Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь ээ Захын таван аймагт, айраг түрүүтэй хүлэг минь ээ Задгай ширүүн давхилтай ,унаган тамгатай молор минь ээ Заяа тавилангаар учирсан, босоо хийморьтой хүлэг минь ээ
Ай ай миний ассан гал шиг дүрэлзэж Аархал төрүүлсэн морь мину зээ хө Ай ай миний алдарт хурдан ажнай Айргийн тэнгэртэй хүлэг мину зээ хө
Айраг хяргас нуурын минь, аатай хурдан ажнай минь ээ Алтан тууртын дунд ,ховорхон төрдөг унага минь ээ Айраг түрүүнд уралдаж, алдарт хүргэсэн молор минь ээ Араасаа хурд дагуулсан, хүлгийн удамтай морь минь ээ Дахилт Холбоо хөхийн хойгуур ,хошуучилж уралддаг хүлэг мину Холдох тутам торолзож ,тоос нь эрчилсэн ажнай минь ээ Хумбан дөрвөн туурайндаа, шидтэй төрсөн хүлэг минь ээ Хулангийн удам шингээсэн, талын монгол морь минь ээ Дахилт Шигшмэл хурдан хүлгүүдийн, тархинд цойлсон аргамаг минь ээ Ширэг шиг ногоон талаар ,цувруулж орхисон хүлэг минь ээ Шар мэргэнийг тонгойгоод шилбүүрдэж өгдөг ажнай минь ээ Шинээр тодрон танигдаж, судраа бичүүлсэн хүлэг мину
Ширмэл зодогтой монголын, сүлдэнд төрсөн ажнай минь ээ Шилийн сайн эрчүүдийн ,унаа явсан унага минь ээ хө Шиврээ бороотой уралдаанд ,хөлсгүй ирдэг хүлэг мину Шинэ зууны хурднуудтай, шүлгэнд амьласан молор мину Дахилт
2016 оны 10 сарын 22 Б.Улаанхүү, Багануур хот
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_44.JPG Хэмжээс: 700x525 88k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4654
YolHad_42.JPG Хэмжээс: 700x525 98k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3572
IMG_1783.jpg Хэмжээс: 596x600 149k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4198
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: