BIIRBEH.MN by Bataka - Шагж Гэлэн: Хэзээч мартагдашгүй миний хоёр дахь хайр
Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Бусад: Шагж Гэлэн: Хэзээч мартагдашгүй миний хоёр дахь хайр
Оруулсан admin on 2018-02-06 21:56:06 (575 уншсан)

Тоонон дээгүүр ангир ганганалдаад хавар иржээ. Манай нутагт багад яасан ч их цахлай ирдэг байсан юм. Гуага гуага гэж муухай орилолдоод л. Хоол унд муутай ядарч явахад цахлай орилоход тархи шуугиад там шүү. 100мм-н хадаасыг мяндсаар оосорлоод толгой дээгүүрээ эргүүлж байгаад цахлайруу шиднэ. Цахлай алах гэж байгаан. 

Бөөн цахлайруу аанай л нөгөө хадаасаа эргүүлж байгаад шидтэл пирр гээл ниссэн бужигнаан дунд нэг охин орилоод уналаа шүү. Харайлгаад очтол манай нөгөө ангийн охин. Байхгүй ээ нөгөө хадаас чинь охины пальтог нэвт хатгаад баруун мөр хавьцаа нь онож. Хөөрхий тэр охин нүүрээ дарчхаад уйлаад суугаад байх. Хажууд нь баахан суулаа. 
Би: Өвдсөн үү... /угаасаа л өвдийшдээ тэнэг асуулт асууж байгаан/ 
Охин-аанхаа гээл толгой дохиж байна.
Би:Цус гоожиж байна уу, цаашаа орсон болов уу.
Охин: Мэдэхгүй гээд мөрөө хавчив. 
Би: Тайлаад харах уу.
Охин: Үгүй ээ.
Өөр ч олон юм ярьсангүй. Яаж тархи толгойг нь оночхоогүй юм гээд үлээгээгүй шаар лугаа миний давчуу цээж бэлбэгнэж байлаа. 
Нөгөө охин босоод явчихав. Аав нь захиргаанд ажил хийдэг том биетэй хүн бий. Маргааш би алуулсан гэж бодохоос дотор харанхуйлна. 

 

 

Нөгөө охин яагаа бол гэж бодоод хашааны зайгаар ажиглав. Өө давгүй шүү. Дээс тоглож байна хөөрхий. 

Тэгж л тэр охиныг онцгойлон бодсоор хоёр дахь хайр минь хормын төдий ирсэн юмдаа. Охин хэргийг хэнд ч хэлэлгүй хав дарсан бололтой.
100 мийлийн хадаасаар би тэр охиныг оносын хариуд 100 хоногийн настай дурлалаар тэр охин миний зүрхийг оножээ. Угаасаа хүүхэд байхад охидуудад 100 хоног л дурланаш дээ кк...
Хавар сумын төвөөс урагшаа гар ч аргал түүнээ. Аргалд явсан Шагж минь чи Арай дэндүү удлаа шүү дээ гээл явж өгнө. 
Аргалаа үүрээд харьдаг гудманд нөгөө охиных байх. Гудам алгасаад тойрох гэхээр бяр дутна. Шууд явах гэхээр нөгөө охинтой таарахаас ичээд сэтгэл гутна. Хөгийн царайтай явахад нөгөө охинтойгоо тувт таарахыг нь яана. Халуун усанд орчихоод үүдээр нь эргэлдэхээр таарнаа гонж. 
Аргалаа үүрээд амьтан болж явахдаа мөн ч олон гардуулж билээ ха ха. 
Яйжиг, жайжиг гээл хөлөө солбиж гишгэх нь холгүй бөгтийчихсөн явж байтал гэнэт өмнө гараад ирнэ. Шууд ганц гараараа аргалаа үүрээд нуруу цэх, огт ядраагүй хүн шиг алхана. Өө ёстой юу ч болоогүй юм шиг бяртай. Охин далд орлоо буцаад жайжиганана.

Нэг удаа аргалаа үүрээд, араагаа хүндрүүлчихсэн нааж явсан чинь ангийн сор болсон баахан охидтой, манай дурласан охин өөдөөс ирж яваа харагдав. Шууд гудамны голд аргалаа буулгаад дээр нь суучихсан. Хүн харахад гудамны голд ганцаараа шуудайтай юман дээр мордчихсон ёстой тэнэг харагдсан байхдаа. Нөгөө охидууд амаа дарж инээлдсээр ойртов. Олон охидууд чинь сахилгагүй гэж. Шууд бүсэлж аваад намайг үхтэл нь элдэвлэж байгаад явж билээ. За явцгааяа гээд дурласан охин минь л намайг өмгөөлсөн нь сэтгэлд өег. 
Ангийн банди нарт захиаг нь бичиж халтуур хийх зуураа өнөө охиндоо бас нэг захиа бичив. 
Найзуудынхаа захиаг тэр үеийн "уулын цэцэг олон боловч нтр" гээд бараг нэг загвараар халтуурдана.
Өөрийнхийгөө бол "Цахлайнуудтай хамт тэнгэрээс бууж ирсэн Цас шиг цагаахан охин минь" гээл эхэлж байсан санагдана. Мөрийг чинь оносон тэр хадаас миний зүрхийг чамруу илгээжээ. Өдөр шөнийн алинд нь ч "чиний зураг" сэтгэлийн хананд минь өлгөөстэй тул хоюулаа үерхэе. гээл...Үнэн шүү би захиаг бичдэг байсан. 
Охин зөвшөөрлөө. Дэвтрийн талын тал цаасан дээр "за" гэсэн хоёрхон үсэг ирэв. Бүхэл бүтэн гучин таван үсэгний хоёр нь л надад зүйрлэшгүй аз жаргалыг өгөх учиртай байж. Өлсөглөнгөө мартсан Шагж хүү өдөр хоногуудад хоолны хэрэг байхгүй хайраараа цатгалан.
Хүн хараас ичээд өдөрт тэднийхрүү бараг зүглэхгүй. Бүрэнхийгээр модон хашааны наана цаанаас уулзана. Ярьдаг хэдхэн үгтэй, явдаг ганцхан жимтэй тэр нэг хаврын орой. Ууганаатай тэдний ойролцоо алхаж явтал хүүхдүүдээ гээд нэг ах дуудсан нь охины аав. 
Мод хөрөөдөлцөөд өг. Уухайн тас. Бараг л анх удаа дурласан охиныхоо хашааруу орлоо. Зүрх энэ муу цээжээ зад буудах нь холгүй хүчтэн цохилно. Тэгэхэд л давчуу цээжтэйгээ анх мэдсэн юмдаа. 
Аавд нь л тоогдох юм шүү. Сайн л хөрөөдөх юм бол ахиж намайг дуудна. Ахиж дууднаа гэдэг чинь эднийд ирэх боломж. Шагж хүү хичээгээрэй. Ах модон дээрээ суугаад Ууганаа бид хоёр мод хөрөөдөв. Хөөрхий Ууганаа хөрөөний үзүүрт агаарт нисээстэй. Би угз угз татаад хохирогч Ууганаа тэнд гудчиж унаад л. 
Тонгойгоод модоо хөрөөдөх зуураа би салтаан завсараараа нөгөө охиныхоо гэрийн хаалгыг ширтээстэй. 
Ажил дуусав. Орж цай ууцгаа хүүхдүүд.
Цн цн цн цн ариун ариун гэххээд анхны хайр шиг ариухан нь хаа байна гээл дуу сэтгэлд эгшиглэв. Хоншоор нь эргэсэн хоёр бакаалынхаа тоосыг ханцуйгаараа шудраад алхав. 
Нөгөө зүрх бүр зогсчих шиг болов. Миний охин ангийнхаа хүүхдүүдэд цай хийж өг гэж аав нь хэлэв. 
Зөөлөн цагаан гараас нь цай авах өдөр ирдэг юм байждээ. Гэртээ байхдаа яасан ч хөөрхөн юм. Хайр дурлалдаа бантсан миний ухаан балартаад цай яаж уусанаа, хэрхэн тэднийхээс гарсанаа мэдсэнгүй.
Охины аав та хоёр 5 дахь өдөр манайд ирж мөд хөрөөдөлцөж бай гээд 100, 100н төгрөг өгвөө. 
Түүнээс хойш 5 дахь өдөр бүрийг тэсэн ядан хүлээнэ. Айлд мод хөрөөдөж явсан Аз жаргатай баасан гарагууд минь. 
Өдөр хоногууд өнгөрсөөр зуны амралт тавилаа. Наймдугаар ангидаа эргэж уулзалдахаар долоо төгссөн би хөдөө гэрлүүлээ явлаа. 
Дурласан охиноо санаж мөрөөдсөн би наадмаар түүнтэйгээ уулзах санаатай. 
Наадам дээр өдөр нь тааралдсан ч олон хоног бие биеэ хараагүй тул ичингүйрээд цугтчихна. Арай гэж найзуудаар хэлүүлж байж орой зуслангийн гэрийнх нь хойно цөөрмийн дэргэд уулзахаар болзсон нь тэр. 
Нар шингээд бүрий болжээ. Өвдөг татсан өндөр цахилдаган дунд би хэвтээстэй. Охин үе үе гарч хойшоо харчихаад буцаж ороод байлаа. 
Тэнэг толгой ингээд хэвтээд байхаар чамайг ирээгүй л гэж бодно ш дээ Шаагий. Босоод суулаа. Төд удалгүй тэр минь зөөлөн зөөлөн алхсаар дэргэд ирээд суув. 
Сайн уу , сайн. 
Охин: Хэзээ ирэв. 
Би: Бараг хоёр цаг энд хэвтэж байна. 
Охин: Худлаа яриал, би чамайг зөндөө л харуулдсан.
Би: Үнээн. Хүнээс ичээд би энд нуугдаад байсан.
Охин: Мангар байхаа.
Би: Аав ээж чинь уурлахгүй биз.
Охин: Аав ээж аймаг явсан.Дүү нар л байгаа.
Миний санаа амрав. Нэг л суултаар өвдөгөө тэвэрсэн тэр минь үүр цайтал надтай ярив. 
Жийнсэн якаа нөмөргөчихсөөн би. Ганц ч тэвэрч зүрхэлсэнгүй, гарыг нь ч атгаж чадсангүй. Зуны шөнийн үүр Зурсхийн цайлаа. Нар гарахын өмнө намбалаг зөөлхөн алхсаар түүнийхээ явахыг цахилдагны сэлмэн үзүүр дундаас харан харан үлдэж билээ. 
Аав хотоос авчирсан гээд өгсөн хоёр ширхэг чихрийг нь кармаалаад харьхад миний сэтгэл шиг хайлсан байлаа.
Өдөр хоногууд өнгөрсөөр хичээл цуглав. 
Хайрт охин минь олддоггүй ээ. Гэр бүлээрээ хот явсан гэсэн бүдэг бадаг сурагтай. Би ичээд тэр бүр хүнээс асууж зүрхлэхгүй. 
10 гаран хонолоо. Нэг удаа ангийнх нь журнаалыг үзтэл Азжаргал гэсэн нэр алга байлаа. Ахин дахин эрээд эрээд олсонгүй. 
Аав, ээж, дүү нар нь хотоос ирэхэд Азжаргал алга байлаа. 
5 дахь өдөр бүр тэднийд модыг нь хөрөөдөж өгсөөр 8 дугаар ангиа төгсөн төгстлөө би түүнийгээ гэрээс нь эрээд олоогүй юмаа. 
Атгахан жаазанд 
Алагхан зураг болж үлдсэн 
Аравхан хэдтэй 
Азжаргал минь. 

Цахлай шувуунуудтай тэнгэрээс гэнэт бууж ирсэн шигээ тэр намар буцаад нисчихсэн юм билээ... 

 



( Сэтгэгдэл бичих? | Бусад | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 41 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Х.Төгсөө Зотон, тос 110x40
Бүрхтэй эмэгтэй
Хэмжээс: 264x600 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3147


B3-026.JPG
Хэмжээс: 437x600 160k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3249


B3-016.JPG
Хэмжээс: 406x600 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4074


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn