-
 |
Онлайнд байгаа |
 |
|
There are currently, 109 зочин(s) and 1 гишүүд(s) that are online.
You are Anonymous user. You can register for free by clicking here
|
|
|
 |
-
 |
Нэвтрэх |
 |
|
|
Don't have an account yet? You can create one. As a registered user you have some advantages like theme manager, comments configuration and post comments with your name.
|
|
|
 |
 |
Өнөөдрийн шилдэг |
 |
|
|
There isn't a Biggest Story for Today, yet.
|
|
|
 |
-
-
-
| |
-
Шүлэг: О.Дашбалбар : Дайнд яваад иргэж ирээгvй сурагчидад
Оруулсан admin on 2010-07-27 10:10:48 (149 уншсан)
NomadicMN writes "Аз жаргалын гүн рүү ирж явсан юм тэд
Амандаа талын ногоо өвсны навч зуусан
Арван долоохон настай хөвгүүд хээр талаар зугаалаж
Аялгуулан уншисан Пушкиний шүлгэндээ өөрсдөөн уярч
Алтан шаргал үстэй хонгорхон охидод үнэн ариун дурлаж явсан юм
Гэтэл тэднийг ирж явсан замаас нь буцааж дуудсан юм хувь заяа
Үл мэдэгдэм гандсан цэрэг шнель өмсөж
Үеийн охиддоон хайртай ч гэж хэлж чадалгүй
Үүрийн цагаан туяан дундуур хөвгүүд
Үүргэвчээн үүрээд иргэж харалгүйгээр явцгаалаа
Гарч явсан хаалгаараа иргэж орж ирээгүй юм тэд "
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2244 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: О.Дашбалбар : Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг
Оруулсан admin on 2009-03-22 00:47:37 (1561 уншсан)
ehlenbichigch writes " Танд баяр хүргэе, таалал төгсч байгаад чинь Тамын хорвоогоос хагацаж, амсхийх цаг чинь ирлээ. Үхлийн ялгуусан инээмсэглэлийг тосон угтагтун Үнэндээ уруул нь цэв хүйтэн ч таныг амраана. Танд баяр хүргэе, нүгэл буянаа шүүлгэж буйд чинь Тачаал, шуналаас хагацаж, хоосон чанарт алгуурхан Тааваараа уусан шингэж, огторгуйн биет болон Таалал төгсөх гэж буйд чинь баяр хүргэе. Үзэгдэхгүй харагдахгүй болж байгаад чинь баяр хүргэе Үхэл-мөнхийн анд чинь тосон авч буйд баяр хүргэе. Олон арван жилийн ял-амьдралыг эдэлж дуусаад Орон гяндангаас гарах шиг биеэ орхисонд баяр хүргэе. Одоо таныг хэн ч, хэзээ ч хуурахгүй Одоо та хэнд ч хэзээ ч гомдохгүй Одоо та хэнийг ч , хэзээ ч хуурахгүй Одоо таныг хэн ч , хэзээ ч гомдоохгүй Одоо та хэзээ ч, хаана ч өвдөхгүй Одоо та хэзээ ч, хаана ч өвгөрөхгүй Одоо таныг хэн ч, хэзээ ч өвтгөхгүй Одоо таныг хэн ч, хэзээ ч өвгөрүүлэхгүй"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
8182 байт | 15 санал | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: Би огт гунихгүй
Оруулсан admin on 2009-02-19 03:37:32 (1039 уншсан)
Anonymous writes " Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ… Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс! Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ? "
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2 санал | Шүлэг
| Оноо: 0)
|
|
О.Дашбалбар : Агсам тавимаар хорвоо
Оруулсан admin on 2009-02-04 08:18:59 (520 уншсан)
sainbayar writes " Сэтгэлийн минь цог унтраагүй сэрүүн ахуй үедээ Сэргэлэн болжмор шиг эмсэж, дур зоргоороо явлаа Тэмцэлдэж явсан хүмүүсийн тэн хагас нь алга даа Тэрсэлдэж үлдсэний гавьяа, ертөнцөд шунахаас хагацлаа Уйтгар гунигтай хорвоод уруудаж доройтож явсан ч Угийн хатуу тавилан минь өгсөж өөдөлж үзлээ Дэлхийн бөмбөрцгийг өшиглөж агсам тавимаар санагдана Дээр нь байгаа амьтдын нэг нь би өөрөө юм шүү дээ "
(Сэтгэгдэл бичих? | Оноо: 0)
|
|
Шүлэг: О.Дашбалбар : Хөгшид
Оруулсан admin on 2008-09-14 09:30:08 (933 уншсан)
Хаврын наранд нуруугаа ээж, Харваас жаргалыг ханатал эдэлж, Хөх тэнгэрийн доор ярилцаж суугаа Хөгшчүүл, үзэж өнгөрүүлсэн хорвоодоо жаргалтай! Мөнгийг мэднэ, мөнх бус хорвоо үнэгүйг ч мэднэ Мөс чанарыг худалдаж авч болохгүйг ч мэднэ Алив юм бүхэн учирч, арилж байдгийг мэднэ Ариун сэтгэл, тэнгэрт ганцхан нар шиг үлддэгийг мэднэ
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2620 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: О.Дашбалбар: Тэнгэр шиг бай
Оруулсан admin on 2008-08-14 21:19:00 (18150 уншсан)
Энэтхэг улсад 10 жил бурханы ном үзэж буяны мөр хөөхөөр явсан хүү Д.Гангабаатар, түүний найз Х.Дэлэг нарт зориулмуу Хамаг бүгдээр чамайг Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай! Хамгийн сайн хүмүүс гэж Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
6054 байт | 241 санал | Шүлэг
| Оноо: 4.92)
|
|
Шүлэг: О.Дашбалбар : Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Оруулсан admin on 2008-07-24 21:46:14 (866 уншсан)
Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь…
Сэтгэлээ ариусгаж, махан бодио өвс ногооны чинь ширхэг бүхэнд өгье!
Санаагаараа жаргаж, гол усны ариун тунгалагт уусъя!
Мөнх наст тэнгэр чинь намайг ширтэнэ, эх орон минь!
Цал буурал үүлсээр чинь би нулимсаа арчина.
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
3097 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 4)
|
|
Шүлэг: О.Дашбалбар : Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд!!!
Оруулсан admin on 2007-10-23 23:23:49 (2025 уншсан)
Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй Үнэн минь алдрахыг чи үзэхгүй Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй Төрөл минь тасрахыг чи үзэхгүй Соёмбо минь бүдгэрэхийг чи үзэхгүй Соёл минь солигдохыг чи үзэхгүй Онон минь ширгэхийг чи үзэхгүй Олон минь зовохыг чи үзэхгүй Хэнтий минь намсахыг чи үзэхгүй Хэрлэн минь татрахыг чи үзэхгүй Хийморь минь доройтохыг чи үзэхгүй Хойморь минь ханхайхыг чи үзэхгүй
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
3529 байт | 4 санал | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: О.Дашбалбар : Оюун санааны яруу найраг
Оруулсан admin on 2007-04-23 01:09:46 (2668 уншсан)
Найрагчийн тэнгэрт халихаасаа өмнө бэлтгэж асан сүүлчийн туурвилууд зүрх өвтгөм, тархи сэргэм. Гунигтай атлаа бардам, бодлогоширонгуй атлаа омголон шүлгүүдийг нь таалан болгооно уу. Галав эриний зөнч Долоон бурхан одод залхуутайяа гялалзах Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр Одод жингэнэн бууж, хорвоогоор нэг цацагдах нь гэмээр Одоо л ертөнцөд галав юүлэх нь гэмээр Хоёрдугаар сард л дуртай
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
6857 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 4.75)
|
|
Шүлэг: О.Дашбалбар : Дарьганга аялгуу
Оруулсан admin on 2007-03-20 23:21:07 (1511 уншсан)
Аргадан аргадан уйлавч, ааш нь олдохгүй хорвоо Алиа багахан хүүтэйгээ эртхэн учрах нь яав даа Алаглан алаглан ургавч, амархан гандах цэцэгс Амьтны жаахан үрэйгээ хэдий болтол уймрах вэ
Ээжийн оёсон дээлийн энгэрийг норгож уйлсан ч Энэ л яваа насанд оройтсон хайр минь дээ Эгчийн хэлсэн үгийн эрчийг сулруулж бодсон ч Эрэвгэр бага охинд дассан сэтгэл минь дээ
Долоон бурханыг зүсэлж дотнохонтүүндээ өгөөд Дорын намуун шөнөөр догдолж явсан минь дээ Намар оройн чөлөөнд хэн хэндээ уусаж Нарт ертөнцийг аргадаад наадаж явсан үе минь
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
14831 байт | 2 санал | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: О.Дашбалбар : Дорнын аялгуу
Оруулсан admin on 2007-03-20 23:17:21 (1333 уншсан)
Босон суун жиргэх болжмор нэгтээ нуугдаад Борог өвс норгох намрын бороо шивэрнэ ... Аянчин нүүдэлчний гэрүүд даарсан янзтай бөмбийгөөд Аясын жихүүн амьсгал өвсний үндсэнд шургана .
Цэврүү намрын үдэш цэцэгс уйдах цагаар Цэвэрхэн янагаа үгүйлж, цээжний гүнд хөндүүрлэнэ. Ахас ихсийн үгийг авалгүй явсандаа гэмшинэм. Арван тавны сарыг ганцаараа дуулж гиншнэм.
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
14242 байт | 4 санал | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: О.Дашбалбар : Би эгэл хүн
Оруулсан admin on 2007-03-14 04:29:03 (2685 уншсан)
Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн! Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй, Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй, Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,
Би-эгэл хүн!
Олон намрын бороонд шавшуулж явахдаа Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан, Оройтсон сартай цуг хээр хоноглохдоо Онгон тал дээр хот босохыг зүүдэлсэн.
Би-эгэл хүн!
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
7207 байт | 4 санал | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: О.Дашбалбар : Амьддаа бие биеэ хайрла...
Оруулсан admin on 2007-02-15 11:55:00 (12268 уншсан)
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2708 байт | 83 санал | Шүлэг
| Оноо: 4.86)
|
|
Шүлэг: О.Дашбалбар: Яруу найрагч
Оруулсан admin on 2005-05-12 14:14:01 (2674 уншсан)
"Яруу найрагч туг шиг байх ёстой
Яруу найрагч илд шиг байх ёстой".
В. Брюсов
Яруу найрагч туг шиг байх ёстой,
тэргүүнээ бардам ергеж
тэнгэрлэг явах ёстой!
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
3980 байт | 41 санал | Шүлэг
| Оноо: 5)
|
|
| |
-
-
 |
Зургийн цомог |
 |
|
|
Та өөрийн компьютер дээрх олон зургаа хаана юу байгааг нь мэдэхгүй зовж байна уу! Тэгвэл та энэ зураг дээр дарж дэлхийн хамгийн шилдэг зураг зохион байгуулах программыг үнэгүй татаж суулгаарай!

uvl-003.JPG
Хэмжээс: 600x450 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 803

mongolia2007year-141.JPG
Хэмжээс: 600x450 64k
Сэтгэгдэл: 1
Үзсэн: 854

zam-049.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 1004
|
|
|
 |
-
-
-
 |
Архив (сараар) |
 |
|
Та аль нэг сар дээр дарвал тухайн сард нэмэгдсэн мэдээллүүдийн жагсаалт гарах болно.
-
9 сар, 2010 он -
8 сар, 2010 он -
7 сар, 2010 он -
6 сар, 2010 он -
5 сар, 2010 он -
4 сар, 2010 он -
3 сар, 2010 он -
2 сар, 2010 он -
1 сар, 2010 он -
12 сар, 2009 он -
11 сар, 2009 он -
10 сар, 2009 он -
9 сар, 2009 он -
8 сар, 2009 он -
7 сар, 2009 он -
6 сар, 2009 он -
5 сар, 2009 он -
4 сар, 2009 он -
3 сар, 2009 он -
2 сар, 2009 он -
1 сар, 2009 он -
12 сар, 2008 он -
11 сар, 2008 он -
10 сар, 2008 он -
9 сар, 2008 он -
8 сар, 2008 он -
7 сар, 2008 он -
6 сар, 2008 он -
5 сар, 2008 он -
4 сар, 2008 он -
3 сар, 2008 он -
2 сар, 2008 он -
1 сар, 2008 он -
12 сар, 2007 он -
11 сар, 2007 он -
10 сар, 2007 он -
9 сар, 2007 он -
8 сар, 2007 он -
7 сар, 2007 он -
6 сар, 2007 он -
5 сар, 2007 он -
4 сар, 2007 он -
3 сар, 2007 он -
2 сар, 2007 он -
1 сар, 2007 он -
12 сар, 2006 он -
11 сар, 2006 он -
10 сар, 2006 он -
9 сар, 2006 он -
8 сар, 2006 он -
7 сар, 2006 он -
6 сар, 2006 он -
5 сар, 2006 он -
4 сар, 2006 он -
3 сар, 2006 он -
2 сар, 2006 он -
1 сар, 2006 он -
12 сар, 2005 он -
11 сар, 2005 он -
10 сар, 2005 он -
9 сар, 2005 он -
8 сар, 2005 он -
7 сар, 2005 он -
6 сар, 2005 он -
5 сар, 2005 он -
4 сар, 2005 он -
3 сар, 2005 он -
1 сар, 2005 он
|
|
|
 |
|