Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 
Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Өнө мөнх орон
Оруулсан Bataka on 2026-09-09 21:28:33 (13 уншсан)

Өнө мөнх орон
Ая: Б. Шарав
Үг: Л. Өлзийтөгс
Дуучин
Д. Отгонжаргал

Та зүрхэнд мөнх…
Тэв тэнүүн нутаг минь
Тэртээ алсад хөхрөх
Тэгш дүүрэн тэнгэр минь
Тэнгэр минь…

( | | Шүлэг | Зохиогч : Өлзийтөгс Л | )

Шүлэг 		 Шүлэг: Уранцэцэгийн Пүрэвсүрэн : Бодол
Оруулсан Пүрэвсүрэн on 2026-08-31 17:53:49 (56 уншсан)

Тас хар гуниг минь гаслантайгаар бадран асаж 
Тэнгэрийн хязгаарт орших огторгуйн гүн зугаа мэт 
Сүр хүчит аянгын гялбаа нүдийг минь гялбуулж 
Сэтгэлийн минь гүнд цухалзах түнэр харанхуйг бадраав.
Золбин ноход олзоо хайн тэнүүлчлэх мухар гудамжны үзүүрээс 
Зоосны нүхний дөрвөлжин зайнд багтагдаж ядах 
Үзүүрлэсэн хятад харандааны нүүрсэн хар бэхийг 
Үнэн гэх энэ орчлонд шаналан урсгасан нулимсаараа зуурч 
Бийр барьсан гартаа бэхийг орлуулан ашиглаж 
Булшны чулуун дээр өөрийн нэрийг сийлэх сэн.

Уранцэцэгийн Пүрэвсүрэн
( | | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Тэрбиш : Эрх чөлөө
Оруулсан Baljinnyam on 2026-08-27 01:08:04 (48 уншсан)

Миний тухай муу үг сонсвол шууд итгэчих 
Миний зөв гэж зөвтгөх сонирхол надад алга 
Нэмж хачирлаад ярьсан ч болно 
Нэрээ хамгаалж маргах зав надад алга

Хүн бүрийн аманд өөр өөр дүртэй явдаг болохоор 
Хэн нэгний яриагаар намайг хэмжиж болно
Харин би хэн байхаа өөрөө шийддэг болохоор 
Хариу тайлбаргүйгээр чимээгүй би одно

Хэн нэгний нүдэнд би муу хүн байж болох уу 
Хэлсэн үгэнд нь таарсан дүр нь байж болох уу 
Харин бүгдийн таалалд нийцэж амьдрах гэж 
Хувь заяагаа өөрчлөх бодол надад алгаа

Үнэн надтай хамт чимээгүй оршдог болохоор
Үг бүрийн араас гүйж явах шаардлага надад алга 
Насан туршдаа дүр эсгэж амьдрахаас илүү 
Нэг л удаа өөрөөр минь байлгаж болох уу 

Хэн гэж харах нь чиний эрх 
Хэн байх нь миний эрх ............

Балжиннямын Тэрбиш

( | | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Тэрбиш : Үнэн худал
Оруулсан Baljinnyam on 2026-08-27 01:04:11 (41 уншсан)

Чихэнд шивнэх үнэн
Нүдэнд харагдах худал байхад
Биеэр үйлдсэн жаргал
Сэтгэлд нэг л хүрэхгүй юм
Аманд тогтохгүй үнэн
Цагаа олохгүйдээ худал байхад
Хүсэн хүлээсэн тэврэлт
Сэтгэлд нэг л хүрэхгүй юм
Тархинд хуралдах үй түмэн бодол
Эргэцүүлэн бодоход худал байхад
Асгартлаа уйлах нулимс
Сэтгэлд нэг л хүрэхгүй юм 

Балжиннямын Тэрбиш
( | | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Болдсайханы Анирцэцэг : Түүндээ зориулсан анхны хоёр мөрт минь
Оруулсан Анирцэцэг on 2026-08-25 20:02:10 (47 уншсан)

Үүлэн чөлөөн дундуур наадах наран тусгал чи байсан

Үнэнхүү сэтгэлийн минь говийн баянбүрд нь чи байсан

Болдсайханы Анирцэцэг

( | | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Г.Ганбагана : Намар
Оруулсан Ганбагана on 2026-08-25 10:47:16 (83 уншсан)

Аниргүйхэн намар алсын уулсыг түшээд,
Аяны шувуудын далавч дэвэх нь алсад бүдгэрэн үзэгдээд, 
Манхайх будан хөндий дүүртэл сүүмэлзэн хөвөөд,
Мөчир дээрх навчсыг салхи аяархан шүргээд, 
Лянхуа адил бадамлах сэтгэлийн гэрэлд гуниг минь цэцэглээд, 
Лавширсан бодолдоо би хань эрэн ганцаардаад, 
Өр өвдмөөр саарал тэнгэр улам улам намсаад, 
Энгүй их гуниг зүрхний минь чимээг дараад,
Нойтон өвсний үнэр агаар салхинд шингээд, 
Норсон дэлээ сэгсэрч, адуу намуухан эвшээгээд, 
Алмайсан сарны доор тал нутаг минь нам гүмд хучигдаад, 
Өнөө, маргаашийн тухай эргэцүүлэхэд чамайгаа би энэрээд, 
Энэ намар хичнээн өөр вэ, 
Чимээгүйхэн надад шингээд... 

Ганболдын Ганбагана 
( | | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Шүлэг 		 Дууны үг: Эгэл хүн (Дууны үг) @indaanjay
Оруулсан Shiny on 2026-08-25 10:29:00 (66 уншсан)

Тэр хамгийн орой сэрдэг ч хамгийн түрүүнд ирдэг нэгэн Тэр хамгийн оройд хүрсэн ч магад хамтын хүч рүү чихнэ Тэр хамгийн ганган нь гэхдээ хамгийн даруухан дуугүй нь Хэлэхийг минь чагнан ганц үгээр хариулахдаа муугүй Санасандаа сарвайдаг сарвайснаа заавал атгадаг Савны тал хоол хийсэн ч сэтгэл ходоод хоёрыг цатгадаг Татагддаг хүмүүс түүний цөөн тоотой ч чанартай ярианд Тататлаа инээдэг цөөвөр чоно шиг нус шүлс минь савриад Авирах зорилгын уул өөд гишгүүр болсон найз минь Алга амьдралын хамгийн амттай үед, хаачсан бэ Инээсэн төрх залуудсан зурагтай жааз Харах бүрт залгилмаар санагдана хундагатай дарс Гутарсаар сэтгэл өдөр бүр гударсаар Урсгамаар нулимсыг хувин хувингаар Чаддаг бол зориулаад бүтэн симфони хөгөлмөөр Дэлхий рүү буцаж ирэх замыг нь олоод хөтөлмөөр Дурсамж секунд бүрт ундарч сэтгэлийг гүн хөдөлгөөд Хорвоо чи хүнийг ядаж жар хүрэхээр нь өтөлгөөч

( | | Дууны үг | Зохиогч : Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: М.Гантулга : Энэ өдөр, тэр өдөр
Оруулсан Гантулга on 2026-08-25 10:27:34 (62 уншсан)

​Ааг нь намдаагүй арын уулын агь цэцэг,
Ааль нь эвдрээгүй айлын тэр сувдан чимэг.

​Шунал бугласан соёоны харанхуй ёзоорт,
Шимж ханаагүй уруулын нандин зөөлөнд,
Сийлж амжаагүй уран тэр үдшүүдэд
Сэтгэл шүгэлсэн би гэгч бузар амьтан...

​Өдөр бүр арван бодол толгой руу хөнхөрч,
Шөнө бүрийд зуун гаслан цээжинд нэрэгдэнэ.
Дотор гаднагүй мундах тэр сүүдэр дунд
Сүнс бүхэн мянган бачуурлаар ангалзах юм.
Өөрөө өөртөө чимээгүй дайсан болж хувираад,
Өөдөсхөн түүнд насны жигшүүр үлдэв үү дээ.
Муу бүхнийг түүний зүгээс зайчуулж
Миний хүзүүг олсон зангиагаар гоёоч.

​Өгч чадаагүй хайрын минь гэмшлийн эрчлээс дэндүү хатуу,
Өршөөгдөх хүсэл минь ичгүүрээ даван алдахад,
         гэгээн өндөр тэнгэр л ганцхан аврал болов.
Биелүүлж чадаагүй болзооны төлөвлөж бичсэн ноорог,
Хэлж чадаагүй үгсээр аргадсан, хэзээ ч түүнд морилохгүй захидал.

​Гомдол хорсол нь түүний минь сэтгэлд хурж,
Гэмт намайг зүхэн тарчлаах тэр бүхэн
Гагцхүү надтай учрах л түүнд дутав гэж үү,
Гэнэн түүний насны гувчуур нь би өөрөө байж.
Надад үлдээсэн түүний тушаалыг ёслоод,
Наснаасаа урьтаж үхлийн үүдийг татаж,
Алаг туузтай тэр л оосрын үзүүрт
Амь минь тасрахдаа зүсээ олохсон...

Мөхнжаргалын Гантулга 
( | | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ю.Төгөлдөр : Цэнхэр цэцэг
Оруулсан Төгөлдөр on 2026-08-24 02:06:45 (85 уншсан)

Үүлс оршуулгын цуваа адил хөвхөд түүний цонхоор нэгэн эмэгтэй уйлж байх шиг чимээгүй, дүнсгэр бороо. Тэрхүү бороон дуслууд цонхоор үзэгдэх бүхнийг сарниулах бөгөөд миний урд талын суудалд суусан ээжтэйгээ яваа хүү л хэн нэгний нулимсыг арчих адил дуслаар тоглоно. Хүүгийн нүдэнд усан бөмбөлгүүд уралдаж, урд хойноо орж, хэн нэгнийг нь дэмжиж байгаа. Харин надад тэдгээр дуслууд дээрээс унахдаа бусад жижиг бөмбөлгүүдийг түүсээр түүндээ тогтохоо байсан хүний гуниг эсвэл уур хилэнг л бодогдуулна. Хүн магадгүй амьдралыг томьёог хайж эхэлсэн цагаасаа амтыг нь мартдагийг эндээс харж болох байх. Автобусанд өнөө хүүгийн ярин шулганахаас өөр чимээ анир бараг гарсангүй. ( | | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )

Шүлэг 		 Шүлэг: Мөнхцаргалын Гантулга : Энэ өдөр, тэр өдөр
Оруулсан Гантулга on 2026-08-14 15:15:03 (138 уншсан)

Ааг нь намдаагүй арын уулын агь цэцэг,
Ааль нь эвдрээгүй айлын тэр сувдан чимэг.

Шунал бугласан соёоны харанхуй ёзоорт,
Шимж ханаагүй уруулын нандин зөөлөнд,
Сийлж амжаагүй уран тэр үдшүүдэд
Сэтгэл шүгэлсэн би гэгч бузар амьтан...

( | | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Аав
Оруулсан номин on 2026-08-14 12:39:37 (81 уншсан)

Хамаг энэ орчлонгын дээд нь  

Хайрт аав та минь билээ 

Хаа ч явсан намайгаа  

Хайраар дутаагаагүй билээ та минь 

Энэ ертөнцөд аав гэх алдарыг авахдаа 

Элбэрэл хайрандаа өөдөсхөн намайг өлгийдсөн билээ та минь 

Оройгүй эрдмийн түлхүүр 

Оломгүй далай мэт ачитан билээ та минь 

Орчлонд мөнхлөх нэрийг  минь та хайрласан 

Охин надынхаа амьдралыг та бүтээсэн 

Хааяа нэг зэмлэхэд нь тунирхавч  

Хаашдаа охныхоо төлөө байдагт яах билээ? 

Зөв бурууг ялгах ухаанд  

Зөвлөж намайгаа та минь  

Дэндүү зөөлөн сургажээ 

Өгөөмөр тэнүүн ухаанаараа  

Өдий болтол намайгаа өсгөжээ 

Өөдрөг дөлгөөн зангаараа  

Өнөөдрийг хүртэл намайгаа хүмүүжүүлжээ аав минь  

Ган бат түшигт таныхаа  

Гараас хөтлөх бүрт нэг л дулаахан байдаг 

Өнө мөнхийн түшигт таныхаа  

Өвөрт эрхлэх бүрт нэг л дотно байдаг 

Ивээлт нарны илч шиг  

Элбэх таны минь сэтгэл  

Эгэл энэ хорвоод  

Энгүй их эрдэнэ билээ аав минь  

Энэрэл хайрын тэнгэр аав минь  

Энэхэн замбуулингын шүтээн аав минь  

Номин Бямба 
( | | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Намсрай 	Д	 Өгүүллэг: Д.Намсрай: Маралгоогийн дуудлага
Оруулсан Bataka on 2026-08-14 12:39:35 (193 уншсан)

Намрын дунд сар. Жар гарсан өвгөн Молом модон тэргэнд гунан бухаа хөллөжээ. Ар газраас ирж пүнзээ ухан жижиг бор гэрийнхээ хөвөнтэй  дээвэр туурга, бага сага борц, гурилаа тэргэн дээрээ  тавиад намаржааны зүг хөдөллөө.  Эрт сэрүү унаж дан бүрээстэй умгар бор гэр нь өглөө үдшээр даарах янзтай тул ийнхүү амь амьдралаа татаж яваа нь энэ.  Охин хүү хоёр нь аль эрт нийслэл хотдоо суурьшиж айл гэр болцгоосон. Хүү нь Солонгос орон руу явсан сурагтай. Охин нь хотод ирээч гэж хэл дуулгавч , талийгч ханийнхаа ясыг тавьсан газарт сэтгэл хоргодон төрсөн нутгаасаа явахгүй гэсэн өвгөн биеэ өөрөө жолоодохоос өөр яана гэхэв.  Сүүлийн таван жил гон биеэрээ амиа борлуулж явахад хүүхдүүдээс нь гурван жилд хэн нь ч эргэж ирээгүй явдал голыг нь харлуулна.
( | | Өгүүллэг | Зохиогч : Намсрай Д | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ЗӨН СОВИНГИЙН ӨЛГИЙ
Оруулсан Bataka on 2026-07-28 14:40:44 (128 уншсан)

Халдаж хөндөхийн аргагүй
Хурмастаа тольдсон байгаль минь
Чулууд нь хүртэл шивнэлдэх
Цул амьдын орчлон минь
 Зүйл бүрээр ивээсэн
  Зүйрлэшгүй нандин нутаг 
   Зүрхэнд суудалтай эх орон
  Зөн совингийн өлгий 
 Магтан дуулавч ханамгүй
Манандаа тухалсан хангай минь
Өвс нь хүртэл үг хэлдэг
Өнө мөнхийн эгшиг минь
 Зүйл бүрээр ивээсэн
  Зүйрлэшгүй нандин нутаг 
   Зүрхэнд дэлгэрсэн орон
  Зөн совингийн өлгий 
 Харах нүдээ салгамгүй
Харц булаам тоонот та
Салхи нь хүртэл уулсаа зорьдог
 Хаадын шүншигтэй голомт минь
 Зүйл бүрээр ивээсэн
  Зүйрлэшгүй нандин нутаг 
 Зүрхэнд тод гэрэлтсэн
Зөн совингийн өлгий 
    Э.ҮРЖИНХАНД
       2026.07.28
( | | Шүлэг | Зохиогч : Үржинханд Э | )

Бусад 		 Шүлэг: Зургадугаар сарын цас
Оруулсан Одгэрэл on 2026-07-28 14:21:50 (114 уншсан)

Цас орлоо...
Зургадугаар сард.
Улирал андуурсан тэрхэн цагаан ширхэгүүдийг хараад магадгүй чи намайг санасных байх гэж бодлоо.
Өнөөдөр чи бидний хамт алхаж байсан гудамжийг, нэгнийгээ ширтээд инээж байсан мөчүүдийг, эсвэл миний нэрийг санаандгүйхэн дурссан ч юм билүү.
Тэгээд л тэнгэр чиний дурсамжийг дааж чадалгүй цас болгон асгасан юм шиг.

Цас орсоор...
Ширхэг бүр нь "Санаж байна уу?" гэж асуух шиг, салхи бүр нь чиний нэрийг шивнэх шиг.
Хэрэв үнэхээр энэ цас чиний намайг санасан сэтгэлээс унаж байгаа бол,
өнөөдөр би гараа дэлгээд бүх цасыг тосно.
Яагаад гэвэл чиний тухай дурсамж бүхэн надад өвөл биш, хамгийн дулаахан зун шиг санагддаг.
Тэгээд энэ шөнө, цас хайлж алга болсон ч би ганцхан зүйлд итгэнэ.
чи намайг мартаагүй, зүгээр л зургадугаар сарын цас шиг гэнэтхэн санадаг байх.

Одгэрэл Бямбацогт
( | | Шүлэг | Зохиогч : Бусад | )

Шилдэг ном 	Youtube	 Youtube: Шилдэг ном : Өөрийнхөө тухай бид хэзээ ч анзаарахгүй 10 гайхамшигтай зүйл
Оруулсан Bataka on 2026-07-17 17:31:20 (144 уншсан)

11,368 views Jun 3, 2026 日本

Бид заримдаа өөрийгөө хэнд ч хэрэггүй, онцгой биш, хэн нэгний амьдралд нөлөөгүй хүн гэж боддог. Гэвч үнэндээ бидний хэлсэн нэг үг, мартсан нэг сайхан үйлдэл, зүгээр л дэргэд нь байсан оршихуй хүртэл хэн нэгний сэтгэлд гүн ул мөр үлдээсэн байдаг. Энэ удаагийн подкастаар өөрийнхөө тухай бидний ихэнхдээ хэзээ ч анзаардаггүй 10 гайхамшигтай зүйлийн тухай ярилцлаа. Магадгүй та өөрийгөө дутуу үнэлж яваа бол энэ бичлэг танд өөрийгөө арай зөөлөн, арай хайртайгаар харахад тусална. 00:00 Өөрийнхөө тухай бид хэзээ ч анзаарахгүй 10 гайхамшигтай зүйл 01:39 Нэг өдөр огт танихгүй хүн таныг сайхан харагдаж байна гэж бодсон ч хэлээгүй өнгөрсөн. 05:02 Хэн нэгэн таныг таны төсөөлж чадахаас ч илүү гүнзгий, нууцаар хайрлаж байдаг. 08:32 Таны яриаг сонсох дуртай хөрш, танил, эсвэл ойр байдаг хэн нэгэн байдаг. 11:10 Таны мэдэгдэл гарч ирэх бүрд инээмсэглэдэг хүн байдаг. 14:01 Таны огт оролцоогүй яриан дунд таны нэр дурдагдаж байдаг. 18:26 Та байхгүй үед хэн нэгэн таныг өмөөрч байсан. 20:24 Таны мартчихсан өчүүхэн сайхан сэтгэлийн үйлдэл хэн нэгний зүрхэнд одоо ч амьдарсаар байдаг. 22:20 Таны хэлсэн нэг үг хэн нэгний хэцүү өдрийг даван туулах хүч болсон байж мэднэ. 24:00 Таны дэргэд байхад хэн нэгэн өөрийгөө илүү тайван, аюулгүй мэдэрдэг. 26:01 Таны амьдрал холоос чимээгүй ажиглаж буй хэн нэгэнд урам зориг өгдөг. 28:40 Дүгнэлт Та энэ 10 зүйлээс алийг нь хамгийн их мэдэрсэн бэ? Магадгүй таны хэлсэн нэг үг, хийсэн нэг жижигхэн сайн үйл хэн нэгний амьдралд одоо ч гэрэл болж байгаа байх. Өөрийгөө битгий дутуу үнэлээрэй. Гол санаа авах номууд: 1. Kristin Neff — Self-Compassion: The Proven Power of Being Kind to Yourself 2. Brené Brown — The Gifts of Imperfection 3. Adam Grant — Hidden Potential: The Science of Achieving Greater Things Зохиогчийн ном: “NEVER TOO LATE — The Magic Key to Fulfilling Your Dreams” Г.Гэрэлбаатар "ХЭЗЭЭ Ч ОРОЙТОХГҮЙ" — Мөрөөдөл биелүүлэх шидэт түлхүүр    • ХЭЗЭЭ Ч ОРОЙТОХГҮЙ— Мөрөөдөл биелүүлэх шид...   M-book сонсох: https://www.m-book.mn/hezee-ch-oroito... Тус номыг захиалах арга: Интер ном: https://internom.mn/бараа/97849914487... Азхур: https://book.mn/product/show/34102 Олон улсын шуудан(amazon): https://amzn.asia/d/cHGmkz1 Зөвхөн Япон шуудан(amazon): https://www.amazon.co.jp/dp/B0FT96P2KD #шилдэгном #ном #сэтгэлзүй #амжилт #өөрийгөөхөгжүүлэх #ХэзээЧОройтохгүй #мөрөөдөл #шидэттүлхүүр #Гэрэлбаатар #урамзориг #амьдралынухаан #подкаст #өөрийгөөхайрлах
( | | Youtube | Зохиогч : Шилдэг ном Youtube | )

Шилдэг ном 	Youtube	 Youtube: Шилдэг ном : Сайхан амьдрахад оройтно гэж хэзээ ч байхгүй, Харвардын их сургуулийн 84 жилийн судалгааны үр дүн
Оруулсан Bataka on 2026-06-21 17:07:03 (233 уншсан)

Сайхан амьдрахад оройтно гэж хэзээ ч байхгүй, Харвардын их сургууль 84 жилийн судалгааны үр дүнгээ нийтэлжээ. Тэр нь эд мөнгө биш, нэр алдар биш, эрүүл бие ч биш. Харин бидний огт анзаарч байгаагүй зүйл. Тэр бол дотно харилцаа юм. Гэр бүл, найз нөхөдтэйгөө дотно харилцаа байгуулж чадсан хүн хамгийн аз жаргалтай байж, Goog life хийдэг байна. Харин үүний эсрэг нь ганцаардал. Ганцаардал нь тамхи татсантай адилхан хэмжээнд бие сэтгэлийн эрүүл мэндийг хохироодог. Хэн ч, хэзээ ч оройтохгүй, дотно харилцаа байгуулж аз жаргалтай амьдрах хамгийн шинэ аргуудыг энэ ярианд өгүүлнэ. Роберт Уолдингер, Марк Шульц The Good Life: Аз жаргалтай амьдрахад хэзээ ч оройтдоггүй 2023/6/20 ロバート・ウォールディンガー (著), マーク・シュルツ (著) グッド・ライフ 幸せになるのに、遅すぎることはない Роберт Уолдингер, Марк Шульц Сайхан амьдрал: Аз жаргалын талаарх дэлхийн хамгийн урт судалгааны үр дүн Robert Waldinger, Marc Schulz The Good Life: Lessons from the World's Longest Study on Happiness 00:00 Харвардын их сургууль 84 жил хэрэглэн аз жаргалын нууцыг нээсэн нь 05:15 Мөнгө, нэр алдар, эрүүл мэнд аз жаргалын үндэс болж чадахгүй 10:18 Аз жаргалын эсрэг нь ганцаардал 18:31 бүх хүнд хэрэглэх Wiser гэх 5 алхмын арга 25:21 Хайрыг засах үндсэн 3 ба лавшруулсан 3 арга 32:42 Гэр бүл, садан төрөлтэйгөө харьцах 3 арга ба хугацаа, чанар 2 37:22 Миний өв хөрөнгө бол миний найз нөхөд- ажлын хамт олон ба найз нөхдийн харьцаа, жич 4R 43:37 Миний амьдралыг нөлөөлсөн хамгийн чухал ном Хэлсэн үгийг нь иш татсан хүмүүс: リチャード・ファーソン博士( Richard Farson 1926-2017) ジョン・アーンスト・スタインベック(John Ernst Steinbeck 1902-1968) レナード・コーエン(Leonard Cohen 1934-2016) ヘンリー・デイヴィッド・ソロー(Henry David Thoreau 1817-1862) ジェーン・テンプル・ハワード(Jane Temple Howard 1935-1996) エミリー・エリザベス・ディキンソン(Emily Elizabeth Dickinson 1830-1886) マーク・トウェイン(Mark Twain1835-1910)

( | | Youtube | Зохиогч : Шилдэг ном Youtube | )

Болдхуяг 	До	 Шүлэг: До.Болдхуяг : ТЭНГЭР УУЛАНД
Оруулсан Bataka on 2026-06-19 12:56:04 (308 уншсан)


Тэнэгэр орчлонгийн зулайд
Тэмдэгрэх юмгүй зэлүүд
Тэнгэр уулын халилд
Тэвчээр алдам дүнсгэр

