Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Шүлэг: Зоригт анчин бүсгүй
Оруулсан admin on 2006-04-27 12:28:00 (4221 уншсан)


Тайгын бороо олон хоног үргэлжлэн орж бид гурав ёстой л шалба норов. Олон хоног хүйтэн бороонд хоол ундгүй явсан тул ядарч туйлдан голдоо ортлоо даарсан байлаа. Тайгын жимээр чадан ядан хөлөө зөөж урагшилсаар, удалгүй тайгын түнэр харанхуй орчныг бүчин авлаа

Хэсэг явтал тэртээ тэнд түүдгийн гал үзэгдэв. Түүдгийн зүг яаравчлан алхалсаар дөхөн очиход томоо нэвсгэр хуш модны доор урц байх агаад үүдэнд түүдэг дүрэлзэн асч, дэргэд нь нэгэн өвгөн сууж харагдав. Бид ойртож өвгөнтэй мэндлэвэл оросоор муруй хазгай мэндчилэв. Хэсэг хугацааны дараа гутал хувцсаа хатааж, дуу шуу орцгоон дуугарахтайгаа болцгоосон байлаа. Энэ өвгөн бол цаа буга хариулж амьдардаг Кеанги гэдэг Эвенк хүн аж. Удалгүй модны гишүү, мөчир тас няс хугарч, түүдгийн гэрэлд олон амьтны нүд гялбалзан харагдсан нь өвгөний цаа буганууд бэлчээрээсээ ирж байгаа бөгөөд урцаа тойрон хэвтэх нь хэвтэж хотолж эхлэв.
Гэтэл түүдгийн гэрэлд цаа буга унасан хүн ойртсоор урцанд дөхөж ирлээ. Бид гурвын хэн нь ч нүдэндээ итгэсэнгүй. Энэ бөглүү тайгад байж болшгүй зүйл байлаа. Хэрэмний арьсан малгай, цаа бугын арьсаар хийсэн хүрэм, унти-гутал өмсч, ангийн буу үүрсэн арван найм орчим насны үзэсгэлэнт бүсгүй зогсож байв. Түүнд бурхан гоо сайхныг харамгүй өгсөн нь илт ээ.
Бүсгүй биднийг болгоомжилсон янзтай харахад өвгөн эвенкээр хэдэн үг хэлэхэд түүний болгомжлол сая арилж, буу хүрэм хоёроо урцад оруулж тавьчихаад цай чанаж, хоол хийв. Түүдгийн гэрэлд түүний уян хөдөлгөөнүүд бид хэдийг илбэдсэн юм шиг алмайруулан байлаа.
Түүнийг Масуни гэнэ. Масуни урцны мухраас ганц шил гаргаж өвгөнд өгөв. Бид лонхны ёроолыг хартал түүдгийн дэргэд хорвоогийн элдэв сонин хачныг хүүрнэлдсээр унтацгаав.
Маргааш нь Кеанги өвгөний хэлснээр тэндээ үлдэж гурав дөрөв хоног амарч аваад өвгөнөөр Сунтар мөрөн хүртэл газарчлуулахаар тохирцгоов. Эхний өдөр ухаангүй унтацгаав. Дараагийн өдөр ойролцоох Эвенк тосгонд цаа буга тоолох баяр болж Кеанги өвгөн манай хоёрыг дагуулаад явав. Миний гутал урагдсан тул түүнийгээ оёхоор үлдлээ. Масунигмөнтэрбаяртявсанлюмбодов. Гэтэл Масуни хэдэн сав ачсан хоёр цаа буга хөтлөн дэргэд ирж “Та усанд хамт явах уу? Замд ан байвал буудна” гээд буугаа заахад угийн анд хорхойтойг хэлэх үү год үсрэн бослоо. Хөлд хөвд ороолдож, ард цаа буга тургина. Түүний өмссөн цааны годоор хийсэн гутал өөрт нь зохисон гэдэг жигтэйхэн бөгөөд нэг л гоё хээнцэр санагдаж билээ. Модон дээр сууж буй хэрмийг зааж буугаа надад өгөв. Би хараалж эхэллээ. Гохоо дарав. Байдаггүй алдчихав. Хэрэм нэг дэгдсэнээ өөр модон дээр суулаа. Ахин хараалав. Хажуугаас ийм гоё нүд намайгхаржбайхадодоочяажалдахав. Хэрэм ч үсрэн унав. Би ч цаашаа их л додигор явлаа. Масуни баярласан ч үгүй, гайхсан ч үгүй. Бид цааш нэлээд явтал модноос модонд дамжин харайж яваа хэрмийг хараад Масуни буугаа мөрнөөсөө авангуут хараалахгүйгээр шууд буудахад хэрэм ч буун дуутай хамт үсрэн унав. Би ч ичих шиг боллоо. Удалгүй бид булгийн эхэнд очиж бүх саваа усаар дүүргэн буцлаа. Гэтэл Чукоткийн азарган бороо шаагиж эхлэх нь тэр. Бид нэвсгэр том хушны доогуур орж борооноос хоргодов.
Масунигийн тас хар үс нь задран мөрийг нь бүрхсэн бөгөөд түүнээс гоё үнэр ханхална. Үнэртэн танартан хэрэглээгүй нь лав. Гэхдээ Кристиан Диороос ч дутахааргүй санагдсан шүү.
Бид хоёр юу ярьсангүй дуугүй суусаар л, бороо шаагин орсоор л… Би түүнээс “Сургуульд сурсан уу?” гэвэл Масуни “Би сураагүй гэхдээ энэ олон цаа буганаас хэд нь төрж, үхэж байгааг сайн тоолж чаднаа” гэв. Тэгснээ түүний нүд гялалзан баяртай нь аргагүй “Би түрүү жил хар хавцлаас нэг том баавгайг хориод алхмын цаанаас буудсан” гээд инээмсэглэв.
Удалгүй бороо ч намдаж бид отогтоо буцлаа. Хэдэн өдөр амарч, хөгжилтэй өнгөрөв. Масуни надад цаа буга унах болон эвенкээр хэдэн үг заасныг нь би хазгай муруй хэлж бөөн инээдэм болно. Ингээд Сунтари мөрөн хүртэл өвгөн, охин хоёроор газарчлуулахаар хөдөлцгөөв. Хамгийн сүүлчийн цаанд үүргэвчээ ачаад Масуни бид хоёр зэрэгцэн алхана. Хүүхэд шиг сонин сонин юм асууна. Хот гэдэг газар чинь олон цаа буга байдаг уу? Танай Монгол гэдэг газар чинь хэдэн тайга, хэдэн уулын цаана байдаг вэ? гэхчилэн… Аль хэдийн газраас хэдэн жимс авч өнөөх хөөрхөн rap дээрээ тавиад надад өгөв. Ийн явсаар Сунтари мөрний эрэг дээр ирэв. Кеанги өвгөн чукча завьчинтай ярьж тохирон биднийг маргааш өглөө мөрний гармаар гаргах болов. Удалгүй орой болж дүнсгэр том саран тайгын дээрээс уйтайхан ёлтойв. Бид түүдэг тойрон хоол ундаа идэцгээн нилээн шуугилдаж байгаад унтацгаав. Оройноос хойш Масуни бодлогошронгуй, дуу цөөнтэй болсныг би анзаарсан юм. Бүгд майхандаа орж хурхирах нь хурхирч, дуг нойрондоо шумбацгаав. Миний нойр яагаад ч юм бэ хүрэхгүй байлаа. Гэтэл гадаа түүдэгт хэн нэгэн нь гишүү тас няс хугалж хийх нь сонсогдоно. Майхны үүд сөхөж харвал Масуни сууж харагдана. Хэсэг дуугүй сууснаа “Тэр Монгол гэдэг газар чинь хир хол вэ?” гэхэд би “Их холоо” гэвэл Масуни “Би чамтай хамт явъя, замдаа ан хийж та нарт хоол залгуулж чадна шүү” гээд над руу харав.
Үүнээс хойш бид хоёр юм ярьсангүй түүдгийн галыг ширтэн суусаар л…
Масунигийн дэрэвгэр гоё сормуус анивчихгүй галыг ширтсээр л. Удалгүй үүр цайж, ойн шувууд сэргэж жиргэцгээхэд Кеанги өвгөн бүгшүүлэн ханиасаар босч ирэн галын дэргэд сууж тамхи нэрэн чимээгүйхэн суув. Кеанги өвгөн хүү минь манай нутгаар ахиж ирэх үү? гэхэд Масунигийн нүд сортос хийн над руу харав.
Би үгүй гэж үнэндээ хэлж зүрхэлсэнгүй. Би ирнэ ээ, ирэх жил яг өдийд ирнэ гэхэд Масунигийн сормуус дээш нисэх мэт дэрвэсхийн тэгвэл бид хоёр яг энэ тайгадаа цаагаа хариулаад л байж байна гээд инээмсэглэв. Нар мөрний дээгүүр аажуухан мандав. Цай ундаа ууцгаасны дараа мөрний эрэгдээр ирцгээлээ. Кеанги өвгөн манай хоёртой салах ёс гүйцэтгэн завины дэргэд харагдана. Масуни бид хоёр эрэг дээр зогсоно. Тэр хүзүүндээ зүүсэн баавгайн хумсыг надад зүүж өгөөд “Заавал ирээрэй” гээд доошоо харав. Завь Масунигаас намайг хурдан холдуулах гэсэн шиг мөрний усыг хагалан нөгөө эргийн зүг тэмүүлнэ. Эрэг дээр хоёр дүрс бүрэлзэн, бүдгэрэн харагдах нь миний сэтгэлд мөнхөд үлдсэн зоригт анчин бүсгүй байлаа. Үүнээс хойш хоёр жилийн дараа би Улаанбаатараас онгоцонд сууж дамжсаар Чукоткын Аныдарь хотод бууж хөлсний тэргээр долоо хоног тайгын энхэл донхол замаар явсаар Чуранга тосгонд хүрэв. Тэр шөнө тосгоны Орос бүсгүй Олягынд нөхөртэй нь ганц шил юм хоосолж хоносон юм.
Тэдний ярьснаар бүтэн жил илүү Масуни тайгаас хөтөлгөө цаа бугатай ирж хотоос автобус ирдэг өдөрт хэн нэгнийг хүлээж байгаад орой нь цаагаа хөтлөөд буцдаг байжээ. Тосгоныхон хэнийг ингэж хүлээж буйг нь зөвхөн таамаглан ярьцгаадаг байв.
Энэ хүлээлт бүтэн жил өнгөрсөн бөгөөд намайг очихоос сарын өмнө Кеанги өвгөн Масуни хоёр цаа бугаа туугаад Хар Тайга руу нүүн оджээ. Ийм нүүдэл хэдэн жилээр ч үргэлжилдэг гэцгээнэ.
Би өвгөн, охин хоёрт авчирсан бэлгээ тэдэнд үлдээгээд маргааш өглөө нь буцлаа. Бороо зүсрэн орж тэнгэр уйлагнана. Миний сэтгэл дотор ч энэ тэнгэр шиг уйтай. Машины цонхоор нүүргэлтсэн их ой үргэлжилнэ. Зах хязгааргүй хөхрөн харагдах энэ их тайгын хаана нь яваа бол доо Масуни…

 

Пүрэвсүрэнгийн Батзориг www.sonin.mn Утга зохиол урлаг



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 123 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-010.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2875


erd-017.JPG
Хэмжээс: 600x450 67k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2828

Ёл хад
YolHad_04.JPG
Хэмжээс: 700x525 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2657


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn