Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Т.Юмсүрэн : Ээж хайрханы дууль
Оруулсан admin on 2006-05-26 16:18:39 (6040 уншсан)

Баньд,
- Би энэ агуйд сар гаруй байлаа. Цаашид хэдий болтол байх билээ дээ. Тэгж байтал намайг энд нуугдаж байгааг хэн нэг нь Пүрвээ төлөөлөгчид хэлчихвэл бүх зүйл дуусна.... Ингээд л Нарандэлгэрийг минь бас. . гэж бодоход нуруу руу нь хүйт оргих шиг болов. Тэгтэл нүдний нь өмнүүр буу үүрсэн хоёр морьтой хүн Толь гүний хүрээн дээрээс хоёр ламыг барьж гарыг нь хүлэн моринд мордуулчихсан аваад явж байна. Тэд Баньдын хажуугаар өнгөрөв.
Нэг зиндаанд сууж байсан Далай, Баньд руу хазайн "Бид ч өнгөрлөө ... Чи л бушуухан холдож үз ..." гэж шивнэсэн ажээ. Тэгээд л Баньд нэг тийш явахаар шийдээд юмаа бэлтгэж байв. Нарандэлгэртэй уулзан энэ учраа ярихаар шөнө тэдний рүү явав. Энэ шөнө тэнгэрт алиман саран мэлтийж, түүний туяан дор юм бүхэн амгалан тайван налайна. Харин тэдний ойролцоо ууль дугарах чимээнээр Нарандэлгэр гэрээс гаран гэтсээр Баньд дээр ирэв. Баньд хамаг учраа ярилаа.
Бүсгүй түүний яриаг чагнаж сууснаа,
- Чи тэгээд хаашаа явах гэж байгаа юм бэ? гэж асуув.
- Баруун говь руу л явах санаатай...
- Баруун говь руу юу? Бүр цаашаа бол хүн амьтан ч байхгүй... Ус ч үгүй.
- Хүнээс зугтаж яваа хүнд эзгүй тусмаа л сайн биш үү
- Тийм нь ч тийм Гэхдээ эв эзгүй газар гав ганцаараа явахад чоно нохойноос өгсүүлээд юу ч тааралдаж мэднэ. Ганц хүн хүн болдоггүй гэдэг биз дээ. Ээж хайрхан ууланд очвол дээр байхаа.... Эрхбиш наад хоолойд нь айл бий . . гэж өгүүлээд дув дуугүй болон санаашрав. Нарандэлгэр тийн суухдаа говьд тэмээ хариулдаг хүргэн ахындаа нэг очиход нь нэгэн домог ярьж өгснийг санав. Юу гэвэл: Хэзээ ч юм бэ, нэгэн цагт Аж богд хэмээх хөгшин ноён байжээ. Єнөө ноён Ээж хайрхан гэдэг залуухан сайхан бүсгүйг эхнэрээ болгон авахаар завдаж байв.
Єнөө бүсгүй хөгшин ноёны эхнэр болохоос дургүйцэн холын газар дайжихаар шийдээд Захуй, Зармангийн говийг чиглэн алхсаар хоолойн баруухан захад ирээд түр зуур амрахаар толгойгоо баруун урагш харуулан хөлөө зүүн хойш нь жийгээд хэвтэв. Хэсэг амраад босох гэтэл босч болсонгүй. Єнөө ноён түүнийг зугтаж явсныг мэдээд ихэд уурсан хэвтэж байгаа газарт нь хад болгон хувиргасан байв. Тэр цагаас хойш энэ хоолойн баруун захад Ээж хайрхан хэмээх нэгэн өнчин уул бий болсон юм даа гэж ярьсан аж...

Нарандэлгэр ийм домгийг санаад "Зовлон үзсэн энэ уул Баньд бид хоёрт тус болох юуны магад вэ? гэж бодон шүүрс алдлаа. Нарандэлгэр дуугүй баахан байснаа,
- Лам та нарыг олноор нь барьж аваад байх боллоо. Та бүгд ямар хэрэг хийсэн юм бэ? гээд Баньдын нүүр өөд эгцлэн харав. Хар хүү дув дуугүй байснаа аяарханаар санаа алдаад,
- Манай хүрээнийхэн л яагаа ч үгүй юм гэсэн... Бусад нь яасныг бүү мэд гэж хэлэв. Нарандэлгэр,
- Манай ээжийн эгчийнх, Ээж хайрханы наад Хаяагийн адагт тэмээ хариулж байгаа. Би тэднийд очоод ирье гэж ааваас гуйя гээд дуугүй болов. Нарандэлгэрийн аав сэнтэг Бадарч сүүлийн үед дотоодыг хамгаалахын төлөөлөгч оодон Пүрвээтэй дотносон салахаа байжээ. Хоёр ч удаа Пүрвээ хүн баривчлахдаа Бадарчийг дагуулан явж байхыг Баньд харснаас хойш түүний барааг хараад л зугтдаг болжээ. Тэгээд ч зогссонгүй, охин Нарандэлгэрт нь сэтгэл алдан түүнтэй байнга уулздаг байснаа больжээ. Нэг өдөр Баньдыг голын хөвөөнд сууж байхад нь Нарандэлгэрийн дүү охин гүйж ирээд,
- Таныг энэ орой өнөө газраа очоорой гэж эгч хэллээ гэв. "Нарандэлгэр аавынхаа ятгалтаар надтай ингэж уулзаж байгаад бариулах гэж буй юм биш биз" гэж бодон гайхалзсанаа,
- За юу боловч очоод л үзье гэж шийдэв. Тэр үдэш Нарандэлгэр түүнтэй уулзаад,
- Чи яагаад уулзахаа байчихав? Сэнтэг Бадарчийн охин аав шигээ л лам нарыг бариулчихна гэж айгаа юу? Эцэг эх нь хүний биеийг төрүүлдэгээс санааг нь төрүүлдэггүй гэдэгсэн биш бил үү? гээд ширтэн байснаа,
- Чамайг хүрээд ирэх болов уу гэж Тахилгатын хойт гүвээг сэтэртэл ширтлээ гээд шүүрс алдсанаа,
- Аргаа барахдаа дүүгээ явууллаа... Чи бид хоёрч үйлийн үрээр л учирсан байхаа даа гээд доош харав. Баньд болгоомжилсон байдлаар,
- Яаж байна гэж? асуув.
- Яахав дээ ... Хэцүү байнаа...
- Юу тэр вэ?
- Юм бүхэн ... Цаг цөвүүн болж байдаг. Манай аавын байж байгаа царай ... гэснээ таг дуугүй болов. Тийн асууснаа,
- Одоо чи яая гэж бодож байна? гэв.
- Яах тухайгаа бодъё... Маргааш орой эндээ л уулзъя гэв. Нарандэлгэр,
- Чи хэзээ явах юм бэ?
- Нөгөөдөр шөнө явнаа...
- Тэгвэл би хамт явнаа...
- Чамайг тэгээд явчихвал аав чинь Пүрвээд хэлээд чи бид хоёрыг дор нь бариулна даа ...
- Ээж хайрханы наад хоолойд манай ээжийн эгчийнх тэмээ хариулж байгаа гэж чамд хэлсэн. Би аавд тийшээ явна гэсэн. Урьд нь би тийшээ явна гэж яриад л байсан болохоор тэр үү, юм хэлэхгүй л байна лээ гэв...

Тэд маргааш шөнө нь нааш гарсан ажээ. Баньд ээж хайрханы хадны өнгөтэй адил боровтор шар дээл хийлгэж өмссөн болохоор өдөрт нь хаданд бүгэн хол ойрыг дурандан суусаар бүрий болгоно. Шөнө болохоор уулын өвөрт байдаг энэ агуйд ирж хонодог байв. Бүрий болохоор Нарандэлгэр хоол цай хийж аваад нааш явсаар уулын өврийн хондыг өнгөрөн хэсэг явснаа жалгад морио хантайрч орхин цааш алхсаар агуйд очдог байв. Энэ удаад Нарандэлгэр агуйны доод хадыг дамжин дөхөж ирснээ аяархан исгэрэв. Баньд хоолойгоо засан айлтгүй гэсэн чимээ өгөв. Бүсгүй агуйны амсар дээр хүрч ирээд дотогш орлоо. Дэн барьсан болохоор гэрэлтэй байв. Нарандэлгэр ширэн богцныхоо үдээсийг тайлан савтай хоол, домботой цайгаа гарган Баньдад өглөө. Баньд хоолноос аяганд хийж аваад идэх зуураа Нарандэлгэр лүү байн байн харна. Бүсгүй түүний байдлыг ажаад,
- Энэ маань надад ямар нэг юм хэлэх гээд байгаа бололтой. Чухам юу хэлэх гэсэн юм бол... Арай намайг буц гэх юм биш байгаа ... Тэгвэл би яасан ч буцахгүй. Хамт л байж байгаад учраа олно гэж бодож суув...

Толь гүний хүрээ тарахын урд зун Тахилгатын голд их хуртай байлаа. Нэг өдөр Нарандэлгэр саахалтын хонинд хурга ишгээ нийлүүлэхээр явж байхад ширүүн бороо орж байлаа. Тахилгатын гол үерлэнэ. Хурга ишгээ шахсаар Нарандэлгэр ус руу оруулав. Тэгтэл нэг хэнз хурга үерт урсаад явав.
Нарандэлгэр ус руу харайж ороод хургаа барьж автал өөрөө хөл алдан унав. Yерийн ус дээгүүр нь бүрхэн авав. Босох гэж хэд дахин өндийж ирсэн боловч нэгэнт босож чадсангүй үерт туугдав. Нэг өндийх зуураа Ээж ээ! гэж хашгирчээ. Гэрийнхээ гадаа явж байсан Баньд тэр дууг сонсоод ус руу харайж очсон байна. Нэг мэдэхэд голын захад өөрийг нь газрын уруу түрүүлэг нь харуулан хэвтүүлсэн байв. Бороо асгарсаар байна. Нэг харвал хэд хоногийн өмнө хөдөөлж ирсэн саахалтын нь айлын залуу ламын хамаг хувцас нь шал норчихсон Нарандэлгэрийн ууцан дээр дарж, гар хөлийг нь хөдөлгөж байснаа бүсгүйг ухаан орсонд баярласан байртай,
- Гол сүрхий их үерлэжээ. Та урсаад явчих шахлаа. Би усанд муу болоод сандарчихсаныг хэлэх үү ... гээд инээмсэглэн өгүүлснээ.
- Хамаг хувцас чинь норчихсон... Даарч байгаа биз гэснээ үсийг нь базан усыг нь шавхарч байв. Тэгээд,
- Бие чинь ямар байна гээд судсы нь барьж үзсэнээ,
- Алив, манай руу очъё! Чи явж чадах нь уу? гэв. Нарандэлгэр арай ядан өндийв. Баньд түүнийг сугадан гэлдэрсээр гэртээ оруулан иртэл ээж нь,
- Наад охин чинь осгочихоо юу? гэхэд
- Yгүй, Yерт урсаад... гэснээ нойтон тэрлэгийг нь тайлаад дээл нөмөрүүлээд халуун цай аягалж өгөв. Нарандэлгэр арай ядан байж цайнаас хэд оочлоо. Баньд түүний тэрлэгний усыг мушгиад хатаахаар галын дэргэд араг нөмрүүлэн дэлгэв. Баньд Нарандэлгэр хоёрын танилцсан түүх ийм ажээ. Баньд,
- Одоо намрын дунд сар гарлаа. Хярын айлууд нааш орж ирнэ. Айлууд уруудаад ирвэл намайг энд байгааг мэднэ, Тэгэхээр би энд байж болохгүй. Хаа нэг тийшээ явахаас өөр арга байхгүй. Харин Нарандэлгэр минь алийн болгон надад хоол зөөх билээ. Yүнийг одоо буцаая. Энд байгаад байвал "Тээрмийн хөлд буудай, тэрэгний хөлд мэлхий" гэдэг шиг юм болно гэж бодов.

Баньд хоолоо идэж дуусаад домботой цайнаас аягандаа хийж авав. Тэгснээ Нарандэлгэр лүү бодлогоширсон байдалтай харав, Нарандэлгэр Баньдыг үг хэлэх нь үү гэж хүлээн хэсэг дуугүй байснаа сая ам нээн,
- Дадиа (хүргэн ахыгаа тэгж авгайлдаг аж) Толь гүний хүрээ ороод өчигдөр орой ирсэн. Хүрээнд чамтай хамт шавилан сууж байсан лам нараас хэдэн хүн баригдаад явсан гэнэ. Пүрвээ төлөөлөгч хэдэн хүнтэй хамт танайхаар хоёр дахин очиж чамайг сурагласан гэнэ лээ. Бодвол барих л гэж явсан байлгүй гээд дуугүй болов. Энэ үед Баньд,
- Намайг барих л гэж сураглаа биз. Түүнээс ямар аймгийн наадамд урих гэсэн байв гэж үү. тэр нэг л өдөр наашаа давхиад ирнэ. Сэгний үнэр авсан чоно заавал олж очдог гэсэн ... Тэд хүрээд ирвэл намайг барих ч бага хэрэг. Цагийн салхинд хааш нь ч хийсгэсэн дур... Харин Нарандэлгэр минь л тэрэгний хөлд дайрагдсан мэлхий шиг болох бий...
Бадарч гуайг цагийн салхи даган давхисаар од шүүрэх бодолтой хүн гэж хүмүүс ярилцдаг. Бодвол тэр нэг л юмны үнэр авсан байхаа. Харин Нарандэлгэр маань бид хоёрын дунд хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг зовж яваа юм гэж бодоод дотроо санаа алдав. Тэр,
- Аа тийм үү? Чамайг надтай хамт явсныг аав чинь мэдчихээд Пүрвээ төлөөлөгчид мэдэгдсэн байх,.. гэхэд Нарандэлгэр Баньдын нүүр өөд түгшингүй харцаар харан,
- Тэгсэн юм болов уу? Манай аав уул нь ийм хүн байгаагүй юм гэнэ лээ. Хамтралжуулалтын үед хамтралын дарга болгосноос хойш их өөр болсон, муу эр дайнд хөөрнө гэдэг энэ байхдаа гэж ээж ярьдаг юм гээд доош харав. Баньд ам нээн,
- Чамайг нааш яваад сар гаруй болсон. Бас намайг ор сураггүй болсон хоёрыг холбон сэжиглэж байгаа даа... Тэгээд л Пүрвээ төлөөлөгч хэдэн хүн дагуулан давхиж ирээд энэ уулын чулуу бүрийг сөхөж харан нэгжиж байгаад л намайг барьж авна. Одоо чинь сүүдрээсээ хүртэл айж явдаг цаг иржээ гээд Нарандэлгэр лүү харав. Бүсгүй бодол болсон янзтай хэсэг сууснаа,
- Чи л баригдахгүй байвал намайг яана дураараа л болно биз гэж шийдмэг байдлаар хэлэв. Баньд ийм үг сонсоод сэтгэл нь ихэд уяран нүдэнд нь нулимс мэлмэрч ирсэн боловч түүнээ мэдэгдэхгүйг хичээн нүүрээ аягаараа халхлаж байгаад нулимсаа баруун гарынхаа алгаар сэм арчив. Хэсэг байснаа.
- Одоо чи л бушуухан буцмаар байна. Тэгэхгүй бол Пүрвээ мөдхөн давхиад ирнэ гээд Нарандэлгэр лүү харав. Бүсгүй,
- Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг биз дээ... Ээж хайрхан нурж Хаяагийн гол ширгэсэн ч би чамтай хамт байна гэж хэлээд Баньдын нүүр өөд эгцлэн харав. Түүний энэ үгийн цаана яахаас ч буцахгүй гэсэн бодол байгааг Баньд ойлгов. Гэвч яг энэ үед хуучин Толь гүний хүрээн дээрээс буу үүрсэн хоёр, ташаандаа буу зүүсэн бас нэг, ийм гурван хүн шөнө гарч Ээж хайрханы зүг явж байсныг тэр хоёр яахин мэдэх билээ.

Нарандэлгэр шөнө аажуу буцаж ирвэл ахынхан нь унтаагүй тооноор гэрэл гялалзаж байв. Гадаа нь хүрч ирвэл уяан дээр нь их хөлөрсөн гурван морь эмээлтэйгээ зогсоно. Морьдын дэргэд очвол нэгний нь эмээл аавынх нь мөн. Гэрт хүмүүс дүнгэр дүнгэр ярилцана. Бүсгүй тэдний яриаг сонсох санаатай гэрийн хананд чихээ наалдуулан чагнав. Яриа нь сайн сонсогдохгүй байлаа. Нарандэлгэр хэрэг биш болж байгааг гадарлаад яах билээ гэж эргэлзэн зогсов. Тэгтэл нагац эгч нь гарч ирэв. Эгч нь дөхөж ирснээ,
- Аав чинь Пүрвээ төлөөлөгч, сумын дарга хоёртой хамт ирсэн. Чамайг гэртээ харихгүй энд юу хийгээд байгаа юм бэ? Одоо хайчсан, хэдийд ирэх вэ? гэж их шалгаасан. Бас энэ хавиар Баньд үзэгдэв үү гэж асууж байна лээ. Чамайг тэмээ хариулж яваад хэдэн тэмээ алдчихаад түүнийг хайгаад явсан гэж хэлсэн Пүрвээ маргааш өглөө Ээж хайрхан тийш явах гэнэ. Пүрвээ төлөөлөгч Дадиаг чинь гадаа аваачиж байгаад баахан байцаасан. Чухам юу гэж ярьсныг мэдэхгүй гэв. Энэ үг Нарандэлгэрийн толгой руу хүнд юмаар дэлсээд авах шиг болов. Нарандэлгэр балмагдан хэсэг зуур чимээгүй болсноо
- Эгчээ! Эд нар Баньдыг барих гэж яваа байх нээ! Одоо яах вэ гэж асуув. Эгч нь,
- Хэл хүрэг! Тэгэхгүй бол бариад авна гэж хэлж байтал гэрээс Пүрэв төлөөлөгч гарч ирснээ тэр хоёрын дэргэд ирэн,
- Аа Нарандэлгэр үү? Чи хаачаад ирэв? Сайн явав уу? гэж асуув.
- Би тэмээнд яваад ирлээ гэв. Пүрвээ,
- За гэрт орцгооё гэв. Тэд орлоо. Бадарч охиноо орж ирэхийг хараад гайхсан зэвүүрхсэн харцаар ажин,
- За охин минь, чи гэртээ харихгүй яагаав? Энд хоргодох юм баймааргүйсэн гээд дуугүй болсноо Пүрвээ рүү харлаа. Пүрвээ,
- Нарандэлгэр минь, бид Баньдыг хайж явна. "Энэ хавьд нуугдаж байгааг нь ч мэдэж байна. Тэр одоо чухам хаана байгаа вэ?" гээд нүүр өөд нь ширтэв. Нарандэлгэрийн царай жаахан барайн,
- Мэдэхгүй ... Тэр энд байгаа юм уу? гэж тайвуухан хэлэв. Гэвч Ээж хайрханд Баньд нуугдаж, түүнд Нарандэлгэр хоол зөөж өгдөгийг түрүүн хүргэн ахыг нь сүрдүүлэн байцаасаар мэдсэн төлөөлөгч,
- Чи мэдэхгүй гэв үү? Гайхмаар хэрэг байна даа. Чамайг дагуулаад Ээж хайрхан тийш очиж хад чулуу бүрийг нь нэгжихэд олдох байлгүй гэснээ Нарандэлгэр лүү эгц хараад,
- Хувьсгалын эсэргүү, Ардын засгийн дайсан Баньдын байгаа газрыг нь нэг бол зааж өгнө. Yгүй бол түүний оронд чамайг барьж аваад явна гэж сүрдүүлэв. Нарандэлгэр нэгэнт ийм үг сонссон болохоор санаа шулуудан,.
- Тэр хүний байгаа газрыг би мэдэхгүй. Зааж өгч ч чадахгүй гэв. Энэ үед Бадарч ярианд оролцон,
- Охин минь лам нар гэдэг чинь ардын төр засгийн эсрэг зэвсэг барин босч тэмцсэн хамгийн аюултай дайснууд. Тиймээс чи Баньдын байгаа газрыг мэддэг бол бушуухан зааж өгсөн нь дээр гэв. Нарандэлгэр, . .
- Би яаж мэдэхэв дээ аав минь. Намайг тэмээ хайгаад баруун хайрхан тийш яваад байгаа болохоор хүмүүс буруу ойлгож байдаг байлгүй. Харин Ээж хайрханд байгаа юм бол та нар очоод л барьж авна биз гэж хэлэв. Yүнээс хойш олон таван үг ярилцсангүй.

Тэр шөнө Пүрвээ төлөөлөгч Баньдын байгаа газрыг яавал энэ бүсгүйгээр заалган авах вэ? Хэрвээ тэр баруун ууланд байгаа нь үнэн бол энэ барагтайд зааж өгөхгүй бололтой ... Тиймээс үүнийг отож байгаад тийш явахаар нь даган очиж барих ганц арга байна ... Хэрвээ Баньдыг л барихгүй очвол аймгийн дотоодыг хамгаалахынхан намайг эсэргүү ламыг зориуд хил давуулан оргууллаа гэж хардах байх. Тэгвэл ... Би энэ нутгаас мөн ч олон хүнийг барилаа даа ... Тэр бүхэн цөм эсэргүү дайсан байсан нь юу л бол... Аймгаас түүнийг баривчил гээд нэрийг нь ирүүлэхээр баривчлахгүй байхын арга байхгүй гэх зэргийг бодон чимээ чагнан хэвтэв. Харин Бадарч,
- Охин минь очиж очиж эсэргүү ламтай орооцолддог байна шүү. Хэрэв ингээгүй бол би төлөөлөгчтэй сүжрэн хойно өмнө нь гүйн итгэл олж байгаад ах ламыгаа л аваръя гэж бодсон ... Гэтэл энэ охин... одоо яадаг шүү юм билээ ... Єглөө хоёулханаа уулзаж байгаад Баньдын байгаа газрыг төлөөлөгчид заагаад өгчих гэж сайн ятгая гэх зэргийг бодон орондоо эрэгцэж байв. Харин Нарандэлгэр,
- Пүрвээ төлөөлөгч хамаг учрыг Дадиагаас мэдсэн шиг байна. За яадаг ч байсан Баньдад хэл хүргье. Тэгэхгүй бол болохгүй. Ингэлээ гээд намайг яавал л яана биз. Тэр миний амийг уснаас аварсан. Тэгж авраагүй бол өдийд би байхгүй л байх шүү дээ. Тэгээд ч би онгон биеэ түүнд тушаасан... Энэ маань ч зөв байх. Одоо би Баньдын төлөө юуг ч хийнэ гэж бодон эргэж хөрвөсөөр хонов. Yүр тэмтрэгдэх үед Нарандэлгэр босон гарахдаа,
- Эгчээ! Ботготой ингэнүүд бэлчээд явчихлаа. Би буцаагаад ирье гэж хэлэв. Пүрвээ чимээ чагнан гарахад бэлэн хэвтэж байлаа. Морин туурай пижигнэн холдов. Пүрвээ санд мэнд гарч хойноос нь харвал Нарандэлгэр бэлчиж яваа ингэнүүдээс өнгөрөн цаад бэл өөд давхилаа. Пүрвээ уяан дээр байгаа морио авч мордоод хойноос нь хар хурдаар нь давхив. Яг энэ үед Бадарч гарч ирвэл Ээж хайрханы наад өөд өнөө хоёр нэлээн зайтай цувран давхиж яваа харагдав. Бадарч тэдний араас бас давхилаа.

Пүрвээ Нарандэлгэрийн хойноос довтолгож явснаа түүнийг юу юугүй уулын өвөр өөд өгсөх үед нь "Энэ очоод хэл өгчихвөл Баньд хаданд гараад нуугдчихна. Тэгээд огт олдохгүй гэж бодоод Нарандэлгэрийг түр саатуулахаар,
- Хүүе зогсооч! Зогсооч! гэж байн байн хашгирч явлаа. Түүний дууг
Нарандэлгэр сонсож байгаа эсэхийг бүү мэд. Тэр морио ташуурдан улам хурдан давхих боловч Пүрвээгийн саяхан барьсан бүдүүн морь, Нарандэлгэрийн унааширсан гүүнд улам улам дөхсөөр явав. Пүрвээ нэлээн ойртон очоод,
- Хүүе зогсооч! Зогсохгүй бол буудлаа шүү! буудлаа гэж хашгирсаар байв. Нарандэлгэр эргэж ч харалгүй давхисаар Ээж уулын өвөр хондыг өнгөрөн цаад жалга өөд нь өгсөж явснаа буун харайгаад морио орхин хойд хад өөд нь гүйлээ. Пүрвээ мориноосоо бууж тушчихаад Нарандэлгэрийн хойноос гүйж явснаа зогсон буугаа хараалж байгаад буудлаа.

Хүний хашгирах чимээ сонссон Баньд агуйныхаа амаар цухуйн байдлыг ажиж байснаа хойд хад өөдөө гүйтэл буун дуу тас хийхэд нь эргэн харвал агуйны доохон талд Нарандэлгэр годройтон унаж харагдав. Баньд эргэн гүйн очиж түүнийг тэвэрч авав. Түүний ам хамраас хүрэн улаан цус дуслан Баньдын бор шар дээлийн урд хормой дээр хэсэг хэсэг хүрэн улаан толбууд бий болж байв. Баньдын хоёр нүднээс нулимсан дуслууд бөмбөрөн өнөө цусан толбууд дээр хүрэн улаан болон урсана ... Нарандэлгэр нүдээ алгуурханаар нээн Баньд руу харснаа
- Чи минь намайг орхиод бушуухан зугтаа! Бушуухан! Бушуу! Гэж шивнэн нүдээ анив. Пүрвээ тэдний дэргэд буудахад бэлтгэн хүрч ирээд дуугүй харж зогсов. Араас нь Бадарч амьсгаадан гүйцэж ирээд дугарах ч үгүй, хөдлөх ч үгүй түр зогссоноо охин луугаа хараад царай нь зэвхий даан цайрснаа гэнэт хүрлийн, урагш нэг алхан, барьж байгаа тэнзэн ташуураараа Пүрэвээгийн толгой руу гэнэт буулгав. Пүрэвээ “Ээ” гэж дуу алдан газар саван унав. Бадарч Пүрэвээгийн гар бууг шүүрч аваад төлөөлөгчийн цээж рүү хоёр буудаад түр эргэлзсэнээ бууныхаа амыг өөр лүүгээ эргүүлээд хоёр дарав. Тэр гуйван унав. Орчин тойронд хачин нам гүм болов. Тэгтэл доод руу морьд янцгаах сонсогдов. Энэ үед тэртээ зүүн өмнө зүгийн их уулан дээгүүр намрын шаргал наран алгуурхан цухуйн ирэхэд түмэн алтан утас мэт туяа нь цацран Ээж хайрханы бор шаргал хадыг бараг улаан шаргал болгон гэрэлтүүлж байлаа.

1998.12.03

ТYНДЭВИЙН ЮМСYРЭН

1937 оны 7 дугаар сарын нэгэнд Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт Эмээлцэгийн аманд төрсөн. 1958 онд Говь - Алтайн 10 жилийн /төвийн/ дунд сургууль, 1963 онд МУИС, 1985 онд ЗХУ-д М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх дээд курсийг төгссөн. 1957 оноос уран зохиол сонирхон оролдсон. 1970 оны 7 дугаар сарын 29-нд Монголын Зохиолчдын Эвлэлд элссэн. 1969 онд анхны түүвэр "Голын харгиа" нэртэйгээр хэвлэгдсэн.
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналтай.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 336 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-040.JPG
Хэмжээс: 463x600 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4080

Х.Төгсөө Зотон, тос 40x60
Нүргээн
Хэмжээс: 600x383 99k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5034

Ёл хад
YolHad_22.JPG
Хэмжээс: 700x525 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3473


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn