BIIRBEH.MN by Bataka - П. Батхуяг: Загас мэт
Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: П. Батхуяг: Загас мэт
Оруулсан admin on 2018-01-27 11:13:20 (639 уншсан)

Түүний үглэн дуулахыг хэн ч тэвчихийн аргагүй. Харин би өөрийнхөө зохиосон аргын хүчээр л олон жил юу ч болоогүй мэт амьдарч чадаж байгаа юм. Анх хурим хийсний маргаашнаас л тэр үглэж эхэлсэн юм. Адилхан залуу хосууд хуримын аялал хийгээд гадаадад амарч байна. Гэтэл чи бид хоёрын байж байгааг, амьтан хүмүүсээс би ичиж байна. Нүүр хуурайшаад байна, тос авч түрхэх юмсан, чиний цалин амьдралд хүрэхгүй байна. Би л хувьдаа ингэж хуруу хумсаа хуйхлах шахсан, ядуу тарчиг амьдарч чадахгүй. Гэвч тэр надтай хамт амьдарсаар арваад жил өнгөрсөн байлаа. Гэрлээд сар өнгөрсний дараа би өөрийнхөө аргыг нээж олсон юм. Тэгээд аргаа "загас мэт" хэмээн нэрлэхээр шийдэж билээ. Энэ ертөнцөд магадгүй хамгийн оносон нэр юу вэ гэвэл миний зохиосон аргандаа өгсөн нэр байж таарна. Түүнийг үглэж эхлэ¬хэд нь би "загас мэт" байдалд шилжин ордог юм. Би чамтай гэрлэж, амьдралдаа ямар том алдаа хийгээ вэ? Өөр олон сайхан залуучууд намайг эргүүлж байхад очиж очиж,

 

амьдрах чадваргүй цаас шагайхаас өөр эрдэмгүй чамтай гэрлэдэг би яасан азгүй хүн бэ? Хүүхдийн чинь сургалтын төлбөр нэхэгдээд байна. Чи юугаа бодоод гөлийгөөд байгаа юм бэ? Үгүй, чи сонсож байна уу? Манайх гэдэг айл хоёрхон өдрийн махтай, таны хэдэн халтар юм буусан уу? 

Харин юу ч үл сонсдоно. Би загас мэт байдалд хэдийнээ шилжин орсон болохоор загас мэт таг дуугүй. Нарны гэрэл цонхоор ёлтойн тусна. Удахгүй газар гэсэж, хаврын урь орох нь дээ! Цонхны цаана модон дээр том жижиг хоёр шувуу зэрэгцэн суугаад жиргэж байна. Ямар дуугаар жиргэж байгаа бол сонсох юмсан. Даанч би "загас мэт" байдалд шилжчихсэн байгаа. Дээврийн цас хайлж, дэргэд под подхийн дуссаар, ар нуруугаа наранд хандуулан зогсвол хачин таатайгаар ээнэ. Том жижиг хоёр шувуу жиргэж, жиргэж эвэр хошуу нь чилсэн янзтай, баруун зүг урд хойноо орон нисэн одов. Тэдний сууж байсан модны мөчир дээр том эрээн муур хэл амаа долоон, шувууны ан хийх гэсэн нь бүтээгүйд сэтгэл дундуур байдалтай, цээжээ хүржигнүүлсээр үлдэв. Манай авгайд орос дарга нь нутаг буцахдаа дурсгал болгож өгсөн энэ муур ховдог, хонхолзуур гэж учир байхгүй.
Шанага сүү уучихаад цадахгүй, өөдөөс цэхийгээд суудаг юм. Олон удаа төөрүүлж хаяна даа гэж бодсон ч хүүхдүүд минь их эрхлүүлж эвийлээд байхаар нь болоогүй юм. Бага хүү минь бүр өвөртөлж унтах нь холгүй, түүнтэй тоглоно. Би бүр аргаа бараад тэр муурнаас холдуулах санаатай, хүүдээ дөрвөн алтан загас худалдан авч өгөв. Хүүхдүүд минь шилэн саван дотроо хөөцөлдөн тоглох, гялтганасан шаргал загаснуудыг сонирхон нэг хэсэг өнөөх муурыг мартав. Одоо л хээр аваачиж хаяна даа хэмээн бодож байтал нэг өглөө аквариум зөвхөн ус, өөр юу ч үгүй хоосон. Тэнд амьд амьтан ганц ч үлдсэнгүй. Хөөрхий дөрвөн загасыг минь энэ муур "цэхэр" зооглож орхижээ. Энэ явдалд нь шалтаглаад айлд муур байх муу гэдэг юм, энэ мууг төөрүүлж орхиё гэсэнд эхнэр минь зөвшөөрсөнгүй.
Манай даргын дурсгал чамд гай болоо юу, буянтай хүний үлдээсэн юм, надад буянаа өгч байгаа юм. Энэ гэрийг хэн тэжээж байна!!! Загас мэт байдалд шилжихээс өөр аргагүй болж билээ. Тэгэхэд би анх удаа хамгийн удаан буюу долоо хоног "загас мэт" байдалд шилжсэн юм даг. Хэнтэй ч юм ярихгүй загас мэт дуугүй байх хичнээн сайхан болохыг би мэднэ л дээ ! Гэхдээ тэр хэдэн хоногийнх шиг тийм сайхан байсныг санадаггүй юм. Үүлэн завсраар шагайх нар ямархан илч гэрэлтэй байдаг билээ. Түүн шиг л "загас мэт" байх тэрхэн үед би чухам л аз жаргалаар дүүрэн байлаа. Сүүлдээ өөрийгөө хязгааргүй далай тэнгист дураар сэлгүүцэн яваа загас мэтээр төсөөлж, дэргэд гарах түмэн янзын дуу шуугианыг сонсолгүй, гагцхүү урагш л тэмүүлэн, алсыг ширтэж, ярихыг хүсвэл дотор хүнтэйгээ л элдвийг ярилцан хачин тунгалагхан байв. Загас мэт байдлаас бодит амьдрал уруугаа шилжихийн урьд өдөр айсандаа би золтой л ухаан алдаж унаагүй. 
Цонхоор гадагш нааш цааш яаран явах хүмүүсийг харж зогстол эхнэрийн минь эрээн муур над руу гэтэн гэтсээр дөхөж явааг харав. Яг л модон дээр суугаа шувуу шүүрэх гэж буй мэт, эсвэл усан дотор яваа загас шүүрэхээр мярааж яваа мэт аяархан. Дэргэд байсан савтай цэцгийг би түүн рүү нүүлгэв. Огло үсрэн бултаад цааш гүйж одов. Тэр өдөржингөө миний араас гэтэв. Эгзгийг минь тааруулж байгаад над руу дайрах гээд байгааг би зөнгөөрөө мэдрээд байв.Шөнө нь ч олигтой унтаж чадсангүй.
Аварга том ирвэсэнд бариулж байна гэж хар дарж зүүдлээд хамаг биеийн хар хөлс асгарчихсан сэрэв. Өглөө эрт загас мэт байдлаасаа гарав. Тэр өдөр муур намайг дагаж гэтэж мярайхгүй байгааг анзаарав. Гэвч учрыг нь сайн олохгүй л байлаа. Хэд хоногийн дараа загас мэт байдалд шилжихээс өөр аргагүй болов. Учир нь гудманд бага залуугийн найзтайгаа гэнэт тааралдаад ялимгүй хэтрүүлээд оройтож харив. Үүдээр оров уу, үгүй юу: 
-Та хаагуур юугаа хийж тэнээд байдаг юм бэ? Чи яасан баян хүн бэ? Баян хүн л шөнө орой баар саваар явж авгай хүүхэн эргүүлдэг юм. Архи гударч байхаар хэдэн хүүхдэдээ талх бариад ирвэл дээргүй юу? Би тэвчихгүй нь. Ингэж амьдарч чадахгүй нь. Больё чи минь. Ханалаа. 
Гэвч тэр надтай амьдарсаар хорин долоон жил өнгөрчээ. Даруйхан загас мэт байдалд шилжив. Гэтэл эрээн муур хамаг биеэ хураагаад над руу үсрэв. Нүдний үзүүрт ярзайсан соёо шүднүүд... 
Хоолой ам учиргүй хорсож байлаа. Хажууд эхнэр уйлаад сууж байна. Хэдэн муу хүүхэд минь айж сандарсан юмнууд өндөр намаараа эгнээд орны өмнө зогсоно. 
Муур яасан бэ хэмээн арай ядан асуув. Хүзүү ам битүү боолттой бололтой. Бага хүү амаа ангалзуулан : 
-Аав аа, та загас болж хувираад, эрээн муур тань руу дайраад... гэхэд эхнэр минь үгийг нь тасалж: 
-Загас шиг муриганаад байхаар чинь хөөрхий амьтан андуураад дайрсан байлгүй. Харин би өөрийгөө загас болсон гэдэгт эргэлзэхгүй байв. Эрээн муур цонхны тавцан дээр цагираглан хэвтэнэ. Аргаа өөрчлөхөөс... 

 

 

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 47 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


Ногоо хураах ч гоё юмаа
Хэмжээс: 600x800 189k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3991

Тэрэлж
trlj-003.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3211

Ц. Эрдэнэцэцэг 1959	90х70, зотон тос
Оюутан охины хөрөг
Хэмжээс: 600x785 214k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3204


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn