Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Ц.Бямбажаргал

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Ц.Бямбажаргал Шүлэг: Ц.Бямбажаргал : Гунигын галт цэцэг
    Оруулсан admin on 2008-01-31 06:57:47 (417 уншсан)


    Ай миний зүрхэнд дэлгэрсэн гунигын галт цэцэг минь
    Мөнхийн цаг хугацаа санаа алдах торгон хоромд чи минь соёолж
    Мөнгөн нулимсны дуслууд чамайг хур болгон тэтгэнэ
    Мичид сансарын гэгээн илчинд чи минь бүлээцэж
    Мянган бодлын үзүүрт цоморлиг чинь дэлгэрнэ
    Ай гунигын галт цэцэг минь чи минь дуулан дэлгэрээрэй
    Өнгө мөнгөний хорвоод шунаагүй хүслийн тухай
    Өөртэй минь учруулах ганцаардлын хөгөөр
    Өөр хэнч дуулж амжаагүй аялгууг
    Өглөөний нар шиг утга учир түгээн дуулан
    дэлгэрээрэй.
    Ай гунигын галт цэцэг минь чи минь дуулаарай
    Миний эзгүйд
    Мянган жил
    Миний л өнгөөр дуулаарай.


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Ц.Бямбажаргал Шүлэг: Ц.Бямбажаргал : Сарны шүлэг
    Оруулсан admin on 2008-01-31 06:55:30 (556 уншсан)


    Хуучин дэнлүү эцсийн удаа асах шиг тийм тод сартай би хонолоо
    Хөгжмийн тайлшгүй хэлээр хүүрнэх тийм яруухан сартай би хонолоо
    Хүслийнхээ тухай нулимсаараа бичсэн шүлэг шиг тийм өнчин сартай би хонолоо
    Хорвоогийн нүглийг нимгэлэх шидтэй тийм гэгээхэн сартай би хонолоо

    Дарс шиг амтлаг дурлал шиг халуухан
    Дуу шиг уянгалаг модод шиг дүнсгэр
    Цэцэг шиг үзэсгэлэнтэй цас шиг цагаахан
    Шүүдэр шиг тунгалаг шүлэг шиг ариухан


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2097 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


    Ц.Бямбажаргал Шүлэг: Ц.Бямбажаргал : Нэрээр минь дуудсаар
    Оруулсан admin on 2006-10-20 10:42:43 (1424 уншсан)

    Нэрээр минь дуудсаар чи минь наддаа ирээрэй
    Нэг л их хайрын халуун амтыг мэдрээрэй


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2020 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Ц.Бямбажаргал Ц.Бямбажаргал : Нүүдэл
    Оруулсан admin on 2006-10-15 12:15:23 (894 уншсан)


    Түмэн өнгийн хүслээ наран ургах зүгт зангидсан
    Алдаа хийгээд зовлонгийн чуулбараас
    Үхлийн учгийг тайлсан
    Өдөр шөнө болж зочлох аниргүй салхины урсгалд
    Өнчирч нүцгэрэх заяатай ч
    Би үхлийг дарлаж нүүж яваа нүүдэлээ

    ("Чимээгүй оршино шүлгийн номноос")


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2424 байт | Сэтгэгдэл бичих? | Оноо: 5)


    Ц.Бямбажаргал Шүлэг: Ц.Бямбажаргал : Үндсэрхэг бай бүсгүй минь
    Оруулсан admin on 2006-10-11 11:32:15 (1716 уншсан)



    Харамлана харамлана чамайг л ганцхан харамлана
    Ханиа л гэж ганцхан өмчилсөн гэргийгээ
    Бурханаас хүртэл харамлана


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1584 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 4)


    Ц.Бямбажаргал Шүлэг: Ц.Бямбажаргал : Эгэл түмэн үгүйсэн бол
    Оруулсан admin on 2006-10-10 15:09:55 (879 уншсан)



    Ургаж унтрахын тойргоор аниргүй нүүдэллэх эгэл түмэн минь үгүйсэн бол
    Алдар нэрийн тухай нэр дурсах билээ
    (Чимээгүй оршино шүлгийн номноос)


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1052 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Ц.Бямбажаргал Шүлэг: Ц.Бямбажаргал : Охь залбирал
    Оруулсан admin on 2006-10-10 15:06:09 (977 уншсан)



    Бурхадын хаалгыг тогшсоор түмэн залбирал шагайхуйд
    Бор үрээ даатгасан ижийн минь гуйлт түрүүлж морилдог юм
    (Чимээгүй оршино яруу найргийн номноос)


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2000 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 5)


    Ц.Бямбажаргал Шүлэг: Ц.Бямбажаргал : Хорин таван нас
    Оруулсан admin on 2006-10-09 11:47:06 (1838 уншсан)


    Хонгор бүсгүйн хайрын тэнгэрт дүүлж яваа бүргэд
    Хоног өдрийн зугаа цэнгэлийн нуураас холдож яваа загас
    Хорвоогийн бартаанд бүдэрсэн ч өндийж яваа ноён нуруу
    Эцэс төгсгөлгүй цэгээн гунигт шаналаад
    Нулимсаа арчаад инээж яваа
    Аяа миний хорин таван нас


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2587 байт | 7 санал | Шүлэг | Оноо: 5)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn