Ээ... уйлагнуур тэнгэрийн дор – үрчгэрхэн харь хот минь
Эл хульхан, уйтгар өртөөлөх атираат шорвог гудамжууд,
Эр хүний ганцаардал, уушийн газар, жиндүүхэн өдрүүд
Эрснээ олсон, уншсан, уусан, хашхирсаан... элгэнд чинь
Уйлагнуур тэнгэрийн дор сааралхан харийн хот
Үе үе үгүйлэгдэх, харийн бүүдгэр гудамж минь
Уйтгарлавал гэгээг нь олж үздэг бяцхан саарал хот минь,
Ундаассан ганцаардлаа норсон хувцастайгаа өлгөөд орхисон харийн хот
Бодолд сорви үлдээмээр шарласан навчны цоргисон үнэр ...
Бодлыг минь зогсоолгүй өлгийдсөн цэцэрлэг минь
Үе үе үгүйлэгдэх, бүүдгэрхэн гудамж минь
Рояаль Майль, Никольсоны гудамж, Жоржийн талбай, хуучин коллеж...
Эрчлээт чулуун замууд чийг даана, эрт урьдын түүхээ хүлхсээр.
Эрхэмсэг сүйх тэрэгний чимээ нь үгүй,
Эзэн нь цайзандаа эргэж ирээгүй...
Эзнээ нохой нь хэзээ ч орхиогүй... сэтгэл минь цааш нь нэхнэ...
Эгнэгт сэтгэлдээ тээдэг ч орхигдсон хот минь...
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-087.JPG Хэмжээс: 600x450 80k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4544
erd-003.JPG Хэмжээс: 600x450 56k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5106
B3-020.JPG Хэмжээс: 600x449 115k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6127
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: