Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Н.Тайванжаргал : Униарын амгалан
Оруулсан admin on 2017-10-25 11:12:17 (713 уншсан)

Үхэр харгана цөөхөн хоног цэцэглэдэг шар цэцгээрээ гоён үзэсгэлэнгээ гайхуулах мэт тонголзох агаад халуун нарнаас зугтаж голын сэрүүн эрэг дээр очихын хүслэн болсон гэлтэй хонин сүрэг харганы сүүдэр даган гүйж бөөгнөрөн хорох аж.
Гэрэл бүсгүй өнгө нь гандмал ч цэвэрхэн хийцтэй хөх торгон дээлээ тайлж эмээлийнхээ араар ганзагаараа дарчихаад морио хөтлөн хониныхоо араас алгуурхан алхахдаа хөх пансан алчуураараа нүүрэн дээрээ буух ялааг үргээж сэтгэлийн гүнд байнга бодогдох Галтыг санан дурсаж алхана.

Тэртээд цайвалзах уулсын бараанаас нааш тоос босох тоолонд Галтыг давхиад ирэх юм шиг санаж холыг ширтэхдээ хөнгөхөн гуниг тээж санааширна.Нэг бодлын хотод найз охинтой болоо биз гэж бодох ч нөгөө бодлоо няцааж үгүй ээ тийм байх ёсгүй Галт надад л хайртай гэж бодох нь сэтгэлээ хуурах нэгэн тайвширал гэмээр .
Галт есдүгээр ангидаа аймгаас шилжин ирсэн. Хичээл эхлээд удаагүй байхад ангийн багш нь нэг өглөө өндөр нуруутай алаг нүдтэй нэг хүү дагуулан орж ирсэнээ.Тэрээр
–За манай ангид аймгаас шилжиж ирж байгаа сурагч Галт гэдэг юм.Та нар сайхан хүлээж аваарай гээд Галтыг Гэрлийн ширээний ард багш нь авчирч суулгав.Галтын ээж нь энэ сумын хүн бөгөөд сургуульд хичээлийн эрхлэгчээр харин аав нь мал эмнэлгийн эмчээр ирсэн гэнэ. Өндөр нуруутай нөхөрсөг нийтэч хичээл сурлага спортод сайн гээд энэ бүхэн нь удалгүй Галтыг ангийнхаа” од “болгочихов.Нууцхан санаашран ширтэх охидын харцыг ойлгодог эсэх нь бүү мэд .Гэрэл Галтыг харж явахаас цаашгүй хааяахан уулзах шаардлага гарахаар ичиж улайгаад нээлттэй байж чадахгүй зугтахын түүс болдог ч хол байхаараа уулзахын хүслэн болж сэтгэл нь яаруулдаг ийм л дурлалын өвчтэй болчихсон нь нэн хэцүүхэн.
Хэзээ хойно нь мэдэх нь Гэрлийн аав Галтын ээж хоёр нэг голд тоглож өссөн хүүхдүүд гэх агаад аймгаас ирсэн даруйдаа Гэрлийнд ирээд нэг өдөр хорхог хийж шуугилдахад энэ үед л Галт Гэрэл хоёр бие биенээ харж явсан нууцхан дурлалын торгон мэдрэмж энэ хоёрыг энэхэн хором улам ойртуулж өгчээ.Гэрэл бүрэг ичимхий зангаасаа болоод Галттай нэг ч үг сольж чадаагүй ч нэвт ширтэх халуун харцанд ичингүйрч орох газраа олж ядсанаа санахад нэн дурсамжтай аж.
Галтын аав хөдөөгүүр айлуудаар малын тарилга туулга гээд явахдаа Гэрлийнд байнга ирнэ.Галтыг аавтайгаа ирээсэй гэх хүсэвч үл ирнэ.
Хүссэн юм хүзүүгээр татна гэх болж намрын мал угаалгын ажлаар Галтын аав нь ирэхдээ хүүгээ дагуулан Гэрлийнд ирсэн нь нэг л нууцхан.Мал угаалгын ажлаа дуусгаад оройхон явах гэтэл машин нь асдаггүй машинаа ухаж ухаж тос тортог болсон гараа алчууранд арччихаад
-Муу ямбий хэмээн кобудаа тас хийтэл шидэж хаачихаад Гэрлийнд орж ирсэн Галтын аав
-Хоноод явахаас хэмээн гадуур хувцасаа тайлах нь тухлахаар шийдсэн нь илт.Галтын аавд Гэрлийн аав нэг шил хатуу юм гарган хууч хөөрөх нь бараг л худ ураг болчихсон гэлтэй.Галтын аав
-Танайх Гэрлээгээ сургуульд явуулна биздээ гэхэд Гэрлийн аав
-Аан тэгэлгүй яахав хэмээн хундагатай сархаднаасаа нэг хөнтөрч орхиод ярвайн дуугүй сууж жаахан бодолхийлж байснаа л охинлуугаа
харж
-Миний охин ч аавдаа эр хүн шиг л нэмэр болж таван малын цаагуур явах юм даа.Айлын том хүүхэд мэргэжил мэдлэгтэй байлгүй бол болохгүй .Охиноо сургууль соёлд явуулах санаатай хэмээчихээд
-Танай Галт ямар сургуулд орох гэж байна гэхэд
Галтын аав
-Би өөрийнхөө мэргэжлийг өвлүүлдэг юм уу л гэж бодоод байгаа юм .Хөдөө аж ахуйд оруулах санаатай хэмээх нь лааны бүдэгхэн гэрэлд царай улаа бутарч харагдах нь хэн хэн нь нэлээд халсан нь илтхэн.

Гэрэл ээждээ үнээгээ ивэлгэж өгчихөөд сүүгээ оруулж иртэл аав нь
-Миний охин морио чөдөрлөөд хонио хураа гэв
Аль түрүүнээс хойш цэмцийн суух хүүгээ хараад Галтын аав
-Галтаа миний хүү Гэрлээдээ тусла гэв
Энэ үг Гэрлээгийн чихэнд ямар их чимэгтэй сонсогдсон нь гайхалтай.
Уяан дээрээс морио авч байтал Галт гэрээс гараад ирэв.
Аль өглөөнөөс хойш тулгамдаад харилцаж чадахгүй байсан энэ хоёр сая л нэг нүүр хагарч буй энэ аж
Галт Гэрэлрүү харан инээмсэглэж
-Сайн уу сайхан амарч байна уу гээд
Сайн хэмээн Гэрэлт харц дальдчин ичингүйрэн тонгойход нь гараас нь морины цулбуур чөдрий нь Галт авахдаа
-Хөдөө гоё юмаа гээд. Би аймагт байхдаа хөдөө өвөөгийндөө байнга очдог байлаа.Даанч энд ирсэнээс хойш хөдөө явсангүй.Өнөө өглөө аавыг хөдөө явна гэхээр гуйж байж ирлээ .Гэтэл тэр айл нь танайх байж хэмээн инээгээд Нээрээ манай ээж танай аав хоёр нэг голын хүүхдүүд гэсэн ээж байнга ярьдаг юм гэв.Галтыг ийм яриа гэж бодож байгаагүй Гэрэл их аз жаргалтай байлаа.Ийм орой ийм үдэш олон байгаасай гэж хүсэж байв.Гэрэл Галтыг хот суурин газар өссөн малнаас хол өсссөн гэж бодож байсан нь эндүүрчээ.Тэрээр бүүр хурдны морь унаж байсан моринд их хорхойтой өвөөгөө дагаж багаасаа мал дээр өссөн гэдгийг өөрөөс нь дуулаад гайхав.Ямар ч байсан Галт найз охингүй гэдгийг ярианых сэдвээс ойлгож битүүхэн ч гэсэн Гэрэл баярлав.
Хэн хэндээ сэтгэлээ илчилж чадалгүй явсаар хаврын шалгалт шүүлэг тулчихлаа.
Галт хөдөө аж ахуйн их сургуулийн малын эмчийн ангийг авч аавынхаа мэргэжлийг өвөлөхөөр болов.Харин Гэрэл ЗХУ-н Эрхүү хотод хөнгөн хүнсний үйлдвэрийн техникум авсан ч аав нь хөлөө хугалаад хэдэн сар маландаа явж чадахгүй болсон тул Гэрэл сургуульдаа явж чадсангүй .Явахдаа уулзах болов уу л гэж ... Гэрэл Галтыг зөндөө хүлээсэн.Хэзээ хойно л хот явчихсаныг дуулаад битүүхэн гомдов.Шууданч сонин хүргэж ирэх тоолонд л Галтаас захиа ирээ болов уу гэж горьдож хүлээдэг ч даанч эс ирнэ.
Униар хөшиглөсөн уудам талд зэрэглээн гүйдлээс тодорч харагдаж цагаан зээр хааяахан үзэгдэх малаас өөр нүдээ баясгах юмгүй дасал нутгийн энэ буйдхан газар өдрийн уртыг хонь хариулж өнгөрөөхдөө Гэрэлт ганцхан Галтын тухай бодож мөрөөдөлдөө умбана.
Хэзээ нэгэн цагт Галтыг давхиад ирнээ гэж ухаа талын төвөөс ирдэг замруу хичнээн их ширтлээ дээ.
Энэ өглөө мөн л замруу ширтэж Галтын тухай бодлоор сэтгэлээ хөглөж яваад замаар тоос босож буйг харлаа.
Ухаа талын төв замаар цагаан тоос босон наашаа чиглэн айсуй .Гэрлийн сэтгэл гэгэлзэж яаран дурандвал яах аргагүй мотоцикльтой хүн мөн .Яг хэн болохыг танихад арай хол аж.
Түрүүчээсээ оюутнууд ирж байгаа сураг дуулдсан.Арай Галт аавынхаа мотоциклийг унаад ирж байгаа юм болов уу гэж горьдохдоо..Байн байн хараа тавин дурандаж сэтгэл догдлон адгаж байх нь яаруухан.
Талын их анирын чимээг эвдэж хөх утаа суунаглуулж, цагаан тоос дагуулан уухилсаар Гэрлийн хажууд мотоцикль ирж зогсов. Ардаа резинтэй битүү хар шилээ аван “планет-4” хэмээх цэнхэр мотоциклиосоо бууж данхраадаад Галт инээмсэглэн Гэрэлрүү харж
-Сайн уу гэв Гэрэл тулгамдаж тэрүүхэндээ өөртөө л үл дуулдам шахуу
-Сайн гэчихээд ....цаашаа юу ч хэлж чадсангүй
Галт
-Би өчигдөр ирээд л аав харин хөдөөгүүр хэдэн айлаар тариа туулга тараана гэж байна.Тэгэхээр нь би тараагаад өгье гээд аваад гараад ирлээ.Чамаар сонин сайхан юу байна гэв.
-Ямар их санаваа гэж Галтын цээжинд асаж уйлмаар сангдавч хөдөөгий бүрэг ичимхий охин яаж ингэж чадах билээ.Гэрэл ичингүйрч яриа эвлэхгүй тулгамдаад л ......Галт
-Аав намайг Чи хаашдаа малын эмч болж байгаа юм чинь одоо хөдөөгүүр явж бай гэсэн .
Гэрэлээ чи ирэх жил сургуульдаа явна биз дээ гэвэл Гэрэл
-......Тэгнээ гэв.
Хэд хоногийн дараа Галт ахиад л ирэв.Тэрээр энэ удаа Гэрэлтэй өдөржин хонины хажууд сууж байгаад оройхон явахдаа
Галтыг нэг юм хэлэх гээд байгааг анзаарсан Гэрэл битүүхэн хүлээх нь нэн хэцүүхэн.
Галт
Гэрлийн нүүрлүү харан халуун гары нь өвдтөл базаж байгаад
-Гэрэлээ....... би чамд хайртай гэвэл Гэрэл бүүр улайчихав.Гэхдээ Гэрлийн сэтгэлд дүүрэн нар мандаж байлаа.Энэ үгийг сонсох гэж тэр хоёр жил хүлээсэн.
Хоёр талын аав ээж нь ч мэддэг болов.Аль аль нь ч дуртай байлаа.
Намрын өнгө хэдийн иржээ.Гэрэл ногооны униар нь сууж зэрэглээ далласан энэ сайхан амгалан нутгаа орхин явахад хэдхэн хоног үлджээ. Нутагтаа аав ээждээ дүү нартаа сэтгэл хоргодовч хайртай хүнтэйгээ явж байгаа болохоор нэгэн бодлын сайхан ч гэмээр.
Зил -130 машин дөрөлж дээр гараад зогслоо.Гэрэл нутагтаа сэтгэл хоргоджээ.Хөх уулсын бараа нь дүнхийж талын уудмыг туулж ирсэн салхи нь сайн яваарай гэж илбэх шиг л нэг л дотно амгалан гэхэд дэндүү амгалан энэ нутгаа Гэрэл санахаа мэдэж байлаа.Ногооны цэнхэр униараа санана.Түмэн зүйлийн хэлбэрт уран зэрэглээгээ санана.Ай сайхан нутаг минь гэж санаа алдтал Галт
-Гэрэлээ гэж дуудав.
-Анх удаа нутгаасаа гарч байгаа хүн ингэдэг гэсэн .Би бол аав ээжээ дагаад олон газар явсан болохоор мэддэггүй юм гээд өөрөө машин дээр түрүүлж гараад
- Алив гараа хэмээн Гэрлээг татан гаргаад суудлыг нь засаж өгөөд суулгав.Уулс цууриаттал хаазалсаар машин дөрөлж уруудахад Гэрэл далд орон ортол нутгаа харсаар аав ээж дүүгээ бодсоор талынхаа хөх зэрэглээнд уусан бараа алдрах нь хүн байгаль хоёрын нандин харилцааны мяндсан сэжим нь үл тасрах бөх гэдгийг л харуулж буйн илрэл гэлтэй.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 29 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-043.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3575

Д. Солонго 1986	40х7х8, керамик
Үлгэр
Хэмжээс: 600x800 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2823


flo-011.JPG
Хэмжээс: 600x450 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3322


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn