Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • Шүлэг Шүлэг: Нармөнх : Чиний зураг
    Оруулсанadmin on 2009-11-12 22:03:30
    Contributed by admin


    Унтлагийн өрөөний ханан дээрх
    Уянгалаг харц чинь дандаа ширтдэгч
    Унтах оронд чиний зай
    Удаан хугацаагаар эзгүй хэвээрээ
    Дэндүү их  санахдаа
    Дэргэд чинь очиж чимээгүй ширтдэг


    Хананд өлгөөтэй  тэр зургийг
    Хайрлан энхрийлэн уруулыг нь шимдэг
    Энхрийлж үнссэн энэ уруулийн
    Эзэн нь би биш шүү дээ
    Булбарай нэгэн бүсгүйд бас л
    Бурам адил дурлаа биз гэж
    Уурлаж бухимдахдаа буулгаж хаяад
    Урж тасдаад шатаамаар санагддаг ч
    Унтлагийн өрөөндөө ор гантсаараа үлдчихвий  
    Уянгалаг харцийг чини ахин харахгуй байхав дээ гэсэндээ
    Урж шатааж хэзээ ч чадахгүй нээ



    Танд манай сайт таалагддаг бол доорхи холбоос дээр дарна уу. Баярлалаа.

    BiirBeh.MN, Google.Com -оос хайлт хийх
    Google
    Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно.
     
    "Нэвтрэх" | Нэвтрэх/Шинэ хэрэглэгч | 1 сэтгэгдэл | Хэлэлцүүлэгээс хайх
    Сэтгэгдэл нь түүнийг бичигчийн өмч бөгөөд түүнээс гарах хариуцлагыг бид хариуцахгүй.

    Re: Нармөнх : Чиний зураг (Оноо: 0)
    by Anonymous on 2009-11-17 01:17:28
    durlal gedeg yagaad iim hatuu bdag bnaa
    durlah tusam yagaad zobdog yum be


    [ Хариу бичих ]


Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn