Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Сүхбаатар 	Ширчин	 Бусад: Ширчингийн Сүхбаатар : МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ НОМООС...
Оруулсан admin on 2018-01-05 17:54:15 (386 уншсан)

Ширчингийн Сүхбаатар : МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ НОМООС...

МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ НОМООС...

Монгол төрийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 120 жилийн ойг угтсан хоёр дах удаагийн хэвлэлд

САМБУУ ГУАЙ БОЛ БРЭНД
ЭРХЛЭН ХЭВЛҮҮЛЭГЧИЙН ҮГ

Одоогоос бараг хоёр жарны өмнө Түшээт Хан аймгийн Зоригт вангийн хошуунд зуны дунд сар шувтарч, хавар төллөсөн малын зүс жигдэрсэн үед Самбуу гуай мэндэлсэн гэдэг. Малчны хотонд төрсөн жаалхүү хожмоо хорьдугаар зууны ээдрээ нугачааг туулан нэгэн жарныг дамнан, Монгол төрийн зүтгэлтэн байж чадсан юм.

XIX зууны өнгөнд хэлд, хөлд орж XX зууны эхэнд боловсрол эзэмшиж, бага залуу наснаасаа төрийн хэрэгт зүтгэж, Цагаагчин гахай жилийн хувьсгал, Ардын хувьсгалын жилүүдэд ухаажиж, Шамбалын дайн, 1937 оны хэлмэгдүүлэлтийг нүдээр үзсэн түүний жилүүдэд манай гараг дээр дэлхийн хоёр дайн дэгдэж, хүн төрөлхтөний амьдрал хөрвөж, улс орнуудын хүчний харьцаа өөр өөр дэглэм журамд хуваагдаж байсаан.

 

Самбуу гуай Наймдугаар богд, Чингисийн удмын язгууртнууд, Сун Ятсэн, Ленин, Сталин, Мао, Хитлэр, Чөрчил, Рузвельт хийгээд тэдний дараа үеийн дэлхийд амьдарч, Данзан, Бодоо, Сүхбаатарын жилүүдэд идэр залуу байж, Чойбалсантай хамтран ажиллаж, Цэдэнбалын тулах хүч, нөмөр нөөлөг нь байжорчин цагийнхаар бол Ерөнхийлөгчийн алба, тэр үеийн АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар 18 жил ажилласан хүн.

Хорьдугаар зуунд Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, эхний үндсэн хуулиуд батлагдаж (1924, 1940,1960), Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элсэж, улмаар өнөө цагийн улсын дайтай улсын эх үндсээ баттай эмхэлхэд Самбуу гуайн амьдарч, бүтээж, хөдөлмөрлөж ирсэн цаг үеийнхний тэмцэж, туурвисан нь арвин.

Намайг ухаан орох цагаас л аав маань Самбуу гуайн тухай баримт, сурвалжлага, ярилцлага тэмдэглэл хийж олон хүнтэй уулзаж, хууч яриа дэлгэж, хорьдугаар зууны нурууг босгосон олон арван буурлуудтай учирч “Монгол төрийн мэргэн өвөө” номоо бүтээсэн юм. “Зэрэг нэмэхийн өмнөхөн” киноны эхэнд Л.Түдэв гуай “Зохиогч нь ард түмэн, бичигч нь би билээ” гэдэгчлэн Самбуу гуайн тухай ном ч бас бүтээгчтэй, тэр нь Самбуу гуайг мэдэх хүмүүс, түүнийг хайрладаг ард түмэн юм. Харин ард түмний дунд сэтгэлийн дулаан элч, гэгээн дурьдатгал, хүндэтгэл дүүрэн дурсамжийг агуулж байдаг тэр сэвдийн араас хөөцөлдөж Самбуу гэх Монгол төрийн зүтгэлтнийг дахин тодотгож гаргасан нь аавын маань энэ номыг бүтээсний утга учир болов уу гэж боддог юм.

Самбуу гуайн тухай ном бол нэгэн бие хүний түүхээр илэрхийлсэн Монгол соёл, зан заншил, уламжлал бахархал, хүний мөс, жудаг цараа, ноён нуруу, уужим сэтгэл, сайн суртлын тухай сургаал бас сургууль юм. Самбуу гуайн тухай номонд домог шиг, үлгэр шиг олон арван дурсамжууд байдаг ч бүгд бодит явдал, үнэний дөрөөнд боссон түүхүүд. Самбуу гуай XX зууны Монголын түүхэн төлөөлөл мөн боловч түүний үлгэр дууриал, хүний мөн чанар нь хэзээ ч хуучрахгүй, бас хоцрогдохгүй. Учир нь түүний эх орноо, нутаг усаа, хэл соёлоо, нүүдэлчин уламжлалаа гэсэн хатуу итгэл үнэмшил, үндсэн зарчим нь ямар ч Монгол хүний байнгын бахархал, гоёл юм.

Орчин цагийн улс төрд хөлд тавьж байгаа, бас хөл тавиад удсан, улс төрийг амьдралаа гэж бодсон хатуу итгэл үнэмшилтэй нөхдүүд Самбуу гуайгаас суралцсаар байх учиртай. Самбуу гуай орчин цагийн ойлголтоор бол “улс төрч” гэхээс илүүтэй жинхэнэ “Төрийн хар хүн” байсан. Бас гайхалтай дипломатч, үгийн асар өргөн мэдрэмжтэй, олон үндэстний хайрыг татсан, уг соёлоо хайрладаг эх оронч байсан. Хэдий хатуу цагийн эрхшээлд амьдарч байсан ч Самбуу гуай Монгол төрийн тэргүүний хувьд Чингисийн төрийн уламжлалыг хүндэтгэж, хар цагааны дэнсэн дэх хүнд он жилүүдэд улсынхаа тусгаар тогтнолын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн хүн юм.

Удирдагчийнх нь хувьд орчин цагт “Ноу Хау” гэж нэрлэгдэх болсон Самбуу гуайн “арга туршлага”-ыг энэ ном тодорхой өгүүлэх болно. Өнөө цагийн Төв аймгийн Бүрэн сумын Гурван хүрний дэнжид Самбуу гуай өсөж торнисон. Тэндээс холгүйхэн Баянтөхөмд нэгэн жарны дараа эл номыг бүтээгч Ширчингийн Сүхбаатар төрсөн. Монгол төрийн бахархал болсон, нутгийн буурал өвгөний өвөр дээр нь “эрхэлж”, чихэр авч явсны хувьд аавын маань хувьд эл номыг бүтээх сэдэл, эрмэлзлэл олон арваны чинадаас дайгдаж ирсэн биз ээ.

Самбуу гуай нэгэнт Брэнд болжээ. Брэнд бол алдаршил. Тэр удах тусмаа үнэ цэнэтэй болдог шиг Самбуу гэдэг брэнд одооч улс орондоо ач тусаа хүргэж явна. Нэг бяцхан түүх сонссоноо өгүүлье.
Дэмбэрэлийн Төртогтох гэж дөлгөөхөн зантай, машид зарчимч, хийж бүтээхийн төлөө төрсөн уран дархан бий. Төрөө ах 1992 онд Чингис хааны туульс хэмээх одооУИХ-ын Байнгын хороодынтанхим дахь нүсэр сийлбэрийг бүтээсэн нэгэн. Түүний дараа УИХ-ын танхимд байрлах төрийн индэр, мөн гурван өндөрлөгийн ширээ болоод сэнтий, цаашлаад Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэр, мөн Монголын нууц товцооны есөн эрдэнээр бүтээсэн хосгүй эх, Үндсэн хуулийн есөн эрдэнээр бүтээсэн хосгүй нэгэн эх, Төрийн тулга гээд энэ цагийн Монгол төрийн хамаг л эрхэм дээд бүхнийг урлаж яваа нэгэн.

Төрөө ах 2006 онд Их Монгол Улсын 800 жилийн ойгоор Монголын нууц товчоог бүтээснийхээ дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрийгбүтээхажилд ханцуй шамлан оржээ.Мэдээж мянганаар өртөөлсөн Монгол төрийн уламжлалыг шингээсэн ёслол хүндэтгэлийн гэр гэдэг их ажил ундрах нь мэдээж. Гэрийн дотор хөшиг хийх болжээ. 26.8 м урттай хөшгийг магнаг торгоор хийхээр тооцож. Энэ дагуу Жагарын (БНЭУ) оронд хандаж тэнд суугаа манай Элчин үнэ судалтал ерөөсөө бүтэн гэрийн зардлаасаа хол давсан, мөн хөшиг хийх төсвөөсөө 30 дахин өндөр үнэ хэлж. Ингээд магнаг торго бүтэхгүй болж эх орондоо зээхт наамлаар хийе гэхэд бас л үнэ өртөг нь цойлоод явчихаж. Ингээд БНАСАУ-ын Элчинд хандсан аж. Хойд Солонгосын элчин тэр үед Ж.Самбуу гуайн тухай яриа дэлгэж. Бөмбөгдөлтийн хүнд үед биднийг орхиогүй, жаргал зовлонгоо хуваалцаж чадсан хүн бол Самбуу гуай гэж хэлээд “Бид та бүхэнд Самбуу гуайг бодоод туслая” гэж хэлжээ. Энэ дагуудаа яриа хэлцэл ч амжилттай болж, улмаар Ардчилсан Солонгосын 150 хатгамалч бүсгүй Монгол төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрийн хөшгийг хатгаж өгчээ. Тус улсын ханшаар бол 10 дахин өндөр зардал гарах байсан ч Төрөө ахыг Хойд Солонгост очиход нь мөн л Самбуу гуайн тухай хууч яриа өрнөж манай талын хэлсэн үнэнд мөнөөх хөшгийг урлаж өгсөн байна.

Хөшгөн дээр Д.Нацагдоржийн миний нутаг шүлэг монгол бичгээр орсон бөгөөд хоолойн хэсэгт нартай бороо шивэрч, солонго татлаад таван өнгийн далавчит морьд давхилдаж, нэгүл модонд шувуу жиргэж байгаа тухай энх цагийн зураглалтай. Эх нутгийн бууц санагдуулам бор хүрэн өнгө суурилж, төрийн гурван толгойт уламжлалт үүлсийг зохиомжилж, доод хүрээгээр нь Хүннү гүрний ширдэгний хээг оруулсан хосгүй тансаг хатгамалыг мөнөөх Солонгосчууд Улаанбаатарт авчирч өгөхдөө ч мөн л Ж.Самбуу гауйн тухай халуунаар дурсаж байсан гэдэг. Хожим нь Төрөө ах “Энэ хөшгийг урлахад Самбуу гуайн тухай гурвантаа яригдаж, хоёр улсын найрамдлын илэрхийлэл болж чадсанаар бид ч ажлаа бүтээж чадсан юм” гэж билээ.

Сайн хүний үйлс өрнүүн агаад хэвээр ажээ. Нэр нь ч домогшин үлддэг аж. Самбуу гуай орост олон жил Элчин суугаад ирэхдээ эндээс авч явсан хэдэн цүнхээ бариад л ирсэн гэдэг. Төрийн хүн гэдэг ийм мундаг ёс суртахуунтай байдаг аж. Одоогийн Монголд Самбуу гуай шиг ёс суртахуунтай улс олшроосой. Түүний тулд эл бүтээлээс үлгэр аваасай.
Самбуу гуайн тухай бичсэн “Монгол төрийн мэргээ өвөө”номоо миний аав Ширчингийн Сүхбаатар уншигч олноо дахин хүргэж байна. Эрдмээр нөхөрлөхүйн ерөөл өргөж эрхэм уншигч өргөн барив.

Эрхлэн хэвлүүлэгч:
Язгуур соёл сангийн тэргүүн
Сүхбаатарын Эрдэнэболд



( Сэтгэгдэл бичих? | Бусад | Оноо: 0/0 | Сүхбаатар Ширчин )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 38 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

зотон тос 80х100 см
Шаргал өдөр
Хэмжээс: 600x479 54k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 328799

зотон тос 40х51 см
Хэрмэл
Хэмжээс: 476x600 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3408

Тэрэлж
trlj-007.JPG
Хэмжээс: 600x800 230k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2497


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn