Бага нас минь минийх биш байлаа
Баахан одны туяа ижий минь байлаа Баян хүн ядуу хүн аль аль нь би байлаа Багад, жижиг биед том зүрхтэй явлаа.
Баруун зүг ижийн минь сураг байлаа Байгаа бүхэн минь хүлээлт байлаа Бороо, харин урсдаг шат байлаа Баахан гомдол, бороо даанч урууддаг шат байлаа.
Тэнгэрт харин гэр орон минь Тэмдэг төдий үзэгдэнэ Сунан жирэлзэх зэрэглээ Сувдан нулимсны цаана л Тэнгэрийн тэртээх гэр орон минь харагдана.
Зориг хүч минь харин минийх байлаа
Зожиг ганцаардмал зүрх минь ижийнх минь байлаа Зовлон даанч багад таарч Зогсоол дээрх хүлээлт бээрсэн ёолтгор гэрэл сэтгэл минь байлаа.
Багад хүнээс том зүрхтэй явлаа Бахдах юмгүй олон цоорхойтой явлаа Бүрэг даруу гудамжны хүү Бүүр эрт хүн мөрөөсөж явлаа.
Бага нас минь Хөгшин адууны нүд шиг Хэтэрхий тунгалаг Хэтэрхий гуниглуу явлаа. Хөвөх үүлс нүд рүү минь шургаад Хөх Хөх дусал унадаг Бороотой өдрүүд байлаа. Хүүхэд нас минь!
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
kho-007.JPG Хэмжээс: 600x450 118k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5648
mongolia2007year-191.JPG Хэмжээс: 600x450 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4738
zam-054.JPG Хэмжээс: 600x450 121k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4266
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: