Нэгэн аавын цээжнээс ниссэн шувуухайн үүр билээ би
Над дээр буухын хүлээсэн хатсан хар мөчир билээ би
Амьнаас ургасан цэцэгсийнхээ хөрс нь билээ би
Аадраас хамгаалах өгөр хуучин саравч билээ би
Зүрхнээс хайртай бүхнийхээ зүүд манах сахиус билээ би
Зүггүй нэгэн бүсгүйг үүрдийн тээх сэтгэл билээ би
Нандигнаж ургуулсан цэцэгсийнхээ нахиаг харахыг хүснэ би
Намайг хайрласан шувуухайн дураар нисэх тэнгэр байхсыг хүснэ би
Эргэх ертөнцийн хатууд хэзээ ч гуйдахгүй ч
Эгнэгт хайрласан бүхнийхээ өмнө сөгдөөстэй билээ биБат-Орших Жаргалсайхан
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-081.JPG 600x450 123k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4860
Үүрийн гэгээ 600x449 67k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5824
mongolia2007year-224.JPG 600x450 142k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5514
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: