Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хvv минь дээ
Оруулсан admin on 2006-05-30 09:41:11 (3157 уншсан)


Хүү минь дээ, чи минь, даанч яав даа. Эхээс төрж, сүү амласан болохоос чөтгөрөөс гарч архиар ундаалж өсөөгүй шүү, чи. Ингэж ч хорвоогийн мөчийг хороохын түүс болж хоёр олдохгүй ганцхан биеэ хордуулж явах гэж дээ...
Аав нь цагтаа ууж явсан. Гэхдээ чам шиг өөдтэй бүхнээ үгүй хийж, өнгөтэй бүхнээ гундтал ууж байгаагүй юм шүү. Тэр тусмаа уруу дорой яваадаа бусдаас бурууг хайж, ухаарч сэхээрэхгүй, түүгээрээ шалтаглан ууж бүр ч үзээгүй. Амьдралд, мэдээж, хүнд, хэцүү үе зөндөө л байдаг. Алдар хүндэд толгой эргэм ч үе бас байдаг. Төөрч будилахад их амархан амьдралын энэ нугачаанд төрсөн биеэ, гэр бүлээ тэтгэж явах нь заяа бус уу. Үлгэрлэвээс, амьдрал гэдэг өтгөн мөчирт өндөр модонд хүн хэмээх жижигхэн төөлүүр заяа гэх замаа зурж авирахтай адил юм шүү. Алхам тутамдаа сонголт хийх заяаныхаа зурагт, хүрэх мөчрөө алдаж сонговол орой, үзүүрт нь хүрдэггүй юм шүү, хүү минь ээ.

Хаалгаа мөргөн, багтаж ядан орж ирэх чамайг хадаг дэлгэж, сүү барьж угтах байсан гэж үү. Ханийн чинь үглэх түмэн зөв шүү дээ. Халамцуу чамд хадаг өргөж, сүү дээжлээд ч буян болох биш. Харин ч, өдөржин ширээ тойрон бөмбөг хөөж, шил хоослон зугаацаж явахад чинь замын тоосыг захын тоос болтол гүйж, худалдахдаа худалдаж, хулхидахдаа хулхидан байж бараагаа заран, бага багаар ч гэсэн олох гэж, олсноо хүргэх гэж ядаж явдаг шүү дээ, хань чинь. Орон гэртээ шүдэнзний ч нэмэргүй байж, чи, шүдээ зуун гараа зангидан битгий давшил аа, шүлс үсэргэн хоолой шахан битгий хашгич аа. Хэрүүлийн бузар үгсийг амны уншлага болгож, хэрсэн бухын харцаар ханиа битгий сүлбэ ээ… Согтуурлын манан сууж, уурслын улаан цус хурсан энэ нүдэнд оч гялалзаж байсан үеийг аав нь санаж байна аа. Тэгэхэд чи, аав аа, хүү нь ханьтай боллоо гэж баярлан догдолж байсан сан. Дотор чинь дүрэлзээд нүдээр чинь цацарч байсан тэр их хайр хаачив аа. Хайр чинь унтарч, хайраа мартсан юм гэхэд хүн сэтгэлээ яасан бэ, хүү минь. Зангаа аван ярилцаж байж ойлголцдог болохоос зангидсан нударгаар ойлголцоно гэж хэзээ ч үгүй шүү дээ, ухаараач, хүү минь.

Унтаад өгөөч дээ, хүү минь. Уйлах ч биш дуулах ч биш гонгинож, учирлах ч биш илтгэх ч биш бувтнаж суухаар унтаад өгөөч дээ, хүү минь. Хундага хундагаар урсан орох архи тархийг чинь уусгаад худал, үнэнийг ялгах ч сөгөөгүй бурж суух юм даа. Урьд нь ухаан бодол тэнгисийн давалгаа мэт цалгилдаг байсан уурагт улаан хэнээ, хоосон цэцэрхэл үлджээ. Харин хүн сонсоод чихээ дармаар тэнэглэлээ хэзээ ч өөрөө мэдэхгүй дээ, хөөрхий, бас хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй… Хэрвээ би дэргэд чинь байсан бол миний үг чихэнд чинь чийртэй санагдаж, ухаарал биш ундуйцал төрүүлэх байсан байж болох юм аа. Гэхдээ, хүү минь, унтаж байгаа биш унтарч байгаа толгойд чинь ухаарлын гэгээ татаасай гэсэндээ аав нь нойрмог, дүйнгэ тархийг чинь хатуу үгээр балбаж суунаа. Золоор олдсон залуу насаа хэдэн гудамж, замын дунд хээр төөрсөн эргүү төлөг мэт эргэлдэн өнгөрөөх нь үү. Тулга тойрсон хэрүүлээс өөрийг сонсдоггүй, сонссон ч ойлгодоггүй, бодол нь хүртэл хүртэл хүрээтэй, сэтгэлгээ нь хүртэл хайрцагтай энэ ертөнцийг туулна гэж үү. Хорвоогийн нас урт, хүний нас богино шүү, өнгөрөх мөч болгоныг сүүлийнх юм шиг санаж, сэрж, сэтгэж, амжиж, ахиулж яваач дээ, хүү минь.

Хүн сэтгэлээ нээж хажууд чинь хэвтээ ханиа нэг хараач. Тунгалаг хархан нүдэнд инээмсэглэл биш нулимс дүүрэн байна. Биед нь хөх толбо ургаж сэтгэлд нь хүйтэн салхи исгэрэх тэр чамайг архины нэвширсэн эхүүн үнэртэй чинь хамт үзэн ядах болжээ. Харин сэтгэл нь үргэсэн адуу мэт чамаас холдож байхад бие дотор нь гэрэл цацраан ураг бүрэлдэн, ойртож байна шүү, хүү минь. Удаан хүлээсэн үр чинь уярал хайр дээр биш, улангассан тачаал дээр цэцэглэж байна. Ээж нь бие махбодиороо ч мэдээгүй байгаа энэ сайхан мэдээг аав нь чамд эхлээд дуулгая аа. Зүрх сэтгэлээ сонсож сураагүй сэргэг үед чинь биш, зүүд нойронд чинь аав нь чамд хэлээд өгье. Чиний хүү унгалдан давхих унага болон зүүдлэгдэнэ. Харин чи дураараа эрхлэн давхих түүнийг гуруйлан дуудаж өөрийн болгон ногтолж аваарай. Нүглийн хар үйлээр ташуурдан хөөж болохгүй шүү. Тэгвэл мянга хүсээд, түм дуудаад, эргэхгүйгээр, салхи татуулан давхин одно.
Амаа ч олохгүй сарвалзах жижигхэн гарыг атгаж, сүү үнэртэх зөөлөн зулай үнсэх болно. Анд найз нартаа атаархах биш, бахархан бардамнах болно. Түүний тулд алхсан мөр бүрээ эргэн харж бай, алдаа гарах нь юу магад. Хэлэх үг бүрээ урьдчилан цэнэж бай, хүний сэтгэлд сэв суулгах вий. Дүргүйгээ ч хийх болно. Дуртайгаасаа ч татгалзах болно. Хүн шиг явахын цагт хөрсөн сэтгэлийг дулаацуулж болно шүү, хүү минь. Үртэй боллоо гэдэг бол урсаад өнгөрөх нэгэн жаргал биш, үргэлж мөнх чамайг дагаж явах нэгэн үүрэг шүү, ойлгоорой. Үхтэл үр харам гэж ярьцгаадаг. Үнэндээ, хүмүүс үүнээс цаад хязгаарыг нь мэдэхгүй, хүрч чадахгүй болохоор л тэгж ярьцгаадаг юм байна аа. Удмын хэлхээ гэдэг мөнхийн хэлхээ юм шүү. Нүглийн бараан сүүдрээ хүү дээрээ битгий тусгаарай даа, хүү минь ээ.
Дэргэд чинь байсангүй гэж чи надад гомдлох хэрэггүй. Аав нь чамтайгаа өдөр, шөнө, өглөө, оройг үл ялган өвдөж зовоход чинь ч, өлсөж ядрахад чинь ч, буруутаж, доройтоход чинь ч, баярлаж, цэнгэхэд чинь гэрэл, сүүдэр мэт хамт байдаг шүү. Алган дээрээ тавьсан мэт чамайг харж, амьсгал чинь мэт чамайг дагаж явдаг. Агаарт ууссан усан чийг мэт хөдөлгөх гар, хөрвөөх биегүй болсон би чинь сайн явахад чинь баярлан хөөрөвч хашгирах хөвчгүй, саар явахад чинь санаа алдавч ёгхийн хатгах зүрхгүй ч санаанд чинь биш сэрэхүйд чинь үглэхдээ үглэж, учирлахдаа учирлаж, бурууг чинь зэмлэж, баярыг чинь хуваалцаж явдаг шүү.

Улаан туяа татуулан өглөөний нар мандаж нэгэн шинэ өдөр эхлэх мэт ухаарлын наран дор өнөөдөр шинэ хүн болон сэрээрэй.
Яагаад гэвэл чи одоо эцэг хүн
– жинхэнэ эр хүн шүү, миний хүү.
– Хүү минь дээ...




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 57 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
Төв цэг
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3069


khuv5-005.JPG
Хэмжээс: 600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3742

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-222.JPG
Хэмжээс: 600x450 52k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2631


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn