Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Өгүүллэг: Цэндийн Доржготов: Амьтан
Оруулсан admin on 2018-01-31 17:42:42 (2480 уншсан)

Эврийн ор ч үгүй хоёр хуц мөргөлдөж байна. Даргар эвэртэй хуцны мөргөлдөөнөөс мухар хуцны түншилдээн сонин. Омог хилэн мэт зангирч. мушгирсан аварга хос эврүүд нь хоорондоо гал манартал тархийх нь цаагуураа хуцны духыг хамгаалж байна гэсэн сэжиг төрүүлдэг. Эвэр хэмээгч бие хамгаалагчтай төрсөн дух азтай дух ... Эвэртэй эвэргүй хоёр хуцны мөргөлдөөн бол бүр ч шударга бус тэмцээн. Харин хоёр мухар хуцны зодоон өөр хэрэг.

Ямар ч хамгаалалт, жийргэвчгүй, хоёр гөлөөн дух тасхийн тулахад харсан хүний магнай өвддөг. Энэ нь маш сонин байгаа юм. Жар далан килограммын жинтэй хоёр мундаг түнжин хуц хойш ухран ухарсаар гэнэт өөд өөдөөсөө хар хурдаараа цойлон нисэж: лут том биеийнхээ бүх жингээр ясан гавлаараа яг буухад хоёр сайхан эцэг малын толгой заадсаараа зад үсрэв үү? гэлтэй агаад хиншүү үнэртэх шиг болно. Тэд хоёул балартсан шар нүдээ эргэлдүүлж, хэсэг зуур салганан, ийш тийш дэмий тэнэснээ сая дөнгөж өөрийн ухаан орж, сэхмэгц, уур хорсолдоо түрүүчийнхээсээ хол ухарна. Холхон айлын хэрий зай аваад, сэрвээ цээж түхийлгэсэн хоёр том цагаан сум чавхдан цахилсаар лүгхийхэд хоёулангийнх нь нус суга үсрэв.

 

 

 

Цөөвтөр хонины захад ийнхүү хоёр хуц тэмцэлдэж, хоньчин эр Мугалцаг тэднийг харж зугаацна. Мугалцаг зураг, хөдөлмөрийн багш бөгөөд хорь гаруй жил сумын арван жилийн дунд сургуульд багшлаад малчин болсон тул хуцны мөргөлдөөнийг ингэтлээ шохоорхжээ. Багшийн царай нар салхинд хөсрийтсөн агаад тэр бээр армаг тармаг сахлаа ширхэгчлэн тэмтрэх зуур хуцны зодолдоон сонирхож ийнхуү инээмсэглэн сууна.

Мугалцаг сумын төвд тракторын чиргүүл дээр гарчихсан "Нэгдлийн дарга Монголхаан, сумын намын хорооны дарга Лантуу нар огцор. Нэгдлийг тараая. Малыг малчдад өгцгөө" хэмээн хашхирч байж, чулуугаар халзарч яваа гялаан духаа хага цохиулж, цугласан олны инээдэм болжээ. Нэгдлийн дээгүүр зиндааны албан хаагчид, ардчилалд бухимдахдаа чиргүүл дээр илтгэгч Мугалцаг өөд чулуун мөндөр буулгаж, тэр бээр цус асгарсан улаан толгойгоо дарсаар “индрээс", өөрөөр хэлбэл, тракторын чиргүүлээс хөөгдөж буухдаа "Малыг малчдад өгцгөөе нэгдлийг тараая" гэж гар зангидан орилохтойгоо байв
Өдгөө ардчилсан нам, хөдөлгөөний удирдагчид мэдэгдэхдээ "Ардчилсан хувьсгалыг бид хийхдээ дусал цус гаргаагүй” гэж сүржигнэхэд Мугалцаг багшийн духны сорви загатнах шиг болдог ажээ. Ардчиллын хөлд духандаа гүн сорвитой хоцорсон Мугалцаг орон даяар багш нар ажил хаяж эхэлмэгц, тэр даруй сургуулийнхаа багш нарыг уруу татаж, ажил хаяулж, амьтны хараал идлээ. Мугалцаг багш сумандаа ардчилсан холбооны салбар байгуулсан хүн. Yзэл нэгт нөхөд нь түүнийг салбарынхаа ахлагчаар сонгожээ. Мугалцаг нэгдлийн гишүүн малчдыг ямагт үнэн сэтгэлээсээ өмөөрнө. Малчдыг мөлжигдөгч, хөөрхий боолууд гэж үзнэ. Мугалцаг багшийнхаар, өндөр цалинтай дарга нар бол малчдыг шулан мөлжигчид ажээ.
Асар удалгүй нэгдлийг тараах хөдөлгөөн улс даяар давалгаалав. Энэ сургаар Монголхаан дарга эрх тушаалаа ашиглан нэгдлийн кассанд байсан бэлэн мөнгийг өвөртлөн Европ, Азийн орнуудаар панз үсэргэж, хагартлаа баяжаад, нэгдлийн мөнгийг төмөр авдарт нь тоо ёсоор нь буцаагаад сэмхэн хийчихэв. Эцэст нь нэгдэл тардаг ёсоороо тарж, мал сүрэг малчдад очдог жамаараа очлоо. 
Монголхаан дарга хувьцаа, бэлгийн журмаар баахан мал аваад алс холын төрсөн нутгаа бараадлаа. Энэ бүх өөрчлөлт олны нүдний өмнө Мугалцагийн шаардлагын дагуу болж буй нь бүхэнд илэрхий хэдий ч Мугалцагт нэг ч хүн "Чиний зөв байжээ" гэж урам хайрласангүй. Мугалцаг үүнд гомдох эр биш. Гэвч гомдмоор юм нэг гарлаа.
Сумын намын хороо татан буугдаж, Мугалцагийг баярлуултал, намын хорооны дарга, урьд багшилж байсан Лантуу ажилгүй болмогц сумын арван жилийн сургуулийн захирал болно гэж дээш МАХН-ын Төв Хороо хүртэл туньж, айлгаад, захирал болчихдог гэнэ. Захирал болмогц, угийн илтгэх донтой Лантуу хурал цуглаан бүр дээр босож, Коммунист харгис дэглэм, нэг намын дарангуйллын эсрэг бүх нийтээр тэмцье" хэмээн зүсээ хувирган уриалдаг боллоо. Yүнд Мугалцагийн дургүй маш их хүрнэ. Сумын төвийн хамгийн дориун байшин намын кабинетыг Лантуу хувьдаа авч архины газар - баар нээв. Сумын төвөөр согтуучуул өдөр шөнөгүй хэлхэлдэж. хэрүүл маргаан, зодоон цохио гаарлаа.Суманд суудаг цагдаа гадаад дотоодод ганзагын наймаа хөөцөлдөж, баахан архи авчирч, Лантуу даргын баарны үүдээр шөнө дундаар согтуу хүмүүст "шаг" - лаад, ухаангүй согтсоныг нь "эрүүлжүүлэх" хэмээх өөрийн хэмхэрхий пинд цоожилж хонуулсны төлөө хэдэн төгрөгийг нь бас хураан авч, хувьдаа завшдаг болов. Лантуу өөрийн хэдэн хүүхдийг гадаадад спиртэнд байнга илгээнэ. Хөдөө нутагт ардчилал иймэрхүү маягтай өрнөж, Мугалцагийн дургүйг хүргэлээ. Эцэстээ Лантуу захирлын архины газрын талаар хэл үг дэгдэж. аймгийн хувьсгалт намын Хороо, гишүүн Лантуудаа анхааруулахад тэрбээр хувьсгалт намаас гарснаа зарлав.
Нэгэн өдөр ардчилсан холбооны бие төлөөлөгч, аравдугаар ангийн сурагч шиг хүү ирлээ. Тэр хүүтэй хамгийн түрүүнд уулзсан хүн Лантуу бөгөөд ирсэн залуу ардчилсан холбооны сумын салбарынхантай уулзаад, төгсгөлд нь үзэл бодлоо эрс өөрчлөн хувьсгалт намаас гарч, ардчилсан намд элссэн, удирдах ажлын нөр их туршлагатай Лантуугаар ардчилсан холбооны сумын салбарын ахлагч тавиад буцсан юмсанж.
Харсаар суугаад алтан мөрөөдөл "Ардчиллаа" хувьсгалт намынханд алдчихсан Мугалцаг багш гутарсандаа ажлаас гарч, авдар эрээлэх, гэр угалзлахаас эхлээд араг савар, авс хүртэл хийх бизнес хөөцөлдөж, хэдэн малтай болсон бөлгөе.
Хоёр мухар хуц солир мэт мөргөлдөхөд тавган сүүл нь далбагасхийж, шээстэй халтар хонго нь онголзоно. Мугалцаг багш хоёр хуцны нүцгэн дух ягхийх бүрд нүдээ анивчисхийн цочирдсоноо холцруутсан гарын алгаар магнайныхаа сорвийг үрнэ. Хоёр хуц алсаас дүүлэн ойртмогц, чихээ дэрмийлгэн, толгойгоо гилжийлгэн, нүцгэн духаараа яг тулах гэтэл нэг хуцны нь зориг шантарч, хажуу тийш зайлан зугтлаа. Дийлсэн хуц, дэлдийснийгээ
элдэж, хавирга дал руу нь нудчин түншив. Цаадах нь үнэнхүү хулчийсан тул мөргөлдөх сэхээгүй, түүнээс зугтлаа. Ялсан хуц ялагдсаныгаа "Чи хуц биш, эм хонь" хэмээн доромжилж буй янзтай араас нь харайж, мордож дээрэлхэнэ. Ялагдсан хуц "Би эм хонь биш. Би хуц, би эцэг мал" гэж их сэжиглэж буй авч, түүнд мөргөлдөх тэнхээ үнэхээр мохсон учир эм хонь мэт хуцанд харайлгуулж, бухимдан давхилаа.
Мөргөлдөөний төгсгөл Муталцаг багшид гунигтай санагдав.
Энэ зуур багшийн хэдэн хонь үргэж бөөгнөрлөө. Юу болов?...Чоно нохой юу? гэж Мугалцаг ийш тийш хартал гуйвж дайвсан морьтон довтолгон айсуй. Ойртон ирвэл, хувьцааны баячуудын нэг “амьтан" хэмээх хочтой Балбар ажээ. Амьтан Балбар шал согтуу. Балбар чинь амьтандаа ямар амьтан бэ?" гэвэл, “Амьтны хувьд яах аргагүй амьтан, гэхдээ чухам ямар амьтныг бүү мэд. Лав л хүн биш'' гэж Мугалцаг багш бодно. Тарган хул морь айж сандарсан төгрөг хар нүд гялалзуулан, хамраа сарталзуулж, дэлбэртлээ уухилахад төмөр дөрөө нь гөлмөө цохилон үл мэдэг жингэнэж байлаа. Балбар албаар ухаангүй согтсон дүр гаргаж, том ташуураа далайсаар Мугалцагт дөхөж ирээд.
-Аа яа яа ... Сэхээтэн гуай, хонь сайн хариулж байна уу?... Эрдэмтэн багш хүн хөдөөний бүдүүлэг маньтай адил болно гэж арай баймгүйяа хэмээн Мугалцагийн дал мөрнөөс татан гэдрэг унагав. Хүндэтгэж, өмөөрч явдаг малчдынхаа нэгэнд энэ удаа Мугалцаг багшид хэлэх үг олдсонгүй. Балбар хэрсэн бух адил том улаан нүд эргэлдүүлснээ, багшийг заамдан авч,
- Чи муу дуугарахгүй, юундаа их зан гаргаав?,..Муусайн дарга сэхээтэн нарыг одоо малчид бид дарлах цаг ирсэн. Мэдэв үү?... хэмээн Мугалцагийг өнхөрч унатал алгадав. Багшийн хулхи дүлийрээд газар шарлан далибалзлаа. Дүлийрсэн чихэнд Балбарын эгдүүтэй хөхрөх чимээ бүдэгхэн сонсогдоно.
- Чи муу намайг зодлоо гээд яваад сураарай. Дарга нарыг хаацайлж байсан тэр цагдаагийн газарт чинь, одоо миний халуун хамууд сууж байгаа. Би нэг хамдаа тарган сувай үнээ өвлийн хүнсэнд өгөхөд л бүх юм минийхээр шийдэгдэнэ. Ойлгов уу? гээд Мугалцагийн хавирга руу хучтэй өшиглөв. Тэгээд морь луугаа явахдаа,
- Чи муу юутай гуйлгачин бэ? Одоо малчин бидний ээлж ирсэн ойлгов уу?... Дарга явсан муусайн нохойн хоолнуудтай одоо тооцоо бодно доо. Муусайн дарга нар. Бодохоос, харахаас, өшөөгөө авмаар хорхой хүрч, бие загатнах юм. Намын гишүүн дарга нарыг өмөөрч, малчин биднийг шийтгэдэг тэр хууль чинь сөнөсөн гэж мэдээрэй гэж хамраа сарталзуулснаа, 
- Чамайг ер алчихсан ч яадаг юм бэ? Эзгүй хээр. гэрчийн этгээдгүй байна, нохойн хоол минь. Хувалз шиг пиндийсэн дарга нар малчин биднийг яаж загнаж байлаа? Одоо та нараас хариугаа авна. Багш ч гэсэн адилхан, бас л маньдаа дарга л явсан гээд амьтан Балбар ханцуйгаа шамлан, бүдуүн ташуураа зангасаар дөхөж ирлээ. Мугалцаг багш, 

- Балбар чи хүн биш, аргагүй л амьтан юм даа гэж дөнгөж бувтнаад юу болохыг хүлээн хэвтлээ. 

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 352 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_10.JPG
Хэмжээс: 700x525 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4361

Г.Ариунболд Зотон, тос 60x70
Хос тогоруу
Хэмжээс: 600x514 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 7027

Зураач : Б.Хонгорзул
khongor009.jpg
Хэмжээс: 600x465 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5471


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn