Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Sienna

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Sienna Өгүүллэг: Sienna : Жаргал хүссэн хайрын захидал
    Оруулсан admin on 2010-08-03 19:59:00 (3277 уншсан)

    Хайрт минь дээ. Чамайг ингэж дуудах эрхтэй, үгүйгээ мэдэхгүй боловч хамгийн эхний удаа бичиж үзлээ. Чамдаа бичсэн энэхүү хайрын захиа маань миний хувьд анхны бөгөөд бас сүүлчийн удаа бичиж үзэж байгаа захидал юм шүү. Захианыхаа хариуг зүрх минь догдлон хүлээж суух болно. Чамаас ирэх хариу намайг хамгийн их аз жаргалтай аль эсвэл зүрх шаналгасан гуниг дүүрэн нэгэн болгох байх даа. Ингээд захиагаа эхлэе. Их сургуулийн босгоор давж амьдралд хөл тавин тал тал тийшээ салснаас хойш 2 жилийн дараа гэнэт ийм захидал бичсэнд бүү гайхаарай, хожмын өдөр амаа барьж харуусалд элэгдэн суухгүй тулд зүрхлэн бичсэн тул заавал дуустал минь уншаарай.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 17835 байт | 13 санал | Өгүүллэг | Оноо: 3)


    Sienna Өгүүллэг: Sienna : Мөрөөдлийн шинэ жил
    Оруулсан admin on 2009-12-16 10:51:00 (6498 уншсан)

    Бушуухан хичээл тараасай хэмээн дотроо бухимдах тусам Анхилыг уурлуулах гэсэн мэт цаг хугацаа зогссон мэт нам гүм. Цагаа дахин хартал бараг 20-н минут дутуу байхаар нь доод уруулаа хазлан байж урдхан ширээнд суусан Сартуулыг харвал хажуудаа суусан охинтой түрүүний адил инээд алдан юу ч юм шивнэлдэн байлаа.

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 30788 байт | 3 санал | Өгүүллэг | Оноо: 3.83)


    Sienna Өгүүллэг: Sienna : Дэлбэлэгч (4-р бүлэг)
    Оруулсан admin on 2009-06-06 00:21:38 (722 уншсан)

    sienna writes "

    1,2,3 бүлэгийг эндээс уншина уу   http://www.biirbeh.mn/modules.php?name=News&new_topic=51

    Хотын дарга захирамж гарган юуны түрүүнд эхний нурсан байшингийн нурангийг бүрэн цэвэрлэж, овоорсон тоосгоны хэлтэрхийнүүдийг хогын цэгрүү зөөх шийдвэр гаргалаа. Хогыг бүрэн зайлуулах үүргийг шинэхэн байгуулагдсан "Хоггүй орчин" төрийн бус байгууллага санаачлагаараа өөртөө авчээ. Тус компанийн лого бүхий дөрвөн машин өглөөний есөн цагаас эхлэн тээвэрлэж эхлэх бөгөөд оройн 21 цагт ажлаа дуусган явж, дуу дохио хангинуулан, элдэв төвөг удахгүй байгаад оршин суугчид нэг талаар сэтгэл хангалуун байв. Бүтэн тав хоног өглөөнөөс үдэш ачсаны дараа нурангийн үлдэгдэл бүрэн ачигдаж дууссан бөгөөд маргааш өглөө нь зэргэлдээ хоёр байрныхан сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа өглөөний нар, үдшийн нарны туяа гэр дүүрэн гийхийг харжээ.

    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 7902 байт | 2 санал | Өгүүллэг | Оноо: 0)


    Sienna Өгүүллэг: Sienna : Дэлбэлэгч (3-р бүлэг)
    Оруулсан admin on 2009-06-06 00:20:44 (547 уншсан)

    sienna writes "1,2-р бүлэг эндээс http://www.biirbeh.mn/modules.php?name=News&new_topic=51 

    Баривчилгаа эхэллээ. Хамгийн түрүүнд нуранги болсон орон сууцыг барихыг эрс эсэргүүцэж, барилга барихаар хоёр байрны голд тойруулан барьсан хашааг нурааж байсан зэргэлдээ хоёр байрны хэдэн залуучуудыг баривчилсны дотор шүүхэд өгнө хэмээн гүйж байсан нэгэн бүсгүй багтсан байв. Хэд хэдэн настай хүмүүсийг арай ч баривчласангүй, харин дуудан мэдүүлэг авсан байв. Дараа нь тус компанийн захиралтай ам мурийж байсан хэд хэдэн хүн, түүн дотор найз нөхөд ч явсан хүмүүсээс мэдүүлэг авчээ. Гэсэн ч баригдсан улс бүгд л гайхшран байх бөгөөд тэдний дотроос ихээхэн хэмжээний тэсрэх бодис гаднаас нууцаар оруулж ирэх холбоо сүлбээтэй нэгэн ч алга байлаа."


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 7612 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Sienna Өгүүллэг: Sienna : Дэлбэлэгч (2-р бүлэг)
    Оруулсан admin on 2009-04-27 03:23:00 (569 уншсан)

    sienna writes "Анхны мэдүүлгийг манаачаас авсны дараа компанийн захирал нэгэн уртавтар даавуун дээр, тосон будгаар бичсэн сануулгыг мөрдөн байцаагчид авчирч өгчээ. Энэ барилгыг тэдэн сарын тэдний шөнө нураана гэж тод гаргацтай бичсэн байхыг өглөө нь манаач байрны хананаас хуулж, захиралд дамжуулсан байсан аж. Тэр бичгийг үл тоомсорлосон хэдий ч даавууны буланд байх алтан соёмбо дүрсийг нь сонирхон хадгалсан нь тэр байжээ. Мөрдөгч даавууны буланд урласан товхгор алтан соёмбыг удтал ширтээд шинжилгээнд явууллаа. Ингэж даавуун дээр шижир алт мэт гялалзах товгор соёмбыг хэвлэх үйлдвэр тийм ч олон байхгүй дээ."

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 5276 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Sienna Өгүүллэг: Sienna : Дэлбэлэгч (1-р бүлэг)
    Оруулсан admin on 2009-04-06 11:36:00 (822 уншсан)

    Sienna writes "
    "Дэлбэлэгч-1" гэсэн хоёрхон үгнээс бүтсэн богинохон реклам бүх телевизийн сувгаар цацагдаад гурав хоногийн нүүрийг үзжээ. Бас л ямар нэг юмны худалдаа биз гээд ихэнх хүмүүс тоосонгүй, харин арван жилийн зарим хүүхэд л юуны реклам болохыг хоорондоо мөрийцөн тааж байсаар бүтэн долоо хоног өнгөрсөн аж."


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 4729 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5)


    Sienna Өгүүллэг: Sienna : Жаргал хүссэн захидлын хариу
    Оруулсан admin on 2009-02-16 08:31:04 (1202 уншсан)

    Sienna writes "Cайн байна уу ангийн анд минь. Бүтэн дөрвөн жилийн дараа, их сургуулийн аз жаргалтай мөчүүдийн хамтдаа үдсэн ангийн анд чиний амрыг эрэн мэндчилэхэд таатай байна. Чиний бичсэн хайрын захиаг гэнэтхэн би хүлээн аваад, юу бодохоо мэдэхгүй хэсэг бодолд автан суулаа.

    Энэ бүхэн надад дэндүү гэнэтийн зүйл байсан гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Чамаас сэтгэлээ уудлан илчихсэн захиа ирнэ гэж зүүдэндээ ч бодож байгаагүй болохоор тэр дор нь яаран хариу бичээгүйг минь уучлана биз дээ. Захиаг чинь аваад бүхэл оройн турш хэдэн удаа уншсанаа би анзаарсангүй ээ. Энэ бүх хугацаа урсан өнгөрсөн хойно өнөөг хүртэл чи надад сэтгэлтэй байж, тэр бүү хэл одоо ч санан дурсаж суудаг гэсэн мөрийг уншаад би өөрийн эрхгүй тэртээх дөрвөн жилийн өмнөх даруухан боловч хүчтэй дурлалаа эргэн саналаа.
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 11098 байт | 2 санал | Өгүүллэг | Оноо: 5)


    Sienna Өгүүллэг: Sienna : 5-н жилийн дараа. (Төгсгөлийн 15 бүлэг)
    Оруулсан admin on 2008-12-26 02:53:01 (1630 уншсан)

    Sienna writes "
    Өчигдөрөөс эхлээд Ханболд утсаа дуугарах бүрд уцаарлангуй гарган ирж хардаг болсон нь цаанаа нэг учиртай. Энэр түүнрүү хэд хэдэн удаа утасдсан хэдий ч тэрээр утсаа авсангүй бас тасласангүй. Чимээгүй байвал аяндаа өөрөө залгахаа болих байх гэж найдсан нь талаар өнгөрч байсхийгээд л нэг мэссэж утсанд нь ирэх ажээ.
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 11120 байт | 13 санал | Өгүүллэг | Оноо: 4)


    Sienna Өгүүллэг: Sienna : 5-н жилийн дараа. (13 бүлэг)
    Оруулсан admin on 2008-12-17 20:19:31 (1148 уншсан)

    Sienna writes "
    Ханболдыг сууж байгааг хармагцаа одоохон Соёлоог ороод ирэх байх гэж Төгөлдөр тааварлаад сандарсан билээ. Бас л баар саванд ууж байгаад тааралдах нь байна, санаа зовмоор юм хэмээн бодон нуугдах газар хайж байтал, харин оюутан охин инээд алдсаар Ханболдын ширээнд хэзээний танил шиг суудаг байна шүү.

    Өөрөө нэг сүрхий хүн шиг л царайлаад байсан Ханболд жаахан охин дагуулаад хэнэг ч үгүй баар сав хэсч байдаг цагаандаа гарсан амьтан байж. Соёлоо өдийдэнэ тухай сэжиг ч аваагүй гэртээ хоолоо хийгээд л хүлээж байгаа байх гэж санахаас өөрийн эрхгүй уур нь хүрэх мэт болсон ч, тэвчээртэй байж цааш нь ажиглах нь дээр гээд чимээгүй суусаар л байв."


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 10105 байт | 3 санал | Өгүүллэг | Оноо: 1)


    Sienna Өгүүллэг: Sienna : 5-н жилийн дараа. (14 бүлэг)
    Оруулсан admin on 2008-12-17 20:17:50 (1108 уншсан)

    Sienna writes "
    Кино театраас харьж, гэртээ ирээд Ханболд Соёлоог хараад хүүе чи чинь бэлтгэлийн улаан цамцаа яачихаа вэ гэж асуулаа. Хар шөнөөр улаан цамц өмсөөд гээд уурлаад байхаар чинь л далд хийж орхисон, гэхдээ нээрээ гэрийн цамцаа солих болчихсон байна лээ.

    Миний шинэ цамц ямар байна даа гэж Соёлоо аль хэдийн зурагтын өмнө тухлаж амжсан Ханболдын урдуур эргэлдэв. Тэр цамц яах вэ, гэртээ хуучин цамцаа ч гаргаад өмссөн болно, харин чи наашаа суудаа чамтай тохирох нэг хэрэг байна гэж Ханболд түүнийг хажуудаа татан суулгалаа.
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 7018 байт | 4 санал | Өгүүллэг | Оноо: 0)


    Sienna Өгүүллэг: Sienna : 5-н жилийн дараа. (12 бүлэг)
    Оруулсан admin on 2008-12-15 05:59:48 (966 уншсан)

    Sienna writes "
    Ханболдыг гэрээсээ гарав уу үгүй юу гар утас нь хангинав. Яаран авч үзвэл гэрээс нь залгаж байгаа аж. Соёлоо оройноос нааш араас нь залгадаггүйг мэдэх учраас гайхан автал Соёлоо хоёулаа хамт явж болохгүй юу, намайг дагуулаад явчих би уйдаад байна гэх нь тэр.

    Урд нь хаашаа ч явж байсан хамт явна гэж зүтгэж байгаагүй болохоор Ханболд цочирдон сандарлаа. Өнөөдөр ёстой дэмий, муухай утаатай газар, би чамайг дараа нь заавал дагуулаад явна гэж Ханболд ятган өгүүлэхэд, Соёлоо санаа алдаад тэгвэл эрт ирэх үү гэж тулган асуув. Дагаж явна гэж зүтгэхэд нь сандарсан Ханболд тэгэлгүй яахав, оройтохгүй гэж амлаад утсаа таслан гүн амьсгаа авлаа. Эртхэн харих болох нь дээ, гэхдээ л дагуулж яваагүй нь яамай гэж бодоод Ханболд муухан мушийн инээмсэглэв. Эхнэрээ дагуулаад очвол Энэр гайхна биз дээ.
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 15018 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Sienna Өгүүллэг: Sienna : 5-н жилийн дараа. (11 бүлэг)
    Оруулсан admin on 2008-12-15 05:59:06 (899 уншсан)

    Sienna writes "
    Үг сүггүй нүүрэн дундуураа цүнхээр татуулаад авсан Төгөлдөр уурлах, гайхах зэрэгцэн таг зогсож орхив. Уянга түүнийг цохиж орхиод, юман чинээ саналгүй нүүр гараа угаах бололтой угаалгын өрөө зүглэн одлоо.

    Нүүр нь халуу оргин улайхтай зэрэгцэн Төгөлдөрийн уур ихээр хүрч, хойноос нь очин зад хэрэлдмээр санагдсан ч, за яахав гараад ирэхээр нь хэмээн биеэ барин тэвчлээ. Үүдний тавиур дээр тавьсан Уянгын цүнхэнд гар утас нь жингэнэн мэссэж ирж буй нь сонсогдов. Урд нь түүний утсаар төдийлөн оролдож байгаагүй Төгөлдөр, өнөөдрийн гаргаад байгаа учир нь үл ойлгогдох аашыг нь гайхсаар санаандгүй цүнхийг нь онгойлгон утсыг нь авлаа. Найз хүүхнүүдтэйгээ муудсан юм болов уу, тэд нар нь зүгээр харьсан уу гэж л асууж байгаа биз хэмээн бодсоор нээж уншсаны дараа, шүдээ тас зуун баргар царайлан угаалгын өрөө зүглэн алхав. Уучлаарай, болзоондоо очиж чадаагүйг минь уучлаарай. Би найз бүсгүйгээ хуурч чадсангүй, бүгд миний буруу. Очис гэсэн мэссэж Уянгаагын утсанд ирсэн байжээ.
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 13198 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Sienna Өгүүллэг: Sienna : 5-н жилийн дараа. (10 бүлэг)
    Оруулсан admin on 2008-12-11 23:47:39 (930 уншсан)

    Sienna writes "
    Уянга буцан суудалдаа суугаар алхаж явахдаа Очисыг ирээгүй байхыг хараад жаахан гайхсаар цагаа харлаа.

    Болзсон цагаас аль хэдийнэ арван таван минут өнгөрсөн ч гэсэн Очис одоо болтол алга л байв. Хамтдаа сургалтанд явсан долоо хоногийн сүүлийн шөнө бусдаасаа нуугдан байж гадаа уулзахдаа Очис ихэд царайчлан байж энэ ресторанд уулзахыг гуйсан билээ. Уянга хэдийгээр энд түүнийг хэн нэгэн ресторанд хамт хоолохоор урьсан бол огтхон ч халгаахгүй байсан хэдий ч, нөхцөл байдал өөр байсан хэмээх үгийн учрыг тэнд ойлгожээ. Үнэхээр татгалзах аргагүй нөхцөл байдалд байсан болохоор Уянга өөрийн эрхгүй уулзах амлалтыг Очист өгсөн аж.
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 11291 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг | Оноо: 5)


    Sienna Өгүүллэг: Sienna : 5-н жилийн дараа. (9 бүлэг)
    Оруулсан admin on 2008-12-11 23:46:30 (906 уншсан)

    Sienna writes "
    Маргааш өглөө эрт хичээлтэй одоо ингээд явья даа хэмээн инээмсэглэн хэлэх Энэрийн үгнээс Ханболд зөрж чадсангүй. Уул нь дахиад түүнтэй хамт жаахан ч гэсэн баймаар санагдах боловч, учир утгагүй үлдээч гэж гуйх нь түүнд эвгүй санагджээ.
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 7095 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Sienna Өгүүллэг: Sienna : 5-н жилийн дараа. (8 бүлэг)
    Оруулсан admin on 2008-12-09 23:32:54 (1115 уншсан)

    Sienna writes "Долоо хоногийн хугацаанд Очисын тухай их зүйлийн Уянга мэддэг болсон байлаа. Түүний ямар дээд сургууль төгссөн, багадаа нохой тэжээдэг байсан гээд л хамгийн гол нь түүнийг үерхдэг бүсгүйтэй гэдгийг мэдэж авчээ. Тэгэхдээ энэ бүхэн нь тэр хоёрыг гурван орой буудлын гадаах модон сандал дээр зэрэгцэн сууж, шөнө хагаслан хууч хөөрөхөд саад болсонгүй.
    Тэр хоёр бусдыгаа унтсаны дараа цаг тохирон сэмээрхэн гарч, хэнд ч итгэж ярьж байгаагүй бүхнээ ярилцан, ахархан хугацаанд бие биенийхээ хувьд туйлын дотны анд найз болж чаджээ. Гэхдээ Очисын халамж, үе үе тулгардаг харцыг нь ажигласан Уянга зөвхөн анд найзын сэтгэл биш гэдгийг зүрхэндээ мэдэрсээр л байлаа. "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 9272 байт | 2 санал | Өгүүллэг | Оноо: 0)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn