Найргийн дөрвөн мөрттэй ноцолдож ирсэн заяа минь,
Номны нарийн тоосонд дарагдаж явах тавилан минь,
Наймайг дурлуулж чадсан мэргэн цоохор анд минь,
Надтай хамтдаа туулах Монгол дөрвөн мөртүүд минь,
Яруухан монгол хэлэндээ, эгнүүлж оруулсан үгнүүд минь
Ясанд минь тултал шингэсэн, язгуурын дөрвөн мөрт минь
Яагаад ч салгаж болохгүй, бидэн хоёрын учрал минь
Ятга хөгжимөнд эгшиглэх, миний дөрвөн мөрт минь
Босоо Монгол бичигний минь, уран гоёхон таталгаанд
Бадаг бадгаараа жирэлзсэн, үндэсний өнгөтэй найраг минь
Брагдаж дундар ч байгаагүй, яруу найргийн далай минь
Багаасаа хамт нөхөрлөсөн, уран үгсийн чуулал минь
Хэзээч балар ч уусаагүй хэл соёлын минь баталгаа минь
Хэлхэж холбон туурвихад, дуусаж дундрахгүй найраг минь
Хөх цэнхэр гариг дээр, жим нь зурайсан шүлэг минь
Хүн төрөлхтний тархинд , тодхон үлдэх Монгол соёлоо
2016 он 10сарын 22 нд Б.Улаанхүү Багануур
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-006.JPG Хэмжээс: 600x450 73k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5188
khongor025.jpg Хэмжээс: 600x476 125k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5487
zam-080.JPG Хэмжээс: 600x450 95k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4731
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: