Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Гэсэр

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Гэсэр Роман, тууж: Гэсэр : Сэнлон гурван хүүхдээ шалгав
    Оруулсан admin on 2006-09-18 13:23:32 (1465 уншсан)


     Энэ гурван хүүхдийн нэгтээ  нь  л би байя  . (Энэ гурван  хөвгүүдийн  сайн мууг  үзье) “ гэж  ятуу  урхидаж  барив.  Тулманд  хийж  амсры  нь  боов.  Өвгөн  хайнаг үхрээ  унаж Цасыг  сундалж  авачив. (Өвгөн  сэмээр  хавтаганы  амсрыг  нээв) Ятууг дүрхрэхэд  үхэр  туйлж  орхив.  Өвгөн  үхэгч  болж  хэвтэнэ.  Цас үйлна : “Ахай минь нэг  гэвэл  авыг  тавиулах билээ . үгүй гэвэл  аяныш  таниулах билээ . Эвий яалаа! Гэж  уйлад  ирэв.  Өвгөн  үхрээ  унаад  харьж  иржээ .


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 17105 байт | Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Оноо: 4.5)


    Гэсэр Роман, тууж: Гэсэр : Гэсэр , хэрээ, чөтгөр, оготно гурвыг алав.
    Оруулсан admin on 2006-09-18 13:18:27 (1170 уншсан)

    Тэр  цагт  чөтгөрийн хар хэрээ  нэг настай  хүүхдийн  нүдийг  цохиж  болгож  алдаг  байжээ . Гэсэрийг  төрөв гэж  сонсоод  нүдийг нь  цохьё гэж айсуй  ажээ .  гэсэр түүнийг  хувилгаанаар  мэдэв.  Нэг  нүдээ  хялааж , нэг нүдээ аньж , хялаасан  нүдэн дээрээ  есөн  салаат төмөр  урхийн  шижимнээс  татаад  чөтгөрийн  хар  хэрээг бариад  алж  орхив.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 37039 байт | 1 сэтгэгдэл | Роман, тууж | Оноо: 3)


    Гэсэр Роман, тууж: Гэсэр : Цотон, Сэнлонг эхнэртэй нь хөөв
    Оруулсан admin on 2006-09-18 13:15:44 (998 уншсан)

    Тэр цагт Дос, Донсар , Лин гурван отог улс байжээ. Досын ноён Сэнлон байв. Донсарын ноён Царгин байв. Лингийн ноён Цотон байв. (Тэдгээр амьтныг зовоож явагч тэр гурвуул ажээ) Цотон ноён агт сайтай ажээ . Нэг уруу орхисон чулууг гүйцэх буурал морь ажээ . Нэг нь голоор гүйх үнэгийг гүйцэх үнэгэн ухаа морь ажээ .



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 5862 байт | 1 сэтгэгдэл | Роман, тууж | Оноо: 0)


    Гэсэр Роман, тууж: Гэсэр : Хурмаст дунд хүү ертөнцөд буух болов.
    Оруулсан admin on 2006-07-03 15:38:06 (1387 уншсан)

    Бас хурмаст тэнгэр: “За Yйл бүтээгч ээ ! Эд бүгдийг үг нь энэ байна. Одоо чи юу хэлнэм?” гэв. “Би юу хэлэх вэ? Хаан эцгийн зарлигаар очвол ч очъя . Хурмаст тэнгэр ахай минь , над Шүүдрийн гилбэлгээн өнгөт хөө хар хуягаа өг. Цахилгаан өнгөт далавчаа өг. Нар сар хоёрыг хамтаар зэрэгцүүлэн ургуулан хийсэн манлай цагаан дуулгаа өг. Оюун эрдэнэ оньт гучин цагаан сумаа өг.

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 7725 байт | 1 сэтгэгдэл | Роман, тууж | Оноо: 0)


    Гэсэр Роман, тууж: Гэсэр : Арван зүгийн арван хорын үндсийг тасалсан ачит богд Гэсэр мэргэн хаан алдаршин дуурссан тэргүүн бүлэг
    Оруулсан admin on 2006-06-30 15:53:14 (1356 уншсан)

    Эрт нэгэн цагт Шигэмүн бурхныг нирвааны дүр үзүүлэхийн урьд
    Хурмаст тэнгэр Бурханд мөргөе гэж очив. Хүрч мөргөсний хойно Бурхан Хурмаст тэнгэрт зарлиг болгов: “Таван зуун жил болсны хойно ертөнцийн цаг смуун болох буй . Гэртээ харьж таван зуун жил болоод гурван хөвгүүнийхээ нэгийг илгээ . Тэр Ертөнцийн хаан тэр болтугай . Хүчтэн нь хүчгүйгээ барьж идэх буй . Гөрөөс өвөр хоорондоо нэг нэгээ барьж идэх буй. Чи гурван хөвгүүнийхээ нэгийг очуул. Тэр ертөнцийг эзлэх хаан тэр болох буй” гэв. “Таван зуун жил жаргалда ташуурч суув чи . Миний зарлигаар үтэр илгээгээрэй” гэв. Хурмаст тэнгэр: “зөв” гээд харьж ирэв. Ирсэн хойно бурханы зарлигийг мартаж Хурмаст тэнгэр долоон зуун болтол суув.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 9211 байт | 32 санал | Роман, тууж | Оноо: 0)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn