Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Сүхбаатар 	Ширчин	 Бусад: Бямбадоржийн Пүрэврэнцэн : ЧАДАМЖ
Оруулсан admin on 2018-01-05 16:57:49 (56 уншсан)

Хүний ухаан гэдэг агуу юм. Хүн гэдэг  байгаль дэлхий, нийгмийн зүй тогтлыг таньж мэдэх гэж тэмүүлдэг. Юмс үзэгдэл, хүний нийгмийн учрыг танихын тэмүүлэл нь өвгөд дээдсийн үлдээсэн шижир шиг сургаал яриа, хууч яриа, дурсамж, дурьтатгал руу өөрийн эрхгүй хөтлөн дадал туршлагын цогц нийлбэрийг цөөн үгээр ойлгож авахад оюуны нэн урамшил олж авдаг . Өвгөдийн маань хийсэн ажил, хэлсэн үгийн цаана агуу их гүн бодрол, туршлага, мэдлэг шингэсэн байдаг. Тийм л хүмүүс төрийг түшилцэн, түмнийг удирдаж явснаар бидэндээ бахархан дууриах нэн их оюуны арвин баялгийг үлдээсэн. Харин түүнийг нь олж судлан,  нэгтгэн хойч үедээ хүргэх нэн хүндтэй үүргийг бичгийн чадвар бүхий хүмүн хийж гүйцэтгэнэ гэдэг буянтай ажил.

Эрдэмтэн, сэтгүүлч, зохиолч Ширчингийн Сүхбаатарын  “Монгол төрийн мэргэн өвөө” номын хоёрдахь боть хэвлэгдэн уншигч танаа хүрч байна. Анхны боть нь хэвлэгдэн олонд түгсэн даруйдаа олны талархлыг хүлээн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Жамсрангийн Самбуу гэж ийм л хүн байсан юм уу гэсэн эерэг ойлголтыг хойч үеийнхэнд  хүргэж чадсан билээ. Харин 2 дахь боть нь Ж.Самбуу гуайн мэргэн цэцэн үгийн хуримтлал төдийгүй дэлхийн том улстөрчдөөс авахуулаад хамт ажиллаж байсан нам засгийн удирдагчид, ард түмний түүний талаар ярьсан яриа, тэмдэглэл, үнэлэлт юм. 

 

Ш. Сүхбаатар бол номын ухаанаар ард түмэнд хүрч чаддаг хүн юм. Тэр олон ном бичжээ. Үүний нэг нь “Хориотой модны жимс “ /1999/. Эл ном Р.Чойномын хэрхэн хэлмэгдсэнийг тод харуулсан бүтээл.  Ардчиллын анхны салхи сэвэлзэж байсан үед НАХЯ-ны архивт орж  Р.Чойномын 1200 хуудастай гурван хавтаст хэргийг уншиж танилцан сэргэлэн заль аргаар хэргийн зарим тэмдэглэлийг авч дөнгөж байжээ тэрбээр.   Улмаар “Залуучуудын үнэн “, “Өдтэй бичиг”, “Ил товчоо” сонинд “Дуусан амьдарч чадаагүй дуучин Чойном “ гэсэн нэртэй нийтлэл хэвлүүлэн ард түмэндээ хүргэснээр Монгол Улсын Дээд Шүүхийн дарга Л.Рэнчин  нэрт зохиолчийг цагаатгахад хүргэжээ. Ингэснээр Монголын төрөөс Р.Чойномыг Төрийн соёрхол хүртээсэн билээ. Энэ бол нэг талаас тухайн үеийн нийгмийн хандлага, өөрчлөлтийг гярхай ажиглан хөгжил дэвшлийг дэмжин уухайлж чаддаг бичгийн хүмүүний гайхамшиг, нөгөө талаас  сэтгүүл зүйн хүрээнд баримт, эх үйл явдлыг олж мэдэн түмэн олондоо мэдээллийн эрэлтийг хангаж чаддаг сэтгүүлчийн чадвар оршиж байна. Уг ном тэмдэглэл, ярилцлага, захидал, өчиг шүлгүүдээс бүрдсэн уншихад сонирхолтой, бичлэгийн олон талт хөдөлмөрийг шингээсэн баялаг, үнэн бодит баримт бүхүй бүтээл аж.

Ш.Сүхбаатарын уран бүтээлийн бас нэг онцлог тал нь ард түмний дунд амьдарч байсан   эгэл жирийн энгийнээс энгийн хүмүүс, бас нэр төртэй, алдартай хүмүүсийн  түүх, намтрыг судлан сурвалжилж хүмүүст хүргэдэгт оршино. Үүний жишээнд 1998 онд гаргасан Монгол Улсын харцага  Ж.Авхиа генералын тухай  “Эр хүн “  нэртэй  ном орно.  Мөн л дурсамж яриа, дурьтатгал, баримт үйл явдлаас бүтэх эл ном тун ч уншууртай. Бас ард олондоо нэр нь цуурайтсан цээжээр тоо бодогч, зурхайч С.Дашдамбын тухай “Толгойдоо тооны машинтай зурхайч” /1998 / ном байна.  1969 оноос тасралтгүй 30 гаруй жил “Малчдын” гэх тодотголтой цаг тооны хуанли зохиосон  С.Дашдамба хэмээх эрийн тухай нэн сонирхолтой түүх эл номонд оржээ. Айлаар гэр хийн 18 аймаг дамжин зурхайч болохоор тэнэсэн энэ эрийн түүх эгэлгүй суутан эрдэмтэн М.В.Ломоносовын өвлийн хүйтэн шуургатай цаснаар Москваг зорьж буй киноны хэсэг санаанд буух юм.

 Амьдралаас төрсөн оюун билэгтнийг ард түмэнд хүргээд  зогсохгүй зохиосон цаг тооны хуанлийг нь олон жил дэмжин тэтгэсэн Ш.Сүхбаатарын хичээл зүтгэлийг номыг унших тусам бахархмаар. Ш.Сүхбаатарын уран бүтээлийн баатарууд бүгд бодит. Энгийн жирийн хүмүүсээс эгэлгүй болтлоо алдаршсан хүмүүс.    Ард түмэндээ нэртэй, төртэй амьдарсан, амьдарч  буй хүмүүс. “Бүтэн заяатай Бүрэн нутаг” /2004 /,  “Эгэл цадиг” /2009/, ”Хоймрын яриа”  /2007/ номууд нь урлаг уран сайхны томчууд, улс төрчид, ураг төрлийн хэлхээсийг агуулсан  бүтээлүүд юм. Тухайлбал, “Хоймрын яриа” ном нь  Ш.Сүхбаатарын  “Ардын эрх”, “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн ярилцлага, хөрөг нийтлэл, нийтлэлүүдийн  агуулга, утга санаа, бүтэц зохиомжид тулгуурлан Сүлд залсан хоймор, Онгод оршсон хоймор, Хийморь тэтгэсэн хойморьт, Хойморьт тухлах цагаар, Хойморт задлах үүц, Хойморт татуулсан хөргүүд гэхчлэн дэд  сэдвээр баримт үйл явдлыг уран сайхнаар баяжуулан гарчиглаж    ангилсан  нь номын бүтцийн тухайд сонирхол татаж байна. Бүтцээс   агуулгад шилжихийн учир уншихад таатай байх ба хүмүүсийн сонирхлыг татах юм. 

Өнөө цагт номыг хүнд хүргэхийн тулд бүтээх шаардлага бий. Хэлбэр агуулгын хослолыг тэнцүүлж чадсан бүтээл хүнд хүрнэ. Ийм хэмжээнд бүтээл туурвиж байгаа хүн бол Ш. Сүхбаатар.  Ш.Сүхбаатарын ном бүтээхүйн давуу тал нь нийгмийн ухааны гол мэргэжлүүд болох  хуульч, сэтгүүлч мэргэжил дээр нь бас зохиолч. 2000 онд хэвлүүлсэн “Жингийн цуваа” хэмээх шүлгийн түүвэртээ тэрээр ижий аав, эх нутаг, байгаль дэлхийгээ уран сайхнаар нээн харуулж чадсан хийгээд сэтгэлийн торгон утасны  уянга хайр,  бахархал, тангараглал нэвт шингэсэн байх юм .  Жишээ нь “Толгод” хэмээх шүлгийн мөрний эхний авиалбар гэхэд дан ижил.

Толгод сэрдэг юм

Тоост хаврын цагаар

Тортоггүй тоосоо гөвж

Толгод сэрдэг юм

Тоос тоосондоо хөлчүүрхэж

Толгод согтдог юм

Тогоотой сүү шиг мэлтэгнэж

Толгод жаргадаг юм” гэж  байгалийн зүй зохисын дагуух үзэгдлийг амьшуулан сэтгэж, улмаар монгол ахуйн юмсд адилтгасан нь таашаалтай. 

“Дөмөнг дуулсан дөрвөн цагаар нүүдэллэсэн

Эцэг эхийн хайрын зангилгаа

Эргэн тойронд намайг хүрээлсэн

Хайрыг надад сүү шиг уулгаж

Хахуулж цацуулан өсгөсөн эх орон минь тандаа

Уусан сүүнийхээ ганцхан дусал төдийг хариулбал

Унаган хүү нь гэж хэлэгдэх эрхтэй болно “ гэж  Монгол эх орондоо төрж ачийг нь өчүүхэн  ч атугай хариулахын тангараглалийг өгүүлсэн байх юм.

Энэ онд хэвлүүлсэн “Монгол төрийн мэргэн өвөө” номын хэвлэлтийн өнгө үзэмж, агуулга, он цагийн хэлхээс, бусдын хэлсэн үг, ярилцлага, бодит зураг нь Ж.Самбуу гуайн амьдралын толь болжээ. Эл номыг уншихад бидний өвгөд дээдэс эх орныхоо төлөө хэрхэн зүтгэж, ямар их ухаан зарж байж өнөөдрийг хүргэсний яруу тод олж мэдэж байна. Эх орны дайны хүнд үед ЗХУ- /хуучнаар /-д  Ж.Самбуу гуай Элчин сайд байж, “Үхэвч сэхэвч хамт” гэж оросуудад хэлж зоригжуулж байсан нь Монгол хүний дипломат ухаан, эр зоригийг харуулж  “Ханилж яваад нөхрөө” гэдэг монгол ардын сургаал үгийг санагдуулж байна. Мөн 1940-өөд оны дундуур маршал Х. Чойбалсанг малаа 200 саяд хүргэх гэж дөвчигнөж байсан гэж зарим нэгэн шүүмжилж байсан. Үнэн хэрэгтээ И.В.Сталин манай улсад ийм “зөвлөгөө” өгч байсныг   Х.Чойбалсан И.В.Сталин нарын уулзалтын тэмдэглэлээс  мэдэж болно.  Ингэхээр эл номоос түүхийн үнэн тодорч байна. 

ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга М.И.Калинин Ж.Самбуу даргыг итгэмжлэх  жуух бичгээ барихад “Та нар Япончуудаас айж байна уу “гэж асуухад нь Ж.Самбуу дарга хариуд “ Бид айхгүй байна. Манай ард түмний байлдан олсон эрх чөлөө тусгаар тогтнолыг бататган хамгаалахаар танай улсын аварга хүчит төрөл бүрийн цэргийн ангийн түрүүч хүрэлцэн очиж 1936 оны гэрээ хэлэлцээрийн ёсоор ахан дүүсээр туслаж байна” гэжээ. Ёжилсон гэмээр их гүрний том даргын өөдөөс дипломат арга ухаанаар хандаж, дээр нь тэрхүү ёжоллыг дарж “Бид айхгүй байна” гэж хэлсэн нь мөн их ухаан, бас хүний инээдийг татаж чадаж байна. Магадгүй, уулзалтын дараа М. И. Калинин Ж.Самбуу даргын үгийг бодож нэлээд инээгээ байх.

 Мөн социализмын үед  буруу бодлого  гаргаж байсныг монгол ухаанаар залж залруулж байсныг,  1960 онд архидан согтуурахтай тэмцэх явдлын эсрэг зарлигийн төсөл  гарган тогооны нэрмэлийг хориглох болоход Ж.Самбуу дарга “Түүнийг чинь сүүгээр хийдэг юм. Та нар мал дэлэгнэх цагаар малчдын нэрдэг тогооны нэрмэлийг хорихнээ. Тэдэнд бидэнд олддог шиг бэлэн архи олддоггүй юм. Шимийн архийг хориглохдоо биш , буянт малынхаа ашиг шимийг зөв хэрэглэж сурахаа л бод “ гэж хэлээд  зарлигийн төслөөс хасуулж байж.   Түүнчлэн эх орноо эхэнд боддог төрийн ухаантны бодлого нь Монгол Улсын анхны баатар эмэгтэй цолыг ЗХУ-ын сансрын нисгэгч эмэгтэйд өгөх байсныг болиулж Түвдэнгийн Борд олгуулж байсан, шүүхийн шийдвэрээр хоригдсон хөдөлмөрч алдартай хүмүүсийг хайрлан мэс заслын  эмч хүнийг “Тэр алтан гараар хатуу хөтүү юм битгий хийлгээрэй. Бүр улсын гар гэж бодоорой” захьсан, 1964 оны Сайд нарын зөвлөлийн хурлаар Ю.Цэдэнбалыг эрс шүүмжлэхэд Ж.Самбуу дарга аварч гарсан гэх яриа, дараа нь  Х.Лоохууз гуай  Тэр үед Ж.Самбуу даргын нэр нөлөөг тэд ашигласан, Ж.Самбуу дарга Ю.Цэдэнбалын талд ороогүй байсан гэх ярилцлага, Ц. Дамдинсүрэн гуай гадаадад цагаачлахаар Ж.Самбуу дарга дээр өргөдөл бариад ороход “Таны асуудлыг эхлээд хороон дарга чинь шийдэх юм байна “гэж хэлээд амыг нь тагласан, бие барахынхаа өмнө Ю.Цэдэнбал даргад “Миний толгой дээр цоохор хонх цохьчихоорой. Өөр хүсэх юм алга” гэж уужуу тайвуун хэлэн ёс заншлаа дээдлэхийн тухайд Бал даргад ойлгуулсан,  А.И.Филотоваг нутаг буцаах шийдвэр гаргаж байсан зэрэг нь аргагүй монгол төрийн мэргэн цэцэн ухаантны илэрхийлэл болж байна. Түүнчлэн Ж.Самбуу даргын “Нэг өрөө байр олгоно уу. Ард Ж.Самбуу” гэж бичсэн өргөдөл, “Монголчууд угаасаа цөөхөн хүнээ л гамнах юмсан”, “Намайг амьд байхад Богд уулаар бүү оролд”  гэж хэлж байсан нь манай улсын төрийн хүний баримтлавал зохих зарчим, өнөөгийн бидний хүн төвт хөгжлийн тухай үзэл баримтлал, байгаль дэлхийгээрээ хамаагүй оролдож болохгүйн амин чухал философийг илтгэн харуулж байна. Эдгээр сургаалын мөн чанар, гэгээрүүлэхийн утга учир нь хойч үедээ ч хэрэглэгдсээр  байх болно.

Ш.Сүхбаатар “Монгол төрийн мэргэн өвөө “ 2-р ботиороо Ж.Самбуу даргын  бодит дүрийг товойтол гарган ирж.  Ж.Самбуу гуай тухайн үедээ одоогийн  төрийн гурван өндөрлөгийн нэг нь байж. Гэхдээ манай улсын гадаад харилцаа, шүүх засаглал, аймаг орон нутагт асар их бүтээлч ажил хийсэн хүн байх юм. Манай улсын хотжилтын түүх ч Ж.Самбуу даргатай  холбоотой байна. Тэрээр ЗХУ болон бусад ах дүү  орноос  зээл тусламж авахдаа ер эмээдэггүй хүн байж. Аваад л бай, ах дүү найрсаг ард түмэн өгч авалцаж болно гэж үздэг нэгэн байж. Тэр нь ч амьдралд биеллээ олсон нь холыг хардаг төрийн хүний чанар ажгуу.  Ж.Самбуу БНАСАУ-д элчин сайд байж. Тухайн үед хоёр Солонгосын дайны үе. Гэвч Ж.Самбуу дарга дайнаас ер айдаггүй. Нуувчинд орох гээд явж байхдаа шатраа барин  “Барамнууд шатар тоглуулсангүй” гэж үглэн тавиун алхдаг аж. Мөн сонин шүү. Хажууд нь бөмбөг дэлбэрч байхад шатраа бариад алхаж явдаг. Сүүлд Ж.Самбуу гуайн зүтгэлээр өнчин өрөөсөн 200-гаад Солонгос хүүхэд монголд өсч хүмүүжсэн нь хоёр орны харилцааны сайхан тал болж одоогийн төрийн ордны их гэрийн аравчийг Солонгос оёдолчид үнэ багатайгаар хатган урлаж өгсөн байх юм.

Эл номноос Ж.Самбуу даргын төрийн ноён нурууг харахын зэрэгцээ аман яриа, хууч яриа,  дурсамжийн баатар болж явсныг мэднэ. Юмны голыг, дээр нь даацтай, хараатай, басхүү бага зэрэг шоглосон, ёжилсон хэлбэрээр хэлж чаддаг нь Ж.Самбуу даргыг ард түмний хүү шүү гэдгийг батлах юмаа. Дээр нь зохиогчийн ном туурвихын чадвар чадамж хамаарч байна. Уншихад бүхэлдээ сонирхолтой эл бүтээл тэмдэглэл, яриа, хууч яриа, ярилцлагаараа Ж.Самбуу даргын үеийн Монгол Улсын түүхийн хэсэг болж байна.

Мөн ч олон зүйлийн цаад нарийн учрыг “Монгол төрийн мэргэн өвөө” 2-р номоос мэдэж болж байна. Номыг уншин суухад Ж.Самбуу даргыг эрдэмтэн зохиолч Б.Ринчен гуайтай адилтгаж үзмээр. Нэг нь Монгол төрийн нэгэн оргил, нөгөө  Монгол бичгийн их ухааны их нэгэн оргил. Хоёулаа ном гаргасан, хоёулаа бие биенийгээ шүүмжилдэг байсан байх. Бас найз нөхөр ч байж.  Б.Ринчен гуай болохоор Ж.Самбуу даргыг боловсролгүй нэгэн гэдэг аж. Угаасаа маш шүүмжлэлт байр суурьтай хүн.   Тэгсэн мөртлөө Ж.Самбуу даргын 1945 онд бичсэн “Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардуудад өгөх сануулга сургаал” номыг нь анх редакторлан хэвлүүлсэн  байх юм. Хоёулаа шагналаа ядарсан улсад өгчээ. Олон улсын Энхтайваны төлөө Лениний шагналыг 25000 америк доллар дагалдаж ирснийг нь Ж.Самбуу дарга өнчин ядуу хүүхдүүдэд өгсөн бол Б.Ринчен  “Монгол хэлний зүй” анхны  бүтээлдээ авсан Төрийн шагналыг дагалдаж ирсэн 15000 төгрөгийг Ленинградын бүслэлтэд байгаа хүүхдүүдэд ганц төгрөг ч авалгүй илгээсэн юм гэдэг. Тэгэхэд Б.Ринчен гуайн хүүхдүүд өмсөх гутал багатай ээлжилж өмсдөг байсан юм гэдэг. Хоёулаа хүнийг цөөн үгээр шоглодог, ухааруулж хэлж чаддаг зан чанар нь адил  байна. Ингэхээр нэг нь амьдралын баялаг туршлага, сурсан мэдсэний далай, нөгөө нь мэдлэг, мэдэцийн их далай юм даа.

 Ш.Сүхбаатарын “Монгол төрийн мэргэн өвөө” бүтээл өнөө цагийн номын их өргөөний хойморь залрах номын нэг болжээ. Ном бүтээхүйн учирт мэдлэг байдаг. Ш.Сүхбаатар сэтгүүл зүйн бичлэгийн арвин арга барилыг туурвин бүтээхийн  мэдлэгийн ид шидээр амтлаж, дээр нь сэтгүүлчийн нийгмийн зан төрхийг мэдэх үнэлэмж, уншигчийн  сонирхлын цэгийг мэдэрч чаддагаараа уншууртай бүтээл гаргаж чаддагийн нууц оршиж байна.

Өөрөөр хэлбэл Ш.Сүхбаатар зүгээр нэг бичигч биш эрэн судлаач, эрдэмтэн хүн юм. Түүний Хууль зүйн ухааны докторын бүтээл нь “Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалт” сэдвээр бичигдсэн дессартаци. Нэрнээс үзэхэд сэтгүүлч бидэнд хэрэгтэй. Уншаад үзэхэд Ш.Сүхбаатар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэл олж авах, мэдээлэл түгээх эрх зүйн хамгаалалтыг хэрхэн бий болгох вэ гэдэгт шинжлэх ухаанч байр суурь, судалгаанаас хандаж дүгнэлт гаргаж ирсэн байна. Ерөөсөө нэр төр, алдар хүнд нь хохирсон хүмүүсийн гомдлыг эрүүгийн эрх зүйгээр шийдвэрлэх бус, иргэний эрх зүйгээр шийдвэрлэх боломжтой гэдгийг тогтоож өгснөөрөө ач холбогдолтой. Манай зарим сэтгүүлчид эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан холбогдох санкцыг аваад орхи гэхчлэн шууд санал тавьдаг. Аливаа хууль, эрх зүйн зохицуулалт, нэмэлт  өөрчлөлт  судалгаагүйгээр хийгдэх боломжгүй байдаг.

Харин Ш.Сүхбаатар нэр төр, алдар хүнд, гүтгэх, доромжлохын  гадаад дотоод обьектив тал, субьектив хандлага, илрэх байдал, ялгамжаа, үр дагаврыг онцолж судласан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллагсадыг болохоор нийтлэл нэвтрүүлгийн хэрэглүүрээр  хүний нэр төрд халдлаа гэж гомдол гаргадаг. Үүнийг зарим тохиолдолд эрүүгийн эрх зүйн зохицуулалтаар шийдэх гэдэг. Харин Ш. Сүхбаатар энэ асуудал нь иргэний эрх зүйгээр зохицуулах боломжтой, хуульдаа өөрчлөлт оруулахыг санал болгож чадсан эрдэмтэн. Мэргэжил нэгт нөхөддөө хийсэн үүнээс илүү буян гэж юу байх вэ.   Ингээд “Монгол төрийн мэргэн өвөө “ 2-р ботиор аялаж бишрэхдээ биширч,  инээхдээ инээж маш сонирхолтойгоор хийсэн уншилтын аянаас төрсөн бодлоо хуваалцлаа. Ном сайхан болжээ.

Зохиолч сэтгүүлч Бямбадоржийн Пүрэврэнцэн

“Өдрийн шуудан” сонин 2014.4.9  №067 (2003)



( Сэтгэгдэл бичих? | Бусад | Оноо: 0/0 | Сүхбаатар Ширчин )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 77 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-041.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2230


art_15.jpg
Хэмжээс: 600x350 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3899

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-221.JPG
Хэмжээс: 600x450 51k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2289


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn