Хатан дөрөө хангинасан халхын сайхан талаар
Хагсарсан хос морьтой алсыг зорих сайхан
Хадамсах айлын шон дээр дөрөө мултлах сайхан
Хангал согоо шиг бүсгүй инээгээд тосох сайхан
Хөх хайрга шажигнасан хөдөөгийн цэнгэг талаар
Хөлөрсөн тарган морьтой холыг зорих сайхан
Хүний сайхан үрийг зориод очих сайхан
Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
Ангамал хуурай говьдоо адуундаа мордох сайхан
Аавын хэдэн адууны сорыг барьж уначихаад
Аавын цээж болоод л айлаар буух сайхан
Адтай охины алганд захиа атгуулах сайхан
Үрээ даага үүрссэн үзэсгэлэнт сайхан нутгаараа
Үшдийн нар хүүшлэхэд мордоод давхих сайхан
Үлэмжийн чанар шиг бүсгүйнд хоног тааруулах сайхан
Үүрийн цагаан гэгээнээр мордоод давхих сайхаан
Унах морио сойгоод шон дээр уяах сайхан
Унаган нутгийнхаа бүсгүйтэй уулзаж явах сайхан
Уран үгээр цэцэлж зүрхэнд нь харвах сайхан,
Уулын оройгоос дурандаад тосоод давхих сайхаан
Унаган багынхаа найзтай гадаа унтах сайхан
Утгагүй зүйл сэдэж нохой шуугиулж давхичихаад
Ухаант буурал өвгөддөө хааяахан загнуулах сайхан
Нартын хуулийг дагаад нас ахих сайхан
Нарийн сайхан хээрийг дуулаад суух сайхан
Намрын эсгэлэн айргаа шимээд суух сайхан
Найргийн мөр тэрлээд налайж суух сайхаан
2016 оны 10сарын18 Б.Улаанхүү Багануур
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-241.JPG Хэмжээс: 600x450 105k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3861
mongolia2007year-196.JPG Хэмжээс: 600x450 55k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3818
erd-024.JPG Хэмжээс: 600x450 85k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4127
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: