-
 |
Онлайнд байгаа |
 |
|
There are currently, 115 зочин(s) and 1 гишүүд(s) that are online.
You are Anonymous user. You can register for free by clicking here
|
|
|
 |
-
 |
Нэвтрэх |
 |
|
|
Don't have an account yet? You can create one. As a registered user you have some advantages like theme manager, comments configuration and post comments with your name.
|
|
|
 |
 |
Өнөөдрийн шилдэг |
 |
|
|
There isn't a Biggest Story for Today, yet.
|
|
|
 |
-
-
-
| |
-
Шүлэг: П.Дэлгэржаргал : Хүү нь удахгүй очноо
Оруулсан admin on 2010-09-06 21:08:37 (48 уншсан)
p_deegii writes "Бэлийн чулуу бяц атган өндөрлөг өөд өгсөж байна
Бие сэтгэл минь саруулжин ухаажихыг юутай их хүснэм бэ
Өндрийн өндөрт өргөсөн өргөл минь тэрээр
Өөрийг минь төлөөлөх тэнгэрийн тулгатай хүйн холбоотой
Алсаас хүрэнтэх уул толгод минь
Орхисон шагай шиг сэтгэлд минь богтлоотой ч
Амин зүрхээ даран даран нутгийн тэнгэрээ санагалзахуйд
Орчлонд ганцхан одот тэнгэр нь зүрхэнд минь мэлмэрнээ "
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1629 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Д.Цэцэнбилэг : Ээждээ илгээх мөртүүд
Оруулсан admin on 2010-09-06 19:53:22 (149 уншсан)
tsetsenbileg writes " Өөрийгөө хувилж хүн урласан
Өөгүй ээж минь ганц юм аа
Өрөө эмтэлж, цээжээ урсан
Өөдөсхөн ээж минь нэг юмаа
Уурлаж тандаа туньсан шигээ
Өрөөлд би гомдоогүй нь ичмээр
Уйлж таныг зовоосон шигээ
Өөр хэнийг ч шаналгаагүй нь жигшмээр
Эд, эс, бие цогчсоор чинь
Цаг хугацаа, гоо үзэсгэлэнгээр чинь
Тоймгүй жил тоглон наадсан бол
Тоомжиргүй хандсан цаг хугацаандаа
Таныхаа өмнө уучлал эрж байна "
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1986 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Үүрд минийх байгаач
Оруулсан admin on 2010-09-03 10:56:00 (110 уншсан)
alsu writes "
Яг л энэ намрын өдрүүд шиг урт удаанаар чамайг хайрлахсан
Яг л энэ газарт гээгдсэн навчис шиг гомдололгүй чамайг хайрлахсан
Яг надаас явсан хаврын зэвэргэн өдрүүдийг үүрд мартаж хайрлахсан
Яг одоо дахиад л чамд шинээр галзуурталаа дурлаж хайрлахсан
Горхи юмсан бол хүчээ түрэн урсаж их мөрөнд нийлэн чам руу урсахсан
Гал юмсан бол цучил болгонд дүрэлзэн асаж зүрхэнд чинь асахсан
Нулимс юмсан бол энгэрийг чинь нэвчтэл уйлж сэтгэлийг чинь хайлуулахсан
Нуур юмсан бол хун шувуудад үгээн дайж хайртай гэж чамд хэлүүлэхсэн
Үлгэр саатуулж цагийг урагшуулан чамайг дэргэдээ байлгахсан
Үдшийн сарны болзоог зүүдэндээ уяж орой бүрийн сарнаар чамайг болзохсон
Үүлэн чөлөөний нарыг нүдэндээ хадгалаад нар шиг чинийхээ дэргэд инээхсэн
Үнэгэн харанхуйг үүрд дэргэдээ байлгаад өдөн хөнжилд чамтайгаа жаргахсан
Харин маргааш өглөө бүү болоосой
Хагацашгүй зүүд минь үнэн байгаасай
Үүрд чи минийх байгаасай
Үлгэр жаргаж чи надаас бүү яваасай "
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Д.Цэцэнбилэг : Сэтгэлд чинь өчих үгс
Оруулсан admin on 2010-09-02 18:02:19 (110 уншсан)
tsetsenbileg writes "Хувааж болохгүй хайраас чинь би хайр хүсээ юу
Хугасалж болохгүй нойрноос чинь би нойр гуйгаа юу
Хувь тэнцүү оногдсон жаргалаа би хайлаа
Үнэ цэнэ нь үгүй бол энэ хайр там
Хэлж тохирох албатай юу хэн нэгнийг
Хэнхдэг цээжээ уран байж чамаас хайр гуйх ёстой юу
Хүсч тэмүүлэн нийлчихээд араасаа гүйлгэх албатай юу
Хүний хүнд алдчих вий гэж чамайг царайчлах албатай юу
Чамаас бусдыг мартаад хорвоод сохор алхах уу
Чиний төлөө гээд хоосон сэтгэлд чинь итгэх үү
"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
4015 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 4)
|
|
Шүлэг: Цагаан толгой
Оруулсан admin on 2010-09-02 18:02:00 (37 уншсан)
Anonymous writes "Бөөр бөөрөө нийлүүсэн бид найзууд
Бүгдийг минь нийлүүлээд цагаан толгой гэдэг
Үг бүтээдэг ажилтай бид
Өгүүлбэр хэлхэх дуртай бид
Ганцаараа байхад биднийг үсэг гэдэг
Гар гараасаа хөтлөхөөр үг гэдэг
Олуулаа нийлэхээр биднийг өгүүлбэр гэдэг
Оюун ухаанд нэвтрэх толь гэдэг
“А”үсэг бидний урд үргэлж явдаг
Ард нь “б” үсэг явдаг
Араас нь дагаад бид явдаг
Адаг сүүлд нь “я” үсэг явдаг
Хамтад нь биднийг цагаан толгой гэдэг
Харин ганцаараа байвал үсэг гэдэг
Хэдүүлээ нийлвэл биднийг үг гэдэг
Хэзээд бид бүхний эхэнд явдаг
"
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Завсаргүй
Оруулсан admin on 2010-08-25 10:20:46 (54 уншсан)
Anonymous writes "Гэрэл гэгээ бүдгэрэх хотын захын гудамжаар
Гэнэ алдахгүй сэрэмжлэн гүйн, зогсон, гүйнэ
Гэтэн отох гэмт хэрэгтнийн үйлдээчийн төвөөс нүдэнд зонхилох
Гэрийн минь бараа сэтгэл хөдөлгөвч болгоомж алдах учиргүй
Хотын төвөөс зайдуухан гарсны дараа...
Хотын захын амьдрал гэж
Хог шороондоо дарагдахаас
Хортон дайсан, хог новш, хүн хог нь ихэдчихсэн
Хорвоогийн бузар булай дэлгэрчихсэн...
Хоосорч дампуурсан харанхуй хар гудмаар
Холхиж яваа судасны гүйдэл
Ховхилд чимээгүйхэн алхана
Чимээгүйхэн, аядуухан...
"
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Х.Хэннэгэн : Бодлого
Оруулсан admin on 2010-08-20 10:19:53 (66 уншсан)
Anonymous writes "
Бүрэг зан дээрээ дурлалаа нэмээд
Бүтэлгүй дурлалаа үүнээс хасаад
Бүгдийг нь үржүүлээд
Бүхний эцэст хуваавал хариу нь хайр байлаа
Гарсан хариугаа өөр дээрээ нэмээд
Ганцаардсан сэтгэлээ түүнээсээ хасаад
Эцэст нь бүгдийг нь хуваагаад
Эргүүлээд үржүүлвэл хариу нь дурлал байлаа
Хайр дурлал хоёроо нэмээд
Хагацал гуниг хоёрыг хасаад
Харин энэ бүгдийг хуваагаад
Хамгийн сүүлд үржээд үзвэл хариу нь амьдрал байлаа"
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: Х.Хэннэгэн : Зүрхэндээ ойрхон тэвэрье
Оруулсан admin on 2010-08-19 10:32:54 (175 уншсан)
Anonymous writes "Х.Хэннэгэн
Хайрт минь чинийхээ
Бүлээн амьсгалыг чинь сэтгэлдээ багтааж
Бүтэн биеийг нь энгэртээ эрхлүүлж тэврэхдээ
Өөрөөсөө холдуулахгүй гэж
Сэтгэлийн ойрхондоо тогтоож
Өврөөсөө алдахгүй гэж
Зүрхэндээ ойрхон тэвэрье"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1436 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Х.Хэннэгэн : Хайрын байшин
Оруулсан admin on 2010-08-19 10:31:47 (77 уншсан)
Anonymous writes " Х.Хэннэгэн
Дурлалаараа би суурий нь тавьсан
Дулаалгы нь сэтгэлээрээ нөхсөн
Хайраараа би хана туургы нь босгосон
Харин зүрхээрээ голомты нь асаасан
Үнэнч байсан итгэлээрээ бат бөх барьсан
Үүрд амьдарна гэж чанартай барьсан
Нүдэн хайрын харцаар цонхы нь хийсэн
Нүгэлгүй ариун өнгийг бэлэгдэж цагаанаар будсан
"
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Н.Уранчимэг : Миний бодлууд ...
Оруулсан admin on 2010-08-19 10:31:12 (225 уншсан)
nuranchimeg writes " Нутаг минь айсуй:
Тэнгэрийн элгэнд эрхэлсэн үүлс нүүж наашилна
Тэртээх үүлсийн үзүүрээс бороо шивэрч айсуй
Тэлмэн жороо бодлын утга ивэлж наашилна
Ивлэх утгын үзүүрээс миний нутаг айсуй
Мушгиран одох Идэрийн мяралзаа бүхэн наашилна
Мяралзах урсгалын мандалаас солонго татаж айсуй
Хөхөмдөг мананд хөлчүүрхсэн Хашагын уулс наашилна
Наашилах уулсын бэлээс нэрс жимс цэнхэртэнэ
Борог борогхон сэтгэл бодол тээж наашилна
Бодлын цагаан үзүүрээс Бүрдний мандал айсуй
Зэгсэн дундаа Бүрд ангираа аргадаж наашилна
Ангирын уяхан дуунд амраг сэтгэл айсуй
"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
3822 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Охид минь дээ, ухаантай бай л даа
Оруулсан admin on 2010-08-18 17:19:00 (199 уншсан)
Охин заяа гэдэг бурханы хишиг
Олдох нэгэндээ харамгүй заяадаг ч
Огтоос өөр…. Авч явна гэдэг
Нэг л удаа амьдрах гэдэг ганц олдсон боломж чинь юм шүү дээ
Нэрээ хичээж явна гэдэг гартаа шүүрсэн од чинь юм шүү дээ
Үзэсгэлэн төгөлдөр цэцэгс хүртэл өнгө нь гандах хугацаатай байдаг
Үүрээр буусан шүүдэр хүртэл үдийн наранд үгүй болдог
Хамаагүй ээ чи баярха, ганц биеэрээ онгир
Үеийн залуусыг үнэн үгийг өнгө мөнгөнөөс доогуур тавь
Аав шигээ хүнд эрхэл, арбаын шейх шиг амьдар
Өнөө маргаашын зугааг өндөг шиг өөгүй амьдрал гэж бод
Гэхдээ амьдрал хариутай, нэг нас хүртэл тооцоотой
Гадуурхаж гишгэсэн цэцэг шиг үе чинь
Гараа даллаад ч ирэхгүй болоход
Газар дээр заяасан юм бүхэн чинь
Гарцаа байхгүй нүүрээ буруулахад
Өөрийгөө ч өрөөлийг ч зүхээд нэмэргүй
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2845 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: П.Дэлгэржаргал : Ирж байна энхрийхэн чи минь ирж байна
Оруулсан admin on 2010-08-17 11:47:10 (109 уншсан)
p_deegii writes "Ирж байна энхрийхэн чи минь ирж байна
Ирж байна энгүй их хайр минь ирж байна
Ирж байна итгэл найдвар минь ирж байна
Ирж байна эрх хонгор чи минь ирж байна
Сэтгэл шивнээд байна
Сэмхэн харуулдаад байна
Сэтгэлийн гүндээ нандигнаад байна
Сайхан чамайгаа санаад байна
Ирж байна эвий минь чи минь ирж байна
Ирж байна халуухан тэврэлт минь чи ирж байна
Ирж байна хайрын жаргалан чи минь ирж байна
Ирж байна хамгаас хайрт чи минь ирж байна
Сэтгэл доглоод байна
Сэмхэн сэмрээд байна
Харуулдан хүлээгээд байна
Харамлан нандигнамаар байна
Ирж байна эрх чөлөө минь ирж байна
Ирж байна энхрийхэн янаг минь ирж байна
Ирж байна ирж байна чи минь ирж байна "
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: П.Дэлгэржаргал : Бүсгүйн хормой дэрвэх шиг
Оруулсан admin on 2010-08-17 11:19:14 (67 уншсан)
p_deegii writes "Бүсгүйн хормой дэрвэх шиг
Бондгорхон гүзээлзгэнэ навчин дор нуугдана
Аманд уусах таатай амт
Сэтгэл хөглөх чиний л ааль
Чамайг амталмаараа
Чамдаа уусан эрхэлмээрээ
Тийм л нэгэн ханамгүй жаргалан минь
Улаахан уруулыг чинь хүснэ
Ягаахан хацрыг чинь хүснэ
Уяхан чамдаа би эрхлэхсэн
Ухаанаа мансууртал жаргахсан
Чамайг амталмаараа
Чамдаа уусан эрхэлмээрээ
Тийм л нэгэн сайхан жаргалан минь
Энхрийхэн чамайгаа би тэврье
Энэ л хорвоод би тэр чигээрээ чинийх
Амрагхан чамайгаа би үнсье
Агуу хайрын үлгэрээ л шивнье
Чамайг амталмаараа
Чамдаа уусан эрхэлмээрээ
Тийм л нэгэн сайхан мэдрэмж биднийх ээ "
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
| |
-
-
 |
Зургийн цомог |
 |
|
|
Та өөрийн компьютер дээрх олон зургаа хаана юу байгааг нь мэдэхгүй зовж байна уу! Тэгвэл та энэ зураг дээр дарж дэлхийн хамгийн шилдэг зураг зохион байгуулах программыг үнэгүй татаж суулгаарай!

zam-015.JPG
Хэмжээс: 600x450 109k
Сэтгэгдэл: 2
Үзсэн: 1128

11-р сар
Хэмжээс: 600x597 110k
Сэтгэгдэл: 3
Үзсэн: 1302

Amour
Хэмжээс: 600x800 104k
Сэтгэгдэл: 1
Үзсэн: 1026
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
| Monday, 2010.08.16 | | · | Муу түнш |
| · | Сарны зүүд... |
| · | Нил ягаан бороо |
| · | Түүнд өгөхгүй сарнай |
| Thursday, 2010.08.12 | | · | |
| · | Сархад |
| Tuesday, 2010.08.10 | | · | Дениска Михайлов : Нүд |
| Thursday, 2010.08.05 | | · | Хэнд хайртайг чинь би мэдэхгүй |
| · | Би чамд хайртай |
| · | Дениска Михайлов : Харьцуулахад... |
| · | Энэ бүхнийг яана |
| Monday, 2010.07.26 | | · | Янжинлхам : Би наадам үздэг |
| Friday, 2010.07.23 | | · | Ш.Дулмаа: ЧИНГИСИЙН ТАМГА |
| · | Хулан : Хэн ч хэрэггүй |
| Thursday, 2010.07.22 | | · | Замд учирсан хань |
| Wednesday, 2010.07.21 | | · | Инжинаш |
| Tuesday, 2010.07.20 | | · | Н.Бадамдорж : Миний хөөрхөн зулзага |
| Wednesday, 2010.07.07 | | · | Дениска Михайлов : Ганцаардал |
| Monday, 2010.07.05 | | · | Хань минь, чинийхээ нүдийг ширтэх би дуртай |
| · | Ийм нэгэн учрал |
| · | Шувуухайн шүлгүүдээс |
| · | Шувуухайн шүлгүүдээс... |
| · | Чиний ертөнцөд бурхан бий билүү |
| Friday, 2010.07.02 | | · | Нямхүүгийн Нарангэрэл : Тийн мэдрэхүйн гуниг номд орсон шүлгүүдээс ... |
| · | Алаг дэлхийд үүрд жаргахсан |
| · | 1 сарын 28 нд зориулсан шүлэг |
| · | Дениска Михайлов - Цасан шуурганаар |
| · | Хайрын минь шивнээ |
| · | Х. Баярмаа : Ганцаардал |
| Tuesday, 2010.06.29 | | · | Энхжин : Хорсол |
| · | С.Б.Бат-Эрдэнэ: ААЛЗТАЙ АРСАЛДСАН НЬ |
| Monday, 2010.06.28 | | · | С.Б.Бат-Эрдэнэ : НАДАД ДУРЛААГҮЙ... |
| Saturday, 2010.06.26 | | · | Зүрхэн шаглаа |
| · | Эрхэмцэцэг : Зүйрмэглэн буй хайртыгаа үнсээд сэтгэлийн үгсээ илчлээрэй |
| Thursday, 2010.06.17 | | · | Хэзээ ч билээ салхинд хийсгэсэн тэр нэгэн харц, гунигтай харц |
| · | Харууслын өнчин нулимс |
| · | Г.Оюун-Эрдэнэ : Айлгачихав уу чамайгаа? |
| · | Г.Оюун-Эрдэнэ : Намайг анхны борооны гүнж байхад... |
| · | Г.Оюун-Эрдэнэ : Зүүдэндээ янаглъя амраг минь |
| · | Г.Оюун-Эрдэнэ : Ганцаардаж байна уу миний хайр? |
| Wednesday, 2010.06.16 | | · | Г.Оюун-Эрдэнэ Урвачихаж мэдэх зүрх |
| · | Г.Оюун-Эрдэнэ : Эхнэртэй эр хүнд би хайртай |
| · | Г.Оюун-Эрдэнэ : Зам зуурын бүсгүй |
| · | Г.Оюун-Эрдэнэ : Чиний жаахан гэргий |
| · | Г.Оюун-Эрдэнэ Уйдчихсан юм байлгүй надаас |
| · | Г.Оюун-Эрдэнэ : Өөр хүний өвөрт дулаахан байсан уу гэж хайраасаа асуу? |
| · | Дурлаж болно |
| · | Битгий шаналдаа бүсгүй минь |
| · | Миний ээж |
| Sunday, 2010.06.13 | | · | Ээж болох сайхан шүү |
Хуучин нийтлэл
|
|
|
 |
-
-
 |
Архив (сараар) |
 |
|
Та аль нэг сар дээр дарвал тухайн сард нэмэгдсэн мэдээллүүдийн жагсаалт гарах болно.
-
9 сар, 2010 он -
8 сар, 2010 он -
7 сар, 2010 он -
6 сар, 2010 он -
5 сар, 2010 он -
4 сар, 2010 он -
3 сар, 2010 он -
2 сар, 2010 он -
1 сар, 2010 он -
12 сар, 2009 он -
11 сар, 2009 он -
10 сар, 2009 он -
9 сар, 2009 он -
8 сар, 2009 он -
7 сар, 2009 он -
6 сар, 2009 он -
5 сар, 2009 он -
4 сар, 2009 он -
3 сар, 2009 он -
2 сар, 2009 он -
1 сар, 2009 он -
12 сар, 2008 он -
11 сар, 2008 он -
10 сар, 2008 он -
9 сар, 2008 он -
8 сар, 2008 он -
7 сар, 2008 он -
6 сар, 2008 он -
5 сар, 2008 он -
4 сар, 2008 он -
3 сар, 2008 он -
2 сар, 2008 он -
1 сар, 2008 он -
12 сар, 2007 он -
11 сар, 2007 он -
10 сар, 2007 он -
9 сар, 2007 он -
8 сар, 2007 он -
7 сар, 2007 он -
6 сар, 2007 он -
5 сар, 2007 он -
4 сар, 2007 он -
3 сар, 2007 он -
2 сар, 2007 он -
1 сар, 2007 он -
12 сар, 2006 он -
11 сар, 2006 он -
10 сар, 2006 он -
9 сар, 2006 он -
8 сар, 2006 он -
7 сар, 2006 он -
6 сар, 2006 он -
5 сар, 2006 он -
4 сар, 2006 он -
3 сар, 2006 он -
2 сар, 2006 он -
1 сар, 2006 он -
12 сар, 2005 он -
11 сар, 2005 он -
10 сар, 2005 он -
9 сар, 2005 он -
8 сар, 2005 он -
7 сар, 2005 он -
6 сар, 2005 он -
5 сар, 2005 он -
4 сар, 2005 он -
3 сар, 2005 он -
1 сар, 2005 он
|
|
|
 |
|