Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
Оруулсан admin on 2018-03-30 21:21:08 (475 уншсан)

Үзмэрч, далны ясыг уруулдаа хүргэн шивших зуураа миний нэрийг асуув. Тэгээд, тэр ясыг гал руу хийчихэв. Дараа нь дунд зэргийн шаазан аягатай архийг нэг амьсгаагаар хөнтөрлөө.

            -Дал бол сүнсний завь юм гэж тэр хэлээд архинд дүрэгдэж нойтон болсон сахлаа шувтарч:
            -Далны яс сүнсийг, сүнс, амийг тээж, цаг хугацаа хэмээх хязгааргүй далайн дунд хөвж явдаг юм даа, хүү минь гэлээ. Би, хоосорсон аяганд дахин архи дүүргэв. 
            -Тэр завинд нэг цоорхой байдаг юм. Амь гэгч түүгээр л гээгддэг юм даа.
            -Тэгвэл, сүнс яах вэ?
            -Сүнс үү? Сүнс яг л хоосорсон далайчин шиг ус руу үсэрчихдэг юм.
            -Далайчин болгон ус руу үсэрдэг гэж үү?
            -Санаатайгаар биш ч санамсаргүйгээр тэгдэг л юм.
            -Завь нь яах вэ?
            -Завийг нь би яг ингээд түлчихдэг юм.
            Тэрээр дахин архи залгилж сахлаа шувтрав. Тэгснээ, гал дотроос далны ясыг гаргаж ирлээ. Тэр яс нь үнсээр хийсэн юм шиг харагдаад, нурчих юм шиг санагдана. үзмэрч, түүнийг эргүүлж тойруулан шинжиж, мөсний цав мэт нэгэн зураас олоод, хуруугаараа дагууд нь тэмтрэх аж. Тэр зураас нь явсаар, ясны үзүүр хавьцаа нэгэн бяцхан нүхэнд хүрч зогссон байв.
            -Энэ ч тун муу төлөг дөө гэж тэр бараг л аман дотроо шивнэсэн ч би сонсов.

 

 -Үхэл юм биз дээ?

            -Тийм ээ, тийм.
            Би, аяганд архи дүүргээд энэ удаад өөрөө уулаа.
            -Тэгвэл, үхэл гэж юу юм бэ?
            -Юу ч биш шүү дээ, хүү минь.
            -Юу ч биш болчихгүй юм сан. Танаас л аврал гуйхаас өөр арга бий гэж үү?
            -Би, хэнийг ч, юуг ч үхлээс аварч чаддаггүй.
            -Арай ч үгүй байлгүй дээ. таныг би бурхан мэт санасан юм сан.
            -Бурхан ч бас юу ч биш шүү дээ, хүү минь.
            Би, архи аягалж дахин уулаа. үзмэрч ч бас уув.
            -Тэгвэл, амьдрал гэж юу юм бэ?
            -Энэ гүцтэй архи шүү дээ.
            -Таны бодлоор, энэ архи бол амьдрал юм биз дээ?
            -Тийм ээ, бид хоёрын хувааж уугаад барж байгаа энэ архи бол амьдрал юм.
            -Та ч солиотой новш юм даа гэж би хэлээд босч, цонхоор гадагш ширтлээ.
            үдшийн бүрэнхий нөмөрчээ. цонхон доорхи чацарганы бутнаас сүрэг болжмор дэрхийн нисэх үзэгдэнэ. Тэртээд, ганц завь мэт сар гуниглангуй сүүмэлзэнэ. “Байдаг л нэг  үдэш, байдаг л нэг үзмэрч юм. үхэл ирэх ямар ч шинж тэмдэг алга” гэж би бодлоо.
            -Тэр сарнаас загас үнэртэж байна шүү гэж үзмэрч хэлэв. Тэрээр, миний мөрөн дээгүүр өнгийгөөд гадагш ширтэж байлаа. Ус гүйлгэсэн хөх нүд нь сар шиг сүүмгэр юм.
            Би, аяны богцоо уудалж нэг лонх архи гаргаад, үзмэрчийн гүц рүү цүл, цүл, цүлхийлгэн юүлэв.
            - Амьдрал дуусашгүй юм даа, үзмэрч ээ.
            -Яг үнэн шүү, амьдрал дуусашгүй. Бид л харин дуусдаг юм.
            -Би, согтотлоо ууна. өглөө эрт сэрээд  толгойгоо хүйтэн усаар угаачихаад танайхаас явах болно.
            -Би ч бас чамайг аян замд чинь үдчихээд гараа хүйтэн усаар угаах болно.
            -Та бол ердөө л солиотой новш юм.
            -Амьдрал, үхэл, бурханы тухай ямар ч яриа солиорол байдаг юм. Тэгэхээр өөр зүйлийн тухай ярилцвал дээр дээ.           
            -Жишээлбэл? гээд би, архи залгилав. үзмэрч ч бас архи залгилаад:
            -Жишээлбэл, чиний үсэн дотор гав ганц час улаан үс байна гэв.
            -Танд ямар ч хамаагүй шүү дээ.
            -Баруун суганы чинь дотор бас нэг улаан үс бий.
            Би, давхийн цочлоо. Миний  суган доторхи үсийг ч хүртэл мэдэж буй нь маш их гайхаш төрүүлэв.
            -Тэр хувхай ясан дээр чинь үхэл ч, үс ч ялгаагүй харагддаг хэрэг үү, гайхалтай л юм.
            -Яг ч тийм биш л дээ. Чи, хэдтэй вэ?
            -Хорин тавтай.
            -Чамайг арван дөрөвтэй байхад эцэг чинь үхсэн юм байна.
            -Үхээгүй ээ, зүгээр л гэрээсээ явчихсан юм
            -Үхсэн гэж би хэлж байна шүү дээ.
            -Таныхаар болог. Гэхдээ дахиад л үхлийн тухай яриа болчихлоо шүү дээ.
            Би, түүнийг одоо бол биширч, хүлээн зөвшөөрч байлаа. өөрийн үхлийг ч мөн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байв. Архины ааг цээжин дотроос огшин өгссөөр, самсаа шаршируулан, бүр аньсаганд тулж ирэв.
            Намайг уйлж эхлэхэд тэрээр нулимсыг минь гараараа арчив. Алганаас нь загас үнэртэж байлаа.
            -Тайтгар даа, хүү минь. Би, чамд загас шарж өгөмз. Архийг загасаар даруулах ч сайхан даа.
            Тэр, гал тогоо руугаа явчихав. Би, цонх руу очлоо. чацарганы бутнаас сүрэг болжмор мөн л дэрхийн нислээ. Саяхан л байсан сар алга болчихож. Цонхонд нойтон хацраа наагаад нүдээ анилаа. Хаана ч юм амьд буй эцэгтэйгээ хэзээ ч юм уулзана гэсэн итгэл минь хормын зуурт сарнижээ. үхэхгүй юм сан гэж бодохыг хичээсэн ч амьдрах юм сан гэх хүсэл үгүй болжээ. Нулимс минь сул асгарсаар л байлаа.
            -Тайтгар даа, хүү минь. Шарсан загас зоогло. Тэгээд, сайхан унтах хэрэгтэй.
            үзмэрч, хүнд гараа мөрөн дээр минь аяархан тавив. Би, эцгийгээ хязгааргүй их санаж буйгаа мэдэрлээ.
            -Уйлах хэрэггүй. чи, одоо бол хүүхэд биш. Арцны үндсээр морь сийлэх дуртай жаал биш.
            -Тийм шүү. Би, арцны үндсээр морь сийлэх дуртай хүүхэд байсан юм.
            -Эцэг чинь л тэгж ярьсан сан      
            -Юу? Та, эцгийг минь таньдаг байсан гэж үү?
            Тэр дуугарсангүй, бөгжөө сугалаад аягатай архи руу шидчихэв. Би, тийш тонгойж харвал бөгж үзэгдсэнгүй.
            -Энэ, эцгийн минь бөгж мөн байна гэж би хэллээ.
            үзмэрч, чимээгүй инээмсэглэв.
            -Тэгэхээр, та, эцгийг минь алсан юм биз дээ?
            Би, үсэрч очоод түүнийг заамдан авч сэгсчив.
            - Адгийн алуурчин, алуурчин. үнэнээ хэл, үнэнээ хэл гэж би хашгичив.
            -Би, алуурчин биш, биш.
            -Тэгээд хэн юм? яагаад эцгийн минь хайртай бөгж танд байгаа юм?
            -Би, үнэнийг хэлье. Гагцхүү, үнэнийг хэлье. Намайг тавьчих.
            Би, түүнийг сандал руу нь түлхэж орхиод ширээний ард суув. үзмэрч, цээжээ түхэлзүүлэн амьсгаадах зуураа аягатай архийг авч залгилах гэсэн ч амаа олсонгүй, энгэр лүүгээ асгачихав. Аяганаас газарт торхийн унасан бөгжийг тэрээр хуруундаа буцаан зүүв.
            -Чи ч яг л эцэг шигээ араншинтай хүн юм гэснээ сандлаа налан нүдээ аниад:
            -ялгаатай нь гэвэл чи хүүгийнхээ тухай ярихгүй юм гэж тэр хэлэв.
            -Надад хүү байхгүй.
            -Харамсалтай л юм гэж тэрээр нүдээ аньсан хэвээр хэлэв.
            Ширээн дээрхи загас тун ч сайхан үнэртэх аж. Би, тайтгарч эхлэв.
            -Нэгэн үдэш эцэг чинь манай хаалгыг яг л чам шиг тогшсон юм гэснээ тэрээр дув дуугай болчихов. Би, архи аягалж залгилаад:
            -Цааш нь үргэлжлүүлээч гэлээ. үзмэрч, хурхирч эхлэв. үрчлээтсэн бараан нүүр нь намрын уулс мэт манантай аж. Гэхдээ, тийм ч хөгшин биш юм.
            Би, шарсан загасны хажууд тавьсан урт, гоёмсог хутгыг авч, эрхий хуруугаараа ирийг нь тэмтэрч үзлээ. Дараа нь хутганы үзүүрийг үзмэрчийн зүрхэн тус газарт тулгаж бариад уртаар амьсгаа авлаа.
            -Түр хүлээ. Түүний дутуу орхисон яриаг гүйцэт сонсох хэрэгтэй гэж би өөртөө хэллээ. Тэгээд, шарсан загасыг том, том хэрчин үмхлэв. Дараа нь архи ууж, дахиад л загасны мах идэв. үзмэрч, манан дунд сүүмэлзэн, тэр манан намайг ч бас нөмрөн авч байлаа.
 
 
                                                                                               

 

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 40 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-080.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2427


orkh-003.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 1223298

Хүрэлтогоот
khureltogoot-12.jpg
Хэмжээс: 600x450 174k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3642


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn