Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Зүүднээс тайлалтай миний амьдрал 2
Оруулсан admin on 2006-05-22 09:42:27 (4800 уншсан)

Оюутан болсон намраас л ээж аавын гараас гарч бие дааж амьдрах сонирхол минь их байдаг байлаа.Гэсэнч цалинжих эх үүсвэргүй тарчигхан оютан амьдрал тэр болгон хүссэнээр байх билүү дээ.Андүүдтайгаа нийлж суухаараа л төгсөөд сайхан амьдрах тухайгаа мөн ч их мөрөөддөг байж дээ. Тэр тусмаа эрэгтэйчүүд хүүхнүүдээс илүүтэйгүүр бодож мөрөөдөж хүсэж явдгаа байнга л ярих ба бүтэх бүтэхгүй их зүйлийн тухай хэлэлцдэг байлаа. Тиймээс ч би охид хүүхнүүдтэй үерхэхээс илүү эрэгтэйчүүдтэй нөхөрлөдөг байв. Гэхдээ л их олон тохиолдолд бүсгүй дотны найзуудтай байх нь илүү ч юм шиг санагддаг байж билээ. Олон харчуудаар хүрээлэгдсэн надаас яаж зөв сонголт хийхээ мэдэхээ байх үе тулгарч байсан нь бий. Өвөл болсон байсан юм. Мөнгө гачигдаж байхад дээрээс нь ангийнхан ийш тийш явах эсвэл тоглолт үзэх гээд зардал үүсгэсэн зүйлс ундраад л байдаг байв. Бас хичээл бүтэн өдөржин орохыг хэлэх үү их өлсөнө. Найз залуус хоол ундан дээр даая гэдэг байсан ч би эрс татгалздаг байсан юм. Ганц хоёр удаад бол за гэнэ. Харин өөр шигээ орлогогүй хэдээ,тэр тусмаа гэрээсээ хол байх тэднийг яаж шуухан амьдарч байгааг мэдсээр байж тэгэх нь миний зүгээс тэнэг санагддаг байсан тул би ерөөсөө зөвшөөрдөггүй байсан юм.
Нэг өдөр Сансар дахь номын сан орж хичээлээ хийхээр явлаа. Тэнд сэрүүн зэврүүхэн өрөөнд тав зургаахан хүмүүс сууж байв.Би номоо захиалчихаад суулаа.Зургаа гаргаж ирээд засч зурж эхлэв. Хэзээ орж ирээд суусныг нь мэдэхгүй нэгэн гадаад хүн миний дэргэдээс зөөлөн дуугаар дуудлаа. Би хийж байгаа зуйлээсээ нүдээ салгаад харвал Пхилиппин бололтой хүн байв.Тэр хүн надаас англиар Монголын газрын зургийн атлас захиалахад нь туслаач гэж хүслээ. Би номын санч эгчид тэр хүний захиалгыг дамжуулан хэлчихээд эргэн ирж зургаа зураад суулаа. Тэгээд нэг анзаарахад номын санч эгч хаах болсныг мэдэгдэв.Ингээд номоо буцааж өгөөд гарахаар эргэтэл нөгөө гадаад хун бас гарч байлаа. Би номын сангаас гараад буудлын зүг алхвал тэр хүн миний араас гүйцэн ирээд
-Таньд их баярлалаа.Би таны тусламжтайгаар хэрэгтэй зурагнуудаа олж үзэж чадсан гэлээ.
-Зүгээр тийм их тус хүргээгүй ээ би.
-Та инженерийн зураг зурж байхыг би харлаа л даа. Би ч бас инженер хүн л дээ.Танай монголд ирээд хагас жил ажиллаж байна. Би маргааш бас нэг мэрэгжилтэнтэйгээ цуг хөдөө байдаг салбар дээр очих юм. Зам сайн мэдэхгүй болохоор газрын зурагтай танилцсан юм л даа. Уг нь монгол жолооч байдаг юмаа.Гэхдээ энэ удаад тэр өвчтэй байгаа тул бид 2 л явах болсон юм гэсээр яриж явлаа. Би сонсонгоо унаа ирж яваа эсэхийг харж явав.
-Чи гайхаж магадгуй л дээ гэхдээ би чамаас нэг зүйл хүсэх гэсэн юм.Чамд зав гарч байвал манайд очиж байгаарай гэлээ.Би түүн руу их чухал царайлан их ширүүн харлаа.Тэр
-Yгүй ээ,та буруу ойлгох шиг боллоо.Бид байнга хөдөө явдаг тул цэцгийг минь услах хүн хэрэгтэй байна л даа. Танийг зав гарган ирж сэтгэлээсээ усалж байвал би сард 50 доллар өгч байх болно.Айж санаа зоволтгуй очиж болно шуу дээ.Яaгаад гэхээр бид хөдөө явчихсан байх юм чинь гэлээ. Тэгээд надад нэрийн хуудсаа өгөөд
-Та бодоод дуртай цагтаа ярьж болно шүү.Би таньд приват дугаар хаяг өгөхгүй ээ.Энэ бол миний ажлын байрны утас хаяг байгаа гээд инээвхийлээд баяртай гэлээ.
Би ч хариу баяртай гэж хэлээд л эргэлээ. Тэр явдлаас хойш би тэр хүнийг, хаягийг нь ч ор тас мартчихсан байсан юм.
Шинэ жил дөхөж байв. Нэг үдэш их л оройтоод гэрийн зүг ганцаар явж байтал хуучин арван жилийн найз бүсгүйтэйгээ тааралдав.Тэр маань давхар биетэй болчихсон хөөрхөн том гэдэстэй болсон байв.Тэгээд тэр
-Өө чамтай тааралдсан нь сайхан хэрэг боллоо.Чи мөнгөний ажлаас татгалзахгүй биз дээ.Найз нь одоо ингээд амралтаа авна.Дарга намайг орныхоо хүнийг олж ир гээд болдоггуй ээ.Чамайг би өөрийнхөө оронд ажиллуулвал ямар вэ? Сарын цалин гайгуй шүү.Зөвхөн компутер дээр л суудаг ажил юм чинь чамайг ядраахгүй дээ гээд дуржигнатал яриж гарлаа.
-Ээ уг нь сайхан л сонсогдож байна.Гэхдээ муу найз нь оютан шүү ухаантай юм шүү дээ. Хичээл ажлын цаг давхцаад хэцүүднэ.Хийж чадахгүй байхаа.
-Өө зүгээр чи хичээлээ тарж ирээд ажилласан ч болно. Дарга үүнйиг зөвшөөрнөө.За хоёулаа маргааш манай ажил дээр уулзя.Чи 7.30 гээд хүрээд ир.Дарга өглөөдөө сайхан ааштай байдаг юм гээд жуумалзаад алга болоод өглөө.
Маргааш нь хэлсэн цагт нь очвол тэр даргатайгаа хэдийнээ миний тухай яриад зогсч байлаа. Намайг ирснийг нарийн бичиг нь мэдэгдэхэд дарга, найз бүсгүй 2 гарч ирээд бид хамтдаа суугаад ажил хүлээж авах тухай ярилцсан юм. Азаар би өглөө эрт 7-8 хооронд ажиллаад орой 5 цагаас хойш хэд болтол ч ажиллах боломжтой болсон юм. Миний ажил их хялбар байлаа.Ингээд найз хүүхнийхээ ажлын өрөөнд ороход тэр надад хийх ёстой болгоныг танилцуулж байтал түүнйи өрөөний гадна баахан хүмүүс шуугилдаж байгаад хаалга сэв хийтэл нээгээд хэдэн харчуул орж ирлээ. Тэд намайг ажиж харчихаад цааш найзтай минь ярилцаад план паданаа аваад гарч явах гэхэд нь найз маань за энэ бүсгүй маргаашнаас эхлээд та нартай ажиллана.Би явж маамуулна гээд инээв. Yүнйиг сонсоод бүгд надтай танилцаад гарч одлоо. Маргаашнаас нь би нийт 80 гаран хүнтэй орос компанид оператөрын ажил хийх болсон юм. Тэнд эрдөө 3 эмэгтэй л ажилладаг байсан юм.Нарийн бичгийн дарга Свeтлана Курчиков, нягтлан Ариунаа тэгээд би байсан юм. Гэр маань ойрхон тул би өглөөд ажилдаа 10 минут гүйгээд л очно,орой хичээлээ тарж ирэхэд минь ажил тарах болсон байдаг учир бух ажилчид өдрийн паданаа өгөхөөр бөөн бөөнөөрөө орж ирнэ.Бүгд л надаас ах хүмүүс учир дандаа л “Ахын дүү” гээд л их ахархаж тоглоом наргиа хийдэг байв. Хүмүүсйиг явсны дараа би хэдэн цагын турш падануудыг эмхэлж маргаашын төлөвлөгөөг боловсруулж орхиод л гэр лүүгээ явна. Гэртээ ирээд хичээлээ хийдэг байв. Аав ээж намайг ийнхүү ажил сургуульд зэрэгцэж байгаад санаа их зовдог байв. Гэсэнч надад болоод л байдаг байв.
Ингээд шинэ жил болоход манай ангийнхан баярлах тухайгаа ярилцаж байлаа. Залуус шефи анги гэх өөр сургуулийн бүсгүйчүүдтэй ангитайгаа цуг баярлана гэлээ. Охидууд ч зөвшөөрсөн юм. Нөгөө анги ч зөвшөөрч залуус маань бөөн дуулиантай байлаа. Тэд, за тэд гэхээс ангийн дарга ах залуу л хөөцөлдөж явж байгаад шефи ангитай болгосон юм. Тэд хэд хэдэн удаа тэр ангийнхантай уулзалдаж наргисан байсан юм. Бид Хамэлөн клубт баяраа хийсэн бөгөөд баяр хөгжилтэй байлаа. Олон охидуудтай бужигналдаад миний хувид л сайхан байсан. Бид ууж идцгээж аваад тавхайгаа холготол бүжиглэв. Тэгээд уянгын бүжиг болох тэр агшинд би ширээн дээр суугаад Ганзоригтой ярилцан сууж байсан юм. Манай залуус бүгд нэг нэг охидуудтай бүжиглэнэ.Гэсэн ч ганцаар үлдсэн 4,5 залуус ангийн охидууд руугаа хошууран гүйв. Намайг сууж байтал ангийн дарга Ах залуу
-Дүүтэйгээ бүжиглэхгүй бол алдас болно гэсээр Ганзоригийн хамар дороос нь намайг бараг булаах нь холгүй хөтлөөд бүжгийн талбай руу явлаа. Тэнд бид 2 бүжиглэхэд залуус «Ах залуу»-г бүжиглэж чаддаг юмуу гэж шоолон хөхрөлдөнө. Мариан Керригийн цээлхэн хоолойгоор дуулсан “Without you” дуу хангинаж байлаа. Би дотроо Ганзориг ирж надтай бүжиглэхгүй юм байхдаа гэж бодож байснаа нуух юyн. Гэсэнч тэр ширээн дээрээ суусаар байсан юм. Намайг ийнхүү дотроо өөр нэгнийг бүжигт хүсэмжилснийг минь мэдсэн юм шиг Ах хүү надаар тохуурхаад ч байгаа юм шиг бүжгийн айзам хэмнэлд тохируулж хөдлөх бүрийдээ далимдуулсаар тэр намайг биедээ улам шахаж тэврээд ар нуруугаар минь бутэн тэвэрч чадсан байлаа.Yүндээ олзуурхсан ч юм шиг инээмсэглэн байлаа. Азаар би түүнээс намхан тул нүүрээ буруулан хажуу тийш харан байлаа. 2 гар минь түүнйи мөрөн дээр биш бараг цээжин дээр нь байсан болохоор түүнйи зүрхний лугшилтын хэмнэл бүрийг мэдэрч байв. Зүрхний цохилт нь хурдасч байлаа. Би гэнэт түүнээс биеэ холдуулж түүнйи гарийг тавиулаад
-Дотор муухай байна гээд худал хэлж далимдуулан түүнйиг орхин гарлаа. Гадаа коридорт гарч цонхны дэргэд очоод түр зогсвол миний ард хөлийн чимээ сонсогдоход эргэн харвал Ганзоо зогсч байлаа
-Чи яасан бэ? Ах хүү дээрэлхэж элдэв юм хэлсэн үү?
-Yгүй ээ,зүгээр л толгой эргээд. Бодвол хөгжимний чангаас болсон байх гэж яаран худал хэлэв. Тэр намайг харж байснаа
-Yгүй л байна даа.Би чамайг мэднэ чи худлаа хэлээд байна ш дээ.Ах хүү чамайг элдэвлэсэн үү?
-Yгүй ээ, Ах зүгээр байсан. Харин ч их томоотой байсан.Санаа бүү зов. Чи яагаад харин шефи нартай бүжиглэхгүй байгаа юм бэ.Цаадүүл чинь булаацалдаад сүйд болж байна. Чи ганцаар хоцрох вий дээ гээд би жаахан даажигнасан байртай инээвэл
-Yгүй ээ,би бүжиглэж чаддаггүй юмаа.Чаддаг байлаа ч тэд нарын хэн нэгэнтэй бүжиглэмээргүй байна л даа гээд дуу нь намсаад сэмхэн сүүрс алдав.
-За яасан? Өрөнд баригдсан хужаа шиг муухай царайлаад байх чинь.
Бид ойр зуурхан юм яриж байлаа.Тэгээд би цонхны тавцан дээр гарч суух санаатай хэд хэд үсэршийн оролдсон ч чадахгүй байж байтал тэр над руу ойртон өөдөөс харж зогсож байснаа миний бэлхүүсээр хоёр гараараа тэврээд дээш өргөн суулгалаа.Би суудлаа засаад суувал тэр гараа миний бэлхүүснээс тавилгүй зогссоор байлаа.Түүнйи энгэр яг миний нүүрний өмнө байсан тул би түүнйи зөөлөн тансаг үнэрийг сайн мэдэрч байв. Тэгээд би инээвхийлэн түүнйи нүд рүү хараад
-Яасан? Баярлалаа гэв. Тэр аажуухан гараа авснаа шилээ маажин хэсэг чимээгүй байж байснаа.
-Цэцээн, би чамаас нэг юм асуух гэсэн юм? Тулгаа Очироо 2-н аль нь яг чиний хайртай залуу юм бэ? Би… Би… Yгүй ээ,чамайг тэр 2-н аль нэгэнтэй нь чамайг сэтгэлээсээ хайрлаж явдаг хос юмуу л … гэх ….гэж асуух гэсэн юм.
-Тэр 2 миний шинэ арван жилийн ангийн маань үй зайгүй найзууд маань байгаа юм.Тэрнээс би хэн нэгэнтэй нь хос биш ээ. Харц бууруулан өвдгөө харан суув
-Аан.
Би харцаа доошлуулсан хэвээр сууна. Тэр миний дэргэд цонхны тавцан налан зогслоо.Тэгснээ гэнэт огцом эргэнгээ амьсгаагаа урт гэгч нь аваад миний өөдөөс харан зогсоход нь би тууний нүд рүү харлаа.Тэгсэн тэр уруул давах гэсэн үгээ залгичих шиг болоод хий нь гарч шалчийж байгаа дугуй шиг хүүүүх… гээд харц бууруулаад орцом эргэн харснаа миний нөгөө талд тавцан ар нуруугаараа налан зогсохдоо баруун хөлөө солибуулан зөөж тавин хөлөө хэд хэдэн удаа зөөж тавиж байснаа арайхийж амьсгалж байгаа хүн шиг огцом гүнзгий амьсгаа авснаа дахин миний өөдөөс харан зогслоо.Энэ удаа би түүнйи нүд рүү харсангүй.Төлгөйгөө үл ялиг гэлжийлгэн харцаа доошлуулан сууж байлаа. Арай гэж
-Цэцээн… (Би харцаа дээшлүүлэн түүнйи нүд рүү харлаа)… Би анх чамайг харсан өдрөөс л чиний тухай боддог болсон.Бодсоор харсаар яваад чамд би хайртайгаа ойлгосон юм. Би… би сэтгэлд байгаа бүхнээ яаж чамд хэлэхээ мэдэхгүй байна….Миний дотор хамаг бодол минь замбараагуй болчихоод байна гээд түгдэрч ядан ярьснаа.Уртхан амисгаа авснаа
-Би чамд хайртай, үнэхээр шүү,чин зүрхнээсээ би чамд хайртай.Би чамайг хэн нэг залууд алдмааргүй байна.Чи… чи, чамд…чамд би чухам ямар санагдаж бодогдож явдгыг мэдэхгүй юм.Гэхдээ л би чамд хайртай гэдгээ хэлэхгүй бол болохгүй нь. Миний зүрх яг дэлбэрэх шахаад байна.Хэлсэн чинь овоо гайгүй болчихлоо гээд намайг харж байснаа
-Чи надад хайртай ю? Хэлээч наддаа,юу бодож явдгаа надад хэлээч тэгэх үү? Би энэ мөчийг хүлээж байсан.Гэхдээ энд өнөөдөр ингэж хэлэх юм чинээ бас санаагуй байсан болохоор би тулгамдаж байлаа.Би юу ч хэлж чадахгуй байсан юм.Би дув дуугүй 2 гараа алдлан түүнйи хүзүүгээр тэврээд хацарт нь хацраа наагаад хэсэг тэврэхэд түүнйи халуун чийгцэн гар миний нуруунд мэдрэгдэн,тэр намайг амьсгалахад ч хэцүү мэт чангаас чанга тэврээд инээвхийлж байсан юм. Би жаахан өндийгөөд
-Чи ямар удаан хүлээлгэв ээ гээд чимээгүйхэн инээвхийлэн харцаа талимаарууланхан тунирхсан гэмээр харцаар түүнйиг харлаа.Тэр
-Би үнэхээр тэнэг болхидуу амьтан юмуу даа.Хайрт минь…Тэр миний эрүүн дороос баруун гараараа аажуухан өргөшийгээд нүүрэндээ улам ойртуулаад нүдээ анишийн үнслээ. Ийм янаг дотно үнсэлтэнд ямарч бүсгүй уяран хайлдаг билээ.
Ингэж бид сэтгэлээ нээлцэж хослон жаргахын үүдээ нээж ядан байж байтал заалнаас Ах хүү харайн гарч ирлээ. Тэр биднийг хараад хэд алхснаа зогсоод ухараад явлаа.Бид 2 түүнйи хөлийн чимээнээр үнсэлцэхээ болиод түүнйиг харж байсан юм. Ах хүүг ухраад явахад би гайхаж байсан ч түүнйи харцнаас их зүйлийг өгүүлж байгааг олж харсан юм. Энэ бол миний л мэдэх гомдол цөхрлийн тэр л танил мэт санагдах аймаар харц байлаа. Хэдий би түүнйи өмнө буруу юм хийгээгүй ч зүрх минь энэ харцыг хараад өвдөхгүй байхын арга байгаагүй юм.Тэр хурдан алхлан заал рүү эргэн орлоо. Бид 2 юу ч цааш ярилцсангүй хэсэг чимээгүй байлаа. Би
-За явъя даа гээд үсэрч буугаад заал руу явлаа. Тэнд ороод би ангийхандаа явлаа гэдгээ хэлээд юмаа аваад эргэвэл тэндээс Маагаа түргэн түргэн алхалж ирснээ
-Чи ямар эрт явж байгаа юм бэ? Жаахан хамт бай л даа.Ганзоо бид 2 хамт хүргэж өгье
-Зүгээр Ганзоо бид 2 явлаа.Чи цаад охиноо алдаагүй дээрээ буц. Цаана чинь булаацалдаад сүйд болох нь байна гээд инээвэл
-Аан за за,тэгвэл би илүү байгаа юм байна.Азны юм хэхэхэ. За ногоодор уулзя. баяртай
-Тэгьеэ, баяртай
Ингээд бид 2 баярыг хамгийн түрүүнд орхин гарч явлаа. Тэр орой Ах хүү маш их ууж байсан гэж дараа нь Маагаа хэлээд хөөрхий гээд санаа алдаж байсан юм.

****
Би цааш алхсаар яваад нэгэн хадан цохион дээр гарч ирлээ. Хамгаалалтын хашлагны хажууд сандал тавьсан байв. Алсын барааг харах ямар сайхан байна вэ. Тэртээх уулс хөх униар татаад бараантан сүрлийнэ.Тэртээ цаахнаа тариан талбай шаргалтан харагдана.Тээр доогуур байх байшингийн дээврүүд моддын дундаас илхэн харагдаж байлаа. Би авч гарч ирсэн хүнснийхээ зүйлээс жаахан гаргаж идчихээд дурангаар хэсэг орчныг дурандлаа. Нар ээгээд ямар сайхан байнаа.Би сандлын түшлэг налаад хэвтлээ. Тэгээд эргэн тэр л оюутан үеэ нэхэн дурслаа.
Шинэ жилийн баярын үдэш гараад Ганзоо бид хоёр манай гэр хүртэл хичнээн удаан алхснаа ч анзааралгүй,тэр байтугай өвлийн тачигнасан хүйтнийг ч анзаараагүй явсан юм.Шинэхэн хайр дурлалдаа шатаж явсан хоёр болоод тэр биз дээ. Бид хагацаж ядаад л үүдэн дээр нилээд байж байгаад би гэртээ орж билээ. Нөгөөдөр нь он солигдох өдөр байсан болохоор манай гэрийхэн ч их бужигнаж байлаа. Ах маань гэрийхэнтэйгээ хүрээд ирчихсэн.Эгч нар маань чихэр жимс хоол унд гээд бөөн хөл хөөрцөг, би наана нь багчуудад баг хийж өгөөд л бид хэд будаг цавуу цаас бол баахан бужигнаж байв. Аав ирлээ.Ингээд халуун ам бүлээрээ шинэ оноо угтаж баяраа хамтдаа тэмдэглэв. Шинэ он гарсны дараа Ганзоо,Маагаа,Амараа,Тулгаа Очироо нар гээд хэдэн найзууд маань баяр хүргэлээ.
Хэдэн өдрийн дараа компань дээрээ ажилаа хийж байтал дарга дуудаад
-Та сургууль руугаа явах далимдаа Мобиком-оор ороод энэ хүнд матэриал хүргээд өгөхгүй юу гэлээ.Ингээд би шууданг аваад гарч Мобицом-н байр луу явлаа. Бичсэн хаягаар нь очоод шууданг өгчихөөд гарах гэж байтал шатан дээр нөгөө сансарт тааралдсан гадаад хүнтэй тааралдав.Түүнтэй 2 монгол залуу нэг монгол бусгуй бас нэг гадаад хүн зогсч байв. Тэр инээмсэглэн надтай мэндлэв. Би хариу мэндэлвэл
-Та яагаад чимээгүй болчихсон бэ? Би таний хариуг хүлээсээр байгаа шүү гэхэд нь
-Өө уучлаарай, би нэг газар ажилд орчихсон болохоор завгүй болохоор таний саналыг хүлээж авч чадахгүй байсан л даа гэхэд цаана нь бидний яриаг чагнаж байсан эгчмэд бүсгүй
-Өө наад хүн чинь цэцэгээ услуулах хүн хайгаад байгаа юм.Миний дүү эрдөө л 7 хоногт 10 минут л болох ажил юм чинь за гэхгүй юу дээ.Санаа зоволтгуй ээ,наад хүндээ итгэж болно гээд өөрийгөө нарийн бичгийн дарга нь гэж танилцуулав. Би тэгээд саналыиг нь хүлээж аваад гэрийн хаяг, нэг хувь түлхүүрйиг нь авлаа. Тэр цэцгээ яаж услахаа зааж хэлж өгөв. Тэгээд бид өнөөдөр хөдөө нутаг дахь салбар луу явах гэж байгаа 2,3 хоногоос хойш очиж услаарай гэлээ. Эгч бүсгүй миний нэр ус хаягийг бичиж аваад үлдлээ.
Тэрнээс хойш би цэцгийг нь усалдаг болсон юм. Очих бүрийдээ Ганзоог дагуулж явдаг байлаа. 13-р хороолол дахь тэр байр нь энгийн даруухан тохижуулсан байсан юм. Түүнд үнэхээр сайхан сайхан цэцгүүд байсан юм даг.
Би давхар ажилтай болсон болохоор алазхгүй байлаа. Аав ээждээ ч нэмэрлээд тун давгуй байсан юм.
Ингээд хичээл ном,ажил торол, хайр дурлал гээд бүгд л бүтэмжтэй сайхан байлаа. 6 сарийн нэгэн халуун өдөр энэ бүх тэгш сайхныг минь эвдэхээр хэн нэгэн миний зүг ирж явааг гадарлаагүй юм даа.Тэр ч энэ талаар ямарч төсөөлөлгүй явсан биз дээ. Тэр нэгэн өглөө ажил руугаа гүйхээрээ очив. Манай ах залуус байрны гадаа наранд ээн сууцгааж байлаа. Тэд намайг хараад бөөн дуу шуу болдгоороо л угтлаа. Тэндээс нэг нь
-Хөөе, миний дүү өнөөдөр яагаад эсрэг зүгээс ирэв ээ,өөдгүй юмаа гэв
-Би та нарыг мэдэхгүй гэж санаа юу, балиар юмнууд. Хүн шүлэнгэтээд л харж суудгийг чинь би мэдэхгүй гэж санаа юу гэхэд бүгд инээн
-Нээрээ үнэн л дээ.Гэхдээ сайхан ш дээ.Чи наран мандах зүгээсээ гэгээ цацруулаад алхаж явахад ямар гоё гэж сананаа гээд бүр эг маг гээд хөхөрч байна.
-Муухай амитад, бүгдийнх нь тархин дундуур ньи цохиод авах юмсан гэвэл
-Хөөе тэгэж болохгүй миний дүү, хүний эхнэр болоогүй байж тийм зантай болвол нөхөр олдохгүй шүү гэв.
Намайг гэрэл тусах зүгээс ирэхээр даашинжыиг маань нэвт сүүдэрлүүлэн миний бие тэр л чигээрээ харагддаг байсан бөгөөд тэрнийг тэд ажиглан сууж таатай нь аргагуй маасайдаг байсныг би аандаа гадарлаад эсрэг талаас ирдэг болсон байсан юм. Ингээд ажлынхаа өрөөнд ороод ажлаа эхэллээ. Нөгөө хэд ч өөр өөрсдийн ажил руугаа гарч одоход дарга утасдан дуудлаа.
-Өнөөдөр манайд төв концернөөс орлогч эрхлэгч байгаа.Та өнөөдөр бүтэн ажил дээрээ байж чадах уу гэв
-Би өнөөдөр хичээлгүй.Тийм болохоор боломжтой гэхэд дарга надад үүрэгт даалгаварууд өглөө.Тэгээд энэ бүгдээ хийчихээд хүрээд ир гэлээ. Би тэр бүгдийг нь үдийн цавсарлагаас өмнө гүйцэтгэж дуусвал.За та миний жолоочтой яваад Улаанбаатар зочид буудлаас орлогч даргыг аваад ир. Алексеи Петүхөв гэгч хүн байгаа танийг хүлээж байгаа гэлээ. Намайг буудалд ороод үүдний хүлээн авагчаас сураглан асуувал тэнд хүлээж байна гээд заалаа.Намайг эргэн харахад өндөр туранхай миний үеийн болов уу гэмээр шар хонгор үстэй залуу зогсч байлаа. Би мэндлээд байгууллагаас явж байгаагаа хэлээд хамт явахыг урилаа. Бид машинд суугаад нилээд явж байснаа
-Уучлаарай чи намайг танихгүй байна уу? гэлээ
-Yгүй ээ, би оросоос ирж байгаа хүнтэй анх танилцаж байгаа маань энэ.Тийм болохоор би танихгүй л дээ гэвэл
-Цэцэн,чи намайг мартах нь аргагүй л дээ.Би чамаас захиа авалгүй 4 жил болж байна.Гэхдээ чи надад илгээж байсан зурагтайгаа яг адилхан хэвээрээ байна гэв. Би гэнэт Алехеи санаанд орлоо.Москва хотоос сурагч үеэс захиа солилцож байсан тэр банди мөн гэж үү гэж гайхан харлаа
- Аах, Алексеи! Би танисангүй.Чамтай энд таарна гэж санасангүй,
-Тиймээ,би ч тэгэж төсөөлж байсангүй.Чи тэгээд манай байгууллагад ажилладаг юмуу? Yнэхээр ховор тохиолдол байна гээд намайг орос зангаар тэврэн гурвантаа үнсэн мэндчиллээ. Биднийг ажил дээр очиход дарга угтан авлаа. Алехеи биднийг эртний танил гэдгээ хэлэхэд дарга ч гайхан толгой сэгсэрч байлаа.
Тэр өдөр дарга Алексеид шинэ ажлыг нь танилстуулж хүлээлгэн өгсөн юм. Ажлын дараа дарга,Светлана,Алэх бид 4 Солонго-д суун хооллож бидний танил болсон туухийг ярилцан байлаа. Хоолны дараа би Ганзоотой хамт гэр лүүгээ явж байхдаа тэр сонин тохиолдлыг яриж билээ. Тэр өдрөөс хойш би Алехеитэй хамт ажиллаж байлаа.Түүнйи ажлын өрөө яг миний өрөөний эсрэг талд байлаа.Монгол залуус маань бужигнатал ажилласаар байсан юм. Амидрал хэвийн зохих ёсоороо л байлаа. Амралт болж би зөвхөн ажилдаа явдаг болов.Ганзоо нутаг буцалгуй нэгэн Бар-д ажилд орлоо. Бидний ажлын цаг зөрдөг болохоор хамт байх мөч бага байдаг байв. Гэхдээ би орой бур Бар-д нь очиж ярилцаж сууж байгаад гэртээ харидаг байв. Алехеи намайг Ганзоотой үерхдэгийг мэдсэн цагаас хойш их өөдгүй юм бодож төлөвлөж явсныг би гадарлах ньи битгий хэл санаанд ч орж яваагуй юм. Нэг өдөр ажил тараад би гарахаар зэхэж байтал Алексеи дуудаад
-Цэцэн, надад жаахан туслаач.Би хэдэн мэдээллийн учрийг нь олох хэрэгтэй болоод байна.Би чамд хэлээд өгье чи надад бичиж өгч туслаач!
-Би Ганзоотой уулзахаар тохирсон байгаа юмсан.Маргааш болговол ямар вэ?
-Би маргааш үдээс өмнө Фах-дах ёстой юм л даа
-За байз хэр удах бол? За би тэгвэл Ганзоод оройтно гэдгээ хэлээдэхье гээд түүн руу утасдвал Ганзоо
-Өө миний Хайрт, хэзээ ирэх гэж байна? Би чамайг хүлээгээд байж байна.Болоогүй байгаа бол хайрт нь очиж тосох уу?
-Яанаа, Би ч уг нь тараад гарах гэж байлаа тэгсэн Алексеи жаахан ажил өгчихөөд байж байна. 2 цаг жаахан оройтох байх гэж бодож байна. Миний хайрт яах уу? Намайг очих гэсээр байтал ажлын чинь цаг болох нь дээ.
-Өө тийм үү! За тэгвэл хайрт нь яахав ээ ажилдаа ингэсгээд явъя. Миний хайрт ажлаасаа эртхэн тараад яваарай. Оройтвол эвгүй шүү дээ.Өдийд гадуур дотуур согтуу хүмүүс их шүү дээ. За үнсе.Би дараа утасдъя за. За тур бе дийд,дийд,дийд..
Би Алексеин өрөөнд ороод түүнйий хэлснийг бичиж эхэллээ. Дуусгаад харвал 22 цаг болсон байлаа. Алексеи намайг хүргэж огье гэхэд нь
-Зүгээр манайхан энүүхэнд, ойрхон 10 минут алхаад л орчихно гээд би баяртай гээд гарч явлаа
Намайг байрны үүдэн дээр гарч иртэл Алексеи хойноос гарч ирээд
-Цэцээн, намайг түр хүлээгээрэй. Би өнөө орой гэртээ эрт очмооргүй байнаа. Жаахан эвгүй байна. Надад зав байгаа юм чинь би чамайг хүргээд огье гэлээ.Би дуугүй толгой дохиод түрүүлээд алхлаа. Бид элдвийг ярилцан явсаар манай гадна ирлээ. Намайг орохоор гар барин баяртай гэвэл тэр гэнэт миний гарнаас татан өөртөө ойртуулан тэврээд уруул дээр минь унслээ.Түүнйи саяхан авсан ч гэлээ цухуйж ургасан сахал миний хацар,уруулыг хатган өвтгөж байлаа. Би хамаг хүчээрээ түүнйи тэврэлтээс мултрах гэж оролдож дийлэхгүй байгаадаа амисгал минь боогдчих шиг болж байв. Тэр нэг гараараа миний толгойг чанга өөрийнхөө уруулд улам шахан байсан юм. Би тэмцэлдэж ядаж байхад тэр намайг улам шунаг үнсч байсан юм. Би арай гэж нэг амаа чөлөөлөв уу үгүй юу
-болиоч ээ, Чи өөдгүй… гэж би хараасаар чанга дуугарвал
-Чшшш,би бодолгүй ийм юм хийчихлээ. Уучилаарай гэхэд нь миний нүднээс нулимс асгарч байлаа.Ингэнэ чинээ санаагүй байсан болохоор гомдлын нулимс бөмбөрч байсан юм.Тэр намайг тайтгаруулах санаатай тэврэн амандаа элдвийг үглэсээр байв. Би түүнйи тэврээс мултран холдоод
-Би чамайг үзэн ядаж байна. Муу өөдгүй амитан гээд гэр лүүгээ эргэн орлоо.
Маргааш нь би ажилдаа ирээд өглөөний ажлаа гүйцэлдүүлж дуусчихаад сууж байхад өчидөрийн явдал санаанд орж уурыг миньи хүргэж байлаа. Түүнйиг дахиж харна гэхээс уур минь хүрч байж ядаж байтал утас дуугарвал Ганзоо
-Миний Хайрт өчигдөр яасан,эрт тарсан уу? Ядраагүй биз дээ? Хайрт нь унтаж байгаад сая л бослоо.Одоо усанд орж цайгаа ууна гээд миний чимээгүй байгаад
-Байна уу? Байна уу?
-байнаа.Хайрт нь сонсож байна. Хайрт нь өнөөдөр эрт тараад чам дээрээ гүйгээд очъё за
-За тэгээрэй.Чамайгаа харалгүй 24 цаг ч тэсэхгүй нь гээд ммммм гээд хий утасны цаанаас үнслээ.
-За би ажлаа хийе.хайртай шүү ммм.
Ажил тарах дөхөж байтал Алексеи орж ирлээ.Би түүн рүү их дурамжхан харлаа
-Цэцэн өчигдөрийн явдлыг уучлаарай.Би чамайг найзтайг мэднэ л дээ.Гэхдээ биеэ бариж дийлэхгүй юм. Чи надад ямар их таалагддаг гээч.Өнөөдөр чиний царайг үдийн цайн дээр хараагүй болохоор хоол ч амтгүй санагдаж байна.Би чамайг найз залуугаасаа сал гэхгүй л дээ.. Чи гэхдээ миний сэтгэлийг бодоод над руу урьдийнх шигээ л инээмсэглээд хөгжилтэй найзууд байгаач гэж гуйх гэсэн юм гээд над руу их өрөвдөлтэй харлаа. Миний уур хүрч байсан ч энэ өрөвдөлтэй царайг хараад би жаахан зөөлөрч
-За явж ажлаа хий.Надад хийх юм байна гээд би ПЦ рүүгээ хараад суулаа. Тэр намайг дахин юм хэлэх болов уу гэж хэсэг хүлээж суугаад гараад явлаа.

Ажлын дараа би тахи барисаар Ганзоогийн байрны гадаа ирлээ. Буугаад тэдний хонхыг дарвал одоохон гэсээр Ганзоо хаалганы цаана дуугараад торхийн хаалга онгойлгов.Yүд нээгдэв үү үгүй юу би шууд түүнйи хүзүүнд зүүгдээд нүүрээ эгэмд нь наалаа.Тэр намайг тэврэн хэсэг зогсч байгаад хаалгаа хаагаад өрөө руугээ тэвэрсээр эргэлээ.Яхав зуураа
-Миний хайрт зүгээр үү? яасан? ямар нэг юм болоогүй биз гэхэд нь би чимээгүй хэвээрээ түүнйиг тэвэрсээр байсан юм. Тэр орон дээрээ суугаад намайг өвөр дээрээ суулгахад л би сая нэг нүүрээ түүнээс салган харцаа доошлуулан суухад.Тэр
-Яасийн,алийи, хайртдаа гомдсон юм уу? гээд намайг аргадаж байлаа. Би толгойгоо сэгсрээд
-Yгүй,Санаад… түүнйи нүдэн дээр нь үнсээд түүнйи нүд рүү ширтэхэд Ганзо миний уруул дээр хичнээн ялдам үнслээ. Түүнйи нэг гар миний үсийг илэн хойшлуулаад чихийг минь илээд доошлуулан хүзүүг минь илэв.Миний биед хачин гоё мэдрэмж төрж би түүнйиг улам янагхан үнслээ. Түүнйи 2 гар миний дал мөрийг илж байснаа нэг гар нь алгуур доошлон даашижны хормой доогуур аажуухан гулсуулан илж дээшлүүлж гуя… өгзөгийг минь илэн байхдаа түүнйи амьсгаа түргэсэн миний чих хүзүүг үнссээр энгэрт минь толгойгоо наан зүүн гараараа миний цээжийг өөртөө улам шахан тэвэрлээ.Намайг аажуухан өргөн орон дээр хэвтүүлэв.Yрүүл, хүзүү, даашинжнаас ил цухуйх энгэрийг минь үнсээд хамаг биеийг минь илсээр доошилж хөлийг минь илсээр тэр орний өмнө өвдөглөн суулаа.тэгээд миний сандаалны чагтыг аажуухан зөөлөн тайлав.Тэр бүгд яг л цаг мөчийг зогсоосон мэт удаж билээ.2 сандаалыг минь тайлчихаад тэр гараа гулсуулан илсээр аажуухан дээшлүүлэв.Түүнйи гар даашинжны хормойг сөхөн тэмтчсээр шилэн оймс дотуур өмдийг минь тайлав. Миний хамаг бие айгаагуй хэрнээ чичрэн байлаа.Зүрхтэйгээ хамт энэ бие минь бүхэлдээ лугшин байсан юм.Хэм хэмнэлээ алдаад ч байгаа юм шиг. Ганзо надад ойртоод чихэнд минь
-Чи минь бэлэн үү? гэлээ. Би дуугарч ч чадахгүй байсан юм. Зүгээр л толгойгоо дохилоо.
-Миний хайрт битгий айгаарай, хайрт нь болгоомжтой байнаа гэлээ. Тэгээд намайг үнсэн тэвэрч халуун амьсгалаараа намайг гижигдэн байхдаа даашинжыг минь тайлан орны толгойд тохоод миний дэргэд суугаад намайг хайр энхрийлэл дүүрэн харцаар энэ л биеийг минь харж байлаа.Гар нь зөөлөн миний мөрөнд хүрч хөхөвчний минь мөрийг мулталлаа.Мултарч байгаа хөхөвчний мөрийг мөшгих мэт түүнйи уруул биеийг минь үнссээр мөр даган доошиллоо.Тэр миний хөхөвчийг бүрэн тайлж чулуудахдаа түүнйи амьсгал улам дээрдэж халуухан амандаа миний ягаарч бөмбийсөн бяцхан хөхний минь толгойг умхэн хэлээрээ наадан, нэг үнсэн, нэг хөхөн сорж тачаалаараа наадан байхад миний бие хэзээний чичрэхээ байжээ. Миний биеэр тэр аяараа халуун урсгал үерлэн давалгаалж байсан юм. Тэр гэнэт огцом өндийгөөд цамцаа, өмд, богино өмдөө тайллаа. Өө бурхан минь, тэгэхэд л би амьдралдаа эр хүнийг эхээс төрсөн биеэрээ миний өмнө зогсохыг хараад надаас өөрөөр бүтээсэн бурханы тэр бүтээлийг харж байхдаа гайхан биширч байсан юм. Бидний халуун янаглал намайг орчлонгоос тасарч зөвхөн түүндэ ууссан байхаар л мэдэрч байсан юм. Дуу алдам өвдөлт хэсэг хормын дараа баясал цэнгэл гэдгийг мэдрүүлэх болдогийн учрыг тэгэхэд л би амсаж билээ.Ингэж охин нас минь инээмсэглэл, янаглал дор халуухан нулимс дуслуулан үдэгдэн одож, бүсгүйн хуви тавилан намайг угтаж билээ. Ай даа,анхны эр хүнтэй учирч өврөө нээсэн минь ийм тодхон байхын чинээ санаагүй байж дээ. Өөрийн эрхгүй сүүрс алдан инээмсэглэл тодруулан дурсамждаа өөрийн эрхгүй би баярлан суулаа. Ард гэнэтхэн хөлийн чимээ гарлаа. Хижээл насны 2 хос хад өөд мацан алхаж ирлээ.Тэдэнтэй мэндчлээд цааш бодлоо үргэлжлүүлэн суулаа.Ганзоо бид хоёр удалгүй хамт хөтлөлцөн гарлаа. Ганзоо ажилдаа явж би гэртээ харилаа. Маргааш ньи би ажилдаа ирэхдээ хэлэхийн аргагүй хөөр баясалтай ирсэнд манай ах нар харчихаад
-Манай дүү чинь өнөөдөр яасан жаргалтай байх юм бэ? Нисэх нь холгүй байна шүү гэж нэг нь хэлэхэд нөгөө нь
-За ямар чам шиг хьогшин болсон байгаа биш залуу байхад ингэж л явдаг биз дээ гээд хөхөрлөө. Нөгөө ах өөрийг нь хөгшин гэсэнд гомдошийн
-Ингээд муу ахыг ньи эд нар зөнөг гээд байдаг юм ш дээ.Миний дүү л арай намайг хөгшнөөр минь дуудахгуй юм даа гэхэд нь би
-Хэн танийг хөгшин гээд байгаа юм.Танийг тэгэж хэлж байгаа нь таниас өөрцгүй гэдгээ мэддэггүй л тэнэг байхгүй юу даа гэж хэлээд инээвэл
-Аая манай дүүгйин ч хэл гүйцэгдэхээ байх нь дээ гээд үүдэнд бөөн хөгжилтэй яриа өрнүүлж байгаад би ажлийнхаа өрөөнд орвол тэд орж ирээд өөр өөрсдийн даалгавараа аваад явлаа. Ингээд ажлаа хийж байтал Алексеи орж ирлээ
-Сайн уу,сайхан амарсан уу гээд их л эелдэг хэлэв.Би түүнйиг хараад гэнэт нуруу хүйт оргиод
-Сайн.Сайхан.Чи бас сайхан амарсан уу? Юу гэж явна? Би мэдээ өгөх болоогуй биз дээ?
-Yгүй ээ,би мэдээ авах гэж орж ирээгүй л дээ.Зүгээр л ороод гарах гэсэн юм. Чи үдийн цайнд хамт орно биз дээ?
-Yгүй ээ, баярлалаа.Би үдийн цайнаар өөр тийш явах ажилтай.Чи Светатай хамт яваач гээд түүнйи нүд рүү нухацтай харвал
Тэр шинээрний арын сандал дээр дуугүй хэсэг суулаа.Тэгээд аажуухан босоод гарахаар үүд руу алхаж явснаа эргэн хүрч ирээд
-Чи надтай найзалчих л даа.Би чамд бүхнийгээ зориулна.Чамайг би хатан хаан шиг л жаргалтай байлгах болно.Чи тэр найз залуугаасаа шалтаг хайгаад л салчих л даа тэгэх үү?
-Алексеи, чи солиороо юу? Юу яриж байгаагаа чи мэдэж байна уу? Би тийм тэнэг хүүхэн гэж арай бодоогүй биз дээ? Би Ганзоод хайртай. Чи надтай хожуу тааралдсандаа хувь заяндаа л гомдох болж дээ. Тэгээд ч би чамайг яасан ч хайрлахгүй гэдэг нь ойлгомжтой ш дээ гэхэд тэр нэг алхам ухарснаа нүд нь очтон цэнхэр том нүд нь намайг нэвтлэх гэсэн мэт харж байснаа тэр гэнэт тонгойн ширээн дээр гараараа тулан нүүрээ миний нүүрэнд бараг тулгах шахам болсноо
-Би азгүй байна уу чи азгуй байна уу гэдгийг одоо хэн ч мэдэхгүй шьуу дээ.Чи түүнйиг над шиг чамайг дэндүү ихээр хайрладаг гэж чи яаж мэдэж байгаа юм бэ? Би чиний төлөө юу ч хийхэд бэлэн гэж эрс шулуухан хэллээ. Миний цээжинд хичнээн бухимдал төрж байсан ч би их тайвнаар
-Би өөрийгөө чамаас илүү их азтай гэж хэлээгүй.Зүгээр л чи буруу хүндээ наад үгээ хэлж байгааг чинь азгүй хэрэг гэж хэлсэн юм. Тэгсэн ч би найз залуудаа өөр шигээ итгэж байна. Алексеи, чи намайг тайван ажиллуулаач.Хэрэв чи ингээд байх юм бол би ажлаа хийж чадахгүйд хүрэх нь байна.Магадгүй би эндээс явахаар ч шийдэж чадна шүү гээд түүнйи нүд рүү эгцлэн харлаа.Тэрээр аажим хойш ухарснаа
-За би ойлголоо гээд гараад явлаа. Хаалга хаагдахад би суудал дээрээ уртаар санаа алдан хэсэг хором бодож суугаад утас авч найз бүсгүй рүүгээ залгалаа
-Сайн уу,Би Цэцэн байнаа.
-Аан,миний найз яажшуухан байна даа? Ажил нь дажгүй байгаа биз дээ? Найз нь яахав Улаантайгаа зууралдаад л байж байна.Өнгөрсөн долоо хоногт би чамаас авсан номыг чинь уншиж дуусаагүй л байгаа ш дээ гээд их цоглог дуугарч байв
-Найзаа би чамаас нэг юм асуух гэсэн юмаа.Чи дараа сараас ажилдаа орж чадах уу ?
-Яасан дарга чамайг гаргана гэнэ үү ? Юу болсон ?
-Yгүй ээ яагаач үгүй.Найз нь ядраад л… Хичээл эхлэхээс өмнө нэг сар амардаг юм билүү гэж бодоод.Бас танай Улаанаа гайгүй байгаа юм чинь чамайг ажилдаа орох сонирхолтой байгаа байх гэж бодоод л…
-Аан тийм үү. Найз нь муу хүүгээ ой хүргэчихээд л ажилдаа орох санаатай байгаа ш дээ.Хэрэв чи амармаар байгаа бол за байз хэнд хэлдэг юм билээ байз? Эсвэл чи даргад 1 сарын амралт авъя гээд хэлээд үзэхгүй юу даа. За юу ч гэсэн чи манайд өнөө орой хүрээд ир за баяртай.дийд дийд дийд….
Би харилцуураа барисан хэвээр яахаа бодож суулаа. Тэгээд ямарч гэсэн найзыгаа ятгаж ажилд нь оруулах гээд үзе гэж бодоод ажлаа хийлээ.
Орой ах нар ирж паданаа өгцгөөгөөд гарч явах гэхэд нь би
-Балжаа ахаа та түр хүлээгээч.Би таньтай хамт танай тийш дөхөж болно биз дээ?
-Тэг тэг.бөлнө.Ах нь үүдэнд хүлээж байя гээд гарав.Би бушуухан Алексеиг ороод ирчих вий гээд санд мэнд юмаа янзлаад гүйхээрээ гарвал яг үүдэн дээр түүнтэй тааралдчихав.
-Цэцэн,чи явах гэж байгаа юмуу? Би хүргэж өгөх үү?
-Yгүй ээ,би айл руу явлаа.Балжаа ахтай хамт явж байна.Баяртай гээд гараад явлаа.
Тэр орой найз дээрээ очоод би ятгаж чадаагүй юм. Уг учир шалтгааныг хэлж чадалгүй даргаас чөлөө авах талаар зөвлөлдөөд л гарч ирж билээ. Маргааш нь би ажил дээрээ очиж даргадаа хичээл ажил давхцаж байснаас болоод би их ядарсан байна.Надад нэг сарын чөлөө өөөч гэж хүсэхэд дарга надад зөвшөөрч миний ажлыг түр зууртаа нягтлан хамтад нь хийхээр болсноос би ашгүй нэг юм Алексеигаас холдсон билээ. Холдсон ч гэж дээ би л тэгэж санаж баярлаж явсан юм. Харин Алексеи далдуур их хор найруулж байсан юм билээ. Намайг амралтаа авснаас хойш би Ганзоогийнд бараг байдаг болов. Амралт дуусах дөхөж байлаа. Сүүлйин хэд хоног яагаад ч юм Ганзоо жаахан бухимдалтай, намайг юм л бол хий хардах гээд болсон байсансан.Би учрийг нь олохгүй түүнйиг байнга л аргадаж тайтгаруулж явсан юм. Тухайн үедээ “Хайртай бол хартай ” гэдэг нь л энэ юм байх даа гэж бодоод л өнгөрдөг байсан юм. Ажилдаа эргэн орлоо. Алексеи их өөр болсон байлаа. Их тайван эелдэг надтай харилцаж урьд нь надтай ямар ч асуудал үүсгэж байгаагүй юм шиг байсанд “холдсон маань оножээ” гэж бодож байсан юм. Ингээд сарын эцэс болж захиалга ихэссэнээс асар их ажилтай болсон байв. Нэг орой ажлын цагаа сунгаж ажиллаж байлаа. Өрөөнд дарга,Алексеи бид 3 байсан юм. Өрөөнд их халуун байсан тул бид цонхоо том дэлгээд ажиллаж байсан юм. Тооцооны мэдээллийг давхар давхар шалгаад толгой өндийх завгүй сууж байтал Алексеи дарга 2 түр төв орчихоод ирнэ, намайг ажлаа үргэлжлүүлж байхыг хүссэн юм. Би ч ажлаа хийсээр суув.Тэд гарч явсний дараа хэсэг хугацааны дараа Ганзоо утасдав.
-Миний хайрт хаана байна? Чи ирэх болоогүй юм уу?
-Хайрт нь ажил ихтэй байнаа.Өрөөндөө ажиллаж байна.
-Ганцаараа ю?
-Тийм
-аан за тэгвэл явах дөхөхөөрөө над руу залгачихаараа хайрт нь очиж авя за.
-За тэгеэ.За түр пока.
Ингээд ажиллаж байтал 3 минут ч бололгүй Алексеи ганцаараа орж ирлээ. Тэр нөгөө талын ширээн дээр сууж байснаа эргэн босч ирээд миний ширээний өнцөг дээр суулаа.Би нүднийхээ булангаар түүнйи хөдөлгөөн бүрийг ажиглаж байсан ч анзаарсан хүний шинж гаргахгуй суув. Тэр
-Цэцэн, чи миний хэлснийг бодож узсэн үү? Чи тэгээд юу гэж шийдсэн бэ?
-Чи юу яриад байна? Би санахгуй байна.Юуг бодож үзнэ гэж хэлснээ санахгүй байна. Чи энэ бүгдийг эрүүл ухаанаар харахгуй байна гэж үү? Чи намайг тайван орхихгүй юмуу?
Гэтэл тэр гэнэт тонгойн мөрнөөс татаад үнсэх гэвэл би сандлаа хойш түлхэн ухас гээд босох зуураа цонхны цаанаас зураг авах гэрэл гялшийхийг харлаа. Тэгээд цонх руу гүйвэл Алэхэй намайг татаж зогсоогоод хүчтэй гартаа тэврээд авахад дахин гэрэл гялс хийж байлаа. Би аргаа бараад түүнйиг төмсөг рүү нь өвдөглөж орхиод гүйн гарлаа. Намайг байрнаас гараад цонх рүү гүйвэл тэнд хэн ч байхгүй байлаа. Би гайхшаа барлаа. Тэгээд цүнхээ авахаар эргэн орвол Алексеи одоо энэ яах бол гэсэн байртай намайг харж байна. Би юу ч дуугарсангүй цүнхээ аваад гарахаар эргэхдээ
-Чи ёстой чөтгөр шиг санаа агуулсан амьтан юм даа. Чамайг яах санаатай байгааг чинь би гадарлаж байна. Yүнээс хойш чи надаас холуур яваарай! Би чамайг үзэн ядаж байна гээд хаалга түлхвэл хаалга сэвхийтэл нээгдэв. Ганзоо зогсч байлаа. Тэр над руу инээмсэглээд
-Өө би яг тааруулж ирсэн байна ш дээ.Хайрт нь энүүхэнд Маагаатай уулзчихаад тэгээд чам дээр оч



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 15/3 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 108 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-013.JPG
Хэмжээс: 600x800 138k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2555


Миний ах юм чинь
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4523

Зураач : Б.Хонгорзул
khongor008.jpg
Хэмжээс: 600x553 134k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3940


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn