Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
Оруулсан admin on 2023-01-04 10:00:00 (1377 уншсан)

“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно.  Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 

Наваанжамбын Мөнхсайхан

ДАРДАС

Тал нутгийн сөл өвсний өнгө өглөөний наранд нэлдээ шаргалтан туяарна. Эртлэн бэлчсэн хонин сүргийн араас гандсан хөх дээлтэй өвгөн хашин хээр морьтой аажуухан бөг бөг шогшино. Дондог өвгөн угийн эртэч зангаараа ийнхүү хонио бэлчээж шуудран гүйхээс нь сэргийлж толгойг нь дарахаар яваа нь энэ. 
Өвгөний бие ойрдоо ихэд ядруухан басхүү бухимдалтай яваа. Хөгшин нь аймгийн төвд хүүгийнхээ жаалуудыг харахаар явж, өвгөн хэдэн малтайгаа үлдэн намаржаалж буй. Нэг л өглөө намаржааных нь хажууханд олон том машин ирж газар өрөмдөөд эхэлсэн. Маргааш нь сумын дарга годгор хархүү ирж "За Дондог гуай, танай энд онц чухал ашигт малтмалын орд илэрсэн учир Засгийн газрын зөвшөөрлөөр уурхай нээхээр болсон доо" хэмээн албархаг нь аргаггүй хоолойгоо засан хэлчихээд аяга цай амсуут год хийн данагар хар машиндаа суугаад даржигнуулан одсон. 

Гурван үеэрээ энэ л хөндийд дөрвөн улирлыг далан жил элээсэн өвгөнд энэ шийдвэр хүндхэн тусав. "За байз, төр засгийн шийдвэр юм бол би юу хэлэхэв дээ" гээд хоцорсон ч хонь мал нь тогтож өгөхгүй, том машинуудаас үргэж хэдэн өдөр өвгөнийг зовоосон бүлгээ. Хониныхоо толгойг дарчихаад мориноосоо буун тамхи асаан бодлогширон сууж байтал гэнэтзахаасаа үргэж эхлэв. Өвгөн яаран босож дээлнийхээ нударгаар нар халхавчлан саравчлахуйд сүргийн цаад талаар мотоцикль унасан хүн хонийг нь нааш тууж харагдав. "Намрын хайлган цагаар мал үргээдэг ямар Монголоо алдсан монш вэ" хэмээн өвгөн уурлаж, мориндоо мордон ширүүхэн дэргүүлж хүрвэл саарал хувцастай нөхөр мото-ноосоо буугаад морь харж зогсов. 
"Хөөе чи, хонь мал үргээгээд яадаг туучий вэ" хэмээн чангахан зандарвал өнөөх эр эргэж харан маасайтал инээлээ. Өвгөний уур хүрч "Та нар ухах мөрөөрөө ухахгүй мал сүрэг хөөж туудаг нь яаж байгаа хүмүүс вэ, алив би тэр хэлдэг газар нь хэлнэ шүү" хэмээн сүрдүүлэх аваас өөдөөс нь "Ай, энэ манай газар ваа. Танай мал энд явах ёсгүй баа"хэмээн хазгай хэлтэй харь хүн ёозгүй цийлгэр нүдээ онийлгон хэлэхийг сонссон өвгөн сүхээр цохиулсан мэт хэсэг алмайран зогсов. 
"Пээ бүү үзэгд. Эд чинь хятадууд юм байна гэм" хэмээн өвгөн амандаа сулхан дуугараад хонь өөдөө эргэв. "Гүй ээ ер, өвөг дээдсийн минь хэдэн үеэрээ нутагласан энэ сайхан хөндийг минь хар хятадууд ухах гэж үү" хэмээн бодохуйд цээж өөд нь огшиж нүд бүрэлзэн харанхуйлав. Энэ өдрөөс хойш Дондог өвгөн хоол цай нь ч орохгүй хэрдээ л бухимдав. Гурав дахь өдрийн орой харуй бүрийгээр өвгөн нандигнаж боосон жижигхэн зүйл өвөртлөөд олон жилийн өмнө хээрээс олсон орос цэргийн окоп ухдаг жижиг хүрзээ бүсэндээ хавчуулан мордов. 
Тэр өрөмдлөг хийж буй талбайн наахна байх Хараат хэмээх өндөр толгой дээр гарч морио тушчихаад толгойн тэхий гол руу уруудан алхлаа. Нэгэн жижиг ургаа чулуун дэргэд амьсгаадан сууж бүснээсээ хүрзээ гарган ухаж гарав. Тохой далдартал ухаад өврөө уудлан өнөөх нандигнан боосон зүйлээ гаргаж ирэн задлав. Улаан хавтастай "Аймгийн аварга малчин" хэмээх батламж. Сайн малчны энгэрийн тэмдэг хоёрыг мойног хуруугаар илбэн гүнзгий гэгч санаад алдан буцааж боолоо. Ахин өврөө ухан жижиг цаасан уут гарган боодолтойгоо хийнгээ "гялгар уут таван зуун жил уусдаггүй гэл үү" хэмээн амандаа бувтнангаа ухсан нүхэндээ хийж булан сайтар гэгч шороог нь гишгэж дагтаршууллаа. Ажлаа дуусгаад хөлсөө арчин, тамхиа гаргаж шуналтай нь аргаггүй хэд сорчихоод шүлсээ шод хийлгэн нулимаад янжуурынхаа ишийг нь гударч унтраан буцаад морь руугаа майжигнав. Хараатаас уруудаж ахуйдаа "Энэ муусайнууд Хараат толгойг ухаж чадахгүй л дээ. Зуу, зуун жилийн дараа энэ газар монгол малчных байсныг хойч үе мэдэх болно. Миний нутаг хүнийх болсон ч Монголынх байсныг нь миний муу хэлхээтэй төмөр гэрчлэх байлгүй" хэмээн өөртэйгөө ярьсаар гэр өөдөө шогшуулав. 
Дондог өвгөн чухам чухал үйл хийсэн мэт додигор гэгч нь эмээлээ авч морио чөдөрлөж тавиад гэрийн зүг алхахуйд шинийн гуравны саран баруунтаа тонгойж байв аа.




May be an image of 1 person and text that says '"утгын чимэг- 2022™ шалгарсан бутээл наваанжамбын менхсайхан мзэ -ийн гишуун г.сэр-о одын нэрэмжит шагналт яруу найрагч мснэ- ган узэгтэн" шагналт сэтгуулч ном, бутээл: хашгираан шулгийн туувэр, 2014 "сарны тойром" шулгийн туувэр, 2022 дорнодын енге ΧΥΥΧΗΥΥд" сэтгуул зуйн бутээл ургэлж унэнээр 1,2" сэтгуул зуйн бутээл "дорнодын алтан тайзнаа" зэрэг сэтгуул зуйн хам арсан бутээл туурвисан. тэрээр 1996 оноос шулэг яруу найраг сонирхон бичиж эхэлж.'





( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 235 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-035.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3985

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-007.JPG
Хэмжээс: 600x450 141k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4516

Должин : Зам зуур
zam-086.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3966


Агуулга
Лхагва, 2023.10.18
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА
Мягмар, 2022.07.19
· Жа.ПҮРЭВ : Гарын үсэг /Өгүүллэг/

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn