Үлгэр : А.Шартолгой : Мартагдсан үлгэр
Оруулсан admin Огноо: 2006-05-23 13:47:22 (13023 уншсан)
Эрт урьдын цагт юмсанж, илжиг унасан нэгэн худалдаачин явж байж гэнэ. Тэгтэл мөр замд нэг айл харагдаж, уяан дээр эмээлтэй морьд багшраад найр наадмын их хөлтэй байх юм гэнэ. Энд юу болж байгаа юм бол гэхэд илжиг нь, - Аа эзэн минь энэ айл жасаагаа уншуулж байгаа юм байна гэжээ. Энэ айлаар ороод гаръя гэхэд илжиг нь хэрэггүй дээ хэрэггүй гэж хичнээн цааргалсан ч болсонгүй очиж дээ. Тэднийг очиход, гэрийн эзэн харилхаж, цээрлэсэнгүй, харин ч буянтай будагтай хүн ирлээ гэж бэлэгшээх шахуу юм болж "Дааяа дээшээ, дээшээ!" гэж байх юм гэнэ. Худалдаачин ч, зүгээр гээд баруун урд хаяанд сөхрөн сууж дээ. Хурсан олонд цай идээ айраг сархад сөгнөж уншлага тайллага өндөрлөж байгаа бололтой, бий биелэгээр элбэг хангалуун жирийн нэг айл байх юм гэнэ. Худалдаачин ингэж боджээ, хачин юм даа, энэ өдөр мэнгэ голлож үгүйрч хоосрох, үйлийн гурван муу шинж давхцсан хувхай ёдор модон хохь өдөр байх юм. Тэгтэл энэ айл жасаагаа уншуулж буян хишгийн даллагаа авч байх ч гэж дээ. Yзтэл тэрсүүд өдрийн хатуу цаг байтал, хурагсад бүх юм ёсоороо сайхан боллоо гэлцэхийг яана. Ямар хүн танай "өдөр судрыг" үзсэн юм бол гэвэл "уулын багш" гэнэ. Харыг цагаанд буулгаж хатууг зөөлөнд хариулдаг далдын ухааны нууц нь юундаа байна. Тэр уулын багш гэгчийг сураглаж уулзъя гэж бодтол гадаа хүн амьтны дуу шуугиан дэгдэж, хүүе дааяа болохоо байлаа, унаа хөсөг чинь догшроод байна гэж хашгиралдана. Гараад ирсэн чинь хөөрхий муу салга сайвар илжиг нь шуумаазан ганзгалаагаа гэдсэндээ хөглөрүүлчихээд нохойд боорлуулан зогсч байна гэнэ. Худалдаачин ч нэрэлхээд олон юм ярьсангүй, өртөө замаа бараадаж дэнжийн чулуунаас гал бутартал дэрсний толгойноос салхи исгэртэл дэргүүлж явж гэнэ. Нар шингэхийн үед араас нь хөтөлгөө морьтой хүн гүйцэж ирсэн нь улаа нэхээд буцаж яваа хүн байв гэнэ. Тэд унаа морины амьсгаа дарж хэсэг зуур зам нийлэв гэнэ. Тэгтэл хэдэн гэр адуу малын бараа харагдаж энэ ямар айл байна гэж худалдаачин асуув. - Уулын өртөө гэж улаач хариулав. - Уулын өртөө... тэгвэл уулын багш гэж бас юу байна гэж омогшингуй асуув. Цаадах нь: - Чи түүгээр яах гэсэн юм. - Чухал яриа байна. - Та хоёрын чухал юм гэж юу байсан юм. - Энэ чамд ямар хамаатай - Тэгвэл тэр хүн чинь би байна - Чи юу... гэж тохуурхалтай инээснээ, хэрэв чамд уулын багш гэгчийн ухаан заяасан бол би энэ унасан илжгээ ачаатай нь өгөөд ар Бээжин хүртэл явган явбаа чү гэв. Тэр хоёр ийнхүү явдал дундаа тоглоом шоглоомын үг хаялцан хойно урдаа орсоор захын хар гэрийн гадаа буув. Дээл сугалдаргалж алчуур зангидсан хөхөлбөр царайт эр, улаачийг тосч ирээд, - Уулын багштан, алжааж ядрав уу, алба саадгүй амгалан уу гэж хөл алдав гэнэ. Нэгэнт орой болсон учир, худалдаачин унааныхаа нурууг амраан хоноглохоор болов. Хээр хөдөөгийн эгэл борогхон амьдрал, ханхай хар гэрийн дотоод байдал, нүүдэлчин шинждээ тохирсон эдлэл юмсыг нь ажиглаж, ойр зуурын яриаг чагнаж суухдаа бухын хүзүү шиг хөшүүн энэ борчуулын буян заяаг ер юу түшиж явдаг байна гэсэн юм бодож суулаа. Улаач, - Та замдаа аяншиж ядарсан байлгүй, цай хоол сайн идэхгүй яагаав. Нэгэнт та намайг зорьж яваа гэсэн, та надтай юу хуучлахсан бол гэлээ. Сэрэвгэр өтгөн буурал хөмсөгний дорх уулаас босоо зовхитой төрсөн галтай нүд, чи чинь илжигээ надад өгөхөөр ам алдлуу гэх шиг нэвт шувт ажиглаж байгааг мэдсэн худалдаачин тал засах маягтай хөнгөн инээд нисгэж, - Замд нэг айл жасаагаа уншуулж, найр ёс болж байна. Тэр ч яах вэ сайхан, сайхан боллоо. Харин өдөр судрыг та үзсэн гэлцэх юм. Энэ үнэн үү. - Тийм ээ, өдөр судрыг нь би зурсан ухаантай юм гээд тулганы халуун нурманд гударсан зэс дэвэртэй богшсон цайнаасаа аягалж сархад мэт ташаалахыг харж суусан худалдаачин, Энэ бид хоёрын байж байгаа царай, өдөр судар мэдэх нь юу л бол, лав худал хэлээ биз Юу ч гэсэн хэдэн үгээр туршаад үзэхэд хар шар нь мэдэгдэхгүй, энэ асман багш хий хоосон үгээр суухгүй хаа зайлна. Нохой идваа чү гэж хөх инээд нь хүрсэн худалдаачин, - Миний бодлоор бол энэ өдөр яасан муу, ямар учир байна гэж гайхсан дүр үзүүлэв. - Тиймээ; үнэн шүү тун таагүй өдөр. Та ч бас яггүй хүн байх нь ээ. Гэхдээ энэ өдөр тэр айлын босгыг эзэн хаан алхах хишиг буяны даллага тохиосон өдөр шиг санагдаад байсан юм гэх нь тэр Худалдаачны нүүрнээс гал бутрах шиг болсон ч балмагдсанаа мэдэгдэхгүйг хичээж, - Миний энэ зөнөг толгойд ... ухаан дутваа гээд толгой сэгсрэн инээх аядав. Орой болж унтах юм болцгоов гэнэ. Энд халуун байна гадаа унтана гэж худалдаачныг шалтаг гаргахад улаач өөрөө гараад модон мөөртэй тэрэгний аралд тулгуур тавьж тэгшлээд дээр нь хэдэн давхар цагаан эсгий дэвсч өгөөд оров гэнэ. Эндээс бушуухан холдохгүй бол болохгүй нь гэж худалдаачин шивнэв. Би эс хэллүү одоохон явья гэж илжиг адгав гэнэ. Гэнэт явбал ажиг сэжиг авна. Yүр шөнийг хүлээе гэж худалдаачин цааргалав. Од тэгшрэн орой болсон ч уулын багш хөх дархан хоёр дүнгэр дүнгэр яриад ер мөд унтах шинжгүй гэнэ. Эсгий дэвсэж ор зассан нь хүндэтгэлтэй санагдавч, модон тэрэг нь нэг л егөөтэй ер шинжийн юм бодогдоод болж өгсөнгүй. Эд нар юу яриад байна. Мэдээд ир гэж илжгээ явуулж гэнэ. Илжиг нь газар анирдаж хомоол эргэцүүлсэн болж, зуны шөнийн шуулттай хаяагаар өөхөн дэнгийн гэрэлд ярилцан суугаа тэр хоёрын яриаг сайн чагнаад эзэндээ ингэж хэлж ирж гэнэ. Утаа суусан, өртөөний хар гэрийн хоймор байвч, удам угсаа үе залгамжилсан бичиг номын их хүний өргөө байна тэр чинь. Одтой тэнгэрийг нартай сартай нь алган дээрээ буулгаж, орчлонгийн хөх униарыг сөхөн намартай хавартай нь шинжиж суунаа тэд чинь. Зурхайн найман суудлыг арван хуруундаа гүйлгэж, зураг төөрөг заяа тавилангаа билгийн нүдээр харж сууна. Он жилийн өмнөх явдлыг хугацан бодож ороо бусгаа цагийн өнөө төрхийг шинжиж сууна тэд чинь. Улайтгасан төмөр нүдсэн ядуу эр харагдавч дэргэдэх нь угтаа бол хар төмрийн хаан байна. Ган төмөр дөрөөний сэнж цагийн буулганд дөлрөх вий гэхдээ, гарьдын жигүүр дэлгэн, галаар ширээж суунаа цаадах нь гэж гэнээ. Бид энд удвал баригдаж шившгээ тарих юм боллоо гэж ярилцаж байтал нөгөө хоёр сая нэг юм гадаалж, уулын багш гэрээ тойрон ном “залж" явснаа, үгүй ээ энэ чинь юу вэ гэж дуу алдаж гэнээ. Гэрийн хоёр талд мөр мөрөө дарж яваа тэр хоёрын яриа тодхон сонсогдох аж. Хөх дархан, - Багштан та юу гэж айлдав аа. - Ай мэдэхгүй. Хөх дархан минь, их л учир жанцантай юм болж байх шиг байна. - Яаж байна. - Эзэн хааны од энэ шөнө манай чанх дээр хоног барьсан байх шиг байна. - Yгүй та чинь, айлын жасаан дээр байхаар юм айлдсан гээгүй бил үү. - Одоо бол манайд л заларсан байхаар тохиосон байна. - Тэгвэл цаад тэргэн дээрх саарал илжигт чинь юм байлгүй дээ гэж хөх дархан намуухан хүд хүд инээх шиг болов - Энэ ч ямар хүн явааг бас яаж мэдэхэв дээ гээд Уулын багш бишрэлтэй аргагүй хэлэх нь, худалдаачинд сүжиг сэжиг хоёрыг зэрэг төрүүлэв. Хөх дархан дотроо ингэж бодож гэнээ. Yе үе манай уулын багш нэг явдалтайхан нохойтдог доо, тэр нь хөдлөх нээ. Яах гэж байгаа бол доо... Эзэн хаан илжиг зайдлаад энэ газар тэнэж явах юм гэнэ. Гайгүй байлгүй. Тэр нь бас мангартаад айлын гадаа тэргэн дээр тэнгэр хараад алмайрч хэвтэх юм гэнэ. Зориуд түүнд дуулдахаар хэлж дамшиглаж байгаа нь тэр. Мань эр ер нь аль оройноос эхлээд энэ муу луухаанд цай хоол ор дэвсгэр гэж нэг их сүйд болоод байсан юм. Аягүй бол эвтэйхэн гэгч хөлд нь сууж хөөрөгдөөд, хэдэн нэхий, аргамжааны сураа талхилуулаад авах гэж байгаа вий гэсэн юм бодогдовч үгээ татсаар багшийг дагаж гэрт оров гэнэ. Худалдаачин ч ум хумгүй арилж өгч гэнээ. ... Нэгэн цагт Манж эзэн хаан, ядуу гуйлгачин цагаачны дүрээр хувцаслаж гадагш хээр хөдөө олны дунд орж учир битүүлэг нууцыг олж тандахаар сэм хөдлөхийг завдтал, дэргэдийн тэргүүн шадар зөвлөх нь мэдчихээд, - Эзэн хаантан минь болгоож соёрх. Дээдсийн суудал алдаж, төрийн том хүн энэ мэт хөнгөн хуумгай хөдөлж болохгүй. Нэр төр болоод өс ёмбонд харш. Баригдвал амь насанд халтайгаас гадна төрийн нуруу хазайлгаж түмэн газрын сонорт олны шившиг болно. Энэ чинь цагийг эзэлсэн их хүний хийдэг ажил биш гээд халгаасангүй ээ. Манж эзэн хаан ч мөчөөгөө өгсөнгүй, - Хэдэн түмэн цэрэг хөдлөглөө ч хэрэг дээрээ та нар Монголын голомтыг самарч үнсийг нь хийсгэж чадсангүй. Халхын буян хазайж хавтаганы нь ам уруугаа хардаггүй нь юундаа байна. Монголын заяа хэлтийж модоо барьдаггүйн учир юундаа байна, түүнийг мэдэх хэрэгтэй гэж адгаж гэнэ. Тэргүүн шадар цөхөрсөн янзтай ингэж хэлэв гэнэ. - За тэгвэл төрийн төлөө зүтгэх нь миний алба, төвшин амгалан явах нь таны ёс. Би танд бараа болж явъя. Гэхдээ та Ар Бээжин орох гэж яваа арилжаа наймааны хүн, би нохой дайрвал тангардаг ноёд үзвэл жороолдог ногоо харагдвал зулгаадаг номхон саарал илжиг болж хувиръя гэж хоёулаа тохиролцоод гарсан нь энэ юмсанжээ. Тэр хоёр айл амьтны унтаагаар өртөө замаасаа дайжин зугтаж явтал энэ дуулианы дам сургаар халхын хошуудын хэсэг зусарч ноёд бэлэг сэлт барин довтолгож ирэв гэнэ. Баригдах нь гэж үнхэлцгээ хагартал айсан хаантан, тэдний бараанаар, - Тэргүүн шадар минь, би одоо яах билээ гэж сандарч гэнэ. Цаадах нь, - Зовох юмгүй ээ, би таныг сохор номин болгоод газар доогуур шургуулчихъя. Дараа ирж авна гээд ажигч үгүй орхиод явчихаж гэнэ. Илжиг бас ингэж бодож гэнэ. Манай энэний их санаатай гэдэг нь, Эр хүйстэй бүгдийг эрхи орхимж хоёроор аргамжаагүй цагт, халхын өндөр босгыг байтугай хаяа хацавчаар нь шургална ч гэж санахын хэрэггүй. Эмс охидын нь энгэр хормой задгайрч хөлд нь салхи ороогүй цагт, энэ улсын судсыг ханана гэж бодохын ч хэрэггүй. Yеийн үед үлий сахидаг болог гэж зүхэж гэнээ. Тэр цагаас хойш тэргүүн шадар хэзээ ирж намайг авах бол гэж сохор номин болон үлийд хоргодож байгааг тэнгэр мэдчихээд уурсан хилэгнэж аянга буулгадаг болсон нь тэр юм гэнэ. Тэглээ ч тэр намайг аль өргөөндөө бий гэж ниргэх вэ гээд сохор номин олон үлий ухдаг болсон нь тэр юм гэнэ... гэснээр үлгэр амар сайхандаа жаргав гэнээ...
АВИДЫН ШАРТОЛГОЙ 1935 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын 1-р багийн нутаг Тоосгон гэдэг газар төрсөн. 1957 оноос уран бүтээлийн гараагаа шүлгээр эхэлж. 1969 оноос эхлэн "Жанжны даалгавраар", "Тулгын чулуу", "Дуудлага", "Их говийн зоригтон" зэрэг хэд хэдэн жүжиг бичиж тоглуулж., 1986 оноос "Оргил", "Сургүй мөнгөн хазаар". "Одтой явах нас" зэрэг шүлэг өгүүллэгийн номоо хэвлүүлэв. 1999 оноос "Дигваранз", "Домгийн цэнхэр говь", "Маргааш дайн эхэлнэ", "Их хөлийн зарга" өгүүллэг, тууж, романы цуврал дөрвөн номоо хэвлүүлэн уншигчдаа барив. Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал. "Монгол улсын соёлын тэргүүний ажилтан" цол хүртжээ. 2002 оноос "Саран хөхөө" жүжиг "Ноён хутагт Равжаа" туульсийн хоёр ангит киноны зохиол бичиж одоо "Ноён гэгээний тууж". "Говийн Ү ноён хутагт Лувсанданзанравжаагийн амьдралын мөчлөг"-ийг бүтээн хэвлүүлжээ.
(
Сэтгэгдэл бичих? |
Үлгэр |
Үлгэр
|
Шинэчилсэн огноо: 2006-05-23 13:47:22
)
Санал сэтгэгдэл
2013-10-26
end neg iheehen chuhal heseg bn "Er huistei bugdiig erhi,orhimj hoyroor argamjaagui tsagt,Halhiin undur bosgiig baitugai haya
hatavchaar ni shurgalna gj sanahiin hereggui. Ems ohidiin ni enger hormoi zadgairch huld ni salhi oroogui tsagt ene ulsiin sudsiig hanana gj
bodohiin ch hereggui " gejee getel odoo bais hiigeel mongol bie unelegchdiin tuhai medee chil delseh bolj.Mongol uhaan gj hayzaargui
aguu bilee bid uvugdiin uhaaniig ulandaa gishgeed udguu sain saihan yavaa biluu .Odoo ch ergeed Uvugdiin uhaan ,nuudelchin soyol yos
zanshalruugaa ungiih tsag ni bolson baihaa
2006-09-28
msr_joi
hvvhed vlger unshij hvnboldog baital odoogiin hvmvvs hvvheddee vlger gej eldew shaldar yum awch ogood baih yum uug n ene olon vlgeriig saihan zuragtaigaar hiiwel mongol hvn bnadaa awah l bailtai gej bi boddog yum.uug n gadnii yum unshij baihaar ene mongoliin saihan aman zohiol deer l yumsan dee tee
АЯЛАЛЫН DATA eSIM
🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар Хямд үнээр
⚡
Найдвартай Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата Олон сонголт
📲 1-2 Минутад авна!
Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Агуулга
Friday, 2026.01.09 · Номин-Эрдэнэ: Аавдаа
· Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
· Үнэн хайр
Tuesday, 2026.01.06 · Харамлах
· Минийх
Wednesday, 2025.12.31 · 2025-ыг хаах 3 асуулт: 2026-д амьдралыг хөнгөлөх 1 шийдвэр
· Э.Үржинханд : ОНЫ СҮҮЛЧИЙН ӨДӨР
Tuesday, 2025.12.30 · Энхрий минь
· Хэн ч байсан 100% боломжтой: Шинэ жилээ аз жаргалтай эхлүүлэх 5 арга
Monday, 2025.12.29 · Мөнх цээжлэх ба хэзээ ч мартуулахгүй арга техник Bias буюу sohor uhamsar-3 business psychology
Sunday, 2025.12.28 · Та үүнийг зөвхөн амьдралдаа ганц удаа хийхэд гайхамшиг үүснэ
Saturday, 2025.12.27 · Та хэдэн цаг унтдаг бэ? Нойр бол хамгийн том хөрөнгө оруулалт- Шинэ төрлийн эмгэг
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25 · Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24 · Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13 · Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23 · Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22 · Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц
Та сараа сонгоно уу
Сонгоно уу ...
9 сар, 2026 он (1)
8 сар, 2026 он (12)
7 сар, 2026 он (3)
6 сар, 2026 он (11)
5 сар, 2026 он (30)
4 сар, 2026 он (13)
3 сар, 2026 он (25)
2 сар, 2026 он (28)
1 сар, 2026 он (36)
12 сар, 2025 он (175)
11 сар, 2025 он (63)
10 сар, 2025 он (53)
9 сар, 2025 он (62)
8 сар, 2025 он (8)
7 сар, 2025 он (8)
6 сар, 2025 он (9)
4 сар, 2025 он (1)
3 сар, 2025 он (2)
1 сар, 2025 он (3)
12 сар, 2024 он (3)
10 сар, 2024 он (15)
9 сар, 2024 он (2)
8 сар, 2024 он (2)
7 сар, 2024 он (18)
3 сар, 2024 он (22)
1 сар, 2024 он (2)
12 сар, 2023 он (8)
10 сар, 2023 он (12)
9 сар, 2023 он (13)
8 сар, 2023 он (1)
5 сар, 2023 он (3)
3 сар, 2023 он (2)
2 сар, 2023 он (1)
1 сар, 2023 он (11)
11 сар, 2022 он (8)
7 сар, 2022 он (1)
4 сар, 2022 он (2)
3 сар, 2022 он (7)
2 сар, 2022 он (1)
8 сар, 2021 он (1)
12 сар, 2020 он (2)
11 сар, 2020 он (1)
10 сар, 2020 он (1)
9 сар, 2020 он (3)
2 сар, 2020 он (1)
12 сар, 2019 он (12)
11 сар, 2019 он (2)
6 сар, 2019 он (1)
5 сар, 2019 он (2)
3 сар, 2019 он (28)
1 сар, 2019 он (5)
12 сар, 2018 он (5)
11 сар, 2018 он (9)
10 сар, 2018 он (4)
9 сар, 2018 он (2)
7 сар, 2018 он (1)
5 сар, 2018 он (20)
4 сар, 2018 он (11)
3 сар, 2018 он (58)
2 сар, 2018 он (42)
1 сар, 2018 он (35)
12 сар, 2017 он (11)
11 сар, 2017 он (3)
10 сар, 2017 он (1)
9 сар, 2017 он (10)
8 сар, 2017 он (3)
7 сар, 2017 он (2)
6 сар, 2017 он (13)
5 сар, 2017 он (1)
3 сар, 2017 он (7)
2 сар, 2017 он (2)
1 сар, 2017 он (1)
12 сар, 2016 он (7)
11 сар, 2016 он (7)
10 сар, 2016 он (20)
9 сар, 2016 он (4)
8 сар, 2016 он (1)
7 сар, 2016 он (7)
4 сар, 2016 он (5)
3 сар, 2016 он (12)
2 сар, 2016 он (6)
1 сар, 2016 он (7)
12 сар, 2015 он (12)
11 сар, 2015 он (12)
10 сар, 2015 он (43)
9 сар, 2015 он (25)
8 сар, 2015 он (27)
7 сар, 2015 он (5)
6 сар, 2015 он (14)
5 сар, 2015 он (44)
4 сар, 2015 он (18)
3 сар, 2015 он (26)
2 сар, 2015 он (7)
1 сар, 2015 он (4)
12 сар, 2014 он (9)
11 сар, 2014 он (4)
10 сар, 2014 он (8)
9 сар, 2014 он (6)
8 сар, 2014 он (66)
7 сар, 2014 он (10)
6 сар, 2014 он (26)
5 сар, 2014 он (9)
4 сар, 2014 он (14)
3 сар, 2014 он (34)
2 сар, 2014 он (47)
1 сар, 2014 он (24)
12 сар, 2013 он (13)
11 сар, 2013 он (17)
10 сар, 2013 он (50)
9 сар, 2013 он (21)
8 сар, 2013 он (61)
7 сар, 2013 он (25)
6 сар, 2013 он (19)
5 сар, 2013 он (66)
4 сар, 2013 он (79)
3 сар, 2013 он (67)
2 сар, 2013 он (131)
1 сар, 2013 он (81)
12 сар, 2012 он (57)
11 сар, 2012 он (51)
10 сар, 2012 он (73)
9 сар, 2012 он (57)
8 сар, 2012 он (25)
7 сар, 2012 он (40)
6 сар, 2012 он (63)
5 сар, 2012 он (50)
4 сар, 2012 он (41)
3 сар, 2012 он (49)
2 сар, 2012 он (59)
1 сар, 2012 он (111)
12 сар, 2011 он (83)
11 сар, 2011 он (154)
9 сар, 2011 он (17)
8 сар, 2011 он (67)
6 сар, 2011 он (58)
5 сар, 2011 он (56)
4 сар, 2011 он (97)
3 сар, 2011 он (51)
2 сар, 2011 он (68)
1 сар, 2011 он (43)
12 сар, 2010 он (74)
11 сар, 2010 он (67)
10 сар, 2010 он (102)
9 сар, 2010 он (117)
8 сар, 2010 он (76)
7 сар, 2010 он (55)
6 сар, 2010 он (75)
5 сар, 2010 он (74)
4 сар, 2010 он (43)
3 сар, 2010 он (50)
2 сар, 2010 он (26)
1 сар, 2010 он (43)
12 сар, 2009 он (41)
11 сар, 2009 он (44)
10 сар, 2009 он (29)
9 сар, 2009 он (49)
8 сар, 2009 он (35)
7 сар, 2009 он (30)
6 сар, 2009 он (51)
5 сар, 2009 он (109)
4 сар, 2009 он (133)
3 сар, 2009 он (114)
2 сар, 2009 он (88)
1 сар, 2009 он (78)
12 сар, 2008 он (100)
11 сар, 2008 он (127)
10 сар, 2008 он (124)
9 сар, 2008 он (136)
8 сар, 2008 он (71)
7 сар, 2008 он (51)
6 сар, 2008 он (88)
5 сар, 2008 он (92)
4 сар, 2008 он (64)
3 сар, 2008 он (117)
2 сар, 2008 он (100)
1 сар, 2008 он (142)
12 сар, 2007 он (81)
11 сар, 2007 он (41)
10 сар, 2007 он (52)
9 сар, 2007 он (35)
8 сар, 2007 он (33)
7 сар, 2007 он (27)
6 сар, 2007 он (45)
5 сар, 2007 он (92)
4 сар, 2007 он (128)
3 сар, 2007 он (73)
2 сар, 2007 он (59)
1 сар, 2007 он (69)
12 сар, 2006 он (66)
11 сар, 2006 он (33)
10 сар, 2006 он (38)
9 сар, 2006 он (46)
8 сар, 2006 он (42)
7 сар, 2006 он (23)
6 сар, 2006 он (52)
5 сар, 2006 он (58)
4 сар, 2006 он (64)
3 сар, 2006 он (36)
2 сар, 2006 он (29)
1 сар, 2006 он (27)
12 сар, 2005 он (24)
11 сар, 2005 он (49)
10 сар, 2005 он (116)
9 сар, 2005 он (53)
8 сар, 2005 он (133)
7 сар, 2005 он (45)
6 сар, 2005 он (82)
5 сар, 2005 он (74)
4 сар, 2005 он (79)
3 сар, 2005 он (8)
1 сар, 2005 он (1)