Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа:Хөх алсад 4-р хэсэг
Оруулсан admin on 2020-09-24 17:27:21 (208 уншсан)

Загварын том шоу зохиогдох болоод дизайнерууд толгой өндийх завгүй ажиллаж байх үеэр мөнхийн дагуул болсон охиныхоо тухай бодлоос хагас хугас сэргэн өндийж сууснаа Гульсара өрнийн богинохон өдөр дуусч бүрий болж буйг анзаарав.Ажлаа дуусгаад харина орой шөнө болох гэдэг айдас ч шиг айхавтар гиюүрэл гэлтэй.Тохилог дулаахан чамин тансаг өнгө гэрэл солонгорсон гэр нь алдарт цамхагийн ойролцоо болохоор гэрлээ асаахгүй байсан ч ном уншиж болохоор гэгээтэй.

 

Эдний гэрийн үйлчлэгч.тогооч Энэтхэгийн Пакистан эмэгтэй Гульсараагийн юу идэх дуртай.юунд дургүйг андаж эндэхгүй нэгэн бодлын ээж нь эгч нь шиг сэтгэл гарган ханддагт Гульсара сэтгэл дотроо уясана.Парита гэх энэ эмэгтэйд яаж аятай зүйтэй хандах вэ гэж ихэд хичээнэ.Парита хөдөө тосгоноос гаралтай энэтхэг хоолыг гаргуун сайхан хийдэг,тасалгааны цэцгүүдийг арчилж тордон ургуулж байгаа нь ёстой цусанд нь шингэсэн төрөлх ааль араншин дадал дүй гэлтэй.Цэвэрхэн бор царай угалзтай юм шиг бөндгөр үзүүртэй хамар,зузаавтар уруул  өөрт нь зохисон гэж жигтэй.Парита өөрийнхөө ийм зөв төрхтэй жаахан л засварлачихвал олон хөлхсөн,чамин тансаг нь дэндсэн энэ газарт өөрийн орон зайг өлхөн олж чадахаа төдийлэн мэдэхгүй.Мэдээд ч юуны хэрэг байх вэ.Паритаа зөвхөн л хоёр гараа хөдөлгөж байж амьдарна гэдгийг яс махандаа тултал ойлгосон амьдралын жинхэнэ “зүтгүүр”.Парис гээч хотын үнэн нүүр царай дүр төрхийн олон янзын өнгөнөөс онхи өөр хүн билээ.Гульсарагийн ажлыг нэг ч удаа сонирхож байгаагүй зөвхөн яаж амттай хоол хийх вэ,цэцэг цэцэрлэгийг арчилж тордож,гэр орныг нь цэвэр цэмцгэр байлгах вэ гэж л сэтгэл тавьдаг даруухан эгэл хүн.
Гульсара анх гэрээний урьдчилгаа авангуутаа Монголдоо очиж охиныхоо сургийг гаргаж хүнд өргөгдснийг нь мэдснээс хойш нэгэн бодлын сэтгэл нь амарсан боловч байсхийгээд л “миний охин энэ жил 10 нас хүрсэн...,одоо 15 нас хүрчихлээ...” гэж бодохоор сэтгэл нь хямарч хоолойд нь нулимс торж “миний сайхан охин,миний хар нүдэн охин” гэж ганцаар үглэн байж сууж ядна.Босч суунгаа өөрийгөө ханын толиндоо харж надаас яавч ногоон юмуу шар нүдтэй хүүхэд төрөхгүй ээ.Дөнгөж төрөөд байхдаа адрын ганц гэрлийг шохоорхох мэт харж байсан даа гэж бодно.Болдогсон бол одоо ч хамаагүй,гүйгээд ч бол Улаанбаатартаа очмоор.
Энэ амьдралд бүрэн мэдээ орсон цагаасаа элэг бүтэн амьдарна гэдгийг даанч үзээгүй яваадаа Гульсара гутарна.Өнөө гутарч гуньж,дэнсэлж донсолж байвч маргааш өглөө ажилдаа очихдоо сэтгэл дотор нь засарчихсан инээмсэглэл тодруулан сайхан хар нүд нь очтоод тог тог хийтэл эрүүл чийрэг бардамхан алхалсаар толгой өнлөр загварын ордныхоо хаалгаар ордгийг хамт ажиллагсад нь “манай Гуль ялдамхан,ялагдашгүй,мятрашгүй,маягтай хатагтай шүү”гэцгээнэ.Хүн хүний дотрыг өнгийгөөд харах ч биш дээ.Гулийн өөрөөсөө ч өөрийгөө нуусан сэтгэлийн мухар дахь тэр хөшгийг хэн сөхөх сөн.Гулийг ийн бороотой нартай салхи шуургатай өдрүүдийг өнгөрөөн өөрийнхөөрөө алдар нэрийн оргил руу мацаж,мачийж явах хооронд хүний амьдралын 18 жил нисэх мэт өнгөрсөн байх чиг вэ.

     Хайлган цайлган зантай хайрлам сайхан охин болон өсч өндийж байгаа Хүслэн ээжтэйгээ догдолсоор ярих агшин “ээж ээжээ охин нь маргааш Нью-Йорк руу нисэх болчихлоо.Олон улсын оюутны загварын шоунд өөрийнхөө зохиосон загваруудыг өөрөө өмсөж загварын шоуны том тайзан дээр алхах нь байна шүү.Охиныхоо амжилтын төлөө дээжээ өргөөрэй “гэж утасны цаанаас эрхлэнгүй дуугарах охиноо ихэд санасан Амгалан нүдний шилэн доогуураа урсаж ирсэн нулимсаа сэмхэн шудран арчаад нүдний шилээ тэгшлэн хоолойгоо засаад “миний Хүслэнкэ ээж нь долоон бурхандаа дээжээ өргөнөө одоохон гээд хоолой нь царгиж ирснээ шүлсээ залгиж буйдан дээрээ очиж суулаа.Хүслэн ямар хувцас өмсөх яаж алхах гээд баахан шулганасаар.
Амгалан саяхан ижий,аав хоёроо ойрхон цувуулан алдаад хүнд цохилтонд орж өнөө “хатуу” Амгалангаас юу ч үлдсэнгүй юм л бол өмөлзөж ирээд сувдан хэлхээ таслан унагалах болж.Амгалантай хамт ажилладаг Оюу-толгойн эдийн засгийн хяналтын албаны Алдармаа гэх 40 эргэм насны хүүхэн “Амгалан эгчийн өнөө тас няс зан нь алга болсон  том том нулимс унагалан уйлсан жижигхэн шар эмэгтэй боллоо доо.Зайлуул ойр ойрхон ижий аав хоёроо алдаад ямар олиг байх вэ хөөрхий.Хүн нь чамбай тулдаа энэ зэрэгтэй байгаа мань шиг юм бол нулимстай хутгалдах байтугай л байх байлгүй гэв.
Олон жил америкт сурч ажилласан Амгалан энэ ажлынхаа голыг нугалдаг ясны санхүүч,хүнтэй харилцаж ярилцаж байгаа нь ч үлгэр авмаар гайхам хүн.Амгалангийн ажил үйлс нь тэгш сайхан ч амьдрал нь ганц охиныхоо төлөө ганцаар амьдралын далайг туулж яваа ганцаардал.Амгалан залуудаа ганцаардан гиюүрч байсан.Хар нүдэн Хүслэнгээ ирснээс хойш хорвоог харах нүд нь бүрэн дүүрэн тэргэлтэх болсон.Одоо сэтгэлийн орон зайд охиноос нь өөр хэн ч үгүй.Хагацал зовлон ойр ойрхон нэрвснээс хойш охиноо улам их санах болж хэзээ сургуулиа дүүргэнэ вэ маргааш нь л нисээд ир гэнэ.Хүслэн ч ээжийгээ чухамхүү их санана.Өдөр бүр л дүр дүрсээ харж ярих боловч нэг дороо өөд өөдөөсөө хараад эрхлэлдэж суух шиг жаргал хаана вэ дээ.Эх үрийн ачлал гээчийг Хүслэн охин санах бүрдээ ээжийгээ яаж баярлуулах вэ гэх бодол мөнхөд дагаастай.Заримдаа орчлон дээр ээж охин хоёроос өөр хүн үгүй шиг эрхлэлдэн жаргана.Амгаланг уйланхай уймраадуу болсныг Оюунтунгалаг уулзах бүрдээ мэдрээд “эгч минь арай л болоогүй байлтай вэ дээ.Мөн ч өөр болжээ.Өнөө гял цал гав шув хийсэн эмэгтэйгээс гаднах ганган төрх нь л үлдэж “хатуу” Амгалан чинь мөлийчихжээ мөлийх мөлийх дөө бүүр зөөлөрчээ гэх.Амьдрал гээч хүнээр юу дуртайгаа хийлгэж давахгүй гэсэн даваагаар 13 удаа давуулдаг гэдэг үнэн аж.

        Хүслэн Нью-йоркт очлоо хэмээн  алдарт Манхейтн дүүргийн өндөр өндөр барилгуудын дунд зогсоод ээж энийг хардаа нөгөө нурсан хоёр ихэр цамхагийн суурин дээр баригдсан барилга хэмээн  учиргүй өндөр байшинг харуулж,маргааш загварын шоу эхэлнэ.Европоос алдартай загварын агентлагууд ирсэн гэнэ их л том тоглолт болох юм байхаа.Ээжээ дээжээ сайн өргөөрэй гээд ээж минь ажил их байнаа.Очингуутаа яриарай гэсэн болохоор чинь буудалдаа ч оролгүй тань руугаа залгалаа.Одоо санаа чинь амарсан бол унтаж амар даа ээжээ.Би шоуны бичлэг явуулнаа гэсээр утас нь тасрав.Миний жиргээ болжморхон шулганаж шулганаж л утсаа тавилаа гэж Амгалан өхөөрдөн бодсноо цонх өөдөө харж өө долоон бурхан тэгширчихэж охиноо даатгаж дээжээ өргөе дөө хэмээн шанагатай цайны дээжин дээрээ савтай сүүнээс сэлбэн өргөхөөр тагтныхаа цонхыг нээлээ.Бурханд тэгтлээ сүслээд байдаггүй Амгалан насных юм болов уу юм л бол ижий минь гэж уулгалдаг байснаа сүүлийн үед “бурхан минь” гэх боллоо.Тагтныхаа цонхоор толгойгоо гарган ийш тийш хараад дор зогсоо машинууд дээр  дээжээ өргөчихвөл буян гэхээсээ нүгэл болж бусдын бухимдлыг төрүүлчих вий хэмээн тонгойж гайгүй сайн хараад ойр хавьд машин харагдсангүйд уруулаа өмөлзүүлэнхэн
Өндөр дээд хан хурмаст тэнгэр минь
Өргөн олон түмнийг минь
Өөдсийн чинээ охиныг минь
Өршөөн соёрхож өргөн тэтгэж өгнө үү хэмээн ерөөж гуйгаад дээжээ санааны зоргоороо сайхан өргөлөө.Боллоо боллоо энэнээс илүү яах вэ хэмээн сэтгэл ханаж цонхоо хаалаа.

Маргааш өдөр нь өдрийн цайгаа уух санаатай суутал утсанд нь цахим шуудан ирлээ хэмээн дохио дуугарав.Ухасхийн утсаа шүүрэхдээ нүдний шилээ хэвлэгчийн ар руу унагаад авах гэж бөөн юм болов.Арайхийж нүдний шилээ аваад утасны шуудангаа нээвэл загварын шоуны нээлт  англи,франц хэлээр америкийн нэртэй залуу хоёр од нээж байна.Олон улсын оюутны шилдэг загварын шоу гэсэн боловч нэлээд олон орны загварын мэргэжлийн байгууллагууд оролцсон том арга хэмжээ аж.Сүртэй сайхан нээлт үргэлжлээд загварын үзүүлбэрүүд гарч эхэллээ.Амгалангийн нүдэнд нулимс дүүрээд болдоггүй.Утсандаа орох шахаад суугаа Амгаланг хүмүүс тойрон шавсныг ч анзаарсангүй.Шоуны оргил үе болж Амгалангийн Хүслэн гэдэг нэрийг англи аялагаар сонссоноосоо хойш ямар өнгө будагтай ямар хувцас өмсөөд явааг анзаарах сөхөөгүй охиноо л алхаж гишгэж явааг нь харж өхөөрдөж өмөлзөж суув.Ямар их санана вэ дээ охиноо гэж цээжний гүнээсээ санаашран суувай.Амгалан яг л хөшөө шиг хаашаа ч хөдөлсөнгүй ч нүднээс нь нулимс урссаар.Ээ миний Хүслэнхэн охин минь,Хүслэн минь өөрөө ч мэдэхгүй үглэчихсэн байв.
Шоунд оролцогч Францын загварын алдартай агентлагийн нэртэй загвар зохион бүтээгч хатагтай Гулья Хасанова гэхийг сонсоод ярилцлага өгч буй бүсгүйг хальт харах нь ээ танил ч царай харагдах шиг.Амгалан төдийлэн ач холбогдол өгөөгүй ч гэсэн овог нь орос дуудлагатай юм байна.Гуль,Гульсара ... гэж.

Хүслэн загварын шоунаас оюутан номинациар тэргүүн байр эзэлж багтаж шингэхгүй ихэд баярлан яаж явж буйгаа ч мэдрэхгүй хөвж алдав.
Энэ их баярын цалгиан дундуур алдартай хүмүүс баяр хүргэж амжилт хүсч байтал 30 гаруй насны гэмээр тэлмэгэр хар нүдтэй сайхан бүсгүй ирээд дотночлон толгой дохисноо “сайн уу сайхан охин минь чи чинь монгол хүн байна шүү дээ хэмээн монголоор хэлэхэд Хүслэн арайтай л арагшаа унасангүй.Хүслэн сургуулийнхаа нэрийн өмнөөс оролцсон тул монгол гэх тодотгол хэлээгүй билээ.Асар өргөн том шоун дээр европ даяар алдартай загварын агентлагийн нэр хүндтэй зохион бүтээгч монгол хүн гэхээр Хүслэнд чамин сайхан бахадмаар санагдав.Гульсара Хүслэнг гараа алдлан тэвэрч авахдаа нэг л дотно мэдрэмж төрөөд жигтэй сайхан байв.Танил бүүр дотныхоо хүнтэй уулзсан шиг гайхмаар.
Загварын тайзнаа монгол нэр зарлагдахыг сонсоод сониучирхан догдлоод байв.Оюутан гэхэд хичнээн мэдрэмжтэй мэрийлттэй хувцасаа өмсөж үзүүлж байгааг нь хараад Астанагийн загварын тайзан дээр хөл тавин алхаж байсан хорин насаа харах шиг л болсон сон.Дурсамж сэргэж сэтгэл хөвөлзөөд шоуны зай завсраар монгол охиныг нүд салгалгүй харсаар ирж уулзаж байгаа нь энэ.Энэ газар эх хэлээрээ ярих сонсох хичнээн сайхан.Хүслэн ч бүр нүд нь очтон гялалзаад аятайхан байв.Гульсара нутагтаа очсон шиг Улаанбаатарынхаа гудамжаар зугатаж төөрч явсан эргээд хайж мухардаж бахардаж явсан нь нүдэнд нь жирэлзэн үзэгдэх нь.Даанч уулзалтын завсраар хальт уулзаад өнгөрөхөд энэ монгол охин их ч юм бодогдууллаа хэмээн Гуль бодож зогстол ахлаачийн анхааруулга ирж дараагийн товлогдсон  уулзалтанд орохоор холдон явахдаа Хүслэнд нэрийн хуудсаа өгөөд элгэмсэглэн тэвэрч хацарт нь хацраа наагаад “амжилт хүсье охин минь” гээд эргэн эргэн харсаар танхимаас гарч явлаа.Гуль олон жил уулзаагүй Анаргуль багш,Батмэнд,Батнэмэх ахтайгаа уулзсан шиг сайхан болж цээж нь цэлмээд хөл нь хөнгөрөөд сайхаан сайхан хэмээн бахдалтай алхаллаа.Энэ газар монгол хүнтэйгээ таарах чинь ямар сайхан юм бэ дээ.Сүрхий сэргэлэн хөөрхөн ааштай хөөрхөн хар нүдтэй ёстой л монгол гүнжтэй уулзалдлаа хэмээн дотроо гүн биширсээр байв.Ерөөсөө ирэх жил Монголдоо очьё.Тэр байтугай Баянөлгий явж аав ээжийнхээ бунханг эргэе.Эрээд олдохгүй эрлийнхээ араас ч явъя.Болж өгвөл энэ Хүслэнгийнхэнтэй танилцъя хэмээн бодоод толгой өргөн дуу аялан алхвай. 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 187 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-161.JPG
Хэмжээс: 600x450 32k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2683

Хүрэлтогоот
khureltogoot-29.jpg
Хэмжээс: 600x450 184k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3616

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-029.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3101


Агуулга
Мягмар, 2019.03.26
· Б.Энэбиш : Би бичмээр байна ...
· Б.Энэбиш : Нэг л мэдэхэд
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn