн шагнал хүртсэн юм.



    (Сэтгэгдэл бичих? | Намтар | Оноо: 0)

    Зохиолчдын намтар Намтар: Хургаагийн Сvглэгмаа
    Оруулсан admin on 2008-04-09 06:30:00 (414 уншсан)

    Яруу найрагч Хургаагийн Сүглэгмаа

    Хэл бичгийн ухааны доктор (PhD), дэд профессор

    Өмнөговь аймгийн Ханбогд суманд уугуул, 1986 онд дунд сургууль, 1990 онд АУКоллеж, 1998 онд Дорно Данхины Утга Зохиолын дээд сургууль, 1999 онд МУИС-ийн Монгол Судлалын Сургуулийн магистрантур тус тус төгссөн. Монгол хэл, утга зохиол судлаач багш мэргэжилтэй. 2004 онд “Монголын уран зохиол дахь “Үг” зохиолын төрөл зүйлийн онцлог” сэдвээр Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.2006 онд дэд профессор болсон.
    1988 оноос уран бүтээлээ эхэлж, 2000 онд “Орхиж боломгүй хорин нас”, 2004 онд “Буйд шазрын шүлгүүд” яруу найргийн, 2005 онд “Монголын уран зохиол дахь “үг” зохиолын төрөл зүйл”, 2006 онд “Халхын хуульч хэмээх цэцэн Сандаг” судалгааны номуудыг хэвлүүлсэн. 2003 оны “Мөнгөн цом”-ын эзэн, 2007 онд МҮЧЗХ-ны шагнал хүртсэн, МҮЧЗХ-ны гишүүн.



    (Сэтгэгдэл бичих? | Намтар | Оноо: 0)

 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn