.....Тиймээ би ахтай хүн Тэр хүний энгэрээc аавын үнэр үнэртдэг Тэгээд бас хааяа томордгийг нь эс тооцвол Тэр чигээрээ аавын дүр төрх. .....Хааяа надад ахархана Ханцуй шамалж дүр эсгэнэ. Ард чинь би чиний асаалттай танк гэнэ Айдаа би ч аварга бамбайтай хүн дээ. ....Агаадаа хэлнэ гэж заримдаа гайхуулмаap Ахаараа бардаж бахархмаар Аавын нүнжгийг бялxтал өмчилсөн Азтай шүү би,aaгтай аxтай хүн. ....Ил зэмлэж, далд хайрлана Эвий гэж толгой илэхгүй ч эр хүн шүү миний ах. Аав ээжийг зовоов чи гэж харцаараа зэмлэдэг ч Алив ах нь зохицуулъя гээд дарганцарна. ....Зохицуулна гэж ян таг Зовлонд өмнөөс шуударчихна Хатуу үгээр хааяа зэмлэдэг ч Хормын дараа сэтгэл нь уярна. ....Далд нэг авна,ил нэг холгоно ахыгаа Давраад бай гэчихээд алга нь дэлгээстэй Агаа гээд аяыг нь хөглөчихвөл Арга зальд минь хууртагдан эгшиглэчихнээ. ....Тийм ээ би ахтай Тэр хүний энгэрээс аавын үнэр үнэртдэг. Эр хүн гэвэл миний ах Энэ хүн миний түшиг тулгуур ....Тулгууртай байхад дүү нь тэнцэнэ Туждаа байхад зовлонгоос ч имээхгүй. Хайлган зөөлөн уян миний ах Хамгаас хайртай шүү агаа таньдаа. ....Аз,эз тосог яадгийм Ард асаалттай танк байхад яахийн Эвийг нь олоод ахыгаа өхөөрдөөд байхад Энэ амьдралд энгэрт нь багтаад болчихноо. ....Сайхан ах байна байна Сайн эр хүн гэвэл миний л ах Ахын тус хэрэгтэй боллоо яаx уу Агаа гээд гүйгээд очлоо яадгийм....
............C. Амина
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Төв цэг Хэмжээс: 600x450 93k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4431
Үнэртэн цэцэгс Хэмжээс: 600x584 168k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4210
B3-026.JPG Хэмжээс: 437x600 160k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4806
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: