Шүлэг : Хувьхан заяаны эх орон
Оруулсан admin on 2020-12-28 14:23:29 (8 уншсан)
Уулсынхаа салхиар аргадуулж
Уяранхан суух шиг жаргал хаа билээ
Өвс бүхнийх нь амьсгалыг сонсохдоо
Өлмийгөө хүргэхээс ч эмээдэг
Эмзэгхэн цэцэгст уулс минь
Өнжмөл хөх өвсний үнэр нь хүртэл сайхансан
Өвсний нөмрөөс дэгдэх туулайн бүжин нь энхрийсэн
Өвөр дулаахан уулст нутгийн минь тэнгэр шиг
Цэв цэнхэрийг өөр хаанаас олж үзнэ гэж?
Өөр шүү өөр
Өөрийн нутаг
Өмөлзөөд тосдог ижийн нутаг
Эн тэнцүүлэх юусан билээ
Элэг сэтгэлийн гэгээ
Эх орон хэмээгчийн
Эх оршихуй
Амгалан цэнхэр уулс минь
Амьдрахуйн шидэт диваажин минь
Дархан уулсынхаа бэлээр
Чулуу зайчлан ургадаг
Цэцэг бүхэнтэй нь ярилцаж
Даанчиг балчир насандаа тоглож өссөн
Мөлгөрхөн чулуудынхаа
Амь бүхний тоогоор сэтгэлээ гэрэлтүүлж алхдаг
Уулсынхаа салхиар аргадуулж
Алхажээ явах шиг жаргал гэж үгүй
Үсныхаа тунгалагыг рашаан хэмээн шүтэж
Уран жиргээч шувуудын хөгжимлөг хөөрөлдөөнийг
Сонсож ээ суух шиг сонгодог анир өөр хаана ч үгүй ээ
Эх орны минь эх оршихуй
Эс бүхнээрээ шүтэж амьдардаг тоонот минь
Газрын диваажин миний Дархан уул
Ганцхан насны минь жаргалыг дэглэж өгсөн
Хувь тавилангийн нөмөр их уул
Хувьхан заяаны минь
Хамгийн том эх орон
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батцэцэг Ш )
Шүлэг : Ш. Сүрэнжав : Нэр
Оруулсан admin on 2020-10-29 11:26:55 (9 уншсан)
Чигчийн чинээ байхад чинийх гэж
Чихэнд аав гурав шивнэхэд цээжилсэн нэр
Хүү минь гэж дуудах ээжийнхээ дуунаар
Хөл нүцгэн дэгдсэн нэр
Томоогүй насанд сурагчийн ширээн дээр байлаа
Торниун насанд цэргийн батлах дээр байлаа
Орь насанд захидлын дугтуй байлаа
Онгод хөвөрч найргийн номын хавтсан дээр байлаа
Өөрт оногдсон нэрээ
Өшиглөж хугалаагүй
Өрөөл бусдад худалдаагүй
Өнгө зусрын ширээн дээрээс
Өвдөг доороо ивээгүй
Гэгэлгэн цайлшан энэ нэрээ
Гэгээн өдөр утасны харилцуурт хашгирч явлаа
Гэрэлгүй шөнө хөнжлийн сэжүүрт шивнэж явлаа
Гэр гийгүүлж гэргийдээ дуудуулж явлаа
Өөрт оногдсон нэрээ
Өргөж явбал бахархал
Өмчилж яваа энэ нэрээ
Өеөдүүлж унагавал гутамшиг
Заяасан үрийнхээ сэтгэлийг сэвтээж
Зандхан улиасны мөчрийг хугалсан бол эмгэнэл
Элэнц эцгийнхээ ясыг өндөлзүүлж
Ээжийн чинь сүнс хэлгүй шувуу болсон бол уй
Сайн хүн нэрээ гэдэг
Сайхан шувуу өдөө гэдэг
Алсын газар алдрыг тань дуудахад
Улсын далбаа уралдан босно
Уяралын нулимс зовхинд хурж
Улаан хөх өнгөт туг нь эрдэнийн соёмбоор гялалзаж
Эх орны нэртэй цуг хэлэгдэнэ
Эцгийн чинь нэртэй хамт яригдана
Чиний нэрийг дуудахад хүлгийн дэл босч байхын зол бий
Чиний нэрийг дуудахад хүний яс хавталзаж байхын зовлон бий
Орчлонд ганцхансан
Олдсон ганцхан нэр
Овхий номин тэнгэрт
Од шиг гялалзсан нэр
Утаа гарсан шинэхэн голомтын
Угалзан цэнхэр дөлөнд гэрэлтэнэ
Уянга нэмсэн өлгийн бүүвэйний
Аялгуунд цацарна
Нартыг баясгаж настныг жаргаах
Нандин сайхан энэ нэр
Нацагдоржийн дуулсан
Миний нутгийнхны нэр
Нэрээ гэж эх орон минь алаг зүрхэнд шивнэсэн
Нэрээ бод гэж ижий минь амьд сэрүүндээ захисан
Заяасан үрсдээ овоглох нэр
Залгамж хойчдоо өвлүүлэх нэр
Төрөхөд өлгийн дээр бичүүлсэн
Төгсөхөд чулуун дээр сийлүүлнэ
VIDEO
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Сүрэнжав Шарав )
Өгүүллэг : М.Цэемаа:Хөх алсад 4-р хэсэг
Оруулсан admin on 2020-09-24 17:27:21 (534 уншсан)
Загварын том шоу зохиогдох болоод дизайнерууд толгой өндийх завгүй ажиллаж байх үеэр мөнхийн дагуул болсон охиныхоо тухай бодлоос хагас хугас сэргэн өндийж сууснаа Гульсара өрнийн богинохон өдөр дуусч бүрий болж буйг анзаарав.Ажлаа дуусгаад харина орой шөнө болох гэдэг айдас ч шиг айхавтар гиюүрэл гэлтэй.Тохилог дулаахан чамин тансаг өнгө гэрэл солонгорсон гэр нь алдарт цамхагийн ойролцоо болохоор гэрлээ асаахгүй байсан ч ном уншиж болохоор гэгээтэй.
(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Цэемаа М )
Шүлэг : Батцэцэг : Хайрын шүлэг
Оруулсан admin on 2020-02-14 13:28:11 (7 уншсан)
Өөдөөс минь инээмсэглэн алхаж яваа
Өнгө төгөлдөр хаврыг дурлал гэдэг үү?.
Өөр нэгэнд бичээд хариу аваагүй захидлын
Мартагдах шахсан мөртүүдийг сэтгэл гэдэг үү?.
Дандаа л гэрэлтэж байдаг түүний харцыг жигүүр гэдэг үү?.
Далавчтай юм шиг сэтгэл дайвалзуулдаг сормуусыг салхи гэдэг үү?
Дараа төрөлдөө ч учрахгүй мөртлөө зүрхний хэмнэлд хамт оршдог бодлыг мөрөөдөл гэдэг үү?
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батцэцэг Ш )
Шүлэг : Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
Оруулсан admin on 2019-12-22 17:50:13 (5 уншсан)
Газар газраас цугларсан гал эрдэнэ хүлгүүд минь
Ган амгай шаргиулсан төрийн түмэн эхүүд минь
Ганцхан заяах насандаа уралдаж сойх унага минь
Гал гартал хурдалсан ган саран туурайт минь
Товор товор алхалсан толин туурайт хүлгүүд минь
Толгой хаялан дүүхэлзэх тархи манан туурайт минь
Тал газрыг агшаасан тана эрдэнэ молорууд минь
Тарьмал биш төрмөл заяасан тал нутгийн хурдууд минь
Эвшээж ирээд янцгаах нь элээ шувууны дуугаралттай
Эрчит дөрвөн туурайнд нь бөмбөрийн дуу нижигнэсэн
Эр сайхан шинжинд нь элэрийн удам нь тодорсон
Эрдэнэ молор толгойнд нь эхийн саам нь үнэртсэн
Хуйрч араасаа үргэсэн хурдан шандаст хүлгүүд минь ээ
Хулан дөрвөн туурайндаа хурдтай төрсөн домогууд минь ээ
Хошуучилж уралдаж зарлуусан хул хонгорын удмууд миньээ
Хун цагаан шүдэндээ завсар үгүй молорууд минь ээ
Сартуулын Б.Улаанхүү
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : 4-н мөртүүд )
Шүлэг : Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
Оруулсан admin on 2019-12-22 17:44:44 (5 уншсан)
Ардаг онгон хүлгийн ар зоон дээр ташаалдаж
Араатын чонын арьсыг хоёр талдаа ганзгалаж
Адуун сүргийнхээ бэлчээрийг амар жимэр байлгасан
Адтай азтай одтой адуучин анчин явсаан би
Хөдөөгийн хөх салхинд хүрэнтэж борлотол үлээлгэж
Хөрс нь зузаарсан гартаа уургаа сайхан атгасаар
Хөндөлдсөн тарган морьныхоо амыг ангалзтал эргэцүүлж
Хөндлөн хөх уурганыхаа үзүүр ёзоорыг туялзуулж
Хурааж хумьсан сүргээ тойрч давхин бүртгэж
Хул халиуны унага хурдан жороогоо уургалж
Хөтөлгөө хос морьтой хөндийг уруудан хатирч
Хөх шавартай хөлсийг нь хөнгөн зөөлөн аваад
Хэдгэнэ ээрсэн хэцны хэмжээтэй зайнд уячихаад
Хэвлэсэн юм шиг зурайтал хэд хоног сойгоод
Хагсрааж дэвхцүүлж байгаад хантайрч татан мордож
Хар хөлсийг нь асгартал хатирч цогин ергүүлвээ
Сартуулын Б Улаанхүү
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : 4-н мөртүүд )
Шүлэг : ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
Оруулсан admin on 2019-12-22 17:43:19 (6 уншсан)
Элээ эргэж янцгаасан эртний сайхан орон минь
Эмнэг хавтгай ботголсон эзгүй хээр нутаг минь
Эр шонхор шумбасан эцэг цэнхэр тэнгэр минь
Эх булагууд оргилсон эжий ногоон газар минь
Тураг шувуу бараадсан талын цэнхэр уулс тай
Тариа будаа шаргалтсан тал дүүрэн талбайтай
Тас шувууд хагшсан онгон хээр байгальтай
Тахийн сүрэг нутагшсан дархан цаазат газартай
Байгалийн эхийн урлал байц элгэн хаднуудтай
Бар цоохор ирвэс нуугдаж байдаг хангайтай
Баавгай мазаалай унтсан бадар шаргал говьтой
Бурхан хүртэл саатмаар бумбын сайхан оронтой
Ээлж ээлжээр солигдсон эв дөрвөн улиралтай
Энэ л сайхан орондоо эцсээ хүртэл амьдрах
Эвлүүлж урлаж оёсон эсгий дээвэр туургатан
Эх Монгол хэлээ сольж байгаагүй үндэстэн
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : 4-н мөртүүд )
Шүлэг : Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Оруулсан admin on 2019-12-22 17:40:51 (6 уншсан)
Адууны хомоол ханхалсан атар онгон тал минь
Аргалын утаа шингэсэн дугуй цагаан гэр минь
Атан тэмээ аахилсан агь аргуулсан хөдөө минь
Айрагны үнэр сэнгэнэсэн алдарт цагаан түнгэ минь
Таван хошуу мал минь таргалж тухалж суурьшсан
Тарлан цэнхэр толгод нь хангай говийг хослуулсан
Тансаг цэнхэр нуурууд нь хүн малаа умдаалсан
Талын чандмань эрдэнэ миний нутгийн нуурууд
Булаг шанд нь оргилсон баян бүрдийн охь манлай
Буман хүрэн ботгонуудын бэлчиж өссөн өлгий нутаг
Бор халзан туулайнууд борви тэнийлгэн дэгдсэн
Буурлын буян оршоосон бүрд Цагаан түнгэ минь
Хэзээч мартах аргагүй Хүнгий Завхан голууд минь
Хөлстэй хирээ угаасан ариун булагийн рашаад минь
Хөлд орохдоо түшсэн хүндэт нутгийн довнууд минь
Хийморь сэргэтэл тарньдсан миний бурхан нутаг минь
Сартуулын Б.Улаанхүү
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : 4-н мөртүүд )
Шүлэг : Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Оруулсан admin on 2019-12-18 09:31:39 (6 уншсан)
Холын холоос дурсагдах хонгор багын нутаг минь
Хонин гүрвэл жирэлзсэн дэрст цагаан түнгэ минь
Хоёр нүдэнд сүүмэлзэх нүцгэн цэнхэр толгод минь
Хорвоод анх мэндлэхэд намайг тоссон нутаг минь
Хоёр хөл дээрэй тэнцсэн зөөлөн шаргал элс минь
Хомоол аргал үнэртсэн хамгийн сайхан нутаг минь
Халтар биеэ угаасан хатан Завханы рашаан минь
Хагархай сайран хөлтэй гаталж өссөн Хүнгүй минь
Найман ханатай гэрийнхээ шийр хатгасан тойрог минь
Намайг эргээд очтол баларч арилахгүй буурь минь
Нарны халуун тусгалд чийг нь ууршсан говь минь
Нялх таана ханхалсан миний нутгийн үнэр минь
Орсон буур тэшсэн онгон цагаан түнгэ минь
Орог зэрэглээнд торолзох арван түмэн тэмээ минь
Олон нуурын хөвөө байгалийн үзэсгэлэнт говь
Омогшиж хөөрөн баярлах миний төрсөн нутаг минь
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : 4-н мөртүүд )
Өгүүллэг : Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав
Оруулсан admin on 2019-03-29 09:57:19 (5417 уншсан)
Гал тогооны бачимхан өрөөний хулдаасан шалан дээгүүр нэлий далай болсон цусан дунд үс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бүсгүй ар нуруугаараа шүүгээ налан сууна. Хоёр хөл нь сөөлжиж солбисон нь амьгүй мэт харагдана. Бүсгүйн турьхан биеийг хүйтэн мэсээр хайр найргүй сийчсэн байлаа. Тэр шүүгээн дээрх утсанд хүрэх гэж байдаг чадлаараа тэмүүлсэн боловч эцсийн мөчид түүнийгээ авч чадалгүйгээр унагаасан бололтой өрөөний тэртээ буланд цусанд хутгалдсан утасны гар хөндий дуугаран хэвтэнэ. Өөрийгөө л арай гэж дээш татан, хоёр гараараа шал тулан суужээ. Өрөөнд юмс ундуй сундуй хэвтэх агаад хэн нэгэнд түйвээгдсэн нь илхэн. Энд нэгэн аймшигт аллагын нүд халтирам зураглал тодорч, халуун цусны эхүүн үнэр өрөөгөөр нэг тархана. Бүсгүй үе үе шазав татав хийн шаналгаат дуугаар амандаа гиншинэ. Тэр ухаан орж буй бололтой. Ямар нэгэн юм хэлэх гэсэн шиг ам нь үе үе ангалзавч цустай шүлс савирч, мөгөөрсөн хоолой нь хэржигнэн дуугарна. Зовхио арай хийн өргөж эргэн тойрноо улангассан улаан нүдээр хааяа нэг сүрхий харснаа төдөлгүй зовхио буулгах ажээ. Харин бүсгүйн оюун санаа, энэ бие, энэ шаналалаас салангид оршиж буй бололтой үл ойлгогдом тасалданги ч гэлээ элдэв бодлыг зураглан урсгана.
“Ямар сонин юм бэ? Миний эргэн тойрон нил цус байх юм. Гарт мэдрэгдэж, нүдэнд харагдаж байна. Бүлээн байна энэ цус. Халуун ч гэмээр юм уу. Нээрээ, энэ чинь миний цус байна шүү дээ. Хоёр гар маань цусан дунд байгаа болохоор би халуун байна гэдгийг мэдрээд байгаа юм байна. Эрдэнээ намайг “Миний халуухан бүсгүй” гэдэг байж билээ. Би тэр үедээ халуухан ч байсан юм билүү хэн мэдлээ дээ. Яагаад би Эрдэнээг бодоод байгаа юм бол? Очиж, очиж ийм үедээ шүү. Тэр намайг хайрлаагүй ш дээ. Үгүй ээ, үгүй хайрласан юм байна. Бид хоёр ойлголцоогүй л болохоос. Ямар л хайрлаагүй дээ бидний дундаас тийм хөөрхөн охин төрөв гэж. Миний охин надаас тасран унахдаа бас л ийм халуухан бүлээхэн байж билээ. Эх баригч охиныг минь гарангуут хэвлий дээр минь тавьсан юм чинь би мэдэлгүй яахав. Яг энд”
Тэр хэвлийн тус газраа аажуухан нүд гүйлгэн харлаа
(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бум-Эрдэнэ Түмэнбаяр )
Өгүүллэг : Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
Оруулсан admin on 2019-03-28 16:22:23 (3298 уншсан)
Бүсгүй халаасан дахь 3000 төгрөгөө чанга атгаж гудамж уруудан шар айрагны мухлагийн хаяг харан алхсаар байлаа. Тэгснээ өөрийнх нь хэрийн мөнгөтэй хүн ороод ганц аяга шар айраг хөнтөрчих боломжийн газар болох нь нар, салхинд элэгдэж хуучирсан хаягнаас илт мэдэгдэх мухлагийн үүдийг татав. Бүсгүй мухлагт оронгуутаа л ширээний улаан бүтээлэг, хүрэн буйдан, гүн ягаан хана, ганц цонхыг халхлах гэрэл үл нэвтрэх бор хамбан хөшгийг нүд гүйлгэн хараад дотор нь зарсхийж, эвгүйрхэхэд өөрийн мэдэлгүй хий огив. Ходоодны мухраас цээж өгсөн гашуун зүйл амтагдаж хариугүй бөөлжихийн даваан дээр тэрээр гарынхаа алгаар амаа даран хоолойг нь хорсгох, бөөгнөрсөн нясуун шингэнийг нүдээ аньж байгаад гүрдхийтэл залгиж орхилоо. Дотор нь бага ч атугай онгойсон ч цус санагдуулам ер бусын хүнд өнгө зүрх давчдуулж, өрөөнд нэвт шингэсэн архи, шар айрагны хамар сэтлэх нь холгүй ханхлах эхүүн үнэрт толгой тархи манаравч бүсгүй тэр мухлагт суухаар шийджээ. Уг мухлаг ганц том өрөөнд хэдэн ширээ, сандал чихсэн, зай муутай ядруухан газар аж. Өрөөний хойд хэсэг болох будаг нь энд тэндээ цайран халцарч, зарим газраа шохой нь ховхорсон ягаан хананы наана улаан бүтээлэгтэй ширээ тавьж, хоёр талд нь өөд өөдөөс нь харуулан ширэн гадартай нарийхан буйдан байрлуулжээ. Тэр ширээний ард махлаг дөрвөн залуу чихэлдэн бөгтийж, мурийж, эв хавгүй сандайлан, багтаж ядахдаа хоёр нь хөндөлсөж хананаас нэлээд зайтай байх буйдангийн араар гараа унжуулжээ.
(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
Өгүүллэг : Болжмор : Төөрөг тавилан (4)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:23 (2793 уншсан)
****
Гадаа ямарч салхигүй бөгчим байгаа нь хүн бүхнийг нозооруулах шиг. Нэгэн байрны хажуугийн тоглоомын талбай дээр хүүхдүүдээ тоглуулж буй ээжүүд голдуу хүмүүс нэгэнтэйгээ хүүрнэлдэн сууцгаана. Тэрэн дунд нэгэн бүсгүй содон харагдахад түүнийг гадаалж буй бусад эмэгтэйчүүд сонирхон ширтэцгээх нь харагдана. Савлуур дээр бодолд дарагдан уйтгарлан суугаа бүсгүйг ингэж харцгаах нь арга ч үгүй биз. Чанцал бодолдоо хөтлөгдөн хаяа хөмсөг зангидан хаяа инээмсэглэн суугаа харагдана. Өнгөрсөн бүхнээ нэхэн санахад Чанцалд тэр бүхэн нь зүүд ч юм шиг санагдах аж.
Тэр нэг өдөр Чанцал тэр дөрөвийг ээлжлэн харж байсанаа амаа ангайн инээмсэглээд
- Надад туслах гэж ирсэн та хоёрт баярлалаа. Тэгэхдээ энэ хоёр маань одоо ойлгож эхэлсэн бололтой
- Юу яриад байгаа юм бэ чи. Хаа холоос ажил болгож ирж байхад хэмээн Саран унтууцхад Бадрал ч мөн
- Чанцал минь эд өнөөдөр ингэж байгаа удалгүй нөгөө л хуучин хэвэндээ орно. Чамайг дахиад зовж байна хэмээн уйлахыг чинь харахыг хүсэхгүй байна
- Тийм л дээ би ойлгож байна. Тэгэхдээ би энд ирэхдээ багагүй өр тавьчихсан тэгээд ч эд намайг өрөө төлөхгүй бол ... хэмээтэл Бадрал юу ч хэлэлгүй цүнх савыг нь үүрээд Чанцалын гараас хөтлөн гэрээс гарав. Хадам ээж, нөхөр хоёр нь энэ бүхнийг хараад Сарангийн өөдөөс асууруун
(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
Өгүүллэг : Болжмор : Төөрөг тавилан (3)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:22 (2490 уншсан)
Ингэнэ чинээ санаагүй байсан Чанцал яахаа мэдэхгүй байсан газраа хөшин зогстол нөхөр нь босч ирэн шүүгээгээ онгойлгон өмднөөсөө тэлээгээ аван өөдөөс нь ирсэнээ түүнийг хайр найргүй занчиж эхлэв. Чанцал өвдсөндөө байдгаараа орилон дуу нь ч сүүлдээ гарахаа байн эвхрэн унан байсан ч хадам ээж нь энэ удаа түүнийг хамгаалсангүй. Нөхөр нь түүнийг хамаг уураа барагдтал ороолгож байгаад бүсээ ууртай гэгч нь шидсэнээ орондоо орлоо. Чанцал мөлхөн өрөөндөө арайхийж орон хаалгаа налан суугаад уйлахаас өөрийг хийж чадсангүй. Арайхийж мөлхөн орон дээрээ гараад яраглан байсанаа унтчихсан байв. Энэ өглөө түүнийг гайт сэрүүлэг сэрээсэнгүй. Унтаж байтал исгэрэх дуун түүнийг сэрээв. Тэрээр Бадрал исгэрч буйг мэдэж байсан ч орноосоо өндийж ч чадсангүй. Хий л сонсон хэвтэнэ. Гэтэл ч удаж удаж хадам ээж нь түүнд хоол оруулж өмнө нь тавиад гарчихав. Чанцал өлсөж байсан тул хүч орохын тулд хоолыг бүгдийг нь амтархан идлээ.
Яалаа гэж энэ вэ? Гайтай юм хэрэггүй наашаа ирдэг байж. Яагаад ийм юм болчихов оо. Яах гэж наашаа ирэх гэж тэгж их хүсэж тэмүүлээ вэ. Бурхан минь та байдаг юм бол намайг өрөвдөөч дээ. Би таниас мөргөн гуйж байна. Үнэхээр их зовж байна. Би яах ёстой юм бэ? Та надад хэлж туслаач дээ. Боломж хэзээд байдаг гэж хэн нь хэлсэн юм. Тэр боломж нь хаана байна. Би яах вэ??? Амиа хорлох уу. Өөрийгөө бодоод амиа хорлочихвол миний охиныг аав ээжээс минь хойш хэн өмгөөлж хамгаалах юм.
(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
Өгүүллэг : Болжмор : Төөрөг тавилан (1)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:21 (2516 уншсан)
2012 оны 08-р сарын 13, Нийтлэсэн Болжмор
Би ааваа хүндэлдэг тиймээс би хүндлэлийг мэднэ
Би ээжийгээ хайрладаг тиймээс би хайрыг мэднэ
Би охиноо халамжилж энхрийлдэг тиймээс би энхрийлэл халамжийг мэднэ
Би ах дүүгээ түшдэг тиймээс би удам угсаагаа мэднэ
Би анд найзуудаа мартаагүй тиймээс би нөхөрлөлийг мэднэ
Би эх орон Монголоо шүтдэг тиймээс би шүтлэгийг мэднэ
Би энэ л насны амьдралдаа хайртай тиймээс би ХҮН юм даа....
Чанцал газардах онгоцны цонхоор үл таних газрыг харан санаа алдан сууна. Онгоц алгуурхан газардаж зорчигчид эхнээсээ бууж эхлэв. Чанцал яаралгүй сүүл хавьд гарч ирэн ачаа тээшээ аван шингэрсэн олны дундаас өөрийнхөө нэрийг барьсан пайзыг хайв. Тэгтэл ч нэг эмэгтэй түүнийг даллан инээвхийлэхэд Чанцал дөхөн очвол өнөөх эмэгтэй Монгол хэлээр
- За сайн уу сайн явж ирэв үү? Намайг Саран гэдэг. Би зуучийн албаны Солонгос улс дахь төлөөлөгч байна
- Сайн сайн байна уу. Сайн явж ирлээ хэмээн дуу муутайхан хэлээд худал инээвхийлэхэд өнөөх эмэгтэй түүний гараас тээшийг нь аван явцгаая хэмээгээд түрүүлэн алхлаа. Чанцал замдаа юу ч дуугаралгүй орчин тойрноо харан явсаар тэд нэгэн хоолны газар ирцгээв.
(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
Гишүүн
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу .
t
Одоо онлайнд 242 зочин 0 гишүүн байна.
Агуулга
Лхагва, 2019.03.27 · Р.ЭМҮЖИН : Битгий уйл, миний Монгол.
· Б. УУГАНТУЯА : "Гичирт нуугдсан захиас"
· Х. Болор- Эрдэнэ : Тээр жил ...
· Ж.Баярсайхан : 15 НАСНЫ МИНЬ ХАЙР
· Доржзовдын Энхболд : ВЕРА ТУУЯА ХОЁР
· Ж.Бямбасайхан : СЕКС БА ЁС СУРТАХУУН /сюрреалист өгүүллэг/
Мягмар, 2019.03.26 · Б.Энэбиш : Хайртдаа
· Б.Энэбиш : Яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн гэгээн дурсгалд
· Б.Энэбиш : Би бичмээр байна ...
· Б.Энэбиш : Нэг л мэдэхэд
Баасан, 2019.03.15 · Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14 · Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13 · Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12 · Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04 · Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02 · Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17 · Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11 · Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07 · Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19 · Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06 · Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05 · Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01 · Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27 · Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
Та сараа сонгоно уу
Сонгоно уу ...
12 сар, 2020 он
11 сар, 2020 он
10 сар, 2020 он
9 сар, 2020 он
2 сар, 2020 он
12 сар, 2019 он
11 сар, 2019 он
6 сар, 2019 он
5 сар, 2019 он
3 сар, 2019 он
1 сар, 2019 он
12 сар, 2018 он
11 сар, 2018 он
10 сар, 2018 он
9 сар, 2018 он
7 сар, 2018 он
5 сар, 2018 он
4 сар, 2018 он
3 сар, 2018 он
2 сар, 2018 он
1 сар, 2018 он
12 сар, 2017 он
11 сар, 2017 он
10 сар, 2017 он
9 сар, 2017 он
8 сар, 2017 он
7 сар, 2017 он
6 сар, 2017 он
5 сар, 2017 он
3 сар, 2017 он
2 сар, 2017 он
1 сар, 2017 он
12 сар, 2016 он
11 сар, 2016 он
10 сар, 2016 он
9 сар, 2016 он
8 сар, 2016 он
7 сар, 2016 он
5 сар, 2016 он
4 сар, 2016 он
3 сар, 2016 он
2 сар, 2016 он
1 сар, 2016 он
12 сар, 2015 он
11 сар, 2015 он
10 сар, 2015 он
9 сар, 2015 он
8 сар, 2015 он
7 сар, 2015 он
6 сар, 2015 он
5 сар, 2015 он
4 сар, 2015 он
3 сар, 2015 он
2 сар, 2015 он
1 сар, 2015 он
12 сар, 2014 он
11 сар, 2014 он
10 сар, 2014 он
9 сар, 2014 он
8 сар, 2014 он
7 сар, 2014 он
6 сар, 2014 он
5 сар, 2014 он
4 сар, 2014 он
3 сар, 2014 он
2 сар, 2014 он
1 сар, 2014 он
12 сар, 2013 он
11 сар, 2013 он
10 сар, 2013 он
9 сар, 2013 он
8 сар, 2013 он
7 сар, 2013 он
6 сар, 2013 он
5 сар, 2013 он
4 сар, 2013 он
3 сар, 2013 он
2 сар, 2013 он
1 сар, 2013 он
12 сар, 2012 он
11 сар, 2012 он
10 сар, 2012 он
9 сар, 2012 он
8 сар, 2012 он
7 сар, 2012 он
6 сар, 2012 он
5 сар, 2012 он
4 сар, 2012 он
3 сар, 2012 он
2 сар, 2012 он
1 сар, 2012 он
12 сар, 2011 он
11 сар, 2011 он
9 сар, 2011 он
8 сар, 2011 он
6 сар, 2011 он
5 сар, 2011 он
4 сар, 2011 он
3 сар, 2011 он
2 сар, 2011 он
1 сар, 2011 он
12 сар, 2010 он
11 сар, 2010 он
10 сар, 2010 он
9 сар, 2010 он
8 сар, 2010 он
7 сар, 2010 он
6 сар, 2010 он
5 сар, 2010 он
4 сар, 2010 он
3 сар, 2010 он
2 сар, 2010 он
1 сар, 2010 он
12 сар, 2009 он
11 сар, 2009 он
10 сар, 2009 он
9 сар, 2009 он
8 сар, 2009 он
7 сар, 2009 он
6 сар, 2009 он
5 сар, 2009 он
4 сар, 2009 он
3 сар, 2009 он
2 сар, 2009 он
1 сар, 2009 он
12 сар, 2008 он
11 сар, 2008 он
10 сар, 2008 он
9 сар, 2008 он
8 сар, 2008 он
7 сар, 2008 он
6 сар, 2008 он
5 сар, 2008 он
4 сар, 2008 он
3 сар, 2008 он
2 сар, 2008 он
1 сар, 2008 он
12 сар, 2007 он
11 сар, 2007 он
10 сар, 2007 он
9 сар, 2007 он
8 сар, 2007 он
7 сар, 2007 он
6 сар, 2007 он
5 сар, 2007 он
4 сар, 2007 он
3 сар, 2007 он
2 сар, 2007 он
1 сар, 2007 он
12 сар, 2006 он
11 сар, 2006 он
10 сар, 2006 он
9 сар, 2006 он
8 сар, 2006 он
7 сар, 2006 он
6 сар, 2006 он
5 сар, 2006 он
4 сар, 2006 он
3 сар, 2006 он
2 сар, 2006 он
1 сар, 2006 он
12 сар, 2005 он
11 сар, 2005 он
10 сар, 2005 он
9 сар, 2005 он
8 сар, 2005 он
7 сар, 2005 он
6 сар, 2005 он
5 сар, 2005 он
4 сар, 2005 он
3 сар, 2005 он
1 сар, 2005 он
0 сар, 0000 он