Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Цэемаа 	М	 Өгүүллэг: Мөнх-Очирын Цэемаа : Маарамба
Оруулсан admin on 2017-12-27 09:52:10 (283 уншсан)

Зохиолч: Мөнх-Очирын Цэемаа

Тоонын дааган дээр суусан болжмор үүрэглэх шиг нам гүмд гуа гүргэмийн үнэр сэнгэнэхүй енгэнэтэл санаа алдах өтөл насны ламхай гэрийн хоймор дахь бурхан тахилынхаа өмнө тахим бохирон сөхрөн суугаад нүдээ анин залбирч намбархана. Олон жилийн утаа исэнд бартагтаж бүүдийсэн Манал бурханы дүр шилэн хоргон дундаас дүрлийж, өмнүүр нь өрөөтэй гуулин том цөгцөн дэх усан өргөлд тунарч толидоод аниргүй амирлангуй.

Зуны дунд сар шувтрах өнгөндөө орчихоод байдаг хүү маань ирдэггүй юм байх даа. Батхаан хайрханаад манхагаа үүрээд мачийж хүрээд бумбан ягаандайгаа түүж эмээ базаах сан.Яг өдийд л эмийн ид нь бүрдээд бундайж байгаа даа 2 л хоног хэтэрчихвэл хэргээ барна гэдгийг мэдэх өвгөн маарамбын сэтгэл бачууран яаравч төдийлэн өндөлзөөд байсангүй залбиралдаа намбайж сууна.Өвгөн жилийн жилд л хавчиг үүрэг үүрсэн бадарчин гэгчээр даянчлан одсоор.Нэг хоёр сар хиртэй явган яваад ирэхдээ өмссөн хувцас нь жаахан гундснаас өөрөөр нүд нь гялалзаад олзтой мишээсээр зүдэрсэн шинжгүй ирдэг сэн.

Нарийнхан ишэн дээрээ бундайж бөмбийсэн сормууслаг дохиурт ухаа ягаан цэцгийг Цог мандлын Нар ханчум гэдэг. Түвдийн уулсын ухаа бэлээр ургадаг Монголд Их Алтайн зүүн төгсгөлийн уулсын зүүн сугаар оочин цоочин ургадаг болохыг там тум сонссон.Харин манай Батхаан хайрханы өмнөд энгэрээр тэмдэгтэйхэн газраар жил өнжин ургадаг охор настай эмзэг цэцэг. Ургах нь чавдаг, түүх хатаах нь нарийн дэг журамтай. Цэцэглээд тун удахгүй уусах мэт хатаж ор мөргүй алга болно. Зуны зөөлөн сэвшээ мяндаслан намирах үеэр цагийн байцаа шинжин очиж түүхдээ ам хамраа боож цэцгийг хөндөхдөө цаг нараа барьж урд хормойгоо дэвсэн сууж уул хангайгаасаа гуйж мөргөн залбираад, хөрсөнд ил гарсан ишнээс нь дөрвөн хуруу дээгүүр тасдаж аваад сүүдэр дагуулан ойр ойрхон эргүүлж тойруулан хатаана. Яг л нялх хүүхэд мэт бөөцийлнэ дөө. Өвгөн Палам хэд хоногийн газраас явгалан алхаж ирээд бундан ягаандайгаа түүх гэтэл алга гэнэ.Цог мандлын Нар ханчум байнга нэг газраа ургаад байхгүй хуучин ургасан газраасаа хол саахалтын дайнд өмнө хойно бүр зүг чиггүй ургана.Өвгөнөөс өөр хүн бол энэ жил ургасангүй гэж бодоод буцаад явчихаар.Ер нь л жил бүр ургаад байхгүй.Паламаас өөр энэ цэцгийн авир аашийг мэдэх хүн төдийлөн үгүй.Анх Түвдийн өндөр уулын энгэр талд ургасан байсныг номын багш нь зааж нүдлүүлж өгсөн цэцгийг нутагтаа ургадаг болохыг буцаж ирснээсээ олон жилийн хойно түүх цаг хугацаагий нь сайн ажин сонжсоор багцаа мэдэх болов.Энэ олон жилд Палам багцаа л мэдэх болсон гэхээр байгаль ээжийн ааш араншинг тааж мэдэшгүй.Хий шар бадгана, таван цул гээд бүхэл эд эрхтэний өвчин зовиурыг арилгадаг энэ цэцгийг Палам Манал бурханы ид шид гэдэгт итгэдэг.Цэцгийг түүж хатааж эмэнд оруулахдаа сар од өдөр гаригийг тогтоож тооцож газрын хэвэл байцын таарамж тохиромжийг ч хүртэл үзэж сонжин амилуулаад эмээ баринтаглана.
Утайд маарамбын эрдмээр цоорсон Паламыг Шанх хавийнхан байтугай нь мэдэх нэг нь мэднэ.Паламын илаар болгох эрдмийн гол нь Цог мандлын Нар ханчум цэцгийн ид шид тул Палам насаараа бурхан Батхаан уулын амин сүнс эзэн савдагт талархсаар явдаг.

Их бариа тавианы жилүүдэд цэл залуухан Паламыг тэнгэр өршөөж 10 жил Сэлэнгийн Бугантад мод бэлтгэлийн ажилд дайчлан ажиллуулсан. Хорихын даргын охин ууланд аавыгаа дагаж яваад баруун хөл нь нарийн шилбээрээ хугарч гуталтайгаа эргээд сүйд боллоо.Хөдөө зэлүүд ойд эмч домч ч юу байх вэ дээ харанхуй хар таганд сандарч тэвдсэн тэд тогоо барьдаг Паламд хар мод савхалж өгөөд чиг бариулан боолгоход өвчиндөө царай нь цонхийж уруулаа цус гартал химлэн буй жаахан охиныг өрөвдөхдөө өөрийн эрхгүй амандаа ослоос оршоогддог тарнийн хураангуйг гүвэрч ханцуйдаа залбирсныг хашир дарга харсан ч хараагүй мэт мэдсэн ч мэдээгүй өнгөрөв. Хэрэг явдал ийн өнгөрснөөс хойш арваад хоногийн багцаанд охин жаахан эмзэглэж мижилзэхээс өөрөөр гэмгүй сайхан болж хөл нь эдгэрлээ.Хорихынхон өвөр зуураа шивгэнэлдэж Паламын гарын дүй отчийн эрдмийг сэм шагшилдав. Энэ зуур үр олдохгүй гансарч явсан нягтлан хүүхэнд үрийн хутаг гуйж, хэзээ мөдгүй нярайлах дөхсөн хүүхний гажсан хүүхдийг засаж өгөн амар амаржуулж, ааш авир нь хэрээс хэтэрсэн хуяг хэнгэрэг хочит Балбарыг хэлээ гарган дооглох мэт аялуулж өгсөн хүн нь мөн л Палам. Аар саархан ч тэр аргаа барсан нь ч тэр өглөөг өглөө гэхгүй оройг орой гэхгүй сэм гүйлдэж өвчин хууч, зовлон шаналгаагаа Паламд л тоочих болоод байгааг хорихынхон дээр дооргүй мэддэг болоод удсан ч хэн нэгэнд хэрэг тусыг үзүүлж байгаа л бол болох нь тэр гэсэн шиг ажин түжин сууцгаасаар.

Паламын ялын хугацаа дуусаж нутаг орноо бараадан явж иртэл ганц муу дүү хүүхэн нь эцгийнхээ голомтыг сахиад нөхөрт ч гарсангүй ганцаар хэдэн малаа адгуулж амь зууж “өө яах вэ нутгийн түмнийхээ буянаар болоод л байлаа” гэсээр угтжээ.Хуучин сахил номынх нь гэр эцгийнх нь өвөлжөөн дээр дараатай байсныг гарган бариад дүү хүүхэнтэйгээ хараа бараандаа айлсан бууж сумын хойгуур Нуур,Тойрмоор нутаглах боллоо.

Бариа хорионы бужигнасан жилүүдэд салж сарниж санганасан олны дунд авга ахынх нь хүү гээгдэж үлдээд олон дээгүүр жаал гундуу явааг сонссон Палам ирснээсээ хойш нэг их удалгүй судар дэлгэн харж товлосон өдрөө дүү хүүхнийхээ чөдрийн хэдэн морьдоос шоонд буусан унааныхаа зүсийг тааруулж цагаан хонгор үрээхэн морийг саахалтын залуугаар оосорлуулан авчруулж хазаарлаж эмээллээд жаал зугаа юмс ганзагалж хадаг яндар өвөртлөөд Зэвэг хүүг өргөж авахаар сэтгэл шулуудаад мордоод яваад өгөв.Ахынхаа мордохын бараанаар аргалаас ирж явсан Хорол “ ах Зэвэгийг авчирахаар явах шиг боллоо.Болж дээ болж.Муу ах минь хаана яаж шуу явдаг юм бол доо.Амьд мэнд яваа бол нутаг нугаа тэмцэн ирмээр юм” хэмээн бодох зуураа барьж явсан савраа даялан өмнө нь харагдах хаврын халтар хомоолыг саврын үзүүрээр сэрмэн эргүүлэв.

Хорол, Палам хоёрын эцгийнх нь дүү Даш их барианы жил эцгийнхээ хэргэм зэргээс болж баригдан яваад хэл сураг тасраад удаж байгаа нэгэн. Мухар сохор сургаар олон жилийн цэргийн албанд алс баруун хязгаарт явсан сураг гараад алдарсан.Цаг цэвүүрч баригдаж, хоригдож, цөлөгдөж бас ч үгүй яах вэ зарим нь мэнд эргээд ирсээр баяр гуниг хосломхой.

Нар баруунаа ташиж Баянгүн уулын сүүдэр гэрийн дээгүүр өнгийгээд ирэхийн багцаанд Палам найм хирийн насны үсээ хусуулсан толгойд нь гэрэл хальтичсан, сэргэлэн шар нүдтэй давжаадуу бие, цангинасан хоолойтой хөдөлгөөнтэй байрын шар хүүг сундлаад аваад ирлээ.
Хорол цай чанаж, хоол хийж, Палам номоо дэлгэн дүнгэнэж сууснаа суугаагаараа эргэж бурханы гууны дорхи шургуулганаасаа хадаг гарган авчирсан хүүгээ өмнөө суулгаж “за миний хүү өнөөдрөөс эхлээд Паламын Дашзэвэг боллоо шүү” гэсэн сэн.Ингээд Паламынхан гэдэг хот айл Баянгүнээ тойрон нутаглах боллоо.Паламын нутаг 3 сумын залгаа нутаг сан.
Хуучин цагт бие барсан бурхан болоочоо ил тавьдаг байсан даа .Хонины хишигт явахдаа хүн тавьдагын ойролцоогоор өнгөрөх Дашзэвэг хүү өнөө хээр гээгдэгсдээс айлгүй хачирхаж харах болж.Нэг удаа сахилгүйтэж уурганы бөгсөөр ёворчихоод морио эргүүлэн ухасхийтэл тэнгэр ниргэх мэт их дуун гарч,өмхий самхай үнэртээд сүйд. Эргэж ч харсангүй давхисаар гэртээ харьж ирвэл Хорол чөдөр барин угтаж ...яасан задарсан моньд вэ.Орчлонг огоорсон тэд чамд ямар тотгор болоо вэ.Ээ гэгээн минь үхээрийн бузар ч болно байгаа даа хэмээн мориноосоо буун харайж зугатах хүүг хөөн очиж хамаг хувцасыг нь тайлан хаяад тунхуутай ус толгой дээр нь асгаж бөөн сэжиг цээр үглээн яншаан боллоо. Палам муухан мушийж “моньд хуухай. Яаж байгаа чинь вэ Шар хүү минь “гээд ихэд аашлах байх гэж айж байтал баахан сан сун болж хуучин муу хувцасыг нь шатааж,унаж явсан морийг нь адуунд нь тавиад хэрэг зэргээр “гэмгүй “ гэсээр зэмгүй өнгөрөв.

Паламыг “ажаа”, Хоролыг “хожоо” гэж авгайлна. Ажаа нь зун дундлаад Батхаан уул руу явж намрын эхээр ирдэг хэвээр Үүрэг богцоороо дүүргэн түүж ирсэн өвс ургамлаа хатаах гэж маяг няндартай юм болно доо. Гэрийн сүүдэр дагуулан тавьж өдрийн хэд хэд эргүүлж тойруулан хатаагаад намаржин өвөлжин элдэв амьтны борцолж хатаасан махтай хольж нүдэн уур нүдүүр уулзуулж гарна .Өнөөх их ажил болж хатаасан нүдсэн өвс ургамалаа тунгийн халбагаараа хутгаж хулсан дэнсээр хэмжиж жижиг хэрчсэн цааснууд дээр тавин боож дээр нь түвдээр нэр усыг нь бичээд авдартаа хадгална. Авдарны тагийг онгойлгоход гэрт байтугай хотонд байгаа хонь ямаад толгой өргөн үнэрлэтэл хачин содон сайхан үнэр тархаж ханхална.

Нутгийнхан Паламынхаад гүйгээд байгаад сумын боловсон эмнэлгийнхэн дуртайгүй ч тэднийг хорьж яаж дийлэх билээ.Харин ч сумын эмнэлгийн их эмч Амар ургамалын эмийн эмчилгээ дорно дахины бариа засал зүү төөнүүрийнх нь арга барилыг сонирхож Паламынд дуудлагын далимаар хоёр ирсэн ч тэрсүүд хэмээн адлагдсан өвгөн олигтой дуугарч өгсөнгүй. Амар ч намын гишүүн энэв тэрэв гээд базаалттай юм болсонгүй тэгэсхийгээд дэвшээд яваад өгчээ.

Өвгөний шар хүү эрийн цээнд хүрч нэгдлийн адуучин болоодхож.Урт хөлийн товир малтай тэрээр нутгийн зах барин Нуур,Тойрмоороо нутагласаар.Дашзэвэг нас биед хүрч нутгийн бүсгүйтэй гэрлэж мөндөл шиг олон шар хүүхдүүдтэй болсон сон.Эхнэр Хажид нь ам хэл хурцтай,хир баргийн сэтгэлд нь нийцэхгүй ажилтай анхиатай гав шув хийсэн сүрхий бүсгүй байх.Өвгөнийг Хажид манай хадам үгэндээ хүртэл нарийхан,шөнө шар шувуу шиг унтана гэж үгүй үдэш дүнгэнэж л байна.Үүрээр дүнгэнэж л байна.Өдөртөө уур нүдүүр зодолдуулаад ер амар заяа үзүүлэхгүй шүү хэмээн түвэгшээнгүй.
Далаад оны дундуур Паламын хүүгийнх нэгдлийн олон адуутай гүүгээ барих гээд бөөн бужигнаантай үеэр алдаад хэд хоносон хээр азаргатай адуугий нь саахалтын айлынх нь адуучин залуу Мөнх гүүн зэлэн дээр хөөгөөд иржээ.Адуу нь хуйрниж шуугиад зэлэн дээр тогтсонгүй Баянгүнээд чиглээд давхиад явчихаж.Дараахан нь өнөө хэдэн адуугаа Баянгүний араас зэлэн дээрээ тууж иртэл адууны бөгсөнд ихээ царай муутай өтөл болсон хөгшин чоно салахгүй дагаад ирэхэд айж сэжиглэсэн Дашзэвэг “гэгээн цагаан өдрөөр адуу дагаад айлын хотонд яваад ирдэг яавч эрүүл амьтан биш бололтой.Яах вэ ажаа гэвэл Палам өвгөн харж байснаа “яах вэ хөөрхий төрөл олж чадаагүй төөрсөн л амьтан байна. Гэмгүй гэмгүй ажаа нь аргалъя. Та нар айж ширвээгтээд,сэжиглэж цээрлээд юу хийх вэ,нөгөө муу номхон буурлаа эмээллэчих Ажаа нь аваад явъя гээд дээл хувцасаа өмсөж хүзүүндээ эрхиэ зүүгээд,эмээлтэй морио хөтлөөд явахад нь багахан саахалтын дайны хиртэй өнөө чоно нь дагаад Баянгүн уул руу яваад өгчээ.Хажид адгаж,айж “эзэнгүй хээр газар галзуу согтуу нь мэдэгдэхгүй хээрийн араатан хөтлөөд ганцаараа яваад өгөх юм.Урж ноцвол яанаа таминь.Зөнөсөн хэнхэг өвгөн чинь араатны хоол болох нь ээ яанаа.Араас нь яваачээ хөөе “ хэмээн хашгичин сандчив.Яваад нэг их удсан ч үгүй Палам унасан морио давирсаар гүүн зэлний зүүгээр тойрон уяаруугаа шогшуулж айсуй.Хангинаж хашгирч, адгаж байсан Хажид хүүхэн мэл гайхаж цэл хөхрөөд уяанаа тосон очвол “Яав миний хүү ажаа нь алзахгүй ээ.Яах вэ хөөрхий төрлөө олоогүй төөрсөн ядарсан амьтныг явах чигийг нь олгож өгөөд ирлээ” гээд хээв нэг олмоо суллаж эмээлээ авч уяан дээрээ орхиод мааниа гүвэрсээр гэр өөдөө алхаад явчихав.
Өвгөнийг амьд ахуйд нь сумынхан аймгийнхан тэр байтугай хот орноос сэм ирээчин уулзаачин нэтгүй.Мөн ч олон хүнийг өвчин шаналалаас нь салгаж хөл дээр нь босгож өгсөн буянтан даа.Ихээ хожим Хажид ийн харамсан өгүүлж билээ.Манай ажаа бороотой өдөр хонь руу “ажаа нь явъя.Муусайн хүүхдүүд усан бороонд норж зутарна юу хийх вэ гээд яваад өгнө.Орой хув хуурай дээл хувцастайгаа ирдэгсэн.Их л учиртай хүн байлаа даа гэснээ.Бид ч мунхаг харанхуй улс даа.Олон авдартай эмийг нь нүүдлийн аяндаа тээршаагаад өвөлжөөн дээрээ орхиод алдчихаж билээ.Амьд ахуйд нь хэрэгтэй ганц өвсний нэр ч тогтоож аваагүй л улс даа.Харанхуй харанхуй гэхэд мөн ч моншин улс шүү гээд гасалж байж билээ.
Утайд маарамбын дамжаа барихдаа байшингийн дээврээс унжуулсан утсаар дамжуулан дээвэр дээрх амьтдын судсыг мэдэрч “ энэ ч жигүүртэн бололтой дог оо” хэмээн болжморын хөлнөөс уясан утсаар мэдэрч байсан домч мэргэн маарамбатан манай нутагт байлаа .

2017.12.26



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 86 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-081.JPG
Хэмжээс: 600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2596

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-065.JPG
Хэмжээс: 600x450 135k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3778

Зураач : Б.Хонгорзул
khongor013.jpg
Хэмжээс: 600x478 113k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2699


Агуулга
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг
· П. Анхпүрэв: Гуйлт нь ирээгүй бэр
· Р. Отгонбаяр
Баасан, 2018.03.02
· Х. Дуламсүрэн: Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
· Би хавар байсан бол
· Г. Батжаргалан
· Э. Цогтбат: Эр хүн та юу боддог вэ?
· Э. Цогтбат
· Э. Цогтбат
· Э. Цогтбат
· Э. Цогтбат: Үр минь
· Э. Цогтбат: БОДОЛ СЭРЭХҮЙ
· МАХАМУТРЫН ДУУЛАЛ
· Мял богд
· П. Бадрал
· П. Бадрал
· Сүмбэ хамбын сургаал "Цэцгийн хэлхээ"
· П. Бадрал
· П. Бадрал

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn