Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : Удган
Оруулсан admin on 2017-09-25 11:52:28 (795 уншсан)

-Миний муу түнтгэр хүү яваад нэлээд хэд хоночихлоо. Унаа мал нь зүгээр л байдаг байгаа даа. Таньж, мэдэхгүй айлд хүн, хүний аргыг олох гээд бөндөгнөж яваа шүү байхдаа. Тэнгэрийн тамгатай, зайран багш минь ганц хүүгээрээ толгойгоо түшүүлэх ерөөлтэй л юм байлгүй. Хэдэн охид нь хялалзаж цэхэлзээд дургүйг нь хүргэчихвий. Гайгүй сайн захисан юмсан. Хаячихаад давхиад ирж чадах л хүн шүү... Харин тэр том охин нь сүрхий ухаалаг бүсгүй харагдсан. Хүүг минь өөрсдөө дуудчихаад гайгүй шүү байгаа даа гэж үймэрч самгардсан бодолдоо ээрэгдэн, хөрзөнгийн галд бөөр нь улайссан зуухан дээр ээзгий ширгээн суугаа самганыг Балгиа удган гэнэ.
...Урсан одох цаг хугацаа хүмүүн биеийг минь гамгүй элээж, гоо үзэсгэлэн хийгээд залуу нас, омголон зан хийгээд ухаарлын уянга бодлын чанадад уусан шингэж, дотоод сэтгэлд ярган, дотроосоо гэгээ татуулах бүсгүй намба надад суугаа юу гэмээр. Энэ л богинохон зайнд яасан ихийг амжуулаа вэ.
Тиймээ. Хорвоод бүтээсэн үйлс бүхэн минь мөнх тэнгэрийн таалал буй хэмээн бишрэн залбирах Балгиа удган залуу нас, гэгээн хайраа дурсан нулимс унаган суугаа нь энэ билээ.
...Хориодхон жилийн өмнөсөн билээ. Удам дамжсан удган ижийг нь тэнгэр таалж, суларч үлдсэн угийг залгах улаачийн эрдэмд хөтлүүлэхээр өвгөн эцэг нь түүнийг дагуулж, цэцэг цэврүү шиг хонгор охиноо Нанжигаа зайранд мөргүүлсэн билээ. Буурал аавынх нь хойморт тахигдсан баян Намсрай бурхныг санагдуулам эргэлдсэн алаг нүдэндээ ихэмсэг төрх тодруулсан, ачаатай ат шиг дүүхэлзэх зайран эрийг даган, баян Хайрханы савдагт залбирч, оройжин онгон тэнгэрт цацал өргөсөн Балгиа охин түр амсхийн цайлж суухдаа, бяцхан жодгорынхоо хойморт завилсан зайран багшийн нүдэнд асч, унтрах ад дуудсан түрэмгий харцанд ээрэгдэн, бүжин зүрх нь үнхэлцгэн дотроо бөн бөн чичирч байлаа.
-За залуухан удган минь амарч бай. Багш зайран нь мөнх тэнгэрт даатгах амин хүсэл байна. Унтаж бай гэсээр гарч одсон догшин эрийн хөлийн чимээ холдоход, амьсгаа жаахан уужирч, айдас багахан амирлажээ. Гэхдээ л сэрэл гижигдсэн мэдрэмж сэм сэмхэн ирвэгэнэж, айдас дагуулсан совин атгахан зүрхийг нь бөмбөгнүүлж, зөв бурууг мэдэхгүй зөн анирлан хэвтсээр хэсэгхэн зуур зүүрмэглэчихжээ. Гэтэл өрөөлдөж нөмөрсөн муу дээлийг хуу татан, бахим чийрэг Нанжиг зайран эмзэг туяхан бүсгүй заяаг, ишиг шүүрэх бүргэд адил хумин авч, хүүе гэхийн учиргүй нүсэр биеэрээ нөмрөн, хэмхэлчих шахан эзэмджээ. Эмгэн буурал ээжийнхээ дэргэд өссөн бүрэг ичимхий Балгиа охин ид хав нь багтаж ядсан хүчирхэг эрд үнгүүлж хоносон тэр нэгэн шөнийг мартах учиргүй билээ.
Тэнгэрт заларсан удган ээжийн уг залган, улаач болох их үйлст хөтлөн дагуулсан Нанжиг зайранг битүүхэн хүсэмжлэх гэнэхэн охины нүүрээр тарлан сэвх өдөр өдрөөр тодрон, бие байргашиж, хөл хүндэрсээр ерөөл хургасан намрын өглөө, ертөнцийг цочоон хүү төрүүлж, ижий болсон түүхтэй билээ.
Сар жилийн уртад саатан морилох нь цөөхөн ч хаа нэгхэн ирэхдээ хайрын балыг ханатал амтлуулах багш зайранг хүлээн гэгэлзэх Балгиа удган ганган байгалийн онгон хуулиар гандаж буурах орчлонгийн ёсоор , намрын шаргал навч шиг хагдарч , атганд багтахгүй өтгөн гэзгэнд нь буурал хяруу үүрээ засчээ.
Уярал хайр, ухаарал гэмшил, жаргал зовлонд ээлжгүй дарлуулсан хориодхон жилийн охорхон зайнд бүсгүй номхон аалийнх нь гэгээн хүслийг Нанжиг зайран л эзэгнэж явсан юм.
Бүүдэн сарны доор гэрийн хаалга онголзуулж, үүдэн хоймрын богинохон зайнд өвөр тэмтчин мөлхөх эрсийг үлдэн хөөж явсан ч гэлээ сэтгэл уястал шивнэх ярианд сэмхэн согтсон нүгэл ч бас байсан л билээ.
Бодол бодлын чинад хийгээд ухааны өчүүхэн дайдад эрэгцүүлэхүй ихийг хичээн бясалгасан ч өнөөдөр хийгээд маргаашийн тухай бодсоор бас бодлоо бясалгасаар л гэм нүглийн учир орооцолдоог гэгээн оюундаа тунгаан сууна.
Гэтэл хорвоо ертөнц нүгэлтнээр дүүрч, буян нүглээс эмээхээ больсон хүн төрхтэй араатны сүрэг этүгэн хангай, эх дэлхийгээ ухаж төнхөн, хүмүүн бусын сувьдаг хүслээр хүн хүнээ барьж идсэн муу ёрын бэрх цагт Нанжиг зайран тэнгэрт морилохоор
ухаантай ухаангүй хэд хонов.
Авааль эхнэрийнх нь хэдэн охид эцэг нэгтэй миний хүүг аавын хүсэл хэмээн ятгасаар авч яваад хэд хонолоо.
Орой бүр л онгодоо дуудаж, зайран багшийнхаа сүнсийг аргадлаа. Алтан дэлхий даахгүй байгаа биш, аригхан бие нь өтөлчихсөн байгаа биш, амраг гэргий нь ануухан л байхад, алаг үрс нь балчирхан л байхад, хорвоогийн нүгэлтнүүдийг надад орхиод, хотол олныг надад даатгаад тэнгэрт морилох гэгээн хүслийг нь тэвчих ухаан хайрла тэнгэр минь...
...Гал ус харшилдсан газар тэнгэрийн хооронд
Ган зуд аргадсан галзуу улаан бөө
Гарцаагүй маргаашийн чинь төлөө
Гашуун нулимсаа урсгах, би тэнгэрийн улаач... хөөс хөөс
Буурал дээдсийн удам, бууж мордох хишиг
Буян заяаг дааж, буцалж дэвэрсэн онгод
Зөв бурууг дэнслэж, зүүд эргэх зөн
Зөрүү гажуу хорвоог зөрүүлж зөөллөх дом
Би тэнгэрийн улаач...хөөс хөөс ......
Балгиа удган уйлан бөөлнө.
Балгиа удган дуулан бөөлнө.
Одтой тэнгэрийг огшоон бөөлнө
Онгод тэнгэрээ дуудан бөөлнө.

Соёрхын Пүрэвсүрэн. 2015он



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 58 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-238.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2844

Должин : Зам зуур
zam-049.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2735

Б. Хишигсүрэн	140х90, зотон тос
Аниргүй
Хэмжээс: 600x379 169k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3398


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn