Огторгуй аятай уудам харц чинь
Оргил өндөр зүрхэнд минь
Оройгүй их манарсан галыг өрж байна
Дурлал гэгч энэ галын элчинд
Тооно өргөж хань минь болоод
Дуугүйхэн төөнөж дулаацаачдээ
Танихлхан төрсөн охин минь
Чамайг л энэрэх энэ их гал
Чандын үгсээ надад хэлсэн
Чармайн тансаг бусад охидийг
Час хийтэл түлсэн юм шүү
Зуун зуунаар санах гэж
Зөөлөн уруулийг чинь амталмаар байна
Дараа төрөлдөө ч дурсах гэж
Тогтуун харцыг чинь цээжилмээр байна
Ийм юм хойно
Элдэвлэж маягалахгүй
Эргэлзэж тээнгэлзэхгүй
Урдийн явдалаа хойноо гээж
Учрах ирээдүйн өөдөөс тосож
Унаа босоотой амьдралд
Удаж хамтдаа насыг элээе охин минь
Босгыг алхаж тоонийг өргөлцвөл
Бялуурч сархаданд үл дурлна
Хормойсож эмсийг үл дагна
Хүний үрийг аргадаж авсан юм
Хэний ч аманд багтаахгүй
Гомдоож шаналгаж зовоохгүй
Гүйлгэж төрхөмд нь буцаахгүй
Ганц олдох амиа золин байж
Хайрлан энэрнээ чамайг охин минь
Хий амлалт гэж битгий хардаарай
Үнэн үгсээ удтал хадгалж
Үгссэн бодлоо ужиртал тээлээ.
Насанд минь ховор үзэгдэх
Нүргэлсэн их зоригоор
Нууцхан сэтгэлээ чамд хэллээ
Нүдэн сондор минь
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-208.JPG 600x450 62k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4205
mongolia2007year-086.JPG 600x450 114k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5260
mongolia2007year-270.JPG 600x450 65k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5384
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: