Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ /богино өгүүллэг/
Оруулсан admin on 2017-09-25 12:05:15 (1254 уншсан)

Борооны түрүүчээр боссон салхи хэдэн гэрийн тавиуртай ааруулыг авч шидэн, аргалаа бүтээхээр гүйлдсэн авгай хүүхнүүд шуурганд хийссэн адсага ширдэгтэй хөөцөлдөж, айлуудын дээвэр туурга хөвсөлзөн, ноход хуцаж, саяхан тугалсан сарлагийн үнээ зэл өөдөө саагчих нь гантай жилийн араншин гэлтэй.

Борооны өмнө шороо, боохойн өмнө хэрээ гэгчээр газар тэнгэр нийлтэл шуурсан шороо тоос, борооны түрүүчийн том том ширхэгт нам цохиулж, ангамал хуурай хөрснөөс анхилам чийг үнэртэнэ. Баруун хойноос цайрсан бороо юу юугүй хаядгийн даваан дээр тав аравхан дусал шидлээд салхи нь эргэчихэв бололтой.


...Хуучин бүрх малгай эрүүвчилж өмссөн өвгөжөөр эрийн унаж яваа халиун морь толгой хаялан сайварлана.
Зургаан цагаантай монгол эмээлийн найман ганзага, морины явдлаар намилзаж, алд шахам яргай ташуур хаа нэг гозосхийн чимээлхүй, өдөржин шар хэдгэнд ээрүүлсэн халиун морь ухасхийн давхихыг санаархавч, унасан эзэндээ захирагдаж, -Хайя хэмээн жолоо дугтрахад явдал засан ганалзана.

Өвгөний царай их л гундуухан, саяхан шуурсан шороо тоос буурал оочийг дарж, бөлцөрч хавагнасан зовхиных үрчлээс улам ч тодорсон мэт харагдана.
...Хүүхэд үүхэдгүй Жоожоо хэмээн авгайлах буурал өвгөн Пунцаг эхээс хоёулхнаа билээ.
Гэтэл өчигдөр орой үдшийн бүрэнхий нөмрөх үеэр, саахалтын банди шуугиж ирэн,
-Магсар ах мориноос унаад ухаангүй байна, хурдан ир! гэж Баяраа ах хэлүүллээ гэчихээд буцаад давхичихжээ. Том хүүгийнх нь хэлүүлсэн битүү хатуу үг Пунцаг өвгөний тархин дундуур тасхийлгэн, бүдүүн мунаар дэлсчих шиг болжээ.
ххх ххх ххх

....Хорь хүрч цэргийн албанд татагдтал эр ганц явсан Пунцагийг хилийн манаанд гурван жил алба хаах хооронд ижий нь маамуулж хөөрхөн дүүтэй болгон, бүл нэмсэн байлаа.
Насны бөгсөнд мэндлэсэн хэнз хүүгээ аав ижий хоёр нь өвөр дамжуулан энхрийлсээр, эрхийн тэнэг болгочих шахсан ч төрүүлсэн үр нь ижий аавдаа ухааны далай байдгийн ёсоор балчир хүүгийнхээ сэргэлэнг хоёр биендээ хөөрлөхнө.
Пунцаг ч ганц дүүдээ амиа тавин хайрлах тул хоёр гэр тэлээлэн, хоол буудсан нас биендээ багтамгүй их үгтэй нэгэн болсонд гайхах хүн үгүй.

....Үүр цүүрээр нар битүү мордсон өвгөнийхөө араас сүү өргөхөөр бээвийн зогсох хөгшиндөө сэтгэл догонцсон Пунцаг
-За ордоо хөгшөөн. Их үймэрвэл даралт чинь ихэдчихнэ. Аз байвал халуун амьсгаатайд нь барааг нь харчих байх. Бага бэрийг хурдан ир гэж хэлүүлчихсэн. Хоёр дугуйт нь бэнзээнтэй бол одоохон давхиад ирнэ гэж бувтнахад, хамаг сүр сүлд хийсчихсэн мэт сэтгэл гундуу өвгөнөө өрөвдөн нулимсаа нууж арчин үлдсэн хөгшиндөө санаа зовнин эргэж харсан ч аль хэдийн тэртээ хойно хоцорсон гэрийнх бараа тасарсан байлаа.
Өөрийн бодолгүй хөөрүү, хүүхдээрээ өтлөсөн дүүдээ санаа зовж хоносон шөнө нэг биш ч гэлээ, гэв гэнэт ингээд явчихна чинээ бодож явсангүй.
-Эвий миний муу дүү нас богинотой болоод л надад тэгж их эрхэлдэг байсан юм болов уу даа гэж бодохтой зэрэгцэн хамрынх самсаа шархиран нулимсан хүрээ хоёр нүдийг нь бүрхэж ирэв...
Гэтэл нулимстай нүдний буланд цагаан юм гялсхийх шиг болохуй, лавлан харвал цагаан цуу ямбуу бааданд боосон зүйл байна.
Яарч яваа ч гэлээ улаан зам дээр хэвтэх тэрхүү зүйлийг задалж үзэх сониуч зан нь хатгаж, морио хантайран дөрөө мулталж дөхөж очин, үзвэл өглөөний хаясан хэсэгхэн бороонд ялимгүй чийг авсан сайхан цэнхэр зодог шуудаг байх нь тэрээ.
Хэн нэгэн бөх бүсэлж яваад гээсэн бололтой.
Ийм сайхан билэг дэмбэрэлтэй юм гэж байх уу. Өөвгөр дүүгийн минь амь сэрвийчих юм биш байгаа даа хэмээн билгэшээн, их л олзуурхсан янзтай өвөртлөөд мордов.

-Миний муу дүү эхнэр бид хоёрын хажуугаас салахгүй, өдөржин л өвсөн түүдэг шиг юм хормойноос зүүгдээстэй өссөн. Бид хоёрын өвөрт унтах гэж уйлна.
Яг л бид хоёрын хүүхэд шиг өссөн дөө.
Арваад нас хүрэхийн үес аавын паржигнуур дуутай хуучин араажаваас салахаа больж, ярьдаг яриа нь бөхийн эрдэмд суралцах хүсэл эрмэлзлэл байсан билээ.
Манай хөгшнөөс зодог шуудаг оёж өгөхийг гуйж гувшина.
Оройхон морь аргамжихаар явахад намайг дагаад л бөндөгнөн гүйнэ. Сарны саруулд бөхийн шаваа дэвээ заалгах гэж байгаа нь тэр. Миний заах ч гэж юу байхав. Ямар наадмын дэвжээнд нүцгэлж үзсэн биш.
Өдөр хүн амьтан харчихвал сум даяар инээдэм наргиан болохоос нэрлэхэх тул их л төвөгшөөдөгсөн хэмээн дүүтэйгээ өнгөрүүлсэн цаг мөч бүрээ дурсан явлаа.
...Ноднин намар Пунцаг өвгөний хоёр хүү морьдоо тарлаад завгүй, наадам хаяанд буучихсан хөл хөс ихтэй үесэн.
Саагуу Магсар ахындаа ирж ганц хоноод, адуунаас нь сувай байдас бариулж унаад, гол өгсөөд, алга болов. Гэтэл гурав хоногийн дараа унаж явсан унааныхаа мөрийг авчихсан уруу дорой, царайлан хулчганасаар ирэх нь тэрээ.
Хоёр хүү нь эцгийнхээ нүдэн дээр эмээлийг нь хуу татан хаяад
-Хөгширч үхэх гэж байж, жаахан банди шиг хар гүйхээрээ явсаар унасан мориныхоо нуруу хөлийг тэсгээхгүй юм. Эмээлээ үүрээд явган буцаарай та, гээд ганц дүүг нь өөд уруугүй загнахад нь голын хий огших шиг болж, ар зоогоод нь хүйт даах шиг санагджээ.

Тэрсхэн шахуу өссөн хоёр дүүгээсээ гөлөлзөн, муу ахыгаа бараадасхийн хулмаганан суух, ганц дүүгээ хараад өрөвдөх шиг болж, олигтойхон ч хань ижилгүй энэ хүн надаас хойш яана даа гэж бодоход өөрийн эрхгүй нулимс цийлэгнэж, шазуур зуув.
Өмссөн дээлийнх нь ар хормой эмээлийн бүүрэгний ормоор урагдаж, нохойд бариулчихсан салбадай шиг салмарсан Магсарыг харж сууснаа
-Дөч гарч намба суух насандаа чам шиг салбаганасан эрийн тамтаг алга. Муу явахаар сайн үх гэж хуучны үгтэй юм. Ингэж хүүхэд нохойн доог болж явахаар эртхэн үхчихвэл аштай юу гэж загнавал газар ширтэн сууж байснаа, шуухиртал санаа алдаад, дув дуугүй толгой дохисон нь харагдах шиг болов.

...Тэгэхэд хүрэн тэрмэн дээл хэдэрсэн Пунцаг өвгөн нударга савчуулан алхсаар, уяан дээр очиж уургач хээрээ эмээллэн, мордоод, адууны захад дүүхэлзэн зогсох өөрийнхөө жороо хүрэнг өлгөн авч
-Хайя чи юундаа суугаад байгаа юм. Наад ногтоо аваад ирээч гэвэл гайхан харснаа, ногтоо чирэн навсганан гүйж ирээд оосорлоод авав.

Морины хөлсөнд даг даарь болсон хуучин тохомыг өөрийнхөө тохомоор сольж, ааваас нь дамжиж ирсэн хуучин эмээлийг нь тохоод
-Май үүгээр хөл дүүжил. Үүнээс өөр миний нэртэй өнчин сарваа ч алга. Зөөлөн яваарай чи! гэснээ өмсөж явсан тэрлэгээ тайлан урдаас нь чулууджээ.
-Ааваа наадах чинь таны морины хөлийг авчихна гэж том хүүгээ үглэхэд
-Эзэн нь юмаа мэддэг юм. Үүнээс өөр минийх гэж зүслэчих даага шүдлэн ч үлдээгүй бололтой гээд ёнхолзов. Амихандаа дүүгээ өмөөрч, хоёр хүүдээ хор тавьж байгаа царай нь тэр.
Саяхан л уруу дорой царайлж суусан "эрхийн тэнэг" гэрэл цацартал инээд алдан, өмсөж явсан муу тэрлэгээ тайлж чулуудчихаад, ахынхаа дээлийг өмсөж, бас болоогүй
-Жоожоо таны бүсийг бүслэлээ шүү гээд инээд алдан таахалзаж билээ.
Бас зүгээр ч үгүй, хоёр хүүгийнх нь зүг нүд ирмэн дамшиглаад мордсон түүний араас удсан ч үгүй том банди нь бүдүүн морь хөтлөөд мордохыг харсан хөгшин нь аргал хормойлон орж ирээд
-Аавын наадамд унадаг ганц нандин морийг нь Магсар ахаас салгаж авахаас. Хөөрч давхиж байж явдлыг нь эвдчих байлгүй. Аав дүүгээ өмөөрөөд хариу алга гэсээр мордлоо гээд инээв.
Ингэнэ гэдгийг нь өвгөн гадарлаж байсан билээ.
...Муу дүүгээ ийм ануухан явчихыг нь мэддэг байсан бол тэр үед үхэж далд ор энэ тэр гэж амны алдууш хийхгүй л байх байсандаа хэмээн харуусан, хамрын угалз даган урсах нулимсаа арчив.

Ийнхүү дүүтэйгээ өнгөрүүлсэн мөч бүрийг нэхэн бодсоор уйлахдаа уйлж, инээхдээ инээж явсаар үд хэвийхийн алдад том хүүгийнхээ гэрийн барааг харав. Өөрийг нь харуулдаж байсан бололтой ууган хүү нь тосч яваа харагдана.

Гэтэл аавынх нь гал голомт, одоо бол дүүгийнх нь бор гэрийн өрхийг бүтээсэн харагдахад хамаг горь нь тасран унаж, бие хаа нь салхийн, толгой нь эргэж золтой л мориноосоо уначих шахахад хурдхан шиг бууж тамхи татан тайвшрахыг хичээв.
Хажуудаа ирсэн хүүгээ түшин мордож уяан дээр ирээд, гэрт орж цай уун түр сатаарах үед гэрийн гадаа сүрхийх мотоциклийн дуу гарч
-Нохой хорио гэх сонсогдов.

Гэтэл дүү нь ороод ирэв үү гэж андуурмаар үйлийн үргүй адилхан залуухан хүү жижигхэн богц барин орж ирээд мэнд мэдэн суух зуур богцноосоо цаасанд боосон зул гаргаж талийгаачийн зурагны өмнө мандаагаад, сайхан үнэртэй хүж асаан унгатгав.
Гайхаж мэлэрсэн өвгөний зүг харан өврөөсөө хөөрөг гарган барьж
-Та бүхэн намайг танихгүй байх. Би хойд сумын хүн. Эцгийг минь хөдөөлүүлчихээс өмнө амжин ганц зул өргөчих санаатай ирлээ гэв.
Дүүтэй нь тун адилхан төрхтэй, хэнэггүй байрын өргөн ханхар цээжтэй булиа хүүг сэтгэл уяран харж суусан Пунцаг өвгөн
-Авга ах нь хүүгээ үнсье гэж хошуу цорвойн дүгнэгэр духыг үнэрлэх үед замд олдсон зодог шуудаг өвөрт түнтийж байлаа.
Үл тасрах удам гэж энэ буюу...



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 112 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-064.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2478

Ёл хад
YolHad_14.JPG
Хэмжээс: 700x525 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2469

Должин : Зам зуур
zam-024.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2462


Агуулга
Пүрэв, 2018.05.03
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn