Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
Оруулсан admin on 2018-11-27 16:03:03 (154 уншсан)

Цогтоо ажлаасаа ирэн хоол хийж идэх санаатай махаа гарган гэсгээн сууж байтал утас нь дуугарлаа. Найз Жаргал нь утасдан юу хийж байна, манайд Монголоос хоёр хүүхэн ирсэн хүрээд ир хэмээн дуудлаа. Цогтоо ч маргааш нь амрах байсан тул зүгээр байхаар очиж нутгийн сонин сонсонгоо танилцъя хэмээн гангалж аваад гарлаа. Жагаагийнд очвол түүнээс гадна хамтдаа виз гараад хүрээд ирлээ хэмээн хоёр хүүхэн сууж байна.
Цогтоо ч гар барин мэндлээд хол ойрын сонин дуулангаа авчирсан Хар Чингис архи, ааруулыг таашаан хүртэж тэрүүхэндээ даруухан загнан сууна. Түүний нүдэнд Тунгалаг хэмээх зэгзгэр хүүхэн тусаад болохгүй байв. Гэвч Цогтоо яаж хөдлөхөө мэдэж байгаа болохоор намбатайхан их зан гарган тэгэс ингэс хийн харьцаж байлаа. Тэр дөрөв ойр зуурын зүйл хаман ярьсаар. Гэтэл Тунгалаг
Бид хоёрт ажил хэрэгтэй байна тус болооч хэмээн учиртайхан инээмсэглэн гуйлаа.

Хажуунаас нь түүний найз Болормаа
Харин тиймээ найзаа хүний газар удсан та нарт шинэкоов бид хоёрыгоо зүглүүлээд өгөхөд юу байхав тиймээ хэмээн хөгжингүй хэлэв. Жагаа жаахан халамцан
Цогтоо хөгшөөн, чи гэртээ ганцаараа байдгаараа энэ хоёрыг минь хөл гараа олтол нь байлгаж ажил төрөлд зуучилж тус болж үз. Би ч айлын хажуу өрөөнд өөрөө арайхийн багтан суудаг хүн тэгээд ч өөрөө бараг шинээрээ байгаа хэмээн хэлээд мөрийг нь алгадан инээд алдав. Цогтоод татгалзаад байх шаардлага байсангүй тул зөвшөөрөн маргааш нь хоёр хүүхнээ суулгаж аваад гэрлүүгээ явлаа.
Хэл сайн мэдэхгүй бол ажил олоход хэцүү хар ажил яаж ийж байгаад олно доо хэмээн хэлээд өөрөө ажилд орох гэж байгаа юм шиг хэдэн тийшээ утасдсаны эцэст арайхийн арваад хоногийн дараа Болормааг цэцэрлэгт ажилд оруулахаар боллоо. Цогт, Тунгалаг хоёр Болормаагаа хүргэж өгчихөөд буцах замдаа хоолонд орон хэдэн лааз шар айраг авлаа. Тэр орой хоёулаа улам илүү дотно танилцав. Тунгалаг өөрөөс нь дөрөв эгч урд нь хүнтэй сууж байгаад салсан, нэг хүүтэй гэнэ.
Тунгалаг бол тас хар урт үстэй, шингэн цагаан царайн дээрээ тэгш цагаан шүдтэй, мах мярай нь таарсан нүдээрээ инээсэн, зүүн нүднийх нь доохон талын нулимс тоссон жижиг хэдий ч тод хар мэнгэ нь зохисон гэдэг янзтай, хөөрхөн хүүхэн билээ. Тэрээр их сэргэлэн байрын бөгөөд ямар ч юмыг дор нь хүлээн авч найзаа хэмээн аргыг нь олоод хүнийг хөдөлгөж чаддаг нэгэн. Цогт анх түүний хасын цагаан царайн дээр тодрон харагдах хар мэнгэ нь үстэй нь хослон түүнийг улам чимэж буйг анзаарч билээ.
Харин Цогт бол хэн ч харсан нүд дүүрэн сайхан биетэй. Түүний тэгш мөр, өргөн цээж, өтгөн хөмсөгөн доор нуугдах хурц нүд. Нүүрний хэв тэгш, дөрвөлжин жижгэвтэр эрүү нь эрэмгий байдлийг илтгэнэ.Тэрээр өөртөө их л итгэлтэй өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч чаддаг нэгэн.
Цогт, Тунгалаг хоёр ийнхүү дотно ярилцсаар унтахаар өөр, өөрийн өрөөлүү явлаа. Цогт өрөөндөө ороод нойр нь нэг л хүрч өгсөнгүй, том цонхоор тусах сарны гэрэлд тааз ширтэн хэвтэхдээ нөгөө өрөөнд нь өөрт нь таалагдаж буй эмэгтэй ганцаараа унтаж байгаа гэж бодох тусам л бушуухан яваад очмоор санагдав. Гэвч тэрээр тэгсэнгүй яагаад ч юм түүнийг хүндлэх сэтгэл төрөн халдаж боломгүй мэт санагдана. Нөгөө өрөөнд Тунгалаг ч гэсэн чимээгүйхэн хөлийн чимээ чагнан амьсгаагаа түгжин хүлээнэ. Тэрээр “Хэдий хажууд нь очоод унтах хэмжээний нүүрэмгий ч арай ч тэгж болохгүй ээ, эрх биш эр хүн юм чинь тэгж байгаад ороод ирэх биз хэмээн бодсоноо үргэлжлүүлэн, за хөөрхий гэж ингээд нэг л мэдэхэд энэ алсын Америкт ирчихээд ажил хайн огтын танихгүй хүнтэй хамт амьдран түүнийг хүсэмжлэн хэвтэх гэж. Сүүлийн хоёр сарын дотор юу, юу ч болчив доо. Юм бүхэн хоромхон зуур л болоод өнгөрлөө. Болормааг л гаргах гэж дагаж ирсэн. Өвөр түрийдээ орж өссөн ганц багын минь найз одоо жаргавал жаргах болсон доо уг нь ... гэхдээ ч одоогоор юу мэдэгдэхэв тэгж байгаад нэг учир начир нь олдох байгаа, за тэр яахав энэ залуу нээрээ унтчихжээ ” хэмээн элдэвийг бодсоор байгаад нэг мэдэхэд өөрөө ч унтаад өглөө.

 Цогт өглөө босоход нь сайхан хоол үнэртэж байлаа. Тэрээр усанд орчихоод гараад иртэл Тунгалаг өглөөний цай бэлдээд ширээ засчихсан байв. Цогтод энэ нь нэг л сайхан дулаан, дотно мэдрэмж төрүүлэв.
Сайхан амарсан уу? Ойрдоо ингэж хүнээр цайгаа бэлдүүлээгүй сайхан харагдаж байна шүү хэмээн инээмсэглэн хэлээд хоёул хамт суун хооллонгоо Цогт амарч байгаа дээрээ жаахан гадуур явж юм үзэх үү хэмээн хэлэхэд Тунгалаг уриалагхан зөвшөөрөөд одоохон бэлдээд орхие гээд өрөө рүүгээ гүйх нь холгүй явлаа.
Тэр хоёр хотын төв орон шинэ ирсэн хүний үзэж болох бүх л зүйлийг үзэн яг л амраг хосууд шиг хөгжилдөн явна. Хоёулаа машинаа тавьчихаад гудамжаар хөндлөн гулд алхан явтал Тунгалаг хальт гишгэн хөлөө эвгүй даран унах агшинд Цогт түүнийг түшин авлаа.
Яасан зүгээр үү, хөл чинь яаж байна ... явж чадах нь уу?
Зүгээрээ баярлалаа. Би ч мөн болдог үедээ өсгийт өмсөж гарч ирлээ хэмээн ялдамхан инээмсэглэн хэлэв. Тэр хоёр жуулчдын гудамжинд ирэн жаахан амрахаар суунгаа мөхөөлдөс идэцгээж байтал явуулын зураач ирэн
Та хоёр ямар сайхан зохисон хосууд вэ, зургаа зуруулбал би тал үнээр нь зурж өгье хэмээв. Цогт
Үгүй ээ баярлалаа бид хоёр зуруулахгүй гэтэл Тунгалаг гадарлан
Зуруулах уу гэж байна уу тэгье л дээ тэгэх үү, би амьдралдаа өөрийгөө зуруулж үзээгүй, их сайхан санагдаад байна хэмээн эрхлэнгүй хэлэв. Намхан модон сандал дээр намбатайхан суун нүүрнээсээ оч гэрэлтүүлэн инээмсэглэн тэвчээртэй нь аргагүй зуруулан сууж байгаа Тунгалагийг Цогт хараад л баймаар байв. Тэрээр харах зуураа өөдөөс нь харан инээмсэглэл бэлэглээд “Би ер нь ингэж эмэгтэй хүнд анхны харцаар дурлаж байгаагүй дээ ... энэ эгчмэд бүсгүйн юу нь миний сэтгэлийг ингэтлээ татаад байгаа юм бол, харах тусам л улам эгдүүтэй нэг л хүрч халдаж боломгүй санагдаад, энэ хэдхэн хоногт би яаж тэгтлээ хүсэн тэмүүлж байгаа хэрнээ биеэ барьж чадаад байгаагаа үнэхээр бодоод олохгүй юм. Түүний энэ жижигхэн хар мэнгэ л татаад байна уу ... үнэхээрийн хайр хүрэм юмаа ” нэг мэдсэн тэрээр Тунгалагийг өөрийн мэдэлгүй ширтэн бодлогоширон зогсож байв. Зураач өвгөн инээмсэглэн гайхалтай сайхан хүүхэн юмаа, их сайхан буулаа хэмээн зургийг үзүүлвэл яг адилхан зурсан харагдана. Хоёул талархсанаа илэрхийлээд гарын мөнгө нэмж өгөөд явлаа. Тунгалаг байн, байн зургаа харан
Энэ ямар гоё юм бэ, би ийм хөөрхөн гэж үү... чамд тэгж санагдаж байна уу миний дүү хэмээн өөрөө яг л жаахан хүүхэд шиг хөөрөн асуув. Цогт хариуд нь
Дүү гэнэ шүү, 12 дотор үе байдаг юм за ... гээд инээснээ их адилхан хөөрхөн зурсан байнаа хэмээв.
Нээрээ хөөрхөн байна уу? За тоглосон юм. Дахиж дүү гэхгүй ээ гээд тэгш цагаан шүдээ ил гарган инээснээ өлсөж байна хоёулаа хоолонд орох уу?, Ийм сайхан юм үзүүлж байгаа хүнээ нэг дайлахгүй бол болохгүй байхаа хэмээн хэлэв. Өдөржингөө өндөр өсгийт дээр яваад, дээрээс нь өдрийн хальт гишгэсэн хөл нь өвдөөд ядарсандаа тэрээр машин руугаа арайхийн явж байв. Цогтоо түүний хазганан явахыг хараад
Яасан зүгээр үү, машин хүртэл явж чадах нь уу? Ядаж байхад арай л хол паркалчихжээ. Алив би үүрээд явъя... хэмээн хэлээд хариу хүлээлгүй урд нь очин хагас суулаа. Тунгалаг санаа нь зовон үгүй ээ яах юм бэ ... би зүгээр хэмээн хичнээн хэлсэн ч нэгэнт л тэгнэ гэсэн бол тэрүүгээрээ зүтгэдэг Цогт үгийн зөрүүгүй түүнийг тэвхийтэл үүрэн алхлаа. Тунгалаг санаа нь зовсон хэдий ч энэ нь түүнд маш тааламжтай байлаа. Түүний өргөн мөрийг тэврэн хөлс нь гарсанаас хувцасанд нь шингэсэн эхүүн ч юм шиг үнэр, түрхсэн үнэртэй устай нь холилдон нэг л содон үнэр ханхлуулна. Тунгалаг өөрийн мэдэлгүй шилэн хүзүүн дээр нь нүүрээ аваачин үнэртэж орхив. Цогт гэнэт халуун амьсгал хүзүүнд нь хүрэхэд цочисхийснээ инээмсэглэн
Яаж байна, хөлс үнэртэж байна уу? хэмээн асуувал Тунгалаг хацар нь үл ялиг улайсхийснээ
Чиний энэ түрхсэн ус их гоё үнэртэй юмаа ... тэгтэл ч машины бараа харагдан ядарсан хоёр хүн шууд гэрээ зүглэн хөдөллөө.
Тунгалаг усанд орж байхдаа яагаад ч юм амандаа дуу аялмаар болов. Түүнд үүрүүлээд алхсан тэр газар нь хэдий богинохон ч гэлээ сэтгэлийг нь хөнджээ. Ер нь хүн болсоор хүний нуруун дээр гарч үзээгүй юм байна шүү. Нэг л сайхан юм гээч ... түүний өргөн цээжийг нь тэврээд сайхан үнэрийг нь үнэртээд л яваад баймаар ... урд нь кинон дээрээс хараад юун сүртэй ямбатай юм билээ гэж бодож байсан чинь өнөөдөр өөрөө үзээд ирэхээр үнэхээр л нялхамсаад өөр байдаг юм байна. Энэ эрчүүл яахаараа ингэж эрхэлсэн энхрий, гэнэн, ялдам, өөрөөс нь хүчин мөхөс хүүхнүүдэд дуртай байдаг байнаа. Ер нь л хараад байхад тийм шинж ажиглагдаад байх юм. За бид нар ч гэсэн өөртөө итгэлтэй, түшиг болохуйц нуруутай, халамжтай харчуулд ихэнхи нь дуртай байдаг шиг л байх даа хэмээн өөрөө өөртэйгээ ярин инээд алдав.
Тунгалаг уснаас гарахдаа сайхан цэвэрлээд араас нь Цогт орохоор хүлээж буйг мэдэж байгаа болохоор энд тэнд нэг ширхэг үс ч болов үлдсэн байх вий хэмээн нямбайлан шалгаад гарлаа.
Цогтийн банны өрөөнөөс хангинатал дуулж байгаа сонсогдов. Тунгалаг дуулахыг нь сонсоод инээд алдсанаа нимгэн сул даавуун даашинз углан жаахан хөнгөхөн идэх юм бэлдэхээр гал тогооны өрөөнд орлоо.
Цогт мөн л Тунгалагийг бодсоор: Хнн эгчийн дүү байхдаа яахав дээ. Нэг л их эгч болох гэсэн хүн. За яахав Цогтоо хүү нь дүү байна уу үгүй юу хараарай сайхан төрсөн эгчмэд бүсгүй минь ... хэмээн бодон амандаа
Санааны газраас санагдаад байх юм даа
Сайхан Монгол бүсгүйд би хайртай...хэмээх дууны бадгийг өөрөө зохион үргэлжлүүлэн дуулав. Тэрээр алчуураар ороон гараад иртэл Тунгалаг
Сайхан дуулах юмаа, усанд орохдоо дандаа дуулдаг уу? Манай аав ч гэсэн байнга л усанд орохдоо дуулдаг юм. Гэнэт аав минь санагдаад өөрийн эрхгүй инээд хүрлээ. Цогт даган инээснээ
Үгүй яахав дээ ганцаараа хүн чинь ингэж л хань хийх юм байна ш дээ. За найз нь одоохон хэмээн хэлээд өрөөндөө орохдоо хаалгаа албаар хагас хаагаад орлоо. Тунгалаг том өрөөний буйдан дээр өдрийн хөл нь жаахан өвдөхөд хөлөө ачин суухдаа тэр зүг өөд харвал хагас хаалттай хаалганы цаана нааш, цааш холхих Цогт тодхоноо харагдав. Үнэхээрийн сайхан тэгш биетэй залуу юмаа ... харин нөгөөх нь хэр бол гэснээ дахиад л өөрийгөө шоолон тэсэхгүй инээд алдчихав. Цогт үсээ арагш илэн богино өмд майктай гарч ирэнгээ (энэ нь зүгээр ч нэг гартаа тааралдсанаа өмссөн хэрэг биш байлаа)
За яагаад л инээд алдаад байна даа, бас аавыг чинь санагдуулчихсан уу хэмээн өөрөө ч гэсэн инээнгээ хүйтэн шар айраг залгилан сайхан байна шүү, за ядарсан уу гайгүй юу, одоо тэгээд ажилд орчихоор ингээд явах цаг зав багатай болчихдог юм. Хөл чинь яаж байна зүгээр үү? хэмээн асуув. Тунгалаг гэнэт аальгүйтсэн мэт болон жаахан зовсхийснээ
Гайгүй ээ, жаахан л өвчтэй байна хэмээн хэлэв. Цогт түүнд шар айраг задлан хийж өгөөд алив үзээдхэе дээ хэмээн барьж үзсэнээ
Жаахан хавдар орчихсон байна ш дээ. Өнөөдөр халуун дээрээ мэдэгдэхгүй байхгүй юу, маргааш аягүй л бол гишгэж чадахгүй юм болно. За байз эмийн сан ороод ирдэг юмуу
Үгүй яах юм бэ зүгээр, харин жаахан хар цайгаар шавшдаг юм билүү нээрээ, цайны ханд байгаа юу?
Байхгүй дээ, липтон л байна болох болов уу?
Өө тэгвэл тэрийг чинь гаднах цаасыг нь авч байгаад тавьчихъя, болох биз гэж хэлээд босох гэтэл Цогтоо
Чи хөдлөлгүй хэвтэж бай, би хийгээд ирье гээд босон явлаа. Тунгалаг баярлалаа... уучлаарай гэсээр үлдэв.

Цогтод яагаад ч юм түүнд юм хийж өгч байгаа нь их л сайхан санагдаж дор нь ханд буцалган хөргөөд хэлсэнийх нь дагуу хөлийг нь шавшиж өгөв. Түүний хөл нь бүр ч хөөрхөн, жижигхэн цэвэрхэн хөөрхөн хөл байлаа.
Чиний хөл чинь хүртэл хөөрхөн юмаа. Надад ямар ч сайхан хүүхэн байсан хөл нь онцгүй бол нэг л сонин байдаг
Би ч өнөөдөр чамд сайн эрхэлж байнаа ...
Тэр хоёр ядарсан байсан тул хэн, хэн нь удаан суухыг хүссэнгүй унтахаар болон Цогт ширээн дээрхээ хурааж эхлэв. Тунгалаг түүнийг нүд салгалгүй хөдөлгөөн бүрийг нь ажин сууна.
За болчихлоо унтах уу хэмээн Цогт түүнийг тэврэн авлаа. Тунгалаг ч байдлыг ойлгон тэврэхээр тонгойход нь хүзүүгээр нь тэврэн авахад тэр хоёрын нүүр бие биеийн өөдөөс тулан халуун амьсгал хормын төдийд харилцан солигдоход хэсэг ингэж ширтэлцэж байснаа Цогто унжсан үсийг нь арагшлуулан зулай дээр нь нүүрээ наан үнэрлэв. Тунгалаг ч цээжинд нь нүүрээ наан олон юм ярилгүй Цогтод тэврүүлэн өрөөнд нь орлоо.
Цонхоор тусах чийдэнгийн ёлтгор гэрэл зөвхөн тэр хоёрын хайрын түүхийг бичихээр яаран буй дуран авай шиг гэрэлтэнэ. Цогт Тунгалагийг өргөн орон дээр зөөлөн хэвтүүлэн бүүдгэр тусах гэрэлд тодрон буй түүний үзэсгэлэнт цагаан царайг удаанаар ширтлээ. Дөрвөн хос нүд юу ч хэлэлгүйгээр хоёр биендээ шунан дурлаж уусан шингэсээр. Цогт сул асгарах гил хар үсийг нь илбэнгээ түүнийхээ хацрыг гарынхаа араар зөөлөн иллээ. Энэ сацуу Тунгалагын хамаг бие нь нялхамсан гүйдэл гүйх мэт болж эхлэв. Цогт яаралгүй бүх л эд эсийг нь хүрэн алдан тэмтчинэ. Тунгалаг анх л удаа хүнтэй ойртож буй мэт бүх л үйлдэлд нь сэрэл нь хөдлөн хүрсэн газар бүрт нь цочин давхийнэ. Ийнхүү тэр хоёр аажим, аажмаар биедээ тэмүүлсээр нэг л мэдэхэд хүслийн жолоо нь хэдийн алдуурч орчлонгоос тасарлаа.
Хоёул нэвт хөлрөн хэн, хэн нь салж төвдөлгүй удаан хэвтлээ. Тунгалаг инээмсэглэн
Чи намайг дарж аллаа ш дээ гэхэд Цогт чичирсэн биеэ арайхийн барин чи минь гайхалтай хэмээн хэлээд нүдэн дээр нь үнсээд хажууд нь зэрэгцэн хэвтэв.
Ямар сайхан байнаа. Чамд баярлалаа Цогтоо. Тунгалаг Цогтоогын гарыг дэрлэн цээжээр нь тэврэн хэвтэхдээ ийнхүү хэллээ. Би чамаас нэг юм асууж болох уу?
Чи минь өөрөө гайхалтай увидастай хүүхэн юмаа ... тэгээ асуу л даа хэмээн хэлээд дахиад л нүдэн дээр нь үнсэв. Тунгалаг тааламжтайяа инээмсэглэснээ
Чи яагаад дандаа нүдэн дээр үнсдэг юм бэ. Хайртай хүнийхээ л нүдэн дээр үнсдэг биз дээ
Би чамд хайртай болчихвол яах уу?
Юу гэж дээ би чинь чамаас дөрөв эгч шүү дээ
Дурлалд нас ямар хамаатай юм бэ
Тэгэхдээ л би чамайг хайрлаж чадахгүй бол яана. Үнэндээ эмэгтэй хүний сэтгэл хэтэрхий их гомдол тээхээрээ буцаж эдгэртэлээ их л удаан юм шиг байна.
Чи минь тэгтлээ их зовсон гэж үү. Хүний амьдралд жаргал зовлон ээлжилж байдаг гэсэн биз дээ. Тэгвэл одоо жаргал нь ч ирж байгаа юм бил үү.
Чи нээрээ надад дурлачихсан юмуу?
Худлаа дурлана гэж яадаг юм. Би анх чамайг Жагаагийнд хараад л анхны харцаар дурласан. Урд нь би хэзээ ч ингэж үзээгүй болохоор чамд дэндүү татагдаад байх шиг байна
Би чамд юу ч амлаж чадахгүй. Үнэхээр сэтгэлийг минь хөндөж чадвал би юундаа дургүйцэх вэ. Чи ийм сайхан залуу нэг л өдөр сонирхол чинь буурвал яана. Хэт их шунан дурлаж тэмүүлсэн хайр бөхөхдөө хурдан ч байж магад шүү дээ
Хэхэ ... чи минь яасан ч өхөөрдөм юм бэ. Чи надад ерөөсөө эгч санагддаггүй, бас харагддаггүй, өчигдөр би чамруугаа очихыг ямар их хүсч байв аа. Даанч чамайгаа үргээчих вий, миний талаар буруу ойлголт авчих вий гэж бодоод хүчээр биеэ барьсан ... ийнхүү тэр хоёр сэтгэлийнхээ үгийг ярилцан хэвтэнэ.

Цогтоод юм бүхэн сайхан байлаа. Тэрээр анх удаагаа ажлаа хурдан дуусахыг хүлээн байн, байн цагаа харна. Утсаар ч болов ярьчихгүй гэснээ. Нээрээ би ямар тэнэг юм бэ, яаж ярина гэв. Түүнд Тунгалагаас өөр бодогдох зүйл байсангүй. Ингэж гэнэт хүчтэй дурлана гэж байдагаа. Тэрээр гэнэт нэгийг сэдэн учиртайхан инээлээ.
Тунгалаг чихнийхээ бөглөөг онгойлгоход хэрэгтэй хэмээн кино үзэж өнжив. Уг нь ч унаган Орос хэлтэй бас ч гэж Англи хэлээр ч гэсэн гайгүй, өөрөө л ажилд оръё хэмээн нэг их хүчлэхгүй байгаа болохоос биш. Болдогсон бол Болороотойгоо нэг дор ажиллах юмсан. Уг нь эргээд мэдэгдэнэ гээд утасны дугаар аваад үлдсэн дээ. Нээрээ Цогтоог ирэхээр гарч нэг утас авъя. Тэгэхгүй бол ажилтай үед нь залгаад Цогтоо утсаа сонсохгүй бол балрах нь байна. Цогтоо гэснээс би юу л хийж байна даа. Энэ хүү надад үнэхээрийн дурласан юм болов уу, эсвэл ганцаараа байгаа эрэгтэй хүн нэг хүүхэн гараад ирэхээр шохоорхож байна уу? Манай дүүтэй чацуу гэж бодохоор нэг л сонин ... тэгсэн хэрнээ тавьж байгаа анхаарал халамж, мэдрэмж нь бол ямарч хүнийг татахаар байдаг. Би өөрөө л мэдэж явахгүй бол хүний хүүхдийн сэтгэлээр тоглоод өөртөө ч дахин нэг нэрмээс нэмэх вий дээ. Ай даа энэ хүний сэтгэл гээч юм нь даанч жолоогүй эд дээ хэмээн санаа алдлаа. Тэрээр цагаа хартал оройн хоолны цаг аль хэдийн болсон байв. Хоолоо хийх санаатай, ямар хоол хийхээ шийдэж ядан бэлдэж байтал Цогтоо түлхүүрдсээр ороод ирлээ. Тэрээр шууд хүрч ирэн тэвэрч авч үнсээд
Өнөөдөр цаг ямар удаан өнгөрөвөө. Миний хайр уйдаагүй биз дээ. Хөл нь яаж байна? Би бүр зөндөө саналаа, чи намайг санасан уу гээд инээснээ за хоолоо орхичихоо хоёулаа гадагшаа гаръя, хурдан хувцаслаарай хэмээн яаруулав. Тунгалаг учрыг үл ойлгон пүүз, жинсэн өмдтэй углан, цагаан майкан дээр задгай энгэртэй бэлтгэлийн цамц өмсөөд, үсээ ардаа шуун явахад бэлэн болон гарч ирлээ. Цогт түүнийг өргөн эргүүлсэнээ чи минь бүр жаахан охин шиг болчихжээ алив хэмээн эрхлүүлэн дуугарлаа. Тэр хоёр инээлдэн шуугилдсаар гэрээс хөтлөлцөн гараад машинд суусан хойноо л хаачих гэж байгааг нь сая асуув. Цогтоо инээснээ очоод хараарай цаг нь амжих нь уу харин хэмээн хэлээд хотын төврүү яаран давхилаа. Тэднийх ч нэг их хол биш тул дороо л хүрээд ирэв. Цогт Тунгалагийг хөтлөн гүйхээрээ явангаа өнөөдөр хоёулаа Титаникданаа. Тунгалаг бүр ч их гайхлаа. Тэр хоёр явсаар нуурын эрэг дээрх том цагаан усан онгоцон дээр хүрч ирэв. Цогтоо ашгүй амжлаа хэмээн тасалбараа аваад хоёул дотогш орлоо. Тэнд тэр хоёроос гадна жуулчид голдуу нилээн хүмүүс байгаа харагдана. Хоёулаа хамгийн урд нь очин зогсоод сая нэг амьсгаагаа даран инээлдэцгээн за эхлэх үү хэмээн хошигнов. Тунгалаг
Ямар сайхан юм бэ. Би урд нь хэзээ ч ингэж усан онгоцонд сууж үзээгүй. Баярлалаа хэмээн хүүхэд шиг хөөрөн Цогтоогоо үнслээ. Тунгалаг Цогтоогын урд нь зогсон арагшаа гэдийн хүзүүгээр нь хоёр гараа ороон, Цогтоо араас нь тэврэн мөрөн дээр нь толгойгоо тавин хоёул зүсэгдэн ярагдах их усыг ширтэн хацраа нийлүүлэн явна. Аль, аль нь дэндүү жаргалтай харагдана. Тунгалаг эхлээд дотор нь жаахан эвгүй байснаа дороо дасаад ирэв. Тойрог ч дуусч хоёул хөтлөлцөн онгоцноос буулаа. Тунгалаг үнэхээр баярласан нь илт, Цогтоо ч гэсэн түүнийхээ баярлан инээж буйг хараад сэтгэл нь нэн хангалуун байлаа. Тунгалаг ийш тийш харан юм ярьсаар Цогтоог хариу өгөхгүй болохоор нь гайхан хартал хажууд нь байсангүй.
За тогломоор байна уу гээд гэнэт эргэн хартал ард нь ч байсангүй. Тэрээр жаахан гайхасхийн нүдээ билчээн ойр орчим харлаа бас л байдаггүй. Гадаа аль хэдийн бүрэнхий болсон тул тэрээр гайхан надад юм хэлсэнийг нь энэ чимээнд би сонсоогүй юм байх даа. Хэдийдээ алга болчихдог байнаа. Сонин хүү шүү. Эндээ хүлээж бай гэснийг нь би мэдэхгүй ангайж юм үзэж байж сонсоогүй юм болов уу... гэтэл халаасанд нь нэг юм чичрэх шиг боллоо. Гайхан юу билээ гээд гараа оруултал цоо шинэ цагаан өнгийн гар утас байв. Яадаг билээ энэ чинь, яахаараа миний халаасанд утас байж байдаг билээ хэмээн сандран дэлгэцийг нь сөхтөл Цогтоогын дугаар гараад ирэв.
Байна уу ... байна уу чи хаана байнаа, яагаад байгаа юм бэ... гэтэл
БИ ЧАМД ХАЙРТАЙ ... хэмээсээр Цогт хажуугын бутны араас гараад ирэх нь тэр. Тунгалаг юу ч хэлэлгүй уйлчихав. Цогт ч сандран
Яасан бэ, уучлаарай би чамайг гэнэт баярлуулах гээд л, зөндөө залгасан, чи сонсохгүй байсан ... айлгачихсан уу ... уучлаарай миний хайраа
Чи... чи ... би амьдралдаа хайртай гэдэг үгийг ингэж хүлээж авч байсангүй хэмээн доголон нулимстай нүдээр инээмсэглэн өөдөөс нь ширтэн хэлээд Цогтоогийнхоо хоёр хацарыг жижигхэн гараараа барин үнсэж гарлаа.
Цогт, Тунгалаг хоёрт цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөөр. Тунгалаг ч ажил хайсан хэвээрээ л. Гэтэл 3 долоо хоногийн дараа Болормаагийн ажилд орсон газраас утасдан ирж шалгуул хэмээв. Тунгалаг бөөн баяр болон Цогтод утасдан хэлэхэд Цогт дурамжхан утсаа тавьлаа.
Маргааш нь өглөө эрт хоёул гэрээс гаран ажлынх нь зүг явж байхдаа Цогт нэг л дуу муутай байв.
Би хамт орж ярьж өгье. Болж өгвөл долоо хоногтоо хоёр өдөр амрах ажил байвал зүгээр байна. Би чамайг ирж аваад хүргэж өгөөд байх юм чинь
Хүний газар ажил хийхгүй бол болохгүй ш дээ хайраа. Чи минь арай наддаа итгэдэггүй юм биш биз дээ. Би чинь бас хүүхэдтэй хүн боломж гарвал муу хүүгээ наашаа авчирах санаатай байгааг чи минь мэдэж байгаа биз дээ хэмээн нөгөө л хөөрхөн нүдээрээ өөдөөс нь харан инээмсэглээд сул гарыг нь тас атган мөрийг нь дэрлэн явав.
Болормаа тэр хоёрыг харан бөөн баяр болон угтлаа. Тунгалаг яагаад ч юм тайван байв. Тэрээр Орос хэлтэй байсан нь их хэрэг болов. Учир нь ажил олгодог газар нь Орос эзэнтэй. Ярилцлагад нэг халзан толгойтой 40 гаран насны гүзээгээ унжуулсан эрэгтэй, мөн хамаг байдгаараа будан нүүр нь хаанаа байгаа нь мэдэгдэхээ байсан шавар баримал шиг нэг Орос авгай хоёр байлаа. Тунгалагаас ойр зуурын юм асуун хоорондоо яриад оффистоо ажиллуулахаар болов. Энэ нь ч тун боломжын ажил, ирж байгаа хүмүүсийг бүртгэн авч хувиарлан, мөн зар сайн тарааж захиалагчидийг өөртөө татан хамруулах гээд ер нь дажгүй цэвэрхэн ажил байв. Ажиллах өдрийг нь асуувал долоо хоногийн 5 өдөр өглөө 8 цагаас оройны 22 цаг хүртэл ажиллана. Ингээд бүгд тохиролцон гарын үсгээ зуралцаад шууд маргаашнаас нь эхэлж ажиллахаар болов. Эднийх хүүхдийн цэцэрлэгт асрагч, гэрийн үйлчлэгч, настай хүнийг асрах зэрэг ажилд хүмүүсийг зуучлан ажиллуулдаг агентлаг. Ажилд орж байгаа болон, ажил захиалж байгаа хоёр тал хоёулаа мөнгө төлдөг болохоор орлого ч боломжийн байдаг байлаа. Тунгалагын өмнө нэг Польш хүүхэн байж байгаад хүнтэй гэрлэхээр болоод ийнхүү ажлаасаа гарсан аж. Тэр үед нь Тунгалаг, Болормаа хоёр ажил хайн очиж таараад Болормааг нь цэцэрлэгт хүүхдийн асрагчаар авсан байна. Горган хэмээх ерөнхий захирал нь ирээгүй байсан болохоор тухайн үедээ Тунгалагийг шийдэж чадалгүй бүртгэн авч хоцорчээ. Горганд Тунгалагын биеэ авч яваа байдал нь таалагдаж олзуурхууштай байлаа. Цогт Тунгалагт хандан
Боломж л олдвол ярьж байгаарай, бас янз бүрийн юм болбол хэдэн ч цагт байсан хамаагүй залгана шүү хэмээн салж ядан зогсоно. Болормаа тэр хоёрыг гайхан харж байснаа
Та хоёр чинь хэзээдээ ийм сүрхий болоод амжуулчихваа, намайгаа хөдөө цөлж хаячихаад араар амжуулчихсан байх шив хэмээн тоглоом болгон хэлэв. Болормаа ч гэсэн тийм ч муухай хүүхэн биш. Мах шөл нь таарсан энгийн байгаагаараа сайхан нүдэнд дулаахан шардуу хүүхэн. Тунгалаг инээмсэглэн
Харин нэг л мэдсэн ийм болчихлоо гээд түүндээ шигдэн зогсов. Тунгалаг, Болормаа хоёр цэцэрлэгт байрлах ажилчидын нэг өрөөнд нь хамтдаа амьдрах болов. Уулзаагүй удсан хоёр найз шөнөжингөө буу халлаа. Мэдээж ярианы ерэн хувь нь Цогт байв. Болормаа тиймүү ... сайхан юмаа ... ямар атаархмаар юм хэмээн уулга алдахаас үл хэтэрнэ. Хоёулаа дундаа нэг шил вино тавин хоёр биенийхээ амжилтын төлөө хундага тулгацгаав. Тунгалагын утсанд зогсоо зайгүй мессэж ирсээр. Ингэж ирэх тоолонд Тунгалаг баяртай нь аргагүй нүүрэндээ мишээл тодруулан: Уучлаарай хө, найз одоохон, энэ нээрээ ингэж байна хэмээн Цогтоогын дурлалын үгтэй мессэжүүдийг түүнд уншуулан өөрөө ч гэсэн инээд алдан сууна. Энэ бүхэнд Болормаа яагаад ч юм цагаахнаар атаархах сэтгэл төрж, Цогтоо ч сайхан залуу даа, чи нээрээ азтай юмаа хэмээн дуниартсан нүдэээр Тунгалагийг харж хэлэв. Тунгалат түүнийг анзаарах ч сөхөө байсангүй.
Харин тиймээ, найз нь эр хүний хайр халамжийг одоо л мэдэрч эхэлж байна. Намайг гээд хүндлэн хамаг сэтгэл зүрх, цаг заваа зарцуулж, анхаарлаа хандуулаад байгаа нь үнэхээр уярахгүй байхын аргагүй юмаа ... ийнхүү Тунгалаг Цогтоогийн тухай бүр ор хөнжлийнх нь тухай хүртэл яриа дэлгэн сууна. Болормаад эхэндээ сонин байсан энэ яриа сүүлдээ утгагүй мэт санагдан дотор нь хэрэв би байсан бол хэмээн бодогдоод хэцүү байсан тул хоёулаа унтая даа хэмээн хэлээд ороо заслаа.

 

Маргаашнаас нь эхлээд тус, тусын ажилдаа шогшсоор өдөр хоног ч дороо өнгөрсөөр. Тунгалаг орой орж ирэхдээ л утсаар ярьчихсан байна, эсвэл гар нүүрээ угаав уу үгүй юу утас нь чичрэн Баясгалангийн “Санах тусам” эгшиглэнэ. Тэр хоёрт тухтайхан яриад суух цаг ч ховор гардаг болов. Болормаа гэнэт ихээр ганцаардаж байгаагаа мэдэрлээ. Хэн нэгнийг чимээгүйхэн үгүйлээд ч байх шиг, эсвэл өөрийнх нь байх ёстой байсан хүн нь нэгэнт хүнийх болчихсон болохоор чимээгүйхэн хадгалж явсан зүрх нь зүүгээр хатгах ч шиг. Болормаа өдийг болтол хүнтэй суугаагүй бөгөөд анх Цогтоог хараад бас л тэрүүхэндээ мэгдэн сандарчээ. Тэрээр Тунгалаг, Цогт хоёрыг арай ч ийм болтолоо дотносоно гэж үнэндээ зүүдэлсэн ч үгүй. “ Яахав залуу улс боломж гарвал наана уу, цаана уу болох л биз хэмээн бодож өнгөрөөдөг байв. Гэтэл одоо найзынхаа амнаас байнга түүний тухай сонсч, Цогтоогийн найзад нь тавих анхаарал, халамжид атаархахгүй байж чадсангүй. Дэмий бачууран суухаас үл хэтэрнэ. Түүний Цогт намайг нэг удаа ч гэсэн боддог болов уу? хэмээн нууцхан бодож элдэвээр зөгнөн, мөрөөддөг байсан бүхэн нь зөвхөн өөрт нь л үлдэх нууц болон хадгалагдаж байгаад маш ихээр шаналдаг байв. Тэглээ гээд яахав дээ... нэгэнт байдал ийм болчихсон байхад. Ай хөөрхий гэж энэ амьдрал гэж яахаараа ийм хүсэхэд хясдаг байнаа” хэмээн бодон хэвтэж байснаа босон Жавхлангийн “Амьдрал” хэмээх дууг тавин буцаад орондоо орон нүдээ анин хэвтлээ.
****
Маргааш нь тав дахь өдөр болж Цогт Тунгалагийг авахаар ирэв. Болормааг хичнээн хамт явъя гэж ятгаад дийлсэнгүй. Үнэндээ Болормаа гадагшаа гармаар байвч тэр хоёртой хамт байх ямар ч хүсэлгүй байсан тул шалтаглан эндээ үлдлээ.
Иймэрхүү янзтай Цогт Тунгалагийг тав дахь өдөр болгон авч бүтэн сайнд хүргэж өгсөөр, заримдаа ажилтай үед нь Тунгалаг метрогоор дамжин өөрөө явчихдаг болов. Тэр хоёр бие, биенгүйгээрээ байж чадахгүй мэт их л янаг дотно байдаг байв.
Тэр нэг өдөр Цогт хүлээж байтал Тунгалаг ирдэг цагаасаа нилээн орой ирэв. Цогт утасдвал хэд, хэд дуудуулсаны дараагаар арайхийн утсаа аван очиж байнаа юун сүртэй юм хэмээн жаахан уцаарлангуй аястай хэлэхэд Цогтоогийн сэтгэлд жаахан хар бууснаа тэгэс гээд гайгүй боллоо.
Тунгалаг орж ирчихээд яагаад ч юм анх удаагаа жаахан тар тур хийн нэг л эв зүйгээ олохгүй байв. Тэрээр байн, байн утас нь дуугаран ярих тоолонд нөгөө өрөөнд орон ярина. Цогт энэ удаа түүнийг сайтар ажлаа. Ер нь сүүлийн үед нэг л хөндий болоод байгааг нэхэн санав. Цогтоо өөрөө л хайрт минь гээд гүйгээд байгаагаас биш Тунгалагын харьцаа өөр ч болсон юм шиг, үгүй ч юм шиг. Би хэтэрхий хардаад байгаа юм болов уу... ямарч боломж байхгүй л баймаар юм хэмээн бодон суутал Тунгалаг инээмсэглэн нөгөө өрөөнөөс гарч ирсэнээ эрх муур шиг энгэрт нь асан найз нь усанд орчихоод гараад ирье хэмээн хэлээд хамар дээр нь үнсээд дуу аялан угаалгын өрөөнд орлоо. Цогтоо урьд нь хэзээ ч ингэж байгаагүй ч яагаад ч юм утсыг нь шалгаж үзмээр санагдан, ус дуугарангуут гүйж очин утсыг нь аван хадгалсан болон залгасан дугаар, ирсэн мессеж зэргийг нь яаран үзэж байхдаа зүрх нь хүчтэй цохилж байгааг мэдрэв. Тэнд ноцтой юм юу ч байсангүй. Хайраа хэмээн өөрийнх нь дугаар, тэгээд Болормаагийн, бас ажлын газрынх нь дугаар, Монгол дахь гэрийнх нь дугаар гэсэн хэдхэн дугаар байсанд тайвшран өөрийгөө шоолсоноо санаа нь амарсан байртай буцаан тавин буйдан дээрээ ирэн хайртыгаа хүлээн тухаллаа.
Маргааш нь Цогт Тунгалагийг Кино үзэх үү? хэмээтэл Тунгалаг эртхэн харьж амармаар байна гэхэд нь Цогт уурлан
Чи ер нь сүүлийн үед яагаад байгаа юм бэ? үнэнээ хэл хэмээн асуув
Би яасан юм бэ, байдгаараа л байна даг. Чи харин өөрөө яагаад байгаа юм. Тэгээд ч чамд намайг ингэж хардаж цагдах эрх одоохондоо байхгүй шүү, би ямар чиний аваад суучихсан эхнэр чинь биш. Сүүлийн үед юм л бол уурлаад байдаг болж гэнэ. Би хэнтэйгээ уулзаж, утсаар ярихаа чамаар заалгахгүй за.
Цогтоо юу ч хэлэлгүй гараад явчихав. Гараад хэсэг байж байгаад дэлгүүр орж уух дуртай виног нь аван эвлэрэхээр гэртээ орвол Тунгалаг нөгөө өрөөнд хэн нэгэнтэй ярьж байгаа бололтой сайн биш ч гэлээ Англи хэлээр ярилцаж байгаа нь дуулдав. Цогт энэ удаад тоохгүй царайлан албаар ирсэнээ мэдэгдэх гэж чанга дуутай хаалгаа хаалаа. Тэр сацуу Тунгалаг нөгөө өрөөнөөс гарч ирээд
Хайраа би оффис руу яриад чөлөө авчихлаа. Маргааш амрана. Хоёулаа жаахан гадуур явах уу, чи ядрахгүй гэвэл намайг шөнөдөө хүргээд өгчих хэмээн хэлэв. Цогт баярлан авчирсан виногоо өгөөд
Миний хайраа намайг уучлаарай. Би нээрээ л арай хэтрүүлсэн юм шиг байна. Энэ зүрх сэтгэл чинь заримдаа тархинд захирагдахаа байчих юм байна, дахиж ингэхгүй ээ хэмээн хэлээд халуухнаар тэврэн үнслээ. Тунгалаг ч инээмсэглэн
Намайг ч гэсэн уучлаарай... ийнхүү тэр хоёр учраа ололцон хайрын баландаа умбан шумбалаа.

****
Горган Тунгалагийг харсан өдрөөс л түүний хүсэл бадраад ирэв. Ази хүүхэн гэхэд их сайхан хүүхэн юм гээч. Би урьд нь Солонгос хүүхэнтэй явдаг байхад тэр ийм байгаагүй дээ. Чамайг би эр хүн л юм бол яаж ийж байгаад заавал нэг үзнэ дээ хэмээн өөртэйгээ ярин үлдэв. Тунгалагын ажилд орох саналыг тэр олон үггүй шууд зөвшөөрлөө: “ Өөрийн хажууд байнга байлгаж байвал нэг учир гарч ирж л таарна. Угаасаа нэг асуудал байж л таараа, тэрийг нь олж хөндөж чадвал. Бас ч гэж өдий наслахдаа овоо юм үзсэн толгой юмсан уг нь. Даанч сайхан амьтан шүү ” хэмээн бодно. Тэрээр шилэн хоргоныхоо цаанаас Тунгалагийг эрээ цээргүй ширтэн суудаг байлаа. Ажилд ороод нэг их удаагүй байхад нь түүнийг өдрийн хоолонд урьтал Тунгалаг татгалзсан хариу өглөө. Дараагийн удаад дахин урьвал энэ удаа зөвшөөрөв.
Тунка чи намайг дарга гэж ёсорхоод яахав. Хоёулаа ажлын бус цагаар сайхан найз нөхөд шиг байж болно биз дээ. Би чамд чадлынхаа хирээр тусалж чадна. Чиний бүртгэлийг уншиж байхад хүүтэй гэж байсан. Хэрвээ чи зөвшөөрвөл би чамд бичиг баримтны талаар тусалж, хүүг чинь энд авчирах тал дээр ч анхаарч үзэж болох юм.
Тийм үү, үнэн гэж үү... таньд маш их баярлалаа. Хүүгээ авчирахыг мэдээж хүсэлгүй яахав. Тэгэхдээ та хүн бүхэнд ингэж найрсаг ханддаг уу?
Үгүй дээ, чи бол сайн ажиллаж байна. Хойшдоо ч энэ чигээрээ байна гэдэгт би итгэж байгаа тул нэг сайн ажилтнаа алдах вий гэсэндээ л ингэж байна. Үгүй яахав чи өөрөө хүсэхгүй бол би албадахгүй
Горган, Тунгалаг хоёрын харьцаа ийнхүү эхэлжээ. Тэр өдрөөс хойш Горган байнга Тунгалагт анхаарал тавин бүр цалинг нь хүртэл нэмж өглөө. Тунгалагын далбаан доор Болормаа ч гэсэн цалингаа нэмүүлэв. Горган тэр хоёрт тусад нь байр хүртэл авч өглөө. Болормаа нэг өдөр Тунгалагт
Энэ Горган юу л санаж чамд ингэж тусалж гүйгээд байгаа бол доо. Цогтоо мэдвэл ч...
Миний найз Цогтоод юу ч мэдэгдэж болохгүй шүү. Цаадах чинь ойрдоо их хартай болоод байгаа. Тэгээд ч хүн намайг сайн ажиллаж байна гээд зүгээр тусалж байхад. Босс нэг ч удаа намайг оролдоогүй, бүр гараас минь хүртэл бариагүй. Би ч гэсэн анхандаа жаахан буруу ойлгож л байлаа. Гэхдээ энэ чинь одоо нөхцөл нь ийм байна. Горган бид хоёрт сайн байна гэдэг чинь тэр хирээрээ хоёулаа удаан ажилланаа гэсэн үг биз дээ хө. Би угаасаа Цогтоотой суух талаар бодолгүй байгаа. Тэр хүнийг сайн танисаны дараа бол бодож болно. Эхний ээлжинд жаахан хөл дээрээ босоод хүүгээ аваад ирэх хэрэгтэй байна
Тэгэхдээ Цогтоо чамд үнэхээр хайртай ш дээ....
Тийм л дээ, би ч гэсэн Цогтоодоо хайртай... гэхдээ би хүүхэдтэй тэрнийхээ төлөө л гэж энэ хол харийн нутагт хүн, хүн царайчилж явна. Миний найз ойлгож байгаа биз дээ. Манай мангар хар ямар хартай, яаж намайг зовоодог байсныг чи мэднэ дээ. Үнэндээ би хартай хүнээс маш их айдаг болсон. Цогтоо ч гэсэн тийм гэх газаргүй. Тэгэхдээ мэдэхгүй юм даа энэ амьдрал гээч юмыг ойлгохгүй юм заримдаа
Би чамайг ер ойлгохоо байлаа ... за, за өөрийн бодол өөртөө зөв, өөрийгөө мэдэж байвал найз нь юу хэлэхэв дээ. Нээрээ л Цогтоог чи бид хоёр хэдийхэн мэдэх билээ тэ. Болормаа, Тунгалаг хоёр ийнхүү ойлголцон энэ бүхнийг Цогтоогоос нуухаар болж, шинэ орсон байраа өөрсдийн мөнгөөр түрээсэлж байгаа хэмээн хэлэхээр тохиролцон ам нийллээ.
****
Цогтоо Тунгалагаасаа салж ядан түүнийгээ хүргэж өгөхөөр явна. Зам зуур Тунгалагын утас хэд, хэд дуугарсан боловч тэрээр дугаарыг нь харчихаад авсангүй.
Хэн яриад байгаа юм бэ?
Байрны эзэн авгай л байна, түрээсийн мөнгө гэж байгаа биз
Та хоёрын шинэ байр их тохилог юм билээ, бас үнэтэй ч байх, хайр нь тэгж байгаад нэг сарынх нь ч болов төлбөрийг хийж өгнөө
Үгүй яах юм бэ, чи өөрөө тэртээ тэргүй их зардалтай амьдарч байж, бид хоёр одоохондоо болж л байна
За, за болж байвал яахав дээ хэмээн Цогтоо хэгжүүрхэнгүй хэлээд дуугүй боллоо. Түүний дотор юу ч юм буцална. Тэр хоёр явсаар гэрт нь ирэхэд бараг үүр цайж байлаа. Тунгалаг Цогтоог хоноод явахгүй юм уу гэтэл үгүй одоо шууд ажилдаа явлаа гээд цай уугаад гарав. Цогтоо гараад гэрлүүгээ явж байснаа бараг замын дундаасаа өнгөрсөн хойно Тунгалагийг залгахгүй болохоор яасан юм бол гээд утасаа үзтэл байдаггүй. Замын хажуу руу гарч зогсоод зөндөө хайсан ч олсонгүй. Тэрээр гэнэт ярьж байгаад буйдан дээр нь тавьсанаа санан жолоогоо эргүүлэн тэднийх уруу буцлаа.
Тунгалаг усанд орчихоод гараад иртэл утас нь дуугарав.
Байна уу... уучлаарай харин усанд орж байгаад сонссонгүй. Юу, одоо юу... би уг нь өнөөдөр чөлөө авсан даа. За, за би өөрөө яваад оччихъё.
Тунгалагийг яарсаар иртэл Горган ажил дээрээ өрөөндөө сууж байлаа. Тунгалаг мэндлэн за аль бичиг баримтыг цэгцлэх вэ хэмээн шууд асуулаа. Горган инээмсэглэн хажууд нь дөхөж ирээд үүнийг уншдаа хэмээн хэдэн баримт сарвайв. Тунгалаг гүйлгэн хараад олигтой ойлгосонгүй.

Уучлаарай босс, би сайн ойлгохгүй байна, ямар утгатай юм бол?
Би чамд амлаж байсан даа. Энэ чиний ногоон картны талаарх материал байгаа. Одоо жаахан л юм үлдсэн тэр бүрдчихвэл бараг боллоо
Тийм үү ямар сайхан мэдээ вэ, би таньд үнэндээ яаж талархахаа мэдэхгүй байна.
Горган түүний хажууд ирэн араас нь тэврэн: Ердөө амархан, чи өөрийгөө ямар үзэсгэлэнтэй хүүхэн гэдэгээ мэдэх үү, чамайг харсан ямар ч эр хүн хүсэмжлэхгүй байхын аргагүй. Би чамд аль хэдийн сэтгэл татагдсан... тэрээр наалинхайтан олон үг ярин Тунгалагын гарыг нь үнслээ. Тунгалаг гараа угз татан автал чи дургүй байна уу, тэгвэл надад ч гэсэн заавал хүний төлөө явах хүсэл алга хэмээн ширээн дээрээс хайч аван түүний бичиг баримтыг устгахаар завдав. Тунгалаг тэрхэн мөчид ... ТҮР ХҮЛЭЭ Л ДЭЭ хэмээн хамаг байдгаараа сандран хашгирав. Горган инээмсэглээд
Үнэнийг хэлэхэд надад ч гэсэн харамсалтай байна. Би яагаад заавал өнөөдөр гэсэн гэвэл бүх юм чинь бүтчихвэл чи намайг ойртуулахгүй гэдгийг мэдсэн юм. За тэгээд тийм үү, үгүй юу?
Тунгалаг ацан шалаанд орлоо. Тэгсэнээ бяцхан заль хэрэглэхээр шийдэж хоёулаа дараа болбол яасан юм бэ, энд одоо хүн ороод ирвэл...
Тунка минь дээ, хэн ч ирэхгүй, цаг нь болоогүй гэдгийг чи бид хоёрын хэн, хэн нь мэдэж байгаа хэмээснээ өөрөө шийддээ хэмээн сандал дээрээ хөлөө жийн суулаа. Тунгалаг ширээн дээрх албан бичиг, Горган хоёрыг ээлжлэн харсанаа санаа алдан бослоо.
Цогтоо буцаж давхисаар Тунгалагынд ирвэл Болормаа ганцаараа байлаа. Тэрээр ороод утсаа авангаа
Тунгалаг хаана байна?, Хаана байна гэж байна шүү хэмээн хамаг байдгаараа орилон асуув. Болормаа хэнэггүй царайлан
Чи юундаа надруу хашгичаад байгаа юм бэ, ажилтай л байгаа байлгүй дээ
Өнөөдөр амарна гэсэн биз дээ ... чи мэдэж байгаа ... хаана байгааг нь хэлээдэх
Чи одоо яагаад орилоод байгаа юм бэ, өглөө ажил дээрээс нь дуудаад л явсан. Байтлаа хүнийг ажил хийлгэхээ болих нь уу. Цогтоо аль хэдийн гараад явсан байлаа. Тэрээр ухаан жолоогүй давхисаар Тунгалагын ажил дээр нь очлоо. Олон түрээслэгч нар байдаг гурван давхар хуучны саарал байшингийн шатаар хар хурдаараа гүйсээр гурван давхарт гаран заалаар хайн явна. Гэтэл эмэгтэй хүний гиншигнэх, эрэгтэй хүний амьсгаадах дуутай хослон дуулдахад тэрээр цөс нь хөөрөн хаалгыг хэмх өшиглөн онгойлгов.

Байгалмаа Цэнд

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 71 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-209.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2398

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-119.JPG
Хэмжээс: 600x450 104k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2430

Должин : Зам зуур
Ий
Хэмжээс: 600x450 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2567


Агуулга
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn