-
 |
Онлайнд байгаа |
 |
|
There are currently, 109 зочин(s) and 1 гишүүд(s) that are online.
You are Anonymous user. You can register for free by clicking here
|
|
|
 |
-
 |
Нэвтрэх |
 |
|
|
Don't have an account yet? You can create one. As a registered user you have some advantages like theme manager, comments configuration and post comments with your name.
|
|
|
 |
 |
Өнөөдрийн шилдэг |
 |
|
|
There isn't a Biggest Story for Today, yet.
|
|
|
 |
-
-
-
| |
-
Өгүүллэг: РЮНОСКЭ АКУТАГАВА : ХАМАР
Оруулсан admin on 2009-06-06 00:16:08 (591 уншсан)
ehlenbichigch writes " Зэнти ламын хамар ямар вэ гэдгийг Икээноод хүн болгон мэднэ. Ламтны хамар уртаашаа таваас зургаан сун буюу уруулаа өнгөрөөд доод эрүүнээсээ доош унжина. Үүний дээр хамрын нь уг үзүүр хоёрын өргөн ижилхэн палийж байдаг юм. Тийнхүү нүүрээ даган унжсан тэр сонин эд хиамархуу харагддаг гэхнээ ч болох билээ. Ламтан нас тавь гартлаа аль эртнээс өнөө болтол шашныхаа ёсыг сахиж өндөр хэргэм хүртсэн нэгэн болно. Түүний сэтгэлийг хөндүүрлүүлдэг цорын ганц зүйл байдаг нь дээрх хачин этгээд хамар нь юм. Тэгэхдээ тэр энэ хамар нь ч гэсэн түүний сэтгэлийг нэг их зовоогоод байгаа юм байхгүй маягийн дүр эсгэж явдаг байна. Ер нь ч тэгээд Амида бурхны төлөө хамаг оюун санаагаа зүглүүлэх ёстой бурхны шавь нэг муу хамрын төлөө тэгтлээ зовж шаналах нь түүний хэрэг биш ээ. "
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
28648 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг
| Оноо: 0)
|
|
Өгүүллэг: О.Генри : Гименеи тэнгэрийн лавлах
Оруулсан admin on 2009-04-29 10:53:14 (413 уншсан)
ehlenbichigch writes " Энэ мөрүүдийг тэрлэгч Сандерсон Пратт миний бие, Нэгдсэн Улсын боловсрол, гэгээрлийн систем ус цаг уурын газрын мэдэлд байхад болохгүй юу байхав гэж үздэг нэгэн. Үүнийгээ нотлохын тулд ноцтой баримт нотолгоо гаргаж ирсэн ч чадна. Манай профессоруудыг цаг уурын албанд шилжүүлчихэд яагаад болохгүй гэж, та хэлээд орхи. Тэднийг уншуулж сургасан, тэд өглөөний сонин гүйлгээд орхихноо даанч юмгүй, дараа нь тэнгэр ямар байхыг төвдөө цахилгаанаар уламжилна. Гэхдээ энэ асуулт нөгөө талаасаа ямар сонирхолтой гэж санана! Одоо би та бүхэнд тэнгэрийн араншин Айдахо Грин, бид хоёрт яаж гэгээрэл, боловсрол олгож, билгийн нүдийг минь нээсэн тухай ярьж өгье."
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
48237 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг
| Оноо: 0)
|
|
Өгүүллэг: О.Генри : Сүүлчийн ганц навч
Оруулсан admin on 2009-03-10 21:16:00 (817 уншсан)
ehlenbichigch writes "
Вашингтоны цэцэрлэгт хүрээлэнгээс баруун тийшэх бяцхан хорооллын гудамжнууд гарц нэртэй зурвас, хонгилууд болон тахиралдаж мухиралдаад, эх адаг нь мэдэгдэхгүй солбицож, зөрөлдөж гүйцжээ. Тэр гарцнууд гайхмаар өнцөг булан, мурий тахир шугам үүсгэдэг. Тэнд нэг гудамж өөрийгөө хоёр огтолж орхидог. Хэнбугай ч билээ нэгэн зураач эрхэм энэ гудамжны ер бусын үнэт давуу талыг анх нээжээ. Дэлгүүрийн мөнгө хураагч будаг шунх, цаас, зотонгийнхоо тооцоотой түүгээр эргэцэж эргэцэж, тооцооныхоо нэг ч центийг олж авч чадалгүй гэр лүүгээ гэлдэрч буй өөртэйгээ гэнэт мэлсхийтэл тулчихдаг гээд та бод доо! Мундаг давуу тал шүү.
Ийнхүү цагийн эрхээр голланд дээврийн шовх сүмбэн орой, XҮIII зууны вааран дээвэр ярайлдах умар зүгт харсан цонх, хямд байрны эрэлд хатсан урлагийн улс энө өвөрмөц, нууцлаг, төөрмөөр Гринвич-Виллидж хороолол руу өөрийн эрхгүй хуйлардаг болжээ. Дараа нь тэд зургадугаар гудамжнаас сэнжтэй, тугалган хэдэн аяга, нэг хоёр ширмэн хайруулын таваг ийш нь чирч ирээд, өөрсдийн "колонио" төвхнүүлж эхэлсэн юм. "
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
26274 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: Намайг нэг дурсаарай
Оруулсан admin on 2009-02-25 09:00:47 (339 уншсан)
Anonymous writes "Өглөө эртлэн сэрж Нүдээ зөөлхөн нээхдээ Намайгаа нэг дурсаарай. Үдэш шөнө болж Тэнгэрт саран гэрэлтэхэд Намайгаа нэг дурсаарай. Намрын сэрэвгэр салхи Цонхийг зөөлөн тогшиход Намайгаа нэг дурсаарай. Уйдаж гунисан цагтаа Намайгаа нэг дурсаарай. Гэвч одоо хамаа алга.. Нуухгүй ээ, чамайгаа хайрласан, Өдөр шөнөгүй хүлээсээн, . Одоо хэтэрхий хожимдож Салья даа. (хөврүүлсэн Чандмань 2007-4-30)"
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 4.5)
|
|
Шүлэг: Назим Хикмет : Цэнхэр нүдэн үлэмж биетэн
Оруулсан admin on 2009-02-13 07:30:56 (421 уншсан)
ehlenbichigch writes " Цэнхэр нүдэн үлэмж биетэн амьдарч байжээ, Цэцгийн дэлбээ шиг бяцхан бүсгүйд хайртай болжээ. Бяцхан бүсгүй цонхон доороо сарнайн буттай Бяцхан байшинг цаг үргэлж мөрөөддөг байжээ. Үлэмж биетнүүд үлэмж томыг л бүтээдэг болохоор, Үзэсгэлэнт бүсгүйдээ цонхон доороо сарнайн буттай Үлгэрийн юм шиг тийм жижиг хөөрхөн байшинг Үнэндээ тэр урлан өгч чадсангүй ээ. Цэнхэр нүдэн үлэмж биетэн амьдарч байжээ, Цэцгийн дэлбээ шиг бяцхан бүсгүйд хайртай болжээ. Бяцхан бүсгүй үлэмж биетний алхааг даган Бахардтал гүйхээс залхаж гүйцээд Тохилог цэцэрлэгтэй жижигхэн байшинд Тухлан суухыг илүүд үзжээ. -Баяртай! Гэж цэнхэр нүдэндээ бүсгүй хэлжээ, Баян чинээлэг одой эрийг даган оджээ. Баян чинээлэг одой эр цонхон доороо Сарнайн буттай бяцхан байшинд суудаг ажээ. Цэнхэр нүдэн үлэмж биетний аугаа хайр Цэцэглэх буттай бяцхан байшинд багтахааргүй байжээ.
орчуулсан Г.Аюурзана
http://zaya12.blogspot.com/
"
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Өгүүллэг: Жек Лондон : Аниргүй цагаан дайд
Оруулсан admin on 2009-02-01 21:15:51 (1036 уншсан)
ehlenbichigch writes " -Кармен ч хоёр хоногийн насгүй болж дээ. Мэйсон амандаа орсон бөөн мөсийг нулимж орхиод, өмнөө байгаа золгүй амьтан руу гунигтайхан харснаа, түүний хөлийг татан ам руугаа аваачиж, хуруудын нь завсраар товууцаж хөлдсөн мөсийг шүдээ хага ташуулан байж дахиад сугачиж хаяв. -Чамин хачин нэртэй ноходтой би зөндөөн л таарч явсан, цөмөөрөө олхиогүй юмнууд байдаг юм гэснээ, хийж байсан ажлаа дуусгаж, нохойг түлхэн цаашлуулах зуураа,"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
37955 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг
| Оноо: 0)
|
|
Өгүүллэг: О.Генри : Час улаан даашинз
Оруулсан admin on 2009-01-19 01:07:10 (901 уншсан)
ehlenbichigch writes " Алдар нэр нь үлэмж, час улаан өнгөний тухай нууж хаалгүй ярилцацгаая. Хүмүүний үр сад, хөвгүүд охидын дунд энэ өнгө үлэмж өндөр алдрыг олжээ. Тэнгэрээс заяат хаад энэ өнгөний эзэд нь гагц бид гэж лүндэгнэдэг. Бас наргиан цэнгээнд шунан дурлагсад хамрынхаа өнгийг, улаан будгийг хөхтэй холихоор тодроод ирдэг тийм сайхан, сэтгэл тавирам өнгөтэй болгох гэж хаа сайгүй учиргүй тэчъяддаг. Хан хөвгүүд час улаан өнгөний төлөө төрдөг ч гэж ярьцгаадаг, энэ нь ч үнэн, яагаад гэвээс угсаа залгамжлагч хунтайж нарын гэдэс базлахаар тэдний царай түлээчний удмынхны шантгар хамарт нүүрнээс өөрцгүй, сүр жавхлантай улаа бутраад ирдэг юм. Энэ өнгө моодонд орохоор хүүхэн бүхэн түүнд хэл алдан дурладаг. "
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
24163 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг
| Оноо: 0)
|
|
Өгүүллэг: Ги де Мопассан : Үүрд баяртай!
Оруулсан admin on 2008-12-15 06:03:37 (721 уншсан)
ehlenbichigch writes " Хоёр найз өдрийн зоогоо барьж дуусав. Цайны газрын цонхоор олон хүнтэй цэцэрлэгт гудамж илхэн харагдана. Парисын зуны оройн дулаахан салхи гудамжаар яваа хүмүүсийг өдөн сэвэлзэж хаа нэг тийшээ моддын сүүдэр, чухам хаашаа урсана вэ гэдгийг нь хэн ч сайн мэдэхгүй сарны туяа туссан гол ус, шөнийн цохны гэрэл, алтан гургалдай дуулах алс тийш урин байгаа мэт тэдэнд санагдаж байлаа. -Хөгширч байна даа, явж өглөө… Мөн ч уйтгартай байхчив. Урьд ийм сайхан орой хамаг биений цус буцлах мэт л байдагсан. Одоо ч уйтгарлаж гунихаас ондоо юмгүй болжээ. Ээ дээ, амьдрал гэдэг чинь юу гээчийн хурдан өнгөрдөг эд вэ! Гэж Анри Симон урт гээч нь санаа алдан хэллээ. Симон дөчин тавтай, гэвч бие нь хэдийнэ хүндэрч толгой халзарч эхэлжээ. "
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
20515 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг
| Оноо: 0)
|
|
Өгүүллэг: Хорхе Луис Борхес : ХАГАЦААГЧ ЭМЭГЧИН
Оруулсан admin on 2008-11-23 08:18:08 (695 уншсан)
ehlenbichigch writes "Эл түүхийг мянга найман зуун ерэн хэдэн оны үед Морон тойрогт өөрийн үхлээр нас барсан ах Кристианыхаа авсны дэргэд жаахан сэхээ орох үедээ Нильсенийхэний бага нь болох Эдуардо өөрөө ярьсан гэлцдэг (Үнэн худлыг магадлах аргагүй л дээ). Гэхдээ хэн нэг нь үүнийг эрт цагт нэгэн шөнө өөр хүнээс сонссон нь, тэр нь энэ тухай надад өгүүлсэн Сантьяго Дабовед дамжуулан ярьсан нь л гарцаагүй үнэн юм даг. Олон жилийн дараа би уг түүхийг мөнөөх үйл явдал болсон Турдерд ахин сонслоо. Тэгээд уран зохиолын маягт оруулан зарим хэрэггүй хэсгийг нь хасаад, сонссоноосоо аль болохуйц гажилгүй өгүүлэхээр шийдэв."
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
13799 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг
| Оноо: 5)
|
|
Өгүүллэг: О.Генри : ДYYЖМЭГ
Оруулсан admin on 2008-10-29 10:40:37 (554 уншсан)
ehlenbichigch writes " -Наяннэгдүгээр гудамж... Буух хүн байна уу? хэмээн хөх хүрэмтэй малчин паргиа чанга дуугаар гууглав. Сүрэг хонь баахан хар бор улс вагоноос асгаран бууж, өөр нэг сүрэг орыг нь яаран эзлэв. Дүн-дан-дүн-дан! Манхеттэний газар дээгүүрх төмөр замын мал ачсан вагонууд тас няс, түжиг тажиг цааш хөдлөн одоход Жон Перкинс зөнд нь орхисон сүргийнхээ хамт шатаар уруудан, гудамжинд гарч ирлээ. Жон байр руугаа тааваараа алхав. Тааваараа, яагаад гэвэл түүний өдөр тутмын үлбэгэр амьдралын үгсийн санд "тэгтэл, гэнэтхэн" мэтийн үг үгүй. Эхнэртэйгээ төвөггүй ханилаад хямдхан байранд хоёр жил амьдарч буй хүнийг хаана гайхам баясам үйл явдал хүлээж байв гэж. Замдаа Жон Перкинс уй гунигт энэ өдрийн гарцаагүй төгсгөлийг баргар бүүдгэр, гансрал дүүрэн сэтгэлдээ увайгүйхэн төсөөлж явлаа. "
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
20142 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Гийом Аполлинер : Сарнайн ертөнц
Оруулсан admin on 2008-10-23 04:07:32 (262 уншсан)
Довжоо өөд алгуурхан алхсаар Домгийн юм шиг хатагтай гэртээ оров Алсаас ч болов нүдээрээ л үнсэх гэж Амстердамын гудамжаар түүнийг л бараадан Аз жаргалтай хоёр ч цагийг үдэв
Хотын гудам аль хэдийн Хов хоосорч эл хуль болов Бүртэлзээд өнгөрсөн хоёрхон цаг Бүтэн өдөр улирсан мэт санагдав Бүхий л амьдралаа түүнд бэлэглэсэн мэт бодогдов
Үзэсгэлэнт авхайг сарнайн ертөнц гэж нэрлэмээр Үймээнт Голландын цэцэгт хаалгыг дурсмаар Ертөнцийн гоо сарнайг орхиод явж түвдэхгүй Ер бусын удаанаар удаанаар би алхана
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Жак Превер : Парисын шөнө
Оруулсан admin on 2008-10-23 03:28:41 (261 уншсан)
Гүн шөнийн харанхуйг нэвтлэн Гурван удаа шүдэнз зурав Ялдамхан царайг чинь харах гэж Янагхан нүдийг чинь үзэх гэж
Улаахан уруулыг чинь ажих гэж Удаа дараа гэрэл гаргав Далай хайрыг чинь мэдрэх л гэж Дараа нь чамайгаа энхрийлэн тэврэв
Анир чимээгүй балар харанхуй Алаг дэлхийг дахад л нөмрөв
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Акияа Ютака : Сүүдэр
Оруулсан admin on 2008-10-23 03:15:01 (257 уншсан)
Хүмүүн сүүдрийнхээ дунд эргэлдэмүй
Хүсэвч сүүдрээсээ үл ангижирмуй
Буй юмсыг буйгаар нь яахин таних вэ
Бум бужигнасан хүмүүн урсгал дунд
Галав эртний тэртээх гялбаанаас
Гарцаагүй буй юм сүүдэртэй
Алтан бурхад сүүдэргүй гэж үү?
Аяа юу гэхэв, амраг минь!
Улангассан бид хоёрын үнсэлдээнээс
Улаан гал дүрэлзэж, дарь мэт тэсэр лүү?
Ээжийн агар зандан ой дунд
Эцгийн унагасан сүүдэр буюу би
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Жерар Де Нервал : Ойд
Оруулсан admin on 2008-10-23 03:14:08 (198 уншсан)
Хаврын шувуудын гуниглангуй ганганааг Хайрт минь яагаад тоохгүй байна Хайлам уярам намуухан анир сонсогдохгүй байна гэж үү? Хаа сайгүй шувууд жиргэсээр л
Зуны ойд шувууд сүрэглэн ниснэ Зуурдын дурлал гэж тэдэнд байдаггүй Шунан тачааж өөр бусдыг тэд хайдаггүй юм Шувуудын үүрнээс дурлалын жиргээ дуурссаар л
Манант намрын улирал хэвийж оджээ Маргааш гэхэд л хүйтний эрч чангарна Шувуудын хичнээн жаргалтай байсан ч Шугуйд бас л хагацал тасардаггүй Юутай гуниг . . .
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Омар Хаяам : Дуулим энэ хорвоод
Оруулсан admin on 2008-10-23 03:08:22 (371 уншсан)
Дуулим энэ хорвоод богинохон амьдрах тавилантай та бид Дурлал дарс хоёргүйгээр насыг илээвэл нүгэлтэй биш үү Мөнгөн сартай орчлонг цөмөөрөө л бид орхихоос хойш Мөнхрөх эсэхийн талаар бодож суух илүү ажил гэлтэй Чимэг зүүлтээ хүүхнүүд гоёлоор л зүүдэг биз дээ Чи бидэнд эрчүүд минь гоёх гоёл байх биш Цамхаг дээрээс тэр тэнэг улс төрчид юу гэж хашгирах нь хамаа алга Цаана нь гагцхүү үхэл байгаа цагт бүхнийг март нарги, цэнгэ, ид, уу Дүүрэн дарстай жүнзээ бариад бос залуусаа Дурлал үхэл амьдралын төлөө тулгаж орхиод хөнтөрцгөөе!
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 5)
|
|
| |
-
-
 |
Зургийн цомог |
 |
|
|
Та өөрийн компьютер дээрх олон зургаа хаана юу байгааг нь мэдэхгүй зовж байна уу! Тэгвэл та энэ зураг дээр дарж дэлхийн хамгийн шилдэг зураг зохион байгуулах программыг үнэгүй татаж суулгаарай!

mongolia2007year-035.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 699

uvl-010.JPG
Хэмжээс: 600x450 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 781

mongolia2007year-111.JPG
Хэмжээс: 600x450 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 893
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
| Thursday, 2008.10.02 | | · | Анна Ахмтова : Ай салхи аа, сүүлчийн замд минь үдээч |
| Saturday, 2008.09.20 | | · | О.Генри : Тильдигийн дурлал |
| Sunday, 2008.09.14 | | · | Антон Чехов : Уй гашуу |
| Monday, 2008.09.01 | | · | Хорхе Луис Борхес : Медаль |
| Thursday, 2008.08.07 | | · | М. Шолохов : Хүнсний комиссар |
| Sunday, 2008.06.29 | | · | О.Генри : Цагдаа ба бишгүүрийн дуун |
| Saturday, 2008.05.24 | | · | О.Генри : Дээврийн хонгилын ганц өрөө |
| Friday, 2008.05.02 | | · | О.Генри : Ид шидтэнүүдийн бэлэг |
| Tuesday, 2005.07.26 | | · | Х.УЭЛС: VЛ VЗЭГДЭГЧ ХVН |
|
|
|
 |
-
-
 |
Архив (сараар) |
 |
|
Та аль нэг сар дээр дарвал тухайн сард нэмэгдсэн мэдээллүүдийн жагсаалт гарах болно.
-
9 сар, 2010 он -
8 сар, 2010 он -
7 сар, 2010 он -
6 сар, 2010 он -
5 сар, 2010 он -
4 сар, 2010 он -
3 сар, 2010 он -
2 сар, 2010 он -
1 сар, 2010 он -
12 сар, 2009 он -
11 сар, 2009 он -
10 сар, 2009 он -
9 сар, 2009 он -
8 сар, 2009 он -
7 сар, 2009 он -
6 сар, 2009 он -
5 сар, 2009 он -
4 сар, 2009 он -
3 сар, 2009 он -
2 сар, 2009 он -
1 сар, 2009 он -
12 сар, 2008 он -
11 сар, 2008 он -
10 сар, 2008 он -
9 сар, 2008 он -
8 сар, 2008 он -
7 сар, 2008 он -
6 сар, 2008 он -
5 сар, 2008 он -
4 сар, 2008 он -
3 сар, 2008 он -
2 сар, 2008 он -
1 сар, 2008 он -
12 сар, 2007 он -
11 сар, 2007 он -
10 сар, 2007 он -
9 сар, 2007 он -
8 сар, 2007 он -
7 сар, 2007 он -
6 сар, 2007 он -
5 сар, 2007 он -
4 сар, 2007 он -
3 сар, 2007 он -
2 сар, 2007 он -
1 сар, 2007 он -
12 сар, 2006 он -
11 сар, 2006 он -
10 сар, 2006 он -
9 сар, 2006 он -
8 сар, 2006 он -
7 сар, 2006 он -
6 сар, 2006 он -
5 сар, 2006 он -
4 сар, 2006 он -
3 сар, 2006 он -
2 сар, 2006 он -
1 сар, 2006 он -
12 сар, 2005 он -
11 сар, 2005 он -
10 сар, 2005 он -
9 сар, 2005 он -
8 сар, 2005 он -
7 сар, 2005 он -
6 сар, 2005 он -
5 сар, 2005 он -
4 сар, 2005 он -
3 сар, 2005 он -
1 сар, 2005 он
|
|
|
 |
|