Нүүгэлтсэн цохионоос өөр
Нүдэнд торох бараагүй 
Шуурга цаснаас бусдаар  
Шувуу ч нисэхгүй буйд 

Цан хүүрэг татсан  
Цавчим өндрийг хэжиж 
Морьт цэргийн цуваа  
Могой шиг мурилзан өгсөнө
( | | Шүлэг | Зохиогч : Болдхуяг До | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Сормууниршийн Дашдооров : Оосор бүчгүй орчлон
Оруулсан admin on 2026-06-19 11:37:22 (16000 уншсан)


     Товууг гурвын даваанд уначихаад нь өвгөд харчууд энд тэндээс

"Өө харла...", "Яачихав аа" гэлцэн урам нь хугарсан янзтай харуусан дуу алдаж, түрүүлнэ хэмээн санаж байсан үе тэнгийнхэн нь бахархал дүүрэн харж байсан нүдэндээ үл итгэн бүлтэгнэж, бие бялдар, өтген хар хөмсөг, бүхий царай зүсий нь таашаан шохоорхох олон хүүхнүүдийн зүрх усанд гэнэт хөл алдах шиг палхийжээ.

( | | Өгүүллэг | Зохиогч : Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Сормууниршийн Дашдооров : Бууж мордох хорвоо
Оруулсан admin on 2026-06-19 11:32:09 (42973 уншсан)


Малд яваа талын хүн өндөр газар хүлгийн дөр мулталж, хол ойрын бараа харж суух дуртай санжээ. Тэр заншлаар Төгөө өвгөн хонио тогтоож аваад, сүргийнхээ дунд мориныхоо хазаарыг амгайвчлан чөдөрлөж тавьснаа өөрөө нэг ноёлогхон толгой дээр гарч суув. Тэр хааяа хониндоо чимээ өгөн хашхирч, танзны нь торгон ирмэг мөлийж элэгдсэн цагаан хаш соруултай гаансаа гарган хашхирах дууны өнгө аяыг андахгүй. Эзэн нь сүргээ хэрхэн тогтон идээшлэхийг захиран дуугарахдаа ч сурмаг аж, Эл удаа хонин сүрэг хаашаа ч гэлээ хошууран явахыг хориглон дороо тархан тогтохыг захиран дуугарлаа гэдгийг ухааран мэдсэн мэт налайжээ. Чингэхэд нь хоньчин санасандаа хүрсэн мэт хангалуун царай туяаруулан суувай. Эднийх хургатай хонио нэг суурь, сувай хонио бас нэг суурь болгон хоёр тусад нь хариулдаг ажээ.

( | | Өгүүллэг | Зохиогч : Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Дашдооров : Тэнгэрийн дуун
Оруулсан Bataka on 2026-06-19 11:08:49 (205 уншсан)

( | | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 283 зочин, 0 гишүүн байна.


✈ ORANGESIM

АЯЛАЛЫН DATA eSIM

🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар
Хямд үнээр
Найдвартай
Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй
facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата
Олон сонголт
📲 1-2 Минутад авна! Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Хөвсгөл
kho-006.JPG
600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4586

Хүрэлтогоот
khureltogoot-12.jpg
600x450 174k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5794

Д. Гунгаа
Зохиомж
600x849 186k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5239


Агуулга
Thursday, 2026.06.11
· Аюушийн Анхбаатар : АНД МИНЬ ЧАМД ГУНИГ ЗОХИХГҮЙ
Saturday, 2026.06.06
· Баттогтохын Мөнхбат : Чамд би хайртай болжээ.
Monday, 2026.06.01
· Ээж минь жаргалтай байг
Sunday, 2026.05.31
· Бөртэ чонын нутаг
Wednesday, 2026.05.27
· Намхайн Тайванжаргал : НҮДЭН /өгүүллэг /
· Намхайн Тайванжаргал : БУЯНЫ ХИШИГТЭЙ АВДАР/өгүүллэг/
· Намхайн Тайванжаргал : УЯАН ДЭЭР
· Намхайн Тайванжаргал : Гүрмэд панз
Sunday, 2026.05.24
· Ертөнц
Tuesday, 2026.05.19
· Аав ээж хоёр
Monday, 2026.05.18
· Хүний хүн
Tuesday, 2026.06.09
· Чамтай бас чамгүй
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn