Хайр гэдэг ямар гоё үнэртэй юм бэ
Яг л сүрчиг шиг
Халамж үнэртээд түүнгүй бол амьсгалж чадахгүйнэ
Хайр гэдэг ямар гоё амттай юм бэ
Яг л чихэр шиг
Хүсэл чангаагаад амсахгүй л бол унтаж чадахгүйнэ
Хайр гэдэг ямар гоё өнгөтэй юм бэ
Яг л солонго шиг
Хараа булаам гоо төрх нь харанхуйд ч тодрох юм
Хайр гэдэг ямар тансаг галбиртай юм бэ
Яг л бүсгүй хүн шиг
Хонгор ялдам төрхийг нь өөрөөсөө ч харамлах юм
Хайр гэдэг ямар сайхан эгшиглэн юм бэ
Яг л жаргалын анир шиг
Хамгийн нандин үгс, энхрий аялгуугаар ертөнцийг дүүргэх юм
Хайр гэдэг ямар эгэлгүй нууцлаг мэдрэмж юм бэ
Яг л далдын хүч шиг
Хүсэл, биеийг минь эзэмдчихээд минийх гэх шиг удирдах юм
Хайр гэдэг хэзээ ирээд, хэзээ буцдаг зочин юм бэ
Харахаас эхлээд хүрэх хүртэл ямар их хүсэн догдлуулна вэ
Хайр гэдэг хэзээ төөнөж, хэзээ жиндүүлдэг улирал юм бэ
Халуун зунаар даарч, хүйтэн өвөл халууцаад яасан жигтэй оршино вэ
Үгс дутаж, үйлдэл багаддаг үхэл шиг энэ мэдрэмжийг
Өөр гарагийн хүмүүс мэдэрч чаддаг боловуу
Өрцний гүн дэх сэтгэл гэгч биегүй энэ эрхтэнг
Өнөөх гайхалтай мэдрэмж
дараа төрөлд нь дахин олдог боловуу
Хайр гэдэг ямар агуу юм бэ
Яг л шинээр амьдрах шиг…
07.12.2023 Tulga.poetry Tulga.poetry
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-201.JPG Хэмжээс: 600x450 52k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4695
zam-046.JPG Хэмжээс: 600x450 172k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4793
khureltogoot-29.jpg Хэмжээс: 600x450 184k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4817
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: