Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
Оруулсан admin on 2023-01-04 10:07:57 (2740 уншсан)

“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно.  
Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 

Долгорын ЦЭНДЖАВ

                                 “ЦАГААН НОХОЙ”

 Охин битүү ой модтой гүн хөвчид төөрсөөр тав дахь хоногтоо хөл дээрээ тогтож ядталаа туйлджээ. “Ээжээ... ээжээ” гэж чарлан уйлж хашгирсаар, хоолой нь сөөж дуу нь ч гарахаа болив. Өлсөхийн эрхээр тааралдсан жимсний навч, сөд, самрын үр идэж, цас үмхлэхэд, амны цангаа нь гарахгүй хов хоосон хөөс шиг санагддаг болсныг охин мэдэрч байлаа.      
          -Ээжтэй чинь  хамт  сумын төв орох яаралтай  хэрэг гарлаа. Өнөөдөр дулаахан, цэлмэг сайхан   өдөр байна,  хонь юу юугүй   уулын мод  руу орчих нь...чоно боохой үүрлэсэн газар шүү...шалавхан   хураагаад,  хашчихаарай гэж аав нь  захичихаад  явжээ.
 Охин замд тааралдсан энэ тэрийг шохоорхон  сатаарах хооронд  хонь шигүү  модтой уул өөд өгссөөр, газарт шингэсэн  мэт бараа сураггүй алга болчихжээ. Шургахын аргагүй битүү  өтгөн ой дотуур хонио эрсээр,  сүүлдээ хаа явж байгаагаа  ч мэдэхээ болив.  Хаашаа л харна, нүүр тулам сэрийсэн хадан хясаатай  уул, сүглэгэр модны цаана юу нуугдаж отож байгааг тааварлах аргагүй, айснаасаа болоод бяцхан зүрх нь цээжнийх нь цаана цовхчиж байлаа. Гүнзгий эрэг жалга  руу ч  үсэрчих шахжээ. Өөрөөс нь өндөр шахуу ороонго өвс хөлнөөс нь зуурч, модны мөчир хацрыг  хайр найргүй шавхуурдсан ч явсаар байв. 
         Эргэн тойрон амьгүй мэт дүв дүлий ажин түжин. Хааяа хоёр гурван  хэрээ хэлээ тагших шиг чимээ гарган толгой дээгүүр нь өнгөрнө.  Яах ч учраа олохоо больсон  охин бүдүүн тэс хүйтэн мод түшээд чихээ наагаад зогстол, модны гүн цаанаас чихэнд нь  нохой  хуцах шиг ён ён... ёнхийсэн  үл мэдэг анир чимээлжээ. Тийм бүдэг  бадаг  чимээ  авиа гарсан зүг рүү  бүдчин, унаж тусан  алхааар  эргэн тойрон  харанхуй нөмөрчээ. Зүг чиггүй тэрээр бүдүүн хар  модон дээр суутал,  модны завсраар сарны  ёлтойсон гэрэлд ёзоороороо өмхрөөд цаашаа   гүнзгий ухагдсан мэт  зөөлөн хөвдтэй   нүх тааралдсан  нь азтай хэрэг байлаа. Охинд нөмөр нөөлөгтэй, түшигтэй  аятайхан санагдсанаа  тэр чигээрээ  нам цохиулах мэт таг унтчихлаа. 

           Сарлагийн үнээ  саахдаа өмсдөг цагаад халаадтай ээж нь,   “Охин минь ээ...миний   охин минь ээ... Лхамаа...чи хаана байнаа?  ээждээ ирээч... ээж нь чамайгаа хайсаар эрсээр сүйд болж байна. Сумаас хамгийн дуртай чихрийг чинь  авсан... охин минь ээ...” гэж уйлж бахирч  хашгирахад, “Та яасан муухай юм бэ? яагаад надаас зугтаад, яагаад нуугдаад байгаа юм бэ? аав, та хоёр  намайг хаячихсан юм уу?  охин чинь  үхлээ шүү дээ. Та хаа байгаа юм бэ?“ гэж  муухай хашгиран,  ээжийнхээ өөдөөс нь хар эрчээрээ гүйсэн боловч хөлөөс нь ямар нэгэн үл үзэгдэх юм чангаан  зуурч,  тушчихаад зовоож тарчлаав.  Торонд орчихсон  шиг  биеэ хүчлэн, тийрч  тийчилж, арай  ядан  хөлөө салгатал хар дарсан зүүднээсээ   цочиж сэрлээ. Хар хөлс дааварлажээ.  Модны  цоорхойгоор гялбасан  нарны гэрэлд   нүдээ нухлан сэрмэглэн харвал, чанх  өмнө нь айлынх нь  цагаан нохой  зогсож байгааг хараад, учиргүй баярлан, “Хүүе миний хайртай Цагаандай хүрээд ирчихсэн байна шүү дээ, чи чинь яасан өөр... яасан хачин муухай  өрвийсөэн юм болчихсон юм бэ?  цагаан дээлтэй ээж минь ...гэсэн чинь  “Цагаандай чи байсан юмуу?” гэж үглээд, толгойноос нь  тэврэхээр зүтгэлтэл,   өмнөөс нь ой гутам муухай  өмхий үнэр ханхийж,  тэр амьтан сэрвээнийхээ үсийг сэгсийтэл босгоод, тохойн чинээ  амаа ангайлган,   ярзайсан хурц соёотой шүдээ гарган архирав. Охин загзасхийн биеэ татлаа. 
 - Чи чинь... миний Цагаандай биш үү? Чоно... чоно... анчин ах нарын нөгөө сонин хачин юм яриад байдаг аймшигт  чоно... гэж охины толгой руу гал манасхийх шиг болж,  бяцхан зүрх нь амаараа гарах шахан,  хашгирах гэсэн боловч  хэлгүй мэт болчихжээ.  Гараараа  нүдээ таглахад, бүх биеэс нь хөл, гарыг нь салгачихсан юм шиг хөшчихөв. Чихэнд нь  ямар нэгэн сонин  анир  гарсан зүг рүү харвал  ердөө  хажуухны хадны агуйд  нүдээ нээгээгүй шахам бяцхан  саарал амьтад  гийналдаж, бие биеэ рүүгээ нудчин тэмүүлж байх нь нулимс бүрхсэн нүдэнд  нь бүртэлзэв. Гичий чоно шүлсээ дуслуулан үүр лүүгээ, бэлтрэгүүд рүүгээ  эргэн, эргэн жийхайтал   харсанаа, охины  хөлийн дор  дарвагар том амаа ангайлган бөөлжих мэт  гулгихад,  тугалын  баас шиг юм нялцайн  унажээ. Өглөөний хүйтэн  жаварт уур савшсан тэр заваан нялцгайгаас түрүүчийнхээс  хавьгүй илүү муухай өмхий үнэр  сэнхийж,  бөөлжихөөр огиулсанд юу ч гарсангүй. 
       Ийм ер бусын хачирхалтай явдлын учир нь  “Хоёр хөлт  мөнхийн заналт дайсан чи нялх үрсийг минь битгий хүйс тэмтрээч... Би азарган  чонынхоо арайхийж олсон хоолныхоо шавхрууг  чамд өглөө шүү” гэсэн эх гичий чонын далдын далд совинт   зөнг  бяцхан охин бүү хэл, энэхүү хүмүүний ертөнцийнхний ч   тайлахын аргагүй, байшгүй гэмээр   үлгэр домог мэт зүйл  байлаа.  Цагаан гичийний  амнаас унжралдсан хар шүлс асгарч байснаа, хэсэг оцойн сууснаа  бэлтрэгүүдийнхээ үүр лүүгээ явах хооронд охин шовгосхийн босож харагдсан зүг рүүгээ  харайлгалаа. 
Бяцхан биеэс гарахааргүй гэнэт  хүч тамир орж  хурдлав. Хэзээ араас буух бол гэж санд мэнд  бодоод,  эргэж харахад цагаан чоно үүрнийхээ өмнө   оцойн суугаад хойноос нь харсаар байлаа. Удалгүй модны мөчрийн цас унатал улив. Тэртээ уулын оройд бас нэг нь улих шиг болжээ.
“Охин чоно... чоно... цагаан чоно...” гэж үглэн   унаж тусан гүйсээр нэг мэдэх нь ээ хөглөгөр  их ойноос мултарснаа сая  л мэдрэв. Өмнө нь нэлсхийсэн  харлан тарлан  цастай  нуга  хөндийн нар  нүдийг нь  анитал хурцаар гялбуулав. Голын цаахна морьтой хүн явж харагдахад,  тэр лүү унаж тусан,  бахардан гүйжээ. 
 - Ээ бурхан  минь... охин минь... сэгсийсэн үстэй алмас  шиг юмнаас  цочоод ахынх нь зүрх зогсчих шахлаа. Чамайг чинь сум, багаараа, таягтай таягүй өвгөд эмгэд хүртэл  хэдэн өдрийн турш  уул  хад,  гуу жалга бүхнийг нэгжиж эрж хайгаад  олсонгүй, эцэст нь мэргэч, төлгөчид үрэгджээ гээд эрлийг зогсоосон. Хүний амь ийм бөх  байх гэж... тэр амандаа үглээд охиныг  чангаар тэврэхэд  цусан зүрхт анчин эрийн нүднээс нулимс бөөн, бөөнөөр асгарав. 
 -Цагаан нохой... үгүй ээ цагаан чоно... үгүй ээ цагаан ээж... гэж охины нүд бүлтэгнэн, цавчим хад асгатай, гүн өтгөн  шигүү модтой  Хөндлөн хайрхан уул  өөд  хуруугаараа заалаа.
-Охин минь...чамтай чоно тааралдсан юм уу? Юун цагаан чоно...
-Тийм ээ ах аа... цагаан нохой... цагаан чоно...  
-Ямар аймшигтай юм бэ? юугаа  ярина вэ? Тэгээд цааш нь...
-Үгүй ээ... үгүй гээд эхэр татан уйлаад түүний энгэрт наалджээ.
-Юун цагаан нохой...юун цагаан чоно...юун цагаан ээж...гэж хэл нь татчихсан юм шиг ээрээд байна аа, солиорчээ... аргагүй... аргагүй... Хөөрхий  өрхөө бүтээлгэх шахсан начин Дашийнхны  маань бүү  хэл,  манай  нэг гол нутаг усныхны  сэтгэлийн доторх бул хар чулууг аваад хаячихлаа. Тохойн чинээ  амьтан чоно боохойн хоол болчихоогүйн  цаана ямар нэг учир байна даа, ямар ч гэсэн тэр цагаан чоно гэгчтэй таарч... “Могой хүртэл үрээ элгээрээ дулаацуулдаг хорвоо”  би ингэхэд  бэлтрэг суйлах гэж явах гэж дээ...гэсэн зурсхийсэн бодол орж иржээ.
-Сумьяа ах аа... та буугаа хая... цагаан дээлтэй ээж... цагаан нохой... биш ээ цагаан чоно.... Цагаан нохойг алж болохгүй, үгүй ээ ...цагаан чоныг алж болохгүй...хүүхдүүдийг нь алж болохгүй... сайн амьтан...ээж амьтан...алж болохгүй...гэж турьхан гараараа түүний буунаас чаргуулдан угзрав.
-Энэ бяцхан амьтан бууг маань үзэн ядаж байна гээч...”онгорхой харыгаа”  Хөндлөн   Хайрхандаа өргөнөө гэхэд охины нүд гялсхийн, цаанаа л нэг совин гийх шиг болохыг Сумьяа ажлаа. 
-“Чоно үүрэндээ өлзийтэй” гэдэг. Цагаан чоно харсан гэж далиу Сүхийн хэлдэг худал биш болох нь... Тэрний цагаан нохойг ч  цагаан чонын удам гэж цуурдагсан... Хай мэдэхгүй... мэдэхгүй... Энэ нялх амьтан  буунаас учиргүй чангаалдаж, зууралдаад, учирлаад, уйлаад  байдгийн учир юу вэ?  Хөндлөн Хайрханы  минь цагаан лус савдаг л  бууж ирсэн юм болов уу?  Амьд голтой байхаасаа өнгөрсөн гэж хаа хаанаа эрлээ зогсоосон доо... Юу ч л гэсэн ээжид нь  өгөхдөө охины нүдийг боогоод, эгц өөдөөс нь  харуулалгүй, буруу сугаар  шургуулья гэж Сумьяа Хөндлөн Хайрхан  тийшээ харан  залбирч, голын цаахна  Залаат хэмээх  хаваржааны чандмалсан  гурван хот айл руу чиглэжээ.


May be an image of 1 person and text




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 109 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


Thumbs.db
Хэмжээс: x 203k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4747

Н. Мөнхболд 1986	50х70, эсгий
Ертөнц
Хэмжээс: 600x425 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4901

Зураач : Б.Хонгорзул
khongor027.jpg
Хэмжээс: 600x844 186k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5261


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn