Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 
Батцэцэг 	Ш	 Шүлэг: Хувьхан заяаны эх орон
Оруулсан admin on 2020-12-28 14:23:29 (8 уншсан)

Уулсынхаа салхиар аргадуулж

Уяранхан суух шиг жаргал хаа билээ

Өвс бүхнийх нь амьсгалыг сонсохдоо

Өлмийгөө хүргэхээс ч эмээдэг

Эмзэгхэн цэцэгст уулс минь

Өнжмөл хөх өвсний үнэр нь хүртэл сайхансан

Өвсний нөмрөөс дэгдэх туулайн бүжин нь энхрийсэн

Өвөр дулаахан уулст нутгийн минь тэнгэр шиг

Цэв цэнхэрийг өөр хаанаас олж үзнэ гэж?

Өөр шүү өөр

Өөрийн нутаг

Өмөлзөөд тосдог ижийн нутаг

Эн тэнцүүлэх юусан билээ

Элэг сэтгэлийн гэгээ

Эх орон хэмээгчийн

Эх оршихуй

Амгалан цэнхэр уулс минь

Амьдрахуйн шидэт диваажин минь

Дархан уулсынхаа бэлээр

Чулуу зайчлан ургадаг

Цэцэг бүхэнтэй нь ярилцаж

Даанчиг балчир насандаа тоглож өссөн

Мөлгөрхөн чулуудынхаа

Амь бүхний тоогоор сэтгэлээ гэрэлтүүлж алхдаг

Уулсынхаа салхиар аргадуулж

Алхажээ явах шиг жаргал гэж үгүй

Үсныхаа тунгалагыг рашаан хэмээн шүтэж

Уран жиргээч шувуудын хөгжимлөг хөөрөлдөөнийг

Сонсож ээ суух шиг сонгодог анир өөр хаана ч үгүй ээ

Эх орны минь эх оршихуй

Эс бүхнээрээ шүтэж амьдардаг тоонот минь

Газрын диваажин миний Дархан уул

Ганцхан насны минь жаргалыг дэглэж өгсөн

Хувь тавилангийн нөмөр их уул

Хувьхан заяаны минь

Хамгийн том эх орон



(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Батцэцэг Ш )

Сүрэнжав 	Шарав	 Шүлэг: Ш. Сүрэнжав : Нэр
Оруулсан admin on 2020-10-29 11:26:55 (9 уншсан)

Чигчийн чинээ байхад чинийх гэж 

Чихэнд аав гурав шивнэхэд цээжилсэн нэр

Хүү минь гэж дуудах ээжийнхээ дуунаар

Хөл нүцгэн дэгдсэн нэр

Томоогүй насанд сурагчийн ширээн дээр байлаа

Торниун насанд цэргийн батлах дээр байлаа

Орь насанд захидлын дугтуй байлаа

Онгод хөвөрч найргийн номын хавтсан дээр байлаа

Өөрт оногдсон нэрээ

Өшиглөж хугалаагүй

Өрөөл бусдад худалдаагүй

Өнгө зусрын ширээн дээрээс

Өвдөг доороо ивээгүй

Гэгэлгэн цайлшан энэ нэрээ

Гэгээн өдөр утасны харилцуурт хашгирч явлаа

Гэрэлгүй шөнө хөнжлийн сэжүүрт шивнэж явлаа

Гэр гийгүүлж гэргийдээ дуудуулж явлаа

Өөрт оногдсон нэрээ

Өргөж явбал бахархал

Өмчилж яваа энэ нэрээ 

Өеөдүүлж унагавал гутамшиг

Заяасан үрийнхээ сэтгэлийг сэвтээж

Зандхан улиасны мөчрийг хугалсан бол эмгэнэл

Элэнц эцгийнхээ ясыг өндөлзүүлж

Ээжийн чинь сүнс хэлгүй шувуу болсон бол уй

Сайн хүн нэрээ гэдэг

Сайхан шувуу өдөө гэдэг

Алсын газар алдрыг тань дуудахад

Улсын далбаа уралдан босно

Уяралын нулимс зовхинд хурж

Улаан хөх өнгөт туг нь эрдэнийн соёмбоор гялалзаж

Эх орны нэртэй цуг хэлэгдэнэ

Эцгийн чинь нэртэй хамт яригдана

Чиний нэрийг дуудахад хүлгийн дэл босч байхын зол бий

Чиний нэрийг дуудахад хүний яс хавталзаж байхын зовлон бий

Орчлонд ганцхансан

Олдсон ганцхан нэр

Овхий номин тэнгэрт

Од шиг гялалзсан нэр

Утаа гарсан шинэхэн голомтын

Угалзан цэнхэр дөлөнд гэрэлтэнэ

Уянга нэмсэн өлгийн бүүвэйний

Аялгуунд цацарна

Нартыг баясгаж настныг жаргаах

Нандин сайхан энэ нэр

Нацагдоржийн дуулсан 

Миний нутгийнхны нэр

Нэрээ гэж эх орон минь алаг зүрхэнд шивнэсэн

Нэрээ бод гэж ижий минь амьд сэрүүндээ захисан

Заяасан үрсдээ овоглох нэр

Залгамж хойчдоо өвлүүлэх нэр

Төрөхөд өлгийн дээр бичүүлсэн

Төгсөхөд чулуун дээр сийлүүлнэ



(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Сүрэнжав Шарав )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Хөх алсад 5-р хэсэг
Оруулсан admin on 2020-09-24 17:28:36 (637 уншсан)

Наран намиатсан тунгалагхан зуны өдөр Чингэс хаан нисэх онгоцны буудалд Туркийн 512-р нислэгийн онгоц газардлаа.Энэ онгоцонд Гульсара ирж байгаа аж.Монголдоо ирэлгүй 18 жил болсон боловч энд амьдарч байгаа хүн шиг өдөр бүр өрнөх амьдрал хаана ямар байшин барилга баригдаж хэн юу хийсэн хэлсэн,үймээн будлиан,улстөрийнхний хэрүүл шуугианыг хүртэл андаж эндэхгүй нь цахим орчны гайхамшгаар уйгагүй аялдагийнх биз.Оюунтунгалагийг фс-ээс олж авснаасаа хойш тэр хоёр байнга хэлхээ холбоотой тэр байтугай Оюунтунгалагийн охин дүүг Францад Гуль өөр дээр авч хамт амьдарч байгаа билээ.



(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа:Хөх алсад 4-р хэсэг
Оруулсан admin on 2020-09-24 17:27:21 (534 уншсан)

Загварын том шоу зохиогдох болоод дизайнерууд толгой өндийх завгүй ажиллаж байх үеэр мөнхийн дагуул болсон охиныхоо тухай бодлоос хагас хугас сэргэн өндийж сууснаа Гульсара өрнийн богинохон өдөр дуусч бүрий болж буйг анзаарав.Ажлаа дуусгаад харина орой шөнө болох гэдэг айдас ч шиг айхавтар гиюүрэл гэлтэй.Тохилог дулаахан чамин тансаг өнгө гэрэл солонгорсон гэр нь алдарт цамхагийн ойролцоо болохоор гэрлээ асаахгүй байсан ч ном уншиж болохоор гэгээтэй.

 



(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Цэемаа М )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Батцэцэг : Хайрын шүлэг
Оруулсан admin on 2020-02-14 13:28:11 (7 уншсан)

Өөдөөс минь инээмсэглэн алхаж яваа

 Өнгө төгөлдөр хаврыг дурлал гэдэг үү?.

Өөр нэгэнд бичээд хариу аваагүй захидлын

Мартагдах шахсан мөртүүдийг сэтгэл гэдэг үү?.

Дандаа л гэрэлтэж байдаг түүний харцыг жигүүр гэдэг үү?.

Далавчтай юм шиг сэтгэл дайвалзуулдаг сормуусыг салхи гэдэг үү?

Дараа төрөлдөө ч учрахгүй мөртлөө зүрхний хэмнэлд хамт оршдог бодлыг мөрөөдөл гэдэг үү?



(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Батцэцэг Ш )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
Оруулсан admin on 2019-12-22 17:50:13 (5 уншсан)

Газар газраас цугларсан гал эрдэнэ хүлгүүд минь
Ган амгай шаргиулсан төрийн түмэн эхүүд минь
Ганцхан заяах насандаа уралдаж сойх унага минь
Гал гартал хурдалсан ган саран туурайт минь

Товор товор алхалсан толин туурайт хүлгүүд минь
Толгой хаялан дүүхэлзэх тархи манан туурайт минь
Тал газрыг агшаасан тана эрдэнэ молорууд минь
Тарьмал биш төрмөл заяасан тал нутгийн хурдууд минь

Эвшээж ирээд янцгаах нь элээ шувууны дуугаралттай
Эрчит дөрвөн туурайнд нь бөмбөрийн дуу нижигнэсэн
Эр сайхан шинжинд нь элэрийн удам нь тодорсон
Эрдэнэ молор толгойнд нь эхийн саам нь үнэртсэн

Хуйрч араасаа үргэсэн хурдан шандаст хүлгүүд минь ээ
Хулан дөрвөн туурайндаа хурдтай төрсөн домогууд минь ээ
Хошуучилж уралдаж зарлуусан хул хонгорын удмууд миньээ
Хун цагаан шүдэндээ завсар үгүй молорууд минь ээ
Сартуулын Б.Улаанхүү



(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
Оруулсан admin on 2019-12-22 17:44:44 (5 уншсан)

Ардаг онгон хүлгийн ар зоон дээр ташаалдаж

Араатын чонын арьсыг хоёр талдаа ганзгалаж

Адуун сүргийнхээ бэлчээрийг амар жимэр байлгасан

Адтай азтай одтой адуучин анчин явсаан би

Хөдөөгийн хөх салхинд хүрэнтэж борлотол үлээлгэж

Хөрс нь зузаарсан гартаа уургаа сайхан атгасаар

Хөндөлдсөн тарган морьныхоо амыг ангалзтал эргэцүүлж

Хөндлөн хөх уурганыхаа үзүүр ёзоорыг туялзуулж

Хурааж хумьсан сүргээ тойрч давхин бүртгэж

Хул халиуны унага хурдан жороогоо уургалж

Хөтөлгөө хос морьтой хөндийг уруудан хатирч

Хөх шавартай хөлсийг нь хөнгөн зөөлөн аваад

Хэдгэнэ ээрсэн хэцны хэмжээтэй зайнд уячихаад

Хэвлэсэн юм шиг зурайтал хэд хоног сойгоод

Хагсрааж дэвхцүүлж байгаад хантайрч татан мордож

Хар хөлсийг нь асгартал хатирч цогин ергүүлвээ

Сартуулын Б Улаанхүү



(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
Оруулсан admin on 2019-12-22 17:43:19 (6 уншсан)


Элээ эргэж янцгаасан эртний сайхан орон минь
Эмнэг хавтгай ботголсон эзгүй хээр нутаг минь
Эр шонхор шумбасан эцэг цэнхэр тэнгэр минь
Эх булагууд оргилсон эжий ногоон газар минь

Тураг шувуу бараадсан талын цэнхэр уулс тай
Тариа будаа шаргалтсан тал дүүрэн талбайтай
Тас шувууд хагшсан онгон хээр байгальтай
Тахийн сүрэг нутагшсан дархан цаазат газартай

Байгалийн эхийн урлал байц элгэн хаднуудтай
Бар цоохор ирвэс нуугдаж байдаг хангайтай
Баавгай мазаалай унтсан бадар шаргал говьтой
Бурхан хүртэл саатмаар бумбын сайхан оронтой

Ээлж ээлжээр солигдсон эв дөрвөн улиралтай
Энэ л сайхан орондоо эцсээ хүртэл амьдрах
Эвлүүлж урлаж оёсон эсгий дээвэр туургатан
Эх Монгол хэлээ сольж байгаагүй үндэстэн



(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Оруулсан admin on 2019-12-22 17:40:51 (6 уншсан)

Адууны хомоол ханхалсан атар онгон тал минь
Аргалын утаа шингэсэн дугуй цагаан гэр минь
Атан тэмээ аахилсан агь аргуулсан хөдөө минь
Айрагны үнэр сэнгэнэсэн алдарт цагаан түнгэ минь

Таван хошуу мал минь таргалж тухалж суурьшсан
Тарлан цэнхэр толгод нь хангай говийг хослуулсан
Тансаг цэнхэр нуурууд нь хүн малаа умдаалсан
Талын чандмань эрдэнэ миний нутгийн нуурууд

Булаг шанд нь оргилсон баян бүрдийн охь манлай
Буман хүрэн ботгонуудын бэлчиж өссөн өлгий нутаг
Бор халзан туулайнууд борви тэнийлгэн дэгдсэн
Буурлын буян оршоосон бүрд Цагаан түнгэ минь

Хэзээч мартах аргагүй Хүнгий Завхан голууд минь
Хөлстэй хирээ угаасан ариун булагийн рашаад минь
Хөлд орохдоо түшсэн хүндэт нутгийн довнууд минь
Хийморь сэргэтэл тарньдсан миний бурхан нутаг минь

Сартуулын Б.Улаанхүү



(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Оруулсан admin on 2019-12-18 09:31:39 (6 уншсан)

Холын холоос дурсагдах хонгор багын нутаг минь
Хонин гүрвэл жирэлзсэн дэрст цагаан түнгэ минь
Хоёр нүдэнд сүүмэлзэх нүцгэн цэнхэр толгод минь
Хорвоод анх мэндлэхэд намайг тоссон нутаг минь

Хоёр хөл дээрэй тэнцсэн зөөлөн шаргал элс минь
Хомоол аргал үнэртсэн хамгийн сайхан нутаг минь
Халтар биеэ угаасан хатан Завханы рашаан минь
Хагархай сайран хөлтэй гаталж өссөн Хүнгүй минь

Найман ханатай гэрийнхээ шийр хатгасан тойрог минь
Намайг эргээд очтол баларч арилахгүй буурь минь
Нарны халуун тусгалд чийг нь ууршсан говь минь
Нялх таана ханхалсан миний нутгийн үнэр минь

Орсон буур тэшсэн онгон цагаан түнгэ минь
Орог зэрэглээнд торолзох арван түмэн тэмээ минь
Олон нуурын хөвөө байгалийн үзэсгэлэнт говь
Омогшиж хөөрөн баярлах миний төрсөн нутаг минь



(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : 4-н мөртүүд )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав
Оруулсан admin on 2019-03-29 09:57:19 (5417 уншсан)

Гал тогооны бачимхан өрөөний хулдаасан шалан дээгүүр нэлий далай болсон цусан дунд үс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бүсгүй ар нуруугаараа шүүгээ налан сууна. Хоёр хөл нь сөөлжиж солбисон нь амьгүй мэт харагдана. Бүсгүйн турьхан биеийг хүйтэн мэсээр хайр найргүй сийчсэн байлаа. Тэр шүүгээн дээрх утсанд хүрэх гэж байдаг чадлаараа тэмүүлсэн боловч эцсийн мөчид түүнийгээ авч чадалгүйгээр унагаасан бололтой өрөөний тэртээ буланд цусанд хутгалдсан утасны гар хөндий дуугаран хэвтэнэ. Өөрийгөө л арай гэж дээш татан, хоёр гараараа шал тулан суужээ. Өрөөнд юмс ундуй сундуй хэвтэх агаад хэн нэгэнд түйвээгдсэн нь илхэн. Энд нэгэн аймшигт аллагын нүд халтирам зураглал тодорч, халуун цусны эхүүн үнэр өрөөгөөр нэг тархана. Бүсгүй үе үе шазав татав хийн шаналгаат дуугаар амандаа гиншинэ. Тэр ухаан орж буй бололтой. Ямар нэгэн юм хэлэх гэсэн шиг ам нь үе үе ангалзавч цустай шүлс савирч, мөгөөрсөн хоолой нь хэржигнэн дуугарна. Зовхио арай хийн өргөж эргэн тойрноо улангассан улаан нүдээр хааяа нэг сүрхий харснаа төдөлгүй зовхио буулгах ажээ. Харин бүсгүйн оюун санаа, энэ бие, энэ шаналалаас салангид оршиж буй бололтой үл ойлгогдом тасалданги ч гэлээ элдэв бодлыг зураглан урсгана.
“Ямар сонин юм бэ? Миний эргэн тойрон нил цус байх юм. Гарт мэдрэгдэж, нүдэнд харагдаж байна. Бүлээн байна энэ цус. Халуун ч гэмээр юм уу. Нээрээ, энэ чинь миний цус байна шүү дээ. Хоёр гар маань цусан дунд байгаа болохоор би халуун байна гэдгийг мэдрээд байгаа юм байна. Эрдэнээ намайг “Миний халуухан бүсгүй” гэдэг байж билээ. Би тэр үедээ халуухан ч байсан юм билүү хэн мэдлээ дээ. Яагаад би Эрдэнээг бодоод байгаа юм бол? Очиж, очиж ийм үедээ шүү. Тэр намайг хайрлаагүй ш дээ. Үгүй ээ, үгүй хайрласан юм байна. Бид хоёр ойлголцоогүй л болохоос. Ямар л хайрлаагүй дээ бидний дундаас тийм хөөрхөн охин төрөв гэж. Миний охин надаас тасран унахдаа бас л ийм халуухан бүлээхэн байж билээ. Эх баригч охиныг минь гарангуут хэвлий дээр минь тавьсан юм чинь би мэдэлгүй яахав. Яг энд”
Тэр хэвлийн тус газраа аажуухан нүд гүйлгэн харлаа



(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бусад 		 Өгүүллэг: Л.Энхтуяа : Хувь тавилан
Оруулсан admin on 2019-03-29 09:47:47 (3342 уншсан)

...Хүрлээ өнөөдөр арван нас хүрлээ,гэвч бусад хүүхдүүдийн адил амттан дүүрсэн ширээний ард суугаад аав,ээж ах,эгч,дүү,найз нөхдийнхөө хамтаар төрсөн өдрийн баяраа тэмдэглэн ханаж цадатлаа идэж,ууцгаан гоё олон тоглоомуудаар тоглон баярлаж хөгжилдөн наадан цэнгэж үзээгүйгээс гадна ер бусын тансагхан харагдах амтат бялууг дэлгүүрт л харснаас биш өмнөө тавиад гартаа бариад нэг ч удаа болов амтархан идэж үзээгүй билээ.
Харин өөрийн энэ насандаа дэндүү ахадсан ар гэрийн ажилтай мөн архинд толгойгоо мэдүүлсэн аав,ээж хоёрыгоо 
өлсгөж цангаачихгүйн тулд бас өөрийнхөө төлөө хоолтой ундтай,эрүүл тунх элэг бүтэн амьдрахын төлөө ирээдүйнхээ бүхий л сайн сайхны төлөө ийнхүү гадаа гудамжинд өглөө нартай уралдан үдэш бүрэнхий болтол гуйлга гуйн суухаас өөр арга зам үнэндээ алга байлаа.
Хогийн савнаас ганц хоёр хуванцар олж авсан ч тэр дор нь өөр бусад хог түүж амьдраад удаж буй гудамжны гэр оронгүй гэх тэр л хүмүүст дээрэмдүүлэхээс гадна тэдний хатуу гарын амтыг хэд хэдэн удаа амсаж дахин үүгээр харагдах л юм бол ална шүү!гэх тэдний харгис хэрцгий догшин ширүүн үгэнд бяцхан зүрх нь чичирч орхино.
Нас биеэнд хүрээгүй тул хэн ч тоож ажилд үл авна тиймээс өөр сонголт түүнд олдсонгүй ийнхүү гуйлга гуйн энэхүү нэгэн улаан гудамжны мухарт сууж эхлээд бүтэн хоёр жилийн нүүр үзэж буйн энэ ажгуу.
Заримдаа тал талх ч худалдан авах мөнгөгүй байх үе ч цөөнгүй.



(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
Оруулсан admin on 2019-03-28 16:22:23 (3298 уншсан)

Бүсгүй халаасан дахь 3000 төгрөгөө чанга атгаж гудамж уруудан шар айрагны мухлагийн хаяг харан алхсаар байлаа. Тэгснээ өөрийнх нь хэрийн мөнгөтэй хүн ороод ганц аяга шар айраг хөнтөрчих боломжийн газар болох нь нар, салхинд элэгдэж хуучирсан хаягнаас илт мэдэгдэх мухлагийн үүдийг татав. Бүсгүй мухлагт оронгуутаа л ширээний улаан бүтээлэг, хүрэн буйдан, гүн ягаан хана, ганц цонхыг халхлах гэрэл үл нэвтрэх бор хамбан хөшгийг нүд гүйлгэн хараад дотор нь зарсхийж, эвгүйрхэхэд өөрийн мэдэлгүй хий огив. Ходоодны мухраас цээж өгсөн гашуун зүйл амтагдаж хариугүй бөөлжихийн даваан дээр тэрээр гарынхаа алгаар амаа даран хоолойг нь хорсгох, бөөгнөрсөн нясуун шингэнийг нүдээ аньж байгаад гүрдхийтэл залгиж орхилоо. Дотор нь бага ч атугай онгойсон ч цус санагдуулам ер бусын хүнд өнгө зүрх давчдуулж, өрөөнд нэвт шингэсэн архи, шар айрагны хамар сэтлэх нь холгүй ханхлах эхүүн үнэрт толгой тархи манаравч бүсгүй тэр мухлагт суухаар шийджээ. Уг мухлаг ганц том өрөөнд хэдэн ширээ, сандал чихсэн, зай муутай ядруухан газар аж. Өрөөний хойд хэсэг болох будаг нь энд тэндээ цайран халцарч, зарим газраа шохой нь ховхорсон ягаан хананы наана улаан бүтээлэгтэй ширээ тавьж, хоёр талд нь өөд өөдөөс нь харуулан ширэн гадартай нарийхан буйдан байрлуулжээ. Тэр ширээний ард махлаг дөрвөн залуу чихэлдэн бөгтийж, мурийж, эв хавгүй сандайлан, багтаж ядахдаа хоёр нь хөндөлсөж хананаас нэлээд зайтай байх буйдангийн араар гараа унжуулжээ.



(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Болжмор : Төөрөг тавилан (7 төгсгөл)
Оруулсан admin on 2019-03-28 16:04:32 (2830 уншсан)


**** 
Чанцал гэртээ их цэвэрлэгээ хийж байв. Түүний гэдэс өнөө маргаашгүй болсон нь харваас илт. Тэрээр хөлсөө арчаад шинэ орсон байрандаа их л сэтгэл хангалуун байгаа бололтой гэрээ нэгэнтээ гүйлгэн хараад инээмсэглэн санаа алдаад амрах хоорондоо утсаа гарган гэрлүүгээ залгалаа.
- Байна уу сайн уу ээжээ?
- Өө миний охин уу сайн чи сайн биз дээ?
- Би сайн сайн. Та гуравыг ирлээ гэсэн нойр ч хүрдэггүй хи хи хи
- Одоо юу байхав удахгүй очлоо шүү дээ. Охин нь ч мэдэж байгаа юм алга. Гайхаад л сэм сэм санаа алдаад нэг л дуугүй дүнсийгээд байна
- Өвдчихөөгүй биз дээ?
- Үгүй дээ ээж дээрээ очлоо гэсэн чинь ингэж байхгүй юу. Аав нь ч гэсэн бөөн баяр
- За ашгүй бүх зүйл харин ашгүй амархан бүтлээ шүү
- Хэлээд юу гэхэв охин минь. Ямар буянтай хүн гэхээрээ салсан байж урилга өгдөг байнаа
- Харин тиймээ та хоёрын минь л буян байх даа
- Миний охин ч гэсэн болж дээ. Сохорсон биш завшив гэгчээр харийн хүний эхнэр болж явсан биш халхын сайхан хар хүний гэргий болчихдог
- За тэр яахав ирэхээр чинь ярих цаг бишгүйдээ гарна. Та гурав миний хүүхдийг гараас гарахаар харих юм байгаа биз дээ?
- Тэгэх санаа л байна. Тэгэхдээ аав нь наана чинь хир дасахнав. Даралт нь ихсээд байвал эх нутгаа л бараадана даа. Энийг бас очиж байгаад тухайн үедээ шийдье. Миний охин юу хийж байна, хавантаагүй биз, захих юм байна уу?



(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Болжмор : Төөрөг тавилан (5)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:24 (2658 уншсан)

Гэтэл ч төд удалгүй Бадралын дуун гарах шиг Батцэцэг ч бүр чангаар гийнан уйлав. Чанцал нэг гарах гэснээ буцаж хэвтээд тэр хоёрын яриаг хаалгаа бага зэрэг онгойлгоод сэм чагнав.
- Чи чинь яаж байна аа?
- Бадрал аа би чамд яаж хэлэх болж байна. Чамд хайртайг минь чи аль эртнээс л мэднэ биз дээ хэмээгээд гиншин дуугарвал
- Би чамд хайргүй. Тэгээд би яах ёстой юм бэ. Сая чамайг миний дээр байгаад гиншиж байхад Чанцал харчихсан бол юу гэж бодох юм
- Юу ч гэж бодсон яадаг юм. Чи яагаад Чанцалаас тэгж их айгаад байгаа юм?
- Хэн айсан гэж. Зүгээр л эвгүй биз дээ
- Би угаасаа чамайг миний найз залуу гээд хэлчихсэн. Тийм ч болоод түрүүлээд унтах гээд яваад өгсөн хэмээн хэнэггүй худлаа залвал Бадрал
- Юу!!! Хэмээн түүнийг түлхэн өөрөөсөө холдуулаад мэдрэл чинь зүгээр үү?
- Тиймээ би яг мэдрэл муутай болчихож. Чамд дурласаныхаа шанд би мэдрэл муутай болчихож. Энэ Чанцал чинь хүүхэдтэй чи мэдэх үү?
- Тэгээд юу гэж?
- Нөхөр нь ч энд байдаг тэрийг мэдэх үү?



(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Болжмор : Төөрөг тавилан (6)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:24 (2654 уншсан)


****
Чанцал явах нь дөхөх тусам өдөр хоног бүр ч өнгөрч өгөхгүй мэт санагдана. Тэр нэг өдрийн маргаашаас Бадралтай ихэд дотно болов. Нэг өдөр ажлаа таран гэртээ ирвэл гэр нь эмх замбараагүй болчихсон байсанд гайхан газраар нэг тавьсан хайрцаган дээгүүр харайн галын өрөөндөө орвол Батцэцэг амандаа дуу аялчихсан шүүгээнээсээ юмнуудаа гаргаж байлаа.
- Чи нүүх гэж байгаа юмуу?
Гэнэт гарсан дуунаас огло харайн цочсоноо Батцэцэг дуун алдаад инээмсэглэн
- Ёоох чи хүн айлгачих юмаа. Чамайг орж ирсэнийг мэдсэнгүй. Тиймээ найз нь нүүлээ. Нөхрийндөө очлоо хи хи хи
- Өө тиймүү ийм хурдан уу?
- Манай хүн харин намайг яаруулаад болдоггүй. Удахгүй бид хуримаа хийнэ та хоёр хамгийн эхний зочид шүү заавал ирээрэй мэдээ
- Баяр хүргэе хэзээ хийх гэж байна?
- Нэг их удахгүй байх аа. Энэ сардаа багтаачих бодолтой байгаа. Тэгэхдээ нөхөр л мэднэ дээ хи хи хи
- Аан тэгвэл ч би амжих л юм байна. Би дараа сараас бараг харьчих байх
- Тиймүү тэгээд Бадрал яах болж байна?
- Сургуулиа төгсчихөөд ирнэ гэсэн
- Юм нээрээ сонин шүү болохоо хүрвэл дороо болчихно болохгүйгээ хүрвэл яаж ч хичээгээд болж өгдөггүй тиймээ. Та хоёрт аз жаргал хүсье. Монголд очихоороо гэрээр чинь урилгагүй орж байна шүү
- Тэгэлгүй яахав. Бадралтай суугаагүй байлаа ч найз нь чамайг дуртайяа хүлээж авна
- Чи чинь юу яриад байна. Бадрал сайн ч сайхан ч залуу алдаад үзээрэй хэмээгээд худлаа хөмсөгөө зангидан инээмсэглэвэл Чанцал ч мөн инээмсэглээд
- Тэр яахав цагт нь л ярьцгаая. Алив би туслая. Тэр хоёр хамжилцан бүх зүйлсээ зэхэж сая нэг дуусаад амьсгаа авцгаав.
- Миний найз явталаа энд байж болно. Харин түрээсийн мөнгөө ганцаараа өгөхөөр жаахан их зардал л гарах байх. Гэхдээ яахав ямар удах биш тиймээ
- Санаа зоволтгүй хө



(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Болжмор : Төөрөг тавилан (4)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:23 (2793 уншсан)

****
Гадаа ямарч салхигүй бөгчим байгаа нь хүн бүхнийг нозооруулах шиг. Нэгэн байрны хажуугийн тоглоомын талбай дээр хүүхдүүдээ тоглуулж буй ээжүүд голдуу хүмүүс нэгэнтэйгээ хүүрнэлдэн сууцгаана. Тэрэн дунд нэгэн бүсгүй содон харагдахад түүнийг гадаалж буй бусад эмэгтэйчүүд сонирхон ширтэцгээх нь харагдана. Савлуур дээр бодолд дарагдан уйтгарлан суугаа бүсгүйг ингэж харцгаах нь арга ч үгүй биз. Чанцал бодолдоо хөтлөгдөн хаяа хөмсөг зангидан хаяа инээмсэглэн суугаа харагдана. Өнгөрсөн бүхнээ нэхэн санахад Чанцалд тэр бүхэн нь зүүд ч юм шиг санагдах аж.
Тэр нэг өдөр Чанцал тэр дөрөвийг ээлжлэн харж байсанаа амаа ангайн инээмсэглээд
- Надад туслах гэж ирсэн та хоёрт баярлалаа. Тэгэхдээ энэ хоёр маань одоо ойлгож эхэлсэн бололтой
- Юу яриад байгаа юм бэ чи. Хаа холоос ажил болгож ирж байхад хэмээн Саран унтууцхад Бадрал ч мөн
- Чанцал минь эд өнөөдөр ингэж байгаа удалгүй нөгөө л хуучин хэвэндээ орно. Чамайг дахиад зовж байна хэмээн уйлахыг чинь харахыг хүсэхгүй байна
- Тийм л дээ би ойлгож байна. Тэгэхдээ би энд ирэхдээ багагүй өр тавьчихсан тэгээд ч эд намайг өрөө төлөхгүй бол ... хэмээтэл Бадрал юу ч хэлэлгүй цүнх савыг нь үүрээд Чанцалын гараас хөтлөн гэрээс гарав. Хадам ээж, нөхөр хоёр нь энэ бүхнийг хараад Сарангийн өөдөөс асууруун

 



(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Болжмор : Төөрөг тавилан (2)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:22 (2485 уншсан)

Чанцал замын ядаргаа нь арилаагүй тул өглөө нь сайхан унтаж байтал чихэн дээр нь их дуун гарав. Цочсондоо огло харайн босвол хадам ээж нь сэрүүлэгтэй цаг барьчихсан зогсож байсанаа Чанцалыг өндийгөөд ирэхэд өрөөнөөс гарав. Чанцал нойрмог нүдээ нухалсаар босож гар нүүрээ угаагаад буугаад очвол нөхөр, хадам ээж хоёр нь түүнийг дээрээс нь доош хүртэл харсанаа хадам ээж нь толгойгоо сэгсрээд босож явсанаа төд удалгүй баадантай юм барьсаар бууж ирээд Чанцалд өмс хэмээн дохив. Чанцал ч бааданг задалбал салхи оруулаагүй удсан бололтой чийг бам үнэртэхэд нь арай л огьчихолгүй өрөөндөө аван ороод бүгдийг гарган сэгсрээд үнэртэй уснаасаа цацаад сая нэг өмсөв. Буугаад иртэл өнөө хоёр хооллож сууна. Чанцалд аяганд дан будаа хийсэн байх аж. Тэрээр идэх гэтэл дан будаа орсонгүй хоёр гурав халбагадаад буцаан тавив. Гэтэл ч нөхөр нь явъя хэмээн түүнийг дохилоо. Тэр хоёр гэрээс гаран алхаж, алхаж нэгэн тариалангийн талбайд хүрэв. Нөхөр нь түүнд юуг хэрхэн яаж хийхийг нь зааж өгөөд өөрөө хажууханд нь ажилдаа орлоо. Чанцал нойр нь хүрч дээрээс нь ядаргаа нь арилаагүй байсан тул дуртай дургүй хэлсэн ажлыг нь хийсэн болж байгаад өөрийн эрхгүй тэсгэл алдан нэг мэдэхнээ унтчихсан байв. Түүнийг хэн нэг нь хүчтэй цохиход цочин сэрвэл нөхөр нь ууртай нь аргагүй муухай харан



(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Болжмор : Төөрөг тавилан (3)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:22 (2490 уншсан)

Ингэнэ чинээ санаагүй байсан Чанцал яахаа мэдэхгүй байсан газраа хөшин зогстол нөхөр нь босч ирэн шүүгээгээ онгойлгон өмднөөсөө тэлээгээ аван өөдөөс нь ирсэнээ түүнийг хайр найргүй занчиж эхлэв. Чанцал өвдсөндөө байдгаараа орилон дуу нь ч сүүлдээ гарахаа байн эвхрэн унан байсан ч хадам ээж нь энэ удаа түүнийг хамгаалсангүй. Нөхөр нь түүнийг хамаг уураа барагдтал ороолгож байгаад бүсээ ууртай гэгч нь шидсэнээ орондоо орлоо. Чанцал мөлхөн өрөөндөө арайхийж орон хаалгаа налан суугаад уйлахаас өөрийг хийж чадсангүй. Арайхийж мөлхөн орон дээрээ гараад яраглан байсанаа унтчихсан байв. Энэ өглөө түүнийг гайт сэрүүлэг сэрээсэнгүй. Унтаж байтал исгэрэх дуун түүнийг сэрээв. Тэрээр Бадрал исгэрч буйг мэдэж байсан ч орноосоо өндийж ч чадсангүй. Хий л сонсон хэвтэнэ. Гэтэл ч удаж удаж хадам ээж нь түүнд хоол оруулж өмнө нь тавиад гарчихав. Чанцал өлсөж байсан тул хүч орохын тулд хоолыг бүгдийг нь амтархан идлээ.
Яалаа гэж энэ вэ? Гайтай юм хэрэггүй наашаа ирдэг байж. Яагаад ийм юм болчихов оо. Яах гэж наашаа ирэх гэж тэгж их хүсэж тэмүүлээ вэ. Бурхан минь та байдаг юм бол намайг өрөвдөөч дээ. Би таниас мөргөн гуйж байна. Үнэхээр их зовж байна. Би яах ёстой юм бэ? Та надад хэлж туслаач дээ. Боломж хэзээд байдаг гэж хэн нь хэлсэн юм. Тэр боломж нь хаана байна. Би яах вэ??? Амиа хорлох уу. Өөрийгөө бодоод амиа хорлочихвол миний охиныг аав ээжээс минь хойш хэн өмгөөлж хамгаалах юм.

 



(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Болжмор : Төөрөг тавилан (1)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:21 (2516 уншсан)

2012 оны 08-р сарын 13, Нийтлэсэн Болжмор

Би ааваа хүндэлдэг тиймээс би хүндлэлийг мэднэ
Би ээжийгээ хайрладаг тиймээс би хайрыг мэднэ
Би охиноо халамжилж энхрийлдэг тиймээс би энхрийлэл халамжийг мэднэ
Би ах дүүгээ түшдэг тиймээс би удам угсаагаа мэднэ
Би анд найзуудаа мартаагүй тиймээс би нөхөрлөлийг мэднэ
Би эх орон Монголоо шүтдэг тиймээс би шүтлэгийг мэднэ
Би энэ л насны амьдралдаа хайртай тиймээс би ХҮН юм даа....

Чанцал газардах онгоцны цонхоор үл таних газрыг харан санаа алдан сууна. Онгоц алгуурхан газардаж зорчигчид эхнээсээ бууж эхлэв. Чанцал яаралгүй сүүл хавьд гарч ирэн ачаа тээшээ аван шингэрсэн олны дундаас өөрийнхөө нэрийг барьсан пайзыг хайв. Тэгтэл ч нэг эмэгтэй түүнийг даллан инээвхийлэхэд Чанцал дөхөн очвол өнөөх эмэгтэй Монгол хэлээр
- За сайн уу сайн явж ирэв үү? Намайг Саран гэдэг. Би зуучийн албаны Солонгос улс дахь төлөөлөгч байна
- Сайн сайн байна уу. Сайн явж ирлээ хэмээн дуу муутайхан хэлээд худал инээвхийлэхэд өнөөх эмэгтэй түүний гараас тээшийг нь аван явцгаая хэмээгээд түрүүлэн алхлаа. Чанцал замдаа юу ч дуугаралгүй орчин тойрноо харан явсаар тэд нэгэн хоолны газар ирцгээв.



(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 234 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-132.JPG
Хэмжээс: 600x450 100k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2603

Хавар 2007
IMG_1034.jpg
Хэмжээс: 600x449 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4043


khuv5-042.JPG
Хэмжээс: 600x450 78k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2740


Агуулга
Лхагва, 2019.03.27
· Р.ЭМҮЖИН : Битгий уйл, миний Монгол.
· Б. УУГАНТУЯА : "Гичирт нуугдсан захиас"
· Х. Болор- Эрдэнэ : Тээр жил ...
· Ж.Баярсайхан : 15 НАСНЫ МИНЬ ХАЙР
· Доржзовдын Энхболд : ВЕРА ТУУЯА ХОЁР
· Ж.Бямбасайхан : СЕКС БА ЁС СУРТАХУУН /сюрреалист өгүүллэг/
Мягмар, 2019.03.26
· Б.Энэбиш : Хайртдаа
· Б.Энэбиш : Яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн гэгээн дурсгалд
· Б.Энэбиш : Би бичмээр байна ...
· Б.Энэбиш : Нэг л мэдэхэд
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2021 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn