Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Ш.Лхамноржмаа

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Ш.Лхамноржмаа Шүлэг: Ш.Лхамноржмаа : Амь сахигч сүүдэр
    Оруулсан admin on 2008-12-06 23:49:13 (530 уншсан)

    ehlenbichigch writes "
    Ай хань минь, сүүн дэр минь
    Аялага намуухнаар мөрийг минь гэрэлтүүлэх
    Алс цагийн цагаан сүүдэр минь
    Эвий миний сүүдэр минь
    Энэлэнт цаг хугацаанд ч намайг гээхгүй
    Энэ амьдралын ганц түшиг минь
    Шармал нарны түмэн тоосыг цуглуулж хүчээ сэлбэсэн болохоороо
    Шантрашгүй байдаг чи
    Гал гэрлийн илч дотор чинь оршдогтоо
    Гандашгүй чи минь
    Салхитай өдрийн дарцаг шиг дэрвэж явахад
    Сэтгэлээ төвшитгө гэх шиг
    Сунаж мөргөсөн
    Бод биеийн
    Боорчоос ч үнэнч сүүдэр минь
    Бодол давж одсон дээдсийн
    Билигт сахиусыг агуулсан
    Босоо цагаан сүүдэр минь ээ"


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2811 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


    Ш.Лхамноржмаа Шүлэг: Ш.Лхамноржмаа : Аав мод
    Оруулсан admin on 2008-09-16 23:00:39 (725 уншсан)

    ehlenbichigch writes "Уур цан савсуулж, уулнаас ирдэг аавыг минь
    Улс амьтан Бавгар Шагдар гэдэг сэн
    Одоо ч гэсэн дээ хөөрхий, Бавгарын охин гэж
    Ондоо зөөлнөөр дуудаад байдаг юм
    Ээжийг минь хайрласан аавын хайр
    Цээжний чанад үндэс ширэлдүүлэхэд
    Энгэр дээр нь мод цэцэглэсэн гэдэг
    Хүүтэй боллоо гэж хөөрөхөд нь
    Хошуун дээр нь хушин ой бүрэлдсэн гэдэг
    Үрсийнхээ баяслаар өөр дээрээ мод тарьж
    Үйлийн шугуй зурваслан ургахад
    Хэн нь ч юм бэ сахалт гэж
    Хэлж нэрлээд заншчихсан гэдэг "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2672 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


    Ш.Лхамноржмаа Шүлэг: Ш.Лхамноржмаа : Газрын үг
    Оруулсан admin on 2008-02-23 23:18:00 (1534 уншсан)

    Болор цом-2008 тэргүүн байрны шүлэг "Газрын үг"

    Эх орондоо харьж урсдаг
    Халхын гол сэтгэл минь билээ
    Их л хол харьд суугаа миний төрлүүд элгэн минь дээ
    Сэлэнгэ минь байгаль руу яарсан ч гэлээ
    Сэвх нь ногоо болж ургадаг
    Орчлонгийн хамаг амьтныг
    Олсон гээсэн нүгэл буянтай нь
    Хорол газар минь хотойж даасан юм


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2829 байт | 2 санал | Шүлэг | Оноо: 5)


    Ш.Лхамноржмаа Шүлэг: Ш.Лхамноржмаа : Чамд хэн хэлсэн юм бэ?
    Оруулсан admin on 2007-03-14 05:01:18 (1797 уншсан)

    Миний амрагийг хав хархан нүдтэй гэж
    Миний амрагийг хачин дөлгөөн аальтай гэж
    Миний амрагийг хавар эртийн бороо шиг гэж
    Миний амрагийг намар оройн нар шиг гэж
    Чамд хэн хэлсэн юм бэ ?

    Миний амрагийг халгин цалгин дуулдаг гэж
    Миний амрагийг хад эмтэртэл гуньдаг гэж
    Миний амрагийг халуун зуны харз шиг гэж
    Миний амрагийг хайруу өвлийн зэрэглээ шиг гэж
    Чамд хэн хэлсэн юм бэ ?


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1904 байт | 4 санал | Шүлэг | Оноо: 4.5)


    Ш.Лхамноржмаа Шүлэг: Ш.Лхамноржмаа : Холын уулын цэцэг
    Оруулсан admin on 2007-02-27 21:24:00 (994 уншсан)

                    Тэрмэн дээлийнхээ нугалаасанд шүлгээ хоргоож
                    Тэн жилийн шөнөөр одод буулган тэвэрч
                    Тэртээ холын нутагт зүүдээ илгээж хоноод
                    Тэнгэрийн доорх хайрыг тэрсүүд заяанд даатгалаа.
                    Эзэнтэй хайрын суран жолоо атгуулсан
                    Эрхэмсэг нэгэн цэцэг зунаар хагдраагүй л байгаа даа
                    Эгээ л нойрт минь үе үе зүүдлэгдээд
                    Энэ бүсгүй ээж болчихоо юмуу даа
                    Үсээ самнаад эргэхдээ үйл заасан ур
                    Өрхөө татаад ороход нь үг шидсэн зориг
                    Салхи сүлжин урлах хайрын цэцэг бүтээгээд
                    Сарнаар ханьсах сэтгэлийн дэрэнд ивээд орхихдоо
                    "Галзуу" зүрхний гунигаа нэрмэлийн дайтай аягалж
                    Ганцхан чамд л хайртай гэж аниргүй алсад шивнэсэн
                    Холын уулын цэцгийг тасалж аваад мордмоор оо
                    Ханьтай бүсгүйн сэтгэлийг эхнэртээ үзүүлж уйлуулмаар
                    Зүйргүй чиний л төлөө цэцэг болоод ургамаараа


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 4.5)


    Ш.Лхамноржмаа Шүлэг: Ш.Лхамноржмаа : Чиний явсан мөр
    Оруулсан admin on 2007-02-27 21:21:46 (1705 уншсан)


    Нүднээс минь доглон нулимс унасан нь
    Чиний явсан мөр байна
    Нүцгэн модны мөчирт ганц навч дүүжлэгдэх нь
    Чиний амласан хайр байна.
    Шархадсан баатар шиг шаналан
    Дурлалдаа халуурч
    Шампалын орон гэж андууран
    Чи над дээгүүр явж өнгөрсөн байна


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2302 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn