-
 |
Онлайнд байгаа |
 |
|
There are currently, 118 зочин(s) and 1 гишүүд(s) that are online.
You are Anonymous user. You can register for free by clicking here
|
|
|
 |
-
 |
Нэвтрэх |
 |
|
|
Don't have an account yet? You can create one. As a registered user you have some advantages like theme manager, comments configuration and post comments with your name.
|
|
|
 |
 |
Өнөөдрийн шилдэг |
 |
|
|
There isn't a Biggest Story for Today, yet.
|
|
|
 |
-
-
-
| |
-
Шүлэг: Ш.Гүрбазар : Пролог
Оруулсан admin on 2007-11-20 07:44:44 (587 уншсан)
Гадаа нартай бороо орж байна Бүүдгэр тэнгэрийн доор Надруу асгардаг Олон олон бодролоо би амьхандаа Шүлэг болгон тэмдэглэдэг юм Гэнтхэн би яагаад ч юм өнөөдөр Өөрийнхөө бодсон бодол Гэгэлзсэн үнэнээ таньтай хуваалцмаар санагдлаа Сэтгэлээ хүмүүстэй хуваалцахад буруу юу байхав дээ Та шүлгүүдийг минь уншаад битгий шоолоорой битгий магтаарай Харин Гүрээ зөвхөн надад үнэнээ дэлгэж байна шүү гэж бодоорой Урлаж эвлүүлхэд дутуудаа хүцэл өчхөөс биш Уяр ч догдолсон бодролоо дэлгэхээс ичээд ч яах билээ дээ Гадаа нартай бороо орж байна За ингээд би таньд шүлгээ зориулая та бид хоёр Хоёулахнаа байгаа шүү!!!
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Ш.Гүрбазар : Хүн санаа буюу анхны хайр
Оруулсан admin on 2007-11-20 07:44:10 (2171 уншсан)
Миний хүн санаа арвантаван настай эхэлсэн юм Уриагүй нарын хатавчинд итгэлээ сандайлан сууж Улаахан хацартай Нурмааг ичиж нэг харуулдлаа Хөлчүүхэн өвгөдийн нөмөрт амын зөрүү сонсон Хүн хүний сул магнан амрагын дуу чагна лаа Санааны амраг гэхэд нь царай аяндаа улайж Хултай айрагны бэлтэрлүү хушуугаа хурдан дүрлээ Намрын айрганд дүрсэн уруулын үзүүр чимчигнэнэ Намайгаа гээд аялахаар нь ууцаар хүртэл жирвэгнэнэ
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
4049 байт | 13 санал | Шүлэг
| Оноо: 4.33)
|
|
Шүлэг: Ш.Гүрбазар : Үртэй хүний сэтгэл
Оруулсан admin on 2007-11-19 03:52:32 (948 уншсан)
Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ Хорвоод хүний л эцэг болхоороо өөр юм байна лээ Бүрий хөл үдшээр бүүвэй аялдаг боллоо Айдасийг нь аргадах гэж дуугаа зөөллөж Аясахын шөнөөр үлгэр хүртэл зохиож үзсэн шүү Туурган цаана уйлвал айсан чихэнд дуу нь чанга Торгон дээр бүдэрлээч түгшсэн сэтгэлд эд нь хатуу Уйлах инээх хоёрт нь санаа зөөлөрч Унаган сэвлэгий нь үнсэхэд самсаа нялхармаар Жамыг дагаад өснө гэж бодхоос Жаахан бүлээрхвэл зовлон санах нь илүү Заяа түшээд ториноно гэж бодхоос Жаргалд эргэлзсэн нулимсанд нь уйдах нь илүү Үртэй хүний сэтгэл гэдэг Үүрд шувуухай тэнгэрт бүдрэх вий гэж эмээдэг юм байна лээ Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ Хорвоод хүний эцэг болхоороо өөр юм байна лээ Амь хайр хоёр шингсэн үрийнхээ тухай залбирч Аав ээж хоёрийнхоо өмнө би мөргөлчин боллоо
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2 санал | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Ш.Гүрбазар : Хоршоо Дэрэм
Оруулсан admin on 2007-11-19 03:44:39 (1712 уншсан)
Шар хамба шиг толгод зээгэлсэн говь байдаг юм Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдаг юм Шаглаахан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг юм Шагайн тойромшиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдэг юм Дэрэм гэрээсээ гархад үүр цайдаг байсан Дэлгүүрдээрээ очиход нар гардаг байсаан Дэлхий үнэгчилсэн хяруунаар Дүнсээ угалзуулж алхана Бөхийсхийн гурилаа үүрхэд нь Бүгд найрамдах улсын төрийн дуулал эгшиглэнэ
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
3904 байт | 3 санал | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: Ш.Гүрбазар : Ижий танаа
Оруулсан admin on 2007-11-19 03:37:12 (2463 уншсан)
Ээж минь та хүүдээ гомдоогүй биз дээ Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж Гадаа гэртийн хооронд Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ Гэлээ ч ижий минь та Гарынхаа дэргэд гар Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж Намайг төрүүлээгүй болохоор Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор Урт холын бодол минь Тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
4748 байт | 2 санал | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: Ш.Гүрбазар : Дэлгэрмаа эгч
Оруулсан admin on 2007-11-16 10:09:21 (847 уншсан)
Дэврүүхэн бага насны сониуч гэнэхэн ухаанд Дэлгэрмаа эгчийг хайрлах сэтгэл багтдаг байсан Дэнжийн ногоо тасдаж хөл нүцгэн дэгдсэн Дэнгийн эрвээхэй шиг насний минь Дан цамцтай мөрөөдөл Өглөө үдшийн сэрүүнд үнээ эвлэгэж суухад нь Өөрөө ч дийлэлгүй гудчуулан тугал татаж зогсохдоо Долгор ажаагын аргалыг түүх дуртай байдаг шиг Домбон цагаан ёотон горьдож зогсдоггүй байсаан Ийм л эгчтэй болохсон гэж үе үехэн санааширхад Эвэлж гүйцсэн үнээний туаглыг татхаа мартдагсан Сайхан зантай эгчийнхээ дэргэд нь байхийг мөрөөсхөд Сайлийн жар үнээ цөөхөн юмшиг чамлагддагсаан Агтлах тугалын сэчнээн гуд татуулан сөгжиж Арав хүрээгүй нас минь тугалын тамиргүй хэрнээ Ардаг морин дээр хөндөлсөн саахалтын ганган санзайгаас Алаг нүдэн эгчийгээ хармалхийн тэнхээтэй явсан Энгэр дэлэгсэн эцгийнхээ элгэнд наалдан сууж Эрлийн хүний яарьсан үлгэр сонсон хөгжихөд Туурга нэвт уяатай гэрэлт төгс хат нь Тулган дундаа үзэхшиг манай хотыхон баясахад Зүйл зүйлийн юмыг зүүдэн дотроо амьлуулж Зөн бэлэгтэй үлгэрийн баатар нь болдог хэрнээ Гэр нэвт гэгээтэй ч Дэлгэр эгчийг минь гүйцэхгүй гэж Гэрэлт төгс хатныг үлгэрийх гэлтгүй голдогсоон Дэлгэр хэтийн наадамчид хөтөл даван одход Дэмий л би хойноос нь санаа алдаж зогсож Эмнэгийн булгианд хазайдаггүй ханхар эр болчихоод Эгчийг дагуулан тэгээд наадамд явмаар бодогддогсоон Эндээс явахдаа өмссөн хүрэн торгон дээл нь Эмээлийн бүрэг нугларч хормой нь жоохон үрчийсэн Замын сайвар борлогонд хонлой даван хөлөрч Задгай гүйдэлд алхаандаа толгой хаялан дүүхэлцсээр Холбоон дээр байсан ижийтэй минь үдэлж Хорлоо эгчтэй хоёулаа уяан дээр ирээд буухад нь Гурав хоноод ирсэн ч аянд явсан юм шиг санаж Ганган санзаатай хамт ирээгүйд нь баяралдагсаан Аавынхаа өврөөс гараагүй хонгорхон бага насандаа Айлынхаа хөөрхөн эгчид битүү санааширч явсан минь Дэгэж дэрэвсэн насандаа сайхны хажууд эрэгцэж Дэндүү уяханы өмнө хүншиг гуньж эхэлсэнийх юм болов уу Дэврүүхэн бага насны сониуч гэнэхэн ухаанд Дэлгэрмаа эгчийг хайрлах сэтгэл багтдаг байсан юм
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2 санал | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: Говийн ганц айл
Оруулсан admin on 2007-11-16 10:08:49 (958 уншсан)
Дэлэгсэн тэрлэг шиг Монгол нутгийн Гундсан шаргал сэжүүрээн Хошуулдсан хоргой шиг гучин гурван говийн Худаг бараадсан өвгөдөө Мартахын учиргүй өрөвдөхдөө шүлэг бичиж сууна Ижийгээ дагаад аргалд явдаг байсан Ижилгүй ганцхан тоонот минь говь Ишиг хөөцөлдөж хөлд орохдоо Инээж тулсан ширдэгний минь тал Халтар чийгэнд зоо нь тэнийх Хагсаа нимгэн морьдтой нутаг Хугасхан өдөр бороо шивэрхэд Хашхирч ургадаг таанатай нутагаа Бүтэн орныхоо сэмрээгүй хаяаг Амьтай байлгах гэсэндээ захалж нутагласан Бүлээн зулайтай эх орноо Айлтай байлгах гэсэндээ хаяалж холдсон Өртөө өртөө гэрүүд нь үүргийн дугаараа мэдэлцсэн Өдөр өдөртөө хааяа гучин усан дээрээ уулздаг Овоотын заставаас наана хонийн бэлчээж налайсан Орон уулсын минь тоонтой сахиул говийн ганц айлаа Холдлоо холдлоо гэхэд хондноосоо холдож чадаагүй Хот ганц орохдоо хоёр хоногоос хэтэрч үзээгүй Адуу эзэн хоёулаа шандандаа анигшсан говийхнийг Ардын дууны бадаг шиг мартчихсан биш юм байгаадаа Хураан тэнгэрт хувь заяагаа өөртөө даатагсан говьчууд маань Хорин нэгэн оноос араай цаахан амьдарч байна Дэрс дэрсэнд унасан тэнгэрийн шаргал дэлээ шиг Дэл дэлээн бараадаж тэд минь одоо яаж л явна даа Араг түшиж нүд үзүүрэлсэн Амраг хүүхгүүд ховоо татсаар Атан тэмээндээ ачаа дүүрч Адуу уургалж эмнэг сурагсаар л Үр нь өлсөхөд бэлчээрдээрээ Үдэш орой зэлэн дээрээ Энг хөөсөлж үнсэн дээрээ Илүү гэртээн идээндээрээ Намрын дунд сарын арван долооны Ганцхан өдрийн амралттай ч Нар дальдчуулсан говьдоо Наслахдаа тэд бухимдаагүй явна аа Ангасан хүнд лусын хааных Говийн ганц айл Алсаас хархад үлгэрийн цэгээн сувд Говийн ганц айл Хур гуйсан залбиралд нь бороо асгаруулж гайхуулдаггүй юмаа гэхэд Хувь тэнцүүхэн төрийн хишгээс бүтэн атгаад өгчих юмсан Ширэнг ойгоор тайтгаруулж Ширэг зүлэг хөглөрүүлдэггүй юм аа гэхэд Ширхэг лаа бөххөд нь дэн тэмтчүүлж сөхчүүлэхгүй юмсандаа Адгуус нь хүртэл улаан номонд дархлагдсан говийн маань Айл нь яахаараа Улаанбаатараас аа мартагддаг байна аа Үлэг гүрвэлийн өндөг нь эртний түүхэнд үнэтэй хэдий ч Үдийн наранд цахилсан ганц айл нь эзнийхээ сэтгэлд түүнээс ч үнэтэй
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 4.25)
|
|
Шүлэг: Ш.Гүрбазар : Хайрийн таталбар
Оруулсан admin on 2007-11-16 02:34:46 (1768 уншсан)
Та миний тэмдэглэлийн дэвтэрийн чимээг сонсож байгаа байх Энэ олон жил хичнээн ч их хайрын шүлэг бичивдээ Ханьдаа байтугай үрдээ нууж явдаг тэмдэглэлийн дэвтэрээ таньд үзүүлж Олон янзийн хайр сэтгэлийн шүлгээсээ таньд дуулгая Бодлын шалтаг миний хайртай тэднийх минь Борооноор хоёр дээвэр норох айл зэргэлдээ Үдшээр хөөрөлдөх ярианд нь туурга мэт ойрхон ч Үе үенийх нь дэрнээн дэргэд жаргалтай ч Үрээ энхрийлж ханиа аргадахын сонсоод Үүрстэл санаа алдахад нүүгээд явчихшиг
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
6891 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 4.5)
|
|
Шүлэг: Ш.Гүрбазар : Дугуй хээтэй наадам
Оруулсан admin on 2007-11-15 04:14:27 (1000 уншсан)
Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж Зуузай харшуулсан гурван сумын морьд Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж Хөх торгон баадамтай хөлийн хоёр асар Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд Еэвэн хээтэй зодогоо зууван болтол дугтралцах Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ Үйлийн үргүй хөөрхөн алтан шаргийн Цэрмаа Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэврүүлэхэд Хатирч саарал морьных нь газар асгасан сүүлнээс Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо Дэлгэр хэтийн наадам гурав хоног нижгэнэсэн Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас Монгол газар шороо минь туурай хээтэйг ухаарлаа Ийм сайхан Монгол наадмаа орхиж хэн чадах вэ дээ Наадам гэдэг өөрийн хөг аялгуутай наадам эхлэх Наадмын их өрнөл наадам тарах ч гэсэн Надад олон янзын хөг аялгуу харагддаг юм Алчуурын торгон сэжүүр дээр салхиар хийсэн амьсгааг Айлын бүлээн бараанаас айраг ханхайх зуныг Аав ижийгээ дагаад хөөрч гүйцсэн өдрүүдийг Адуу хэмээх адгуус хйиморь болдог сүрийг би наадам гэж бэлэгшээдэг юм Өвөр дүүрэн үзэмтэй наадмаар давхих сайхан Өргөн сумын харчуудыг хараад нэгийн даваанд гармаар санагдана Асар тойрос хийн алхаж ээ явах хүн хүнээс наадам сонсон холихжээ явах Өлсөөгүй ч хуушуур айрагхан амс хийж Өдөржин наадмын хүрээгээ тойрох л сайхан байдаг юм даа Харин үзүүр түрүү булаалдас хийгээд наадам тарна гэхээр Үрээ дагаад хөтлөөд уяачид буцна гэхээр Үнсье гэлээ ч аз дутах тэр минь харьнаа гэхээр Сумын захиргааны орой дэрэвсэн туг ганцаардах шиг Сул асрын хормой нэвсэгнэх ямар уйтай гээч Хорогдон хорогдох гал галын хөлөөр намар эхэлж Хорлоогуайн их охин хүнтэй суучихдагсан Дахиад наадам болохгүй юм шиг давчуурхыг яана Шинийн хорьний өглөөнөөс зунаа хүлээж тайтгархад Шингин сарны чимээнд жаргалд хорогсоод агшилхад Нэмнээтэй ботгоны дэргэдээс эх нь холдохгүй юм шиг Нэг л яваа насаараа наадмаа хүлээж жаргах юм даа
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: Ш.Гүрбазар : Бодрол
Оруулсан admin on 2007-11-13 11:33:15 (1143 уншсан)
Яруу найрагч хүн Тэмдэглэлийн дэвтэрээ хэн нэгэнд үзүүлэхээс илүү хүндэтгэл гэж байдаггүй Тэгвэл би одоо таньд өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрээс бодрол таталбараа уншиж сонсгоё Найман сарын бороонд навч уйдна Уйдахдаа урдын мөчрөө дарна Дарлаа дарлаа гээд гудайх нь юу байхав дээ Дараах хаврыг үзэхгүйдээ л гундана Яах аргагүй өтөлж байна аа гэдэгээ Намар л их мэдэх юмдаа
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
4181 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Ш.Гүрбазар : Номхон команд
Оруулсан admin on 2007-11-13 04:45:09 (809 уншсан)
Ганцхан бид далавтай өвгөний хүү Шүлэгээ унших гэж байна чимээгүй Галын шугаманд эрсэдсэн цэргийн Сүүлчийн амьсгаа сонсогдож байна чимээгүй ээ Тамсагийн зуравдугаар девиз оройн тоондоо жагсаж байна Таны миний өвгөд залуугаараа одоо энхрий нутгаа дуулж байна чимээгүй Хатан дөрөөн дээрээ бөхийж зүүн хацраа үнсүүлсэн хүү нь Халхын голын тулалдаанаас халагдаж ээждээ ирсэнгүй Сайхан дээл эмээл хазаар зэхээд Саахалтаас бэрээн тандсан өвгөнд Хүү чинь эрсэдсэн гэж хэлж чадаагүй ухуулагч Хүүшлээд даачих сүүдэр дунд ганцаараа уйлж байна чимээгүй ээ
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
5181 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: Ш.Гүрбазар : Шөнөөр шивэрсэн бороо нь
Оруулсан admin on 2006-09-25 13:40:22 (1987 уншсан)
Шөнөөр шивэрсэн бороо нь Үүрээр татрах бол уу Чиний мансан зүүдэнд Саран түрүүлэж гийх бол уу Орой бүүдийсэн тэнгэр нь Үдэшээр цэлмэх бол уу Очоод үнсэхээр чамтайгаа Өглөө хурдхан учрахсан
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
623 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 3.25)
|
|
Шүлэг: Ш.Гүрбазар : Ижий танаа
Оруулсан admin on 2006-09-22 15:06:42 (2792 уншсан)
Ээжээ Та хүүдээ гомддоггүй биз дээ хүү чинь Уул өргөж таныхаа ачийг хариулах Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ Ээжээ Үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа өртөж Гадаа гэртийн хооронд гарын хариу баривал болж л байна л даа ээжээ
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2006 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 4.66)
|
|
Ш.Гүрбазар : Ханиасаан уучлал эрэхүй
Оруулсан admin on 2006-09-22 14:35:44 (3016 уншсан)
Хань минь ээ чи арай Хорвоод байхгүй чин журамтныг дэргэдээн дагуулсандаа Хорин жилийн амьдрал заяа хазайгаагүй явна гэж боддог юм биш биз дээ Үгүй дээ хайрт минь Үнэнчийн алдрыг чамаас хүртэх гэж Үнэнийг нуугаад би яах юм бэ?
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1183 байт | Сэтгэгдэл бичих? | Оноо: 4.85)
|
|
Ш.Гүрбазар: Би монголоороо гоёдог
Оруулсан admin on 2005-08-25 14:06:00 (9297 уншсан)
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
4389 байт | 130 санал | Оноо: 4.85)
|
|
| |
-
-
 |
Зургийн цомог |
 |
|
|
Та өөрийн компьютер дээрх олон зургаа хаана юу байгааг нь мэдэхгүй зовж байна уу! Тэгвэл та энэ зураг дээр дарж дэлхийн хамгийн шилдэг зураг зохион байгуулах программыг үнэгүй татаж суулгаарай!

zam-068.JPG
Хэмжээс: 600x450 137k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 765

erd-015.JPG
Хэмжээс: 600x800 143k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 784

art_01.jpg
Хэмжээс: 600x484 169k
Сэтгэгдэл: 5
Үзсэн: 1385
|
|
|
 |
-
-
-
 |
Архив (сараар) |
 |
|
Та аль нэг сар дээр дарвал тухайн сард нэмэгдсэн мэдээллүүдийн жагсаалт гарах болно.
-
9 сар, 2010 он -
8 сар, 2010 он -
7 сар, 2010 он -
6 сар, 2010 он -
5 сар, 2010 он -
4 сар, 2010 он -
3 сар, 2010 он -
2 сар, 2010 он -
1 сар, 2010 он -
12 сар, 2009 он -
11 сар, 2009 он -
10 сар, 2009 он -
9 сар, 2009 он -
8 сар, 2009 он -
7 сар, 2009 он -
6 сар, 2009 он -
5 сар, 2009 он -
4 сар, 2009 он -
3 сар, 2009 он -
2 сар, 2009 он -
1 сар, 2009 он -
12 сар, 2008 он -
11 сар, 2008 он -
10 сар, 2008 он -
9 сар, 2008 он -
8 сар, 2008 он -
7 сар, 2008 он -
6 сар, 2008 он -
5 сар, 2008 он -
4 сар, 2008 он -
3 сар, 2008 он -
2 сар, 2008 он -
1 сар, 2008 он -
12 сар, 2007 он -
11 сар, 2007 он -
10 сар, 2007 он -
9 сар, 2007 он -
8 сар, 2007 он -
7 сар, 2007 он -
6 сар, 2007 он -
5 сар, 2007 он -
4 сар, 2007 он -
3 сар, 2007 он -
2 сар, 2007 он -
1 сар, 2007 он -
12 сар, 2006 он -
11 сар, 2006 он -
10 сар, 2006 он -
9 сар, 2006 он -
8 сар, 2006 он -
7 сар, 2006 он -
6 сар, 2006 он -
5 сар, 2006 он -
4 сар, 2006 он -
3 сар, 2006 он -
2 сар, 2006 он -
1 сар, 2006 он -
12 сар, 2005 он -
11 сар, 2005 он -
10 сар, 2005 он -
9 сар, 2005 он -
8 сар, 2005 он -
7 сар, 2005 он -
6 сар, 2005 он -
5 сар, 2005 он -
4 сар, 2005 он -
3 сар, 2005 он -
1 сар, 2005 он
|
|
|
 |
|