Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Б.Эрдэнэсолонго

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Б.Эрдэнэсолонго Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Ээжээ санана
    Оруулсан admin on 2006-06-29 10:29:55 (1988 уншсан)

    Ээжээ санана
    Ээж ээ , таныг санана
    Хавар болохоор санана
    Шүд өвдөхөд санана
    Өвс ургахад санана
    Муу хэлүүлэхэд санана
    Муу явахад санана
    Сайн явахад санана
    Сайнаар хэлүүлэхэд санана
    Ээжээ санана
    Ээж ээ, таныг санана


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1440 байт | 379 санал | Шүлэг | Оноо: 4.66)


    Б.Эрдэнэсолонго Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Энд
    Оруулсан admin on 2006-06-29 10:28:37 (1279 уншсан)

    Хавраас хаврыг хулгайлсан болохоор
    Хавар шиг хавар болохгүй байна
    Хачин байна.
    Зунаас зуныг хулгайлсан болохоор
    Зун шиг зун болохгүй байна
    Зутруу байна.
    Хүнээс хүнийг нь хулгайлсан болохоор
    Хүн шиг хүн огт төрөхгүй байна
    Хүнд байна.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1627 байт | 116 санал | Шүлэг | Оноо: 5)


    Б.Эрдэнэсолонго Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Чамайг хэн гэдэг вэ
    Оруулсан admin on 2006-06-29 10:27:56 (1699 уншсан)

    Чамайг хэн гэдэг вэ
    Чи юунд дуртай вэ
    Чи яагаад инээв
    Чи юунд уйтгарлав
    Чи яагаад уйлав


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2200 байт | 151 санал | Шүлэг | Оноо: 4)


    Б.Эрдэнэсолонго Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Мартаад , санаад …
    Оруулсан admin on 2006-06-29 10:24:56 (1718 уншсан)

    Урт хөл дээрх
    Ийм гоо үзэсгэлэнг
    Хаана харлаа …
    Би мартаж эхэлж байна
    Огт юу ч санахгүй байна.
    … Огторгуйд
    Гүн хар нүд
    Зөөлхөн мөр
    Зөөлхөн гар
    Урт хуруу
    Хурц хумс


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 908 байт | 35 санал | Шүлэг | Оноо: 3.66)


    Б.Эрдэнэсолонго Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Зүсүүлсэн нүүртэй …
    Оруулсан admin on 2006-06-29 10:24:09 (1154 уншсан)

    20 насандаа зориулж бичсэн мөртүүд

    Салхи зүсэн амьдарна
    Салхи шиг зүсүүлж амьдарна
    Залуу байна, сайхан байна
    Шартай , омогтой байна
    Шав шар байна
    Шал ногоон байна
    Нулимс зүсэн амьдарна
    Нулимс шиг зүсүүлж амьдарна
    Хөнгөн байна, гэнэн байна
    Хөөрөн нисч байна
    Хөв хөх байна
    Хөөс шиг байна
    Нүдтэй байна, шүдтэй байна
    Хүчтэй байна, гэхдээ
    Уйлж байна, хүнээрээ байна
    Уруулсан салхи шиг байна
    Зүстэй байна, цөстэй байна
    Зүсүүлсэн нүүртэй байна …


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2182 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


    Б.Эрдэнэсолонго Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Шүлгүүд …
    Оруулсан admin on 2006-06-29 10:19:52 (1464 уншсан)

    Миний шүлгүүд,
    “0” бүлгийн цустай
    “00”-д байгаа хүн шиг
    Өөрийнхөөрөө
    Миний шүлгүүд,
    Хүний үнэртэй
    Хүүхдийн нулимстай
    Хүүхний инээдтэй …
    Миний шүлгүүд ,
    Хүүхний энгэрээс гэрэлтэж
    Хүүхдийн нүднээс харагдана …


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 797 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 1)


    Б.Эрдэнэсолонго Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Өөртөө зориулсан үгс
    Оруулсан admin on 2006-06-29 10:19:46 (1403 уншсан)

    Жижиг жижиг сэтгэлүүдийг
    Зүйж наахаар жинхэнэ юм шиг болно …

    Сэтгэл минь яст мэлхий шиг
    Хуяган дотроо …


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1114 байт | 43 санал | Шүлэг | Оноо: 5)


    Б.Эрдэнэсолонго Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Сандалны тухай шүлэг
    Оруулсан admin on 2006-06-29 10:16:39 (2066 уншсан)

    Урт хар сандал өрөөнд минь байдаг
    Түүнд би хүлээлт гэдэг нэр өгсөн
    Надтай цуг ханьсах түүний
    Насыг нь хэлж мэдэхгүй
    Бид ямар нэгэн зүйлийг
    Маш удаанаар хүлээж байгаа
    Бидний тэвчээр нэг л нартай өдөр барагдаж
    Би, чи-дээ тулан хэрэлдэж уралцахаас
    Би маш их эмээдэг, эмзэглэдэг
    Хүлээлт бид хоёр одоохондоо
    Хүний амьдралаар амьдарч байгаа …


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2479 байт | 694 санал | Шүлэг | Оноо: 5)


    Б.Эрдэнэсолонго Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Хавар
    Оруулсан admin on 2006-06-29 10:14:30 (1253 уншсан)

    Өвснүүд шөнөжин архидаж хоноод
    Өглөө нь шараа тайлмагц дахин үргэлжлүүлж
    Өдөржин уугаад, үдэш нь төрсөн өдрөө тэмдэглэж
    Төд удалгүй хоорондоо зодолдож эхэлмэгц


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 882 байт | 131 санал | Шүлэг | Оноо: 5)


    Б.Эрдэнэсолонго Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Урт өдрийн төгсгөл
    Оруулсан admin on 2006-06-14 10:31:20 (1006 уншсан)

    Урт өдрийн төгсгөлд
    Нар хар өнгөтэй
    Навч саарал иштэй харагдав
    - Гайхалтай.
    Урт өдрийн төгсгөлд
    Өтөл хөгшин
    Оюун санаа минь
    Эцэж цуцаад
    Дөнгөж нүдээ нээсэн
    Гөлөг шиг гаслав


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1633 байт | 158 санал | Шүлэг | Оноо: 0)


    Б.Эрдэнэсолонго Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Өөрийн тухай 2
    Оруулсан admin on 2006-06-14 10:31:11 (1294 уншсан)

    Хүний эрээн дотроо
    Миний эрээн гаднаа …
    Саранд хуцсан нохойны тухай
    Сайхан үлгэр зохиож чадна би
    Би чиний өстөн дайсан чинь
    Би чиний төлөө үхэж чадах хүн


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1616 байт | 150 санал | Шүлэг | Оноо: 0)


    Б.Эрдэнэсолонго Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Е … хот
    Оруулсан admin on 2006-06-14 10:26:04 (909 уншсан)

    Ердийн байдаг л нэг тэнгэр
    Ердийн байдаг л нэг хүмүүс
    Ертөнцийн зүгээр яривал
    Зүүн талаас нар нь манддаг
    Тийм л хот, гэхдээ
    Тэвчээрийн минь
    Хамгийн сүүлчийн хүлээсийг
    Огтолсон хутганы ир
    Одоо ч мохоогүй байгаа
    Тийм л газар…


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 169 санал | Шүлэг | Оноо: 5)


    Б.Эрдэнэсолонго Шүлэг: Б. Эрдэнэсолонго :Хот-1
    Оруулсан admin on 2006-06-14 10:25:27 (1090 уншсан)

    Миний хот
    Маш сонин үнэртэй
    Олон давхар байшинтай
    Би долоон давхарт амьдардаг
    Миний нэрийг
    Зүүн, баруун дөрвөн зам
    Зүүн салаа, Нисэх, Вокзал,
    Бөмбөгөр ,Баянхошуу гэдэг
    Энд Норовбанзад ,
    Эминем хоёр адилхан
    Тэнгэр нь шар,
    Тэндээс ногоон нар мандаж
    Цагаан бороо ордог, цас нь хар …
    Өтгөн кофе шиг манан татаад
    Өглөө нь их сонин амттай
    Өнгө өнгийн бөмбөлгүүд агаарт
    Өлгөчихсөн юм шиг хүмүүс нь эмзэг


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2468 байт | 29 санал | Шүлэг | Оноо: 3)


    Б.Эрдэнэсолонго Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Харанхуйд
    Оруулсан admin on 2006-06-14 10:24:34 (1140 уншсан)

    Би хүүхэд биш,
    Би маш их өөрчлөгдсөн.
    Би чиний нууцыг хадгалж чадна, харанхуй
    Би чиний зөвшөөрөлгүйгээр юунд ч хүрэхгүй
    Намайг тайван орхих хэрэгтэй
    Хөвгүүдийг хэрхэн уруу татсан,
    Хүүхнүүдийн охин насыг яасныг чинь
    Хүнд би хэлэхгүй.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1141 байт | 137 санал | Шүлэг | Оноо: 5)


    Б.Эрдэнэсолонго Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Зун шиг…
    Оруулсан admin on 2006-06-14 10:23:22 (1263 уншсан)

    Чи яг зун шиг
    Үс чинь ой шиг
    Нүд чинь шөнө шиг
    Чи яг зун шиг…
    Чиний хаашаа ч юм нэг л алхвал
    Төөрч мэдэх учраас
    Би чамайг одоо болтол
    Тэвэрсэн хэвээр …
    Чи яг ус шиг


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2294 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn