Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа: Намар хаашаа...
Оруулсан admin on 2018-01-31 18:44:12 (311 уншсан)

Намар оройн жихүүн салхи сүнгэнэтэл үлээж яндан хонгиноод дээвэр цаваг хөвхөлзөж тэртээ холоос мөөрөх сарман үнээний дуу салхинд туугдан тасалдаж сонсогдоно. Дан дээвэртэй зуны гэрийн эсгий дээврийг хөвхөлзүүлэн хаяа хамраар хүйтэн сэнгэнэж гардаа гэртгүй шуухитнаж хүн бүл муутайдаа яарч санганасан хүмүүс дуугарах ч сөхөөгүй өөр өөрийн ажилдаа түүртэн тун чиг завгүй. Гэрийн баруун хаяанд хэвтэж асан банхар босон эвхсэн биеэ тэнийлгэн суниаж амаа томоос том ангайлган эвшээх мэт аягласнаа хэл амаа долоолж ийш тийш харснаа сүүл өргөн чимээлсээр хотны баруун урд руу давхиж одов. Бүгд л жихүүцэж ядаж байхад халтар банхар л нэвсийж ноолорсон амьтан хонгор шар цавь хондлой гарган сүржигнээд давхин одохыг харвал түүн шиг “халуун” амьтан энэ хотонд лав алга шиг.

Гар угаагуурын данхаа цоргон дээрээс нь татан өөртөө ойртуулаад тонгойлгон гарын алгаа норгож зүүн багананаасаа уясан эрээн дээсээ эрчлэн алгадаж суугаа Жамаа уртаар санаа алдан тооно өөдөө харснаа ...хай хөөрхий энэ жил ч эрт цас дарж мэдэх л дэг ээ. Муу сайн тугалын ногт гэж авах юм алга шил хамардайгаараа тасарч ногт ч биш хүзүүвч ч биш юм болцгоожээ ер. Зунжингаа л хөөрхийсийг гуд саахаа л мэдэхээс омруу хүзүү нь тасархайтаж цахлайтаад яршиж байгааг нь мэдэх хүн ч алга. Хэдэн хөсрий догь толгойтой үнээнүүд чинь хээр хоноод ирэхээ болив гэж.Бөмбөг муу лүд л үхэр дагуулж хээр хонож байгаа юм хэмээн ганцаараа үнээнүүдээ хүнчлэн ярьсаар хийж тавьсан цайгаа зэлгээнштэл эргэнэг зуух хоёрынхоо завсар бөндөгнөнө. 

Бөмбөг хэмээх хүрэн сарман үнээ нь хаашаа л явна уу үхрийн толгойд явна даа. Зэлэн дээр саалгаж зогсох нь ээ түрүүчийн саалгаж дууссан үнээнүүд хөдөлж эхлэнгүүт бөмбөг саалгаж байсан ч хамаагүй Жамаагийн толгой дээгүүр харайгаад гараад явчихдаг тул хамгийн түрүүнд Бөмбөгийг зэлэнд эврээс нь уяж байж саамны ажлаа эхлэнэ дээ. Эвэрдээд бариад уячихсан хойно Бөмбөг таатайхан хэвтээд нүдээ анин жайвага жуйвага хивсээр сүүлчийн саах үнээ хүртэл ганц ч удаа гунганахгүй хэвтсээр л байна. Ялаа шумуулаас болж бага бяруун гунжнууд авиргүйтэж дэвхцэж тэлчилж уяа тушаагаа тастаад Бөмбөгт уяа хүрэхгүй бол шилбүүрийн мод эвэрт нь тэвхдээд сурыг нь унжуулчихвал болох нь тэр. Тааваараа хивсээр л хэвтэнэ. Номхон ч гэж жигтэй сүү ч гэж далай .Жамаа миний аварга саалчны тал нь Бөмбөгийн гавьяа гэнэ. Бөмбөг Жамаагийн гарын тугал .Нэг жил ч төл алдаагүй. Дандаа охин тугал гаргана шүү.Тэд нь бүгд сүүтэй үнээнүүд болсон Хээгээ манай Бөмбөг хүн байсан бол доо энэ Лхамаархуу хүн байх байсан даа хэмээн хөөрнө. Лхамаа гэж олон олон шар хүүхдүүдтэй бүдүүн шар хүүхэн байх. Лхамаа ижийтэйгээ 8 шар охинтойгоо амьдардаг. Айлынх нь Цэрэн өвгөн “үс үсээ идсэн мондинууд хуухай ян янхийгээд яасан ч чанга дуутай гээч. Ширмэн тогоо ханги янги дуугарах шиг ува алтаар урс гэж” хэмээн бувтнаастай. Лхамаа гуай хүүхдээ өөрөө л “эх бариад” авчихдаг гэнэ. Хөл муутай эхийгээ заримдаа үүрчихсэн л харайж явна. Айл саахалтынхан нь хүн бүлгүйдэж яанав ийнэв болоход шар Лхамаа аль хэдийн гүйгээд хүрчихсэн тэр гуай,энэ гуай би яах вэ би ингэх үү тэгэх үү гэчихсэн л зогсоно. Хүнд хүнээс хэрэгтэй нь юу билээ. Хөөрхий дээ энэ муу хүүхэн хаврын хавсрага салхи,намрын хүйтэн шамраганаар мөн ч хэрэг болох юм даа. Лхамаа байгаагүй бол яах байсан бол доо хэмээн түүний эргэн тойрныхон хэн хүнгүй хэлэх. Дандаа охин нойтон хүүхдүүдтэй ганц бүстэй хүүхэд гардаггүй юм байх даа.Хичнээн ажилтай анхилтай байлаа байлаа гээд айл гэрт заавал эр хүний нөмөр нөөлөг гар сэтгэл хэрэгтэй байх юм даа гэж хөршүүд нь хөөрөлдөнө.

Тээр жилийн зуднаар шинэ тавьсан мирнусын хурга хар өвлөөр өдөр шөнөгүй цуваад манайхан хувцасаа тайлсан хүнгүй бараг сар гаруй болоход энэ Лхамаа тогоон чинээ гэдэстэй яг л бидэнтэй адилхан өнөө олон улаан цурав хургануудтай зууралдаж гарав. Чухам завгүй бид нүд нуухтай үс ширэлдээтэй сэхээ сэвтээгүй зөрөлдөөд л байхад үсгүй улаан зулбан юмнууд гараад л ганц муухай орилоод л үхээд байж билээ. Төллөх хугацааг нь тооцоогүй малын эмч,зоотехникч хоёрын балгаар баахан амьтан сэнсэрч төл ч байдаггүй улсын төлөвлөгөө тасарч арайтай л “аавын хаалга татсангүй” салцгааж билээ. Манайхан тэр өвлөөс хойш эрлийз ишиг хурганд дургүй болцгоосон гэж яана вэ. Хатуу өвөл хангирч хатсан хаврын эхээр Лхамаа хөнгөрлөө. Хөөрхий минь өеөдөж унатлаа зүтгэсэн ч гэлээ хүн нь дориун юм хойно мэнд амар амаржлаа.Бас л нэг чарласан чацаг алдсан шар охин.Хаврын нялх хурга, хүүхэд хоёрын гэдэс эвдрэмтгий байсхийгээд л гүйлгээд унана.Тэр тоолон Лхамын ижий Дэнсмаа гуай зуухны хүүхээн дээр туулайн баас шатааж устай зуураад уулгаж орхино .Ямартаа ч атугай Дэнсмаа чавганц хэдэн зээгийнхээ учир начрыг эргэнэг зуух хоёрынхоо завсар суучихаад нэг муу юм аялуулаад байхаа чадна даа. Байрагшуу зузаан бие хаатай Лхамаа уур уцаар үүр түүргүй шалбалзуур ажилд махруу чадмаг.Тамир муутай муухан эрээс хавь илүү дээр гэцгээнэ.Тэрээр ёстой л гадаахыг гэртээ оруулж гэр дэхээ амь амжиргаа болгож суугаа бүсгүй билээ. Нэг хонхрынхон нь Лхамааг унаагаа юүлчихнэ,унгасаа савчихна, адууны эрлээр яваад архи авгай хөөгөөд алга болж цордог “тогдгор” Тэгшээс хамаагүй дээр гэж магтачихна даа. Лхамын бага охиныг сумын эмнэлгийн бага эмч Лосолын хүүхэд гэцгээнэ. Доожоо муутай нарийхан дуутай цайвар шаргал царайтай Лосолыг эднийхээр нэг бус удаа бууж мордсныг манай хонхрынхон хоног сартай нь бараг цагтай нь хэлнэ л дээ.Яах вэ хөөрхий бурхан тэнгэрийн гэнэн цагаан алдааны л нэг биз дээ. Алдаа ч юу байх вэ дээ.Манай хонхорт бас л нэг чадмаг шар хүүхэн гараа л биз.
Энгэр хоёр ташаа нь саалинд дарайсан дээлтэйгээ толгойдоо эрээн алчуур зангидсан Лхамыг Ар хөтөл усны худаг дээр ховоо татаад адуу усалж хөлсөндөө шалба норчихоод зогсож байхад нь баруун тийшээ ачаа ачиж яваа хэдийн зэрэг монхор ногоон Зилүүд зэрэгцэж ирж зогсоод гайхсан нүдээр хачирхан харцгааж дээ. Жолооч нар моторын усаа сэлбэх гэсэн хэрэг байлгүй ажлаа мартсан тэд ам ангайн гайхалзаж бүсгүйг ичээсэн бас өөрсдөө ичсэн гэнэлэй Ховоо татаад зогсож буй бядлаг бор бүсгүйгээс гэрэвшсэн хэдэн жолооч нар хэзээ хойно ч бөх л баймаар бяртай хүүхэн Бүрэнд нэг бий дээ гэцгээнэ. 
Саяхандаа хөдөөнөөс манайд айлчнаар ирсэн нагац Бямбаа өвгөн зурагтын өмнөөс салахгүй олон улсын эмэгтэйчүүдийн бөхийн тэмцээн үзэж суухдаа толгойгоо сэгсэрч “манай Лхамын залууд энэ тэмцээн болдог байсан бол доо.Эд муусайныг хага хага шидэхгүй юу .Лхамаа ер нь нүгэлгүй бяртай хүн шүү дээ.Тээр жил зэргэлдээ сумын начин Түндэвтэй шавхагддаг худаг дээр ховоо булаалдаж муудалцаад цаадхийгаа тээр хол суйлаад шидчихэж билээ.Түндэв ичсэндээ мордоод л давхиад явчихснаасаа хойш манай тэрүүгээр ирэхээ больсон доо” гээд мар мар инээж чийгтсэн толгойгоо илж суув.

Намрын сэрүүн салхи шанхны үсээр шавхуурдсан хүйтэн цэхвэлзүүр өдрөөр эзгүйрч үлдсэн нуур,эзэнгүй урт тал хоёр уйтан ч шиг. Салхи хонгиноод л сэтгэл дэгэлзээд л ...гэрийн дээвэр цаваг дэрвээд өрхний оосор пад падхийн дуугараад л...Нар ч хаашаа намар ч хаашаа... 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 54 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-012.JPG
Хэмжээс: 600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2497

Хавар 2007
IMG_1085.jpg
Хэмжээс: 600x592 153k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3610


erd-003.JPG
Хэмжээс: 600x423 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2840


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn