Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Шуурайн Солонго : ХАМААТАН
Оруулсан admin on 2016-10-10 09:39:28 (2012 уншсан)

ДУР ЗОРГО хэмээх шинэ номынхоо нэг өгүүллэгийг сонирхуулья.

Должидыг ирж яваа хэдэн үүлнээс аргалаа нуун, адсагаар даруулж суутал гэрээс нь гарч ирсэн Түлэнхий Бор, Баажий хоёр гүнгэр гангар хийн шузганд хүрч, цулбуураа шувт татлаа. Мордоод явахдаа "Чадлынхаа хэрээр орчлонг бузарлаж яваад дууслаа даа" гэхийг дуулаад Бие муутай хүнийг ингэж байдаг гэж дотроо өрөвдөнгүй бодсон ч их гэрээс гучаад алхамд бариатай, баруун хаяа нь дордойсон жижиг гэрээ хараад хөмсөг нь буулаа. Тэнд нөхрийнх нь авга ах Аргай хоногоо хүлээн хэвтэж буй юм. Ай ингэж зовж байхаар үхчихээсэй, ямар ч бөх голтой юм гэж харууссаар гэр лүүгээ ороход нөхөр нь зөөтгөхөөр тавьсан том аягатай авгынхаа хоолыг нь аван өндийлөө. Толио сайтай ханийнхаа хөмсгөн дундах хонхорхой болтлоо тодорсон үрчлээг хараад дахин харуусчээ. Хоёрхон жилийн дотор энэ садангаасаа болж, ийнхүү арван насаар оворжуу харагдах гүн зангилаатай болж хоцорчээ. Түүнийг зогсоож, хөмсгийг нь арга ядан илэхэд мушилзангуй инээвхийлээд гарлаа. Төдхөн илүү гэрээс авгын харааж зүхэх, аяга халбага хангинах, Заяа чинь тэр дээ гэж хашгирах нөхрийнх нь дуу гарчээ. Нөхөр нь нялхийсэн муухай үнэр ханхлуулан орж ирээд эмээлээ шүүрч "Хаачиж үхэх вэ" гэж адгахад нь булаалдан авч, муу нөхрөө гэрийн зүүн зүгт түрлээ.
-Юу удааж дээ хөгшөөн. Тайвшир гээд орон доогуур шургаж, хоёрхон усаар авсан бидонтой шимийн юм гарган, зуухан дээр тавьж, хэдэн аргал зэрэглэжээ.
-Муу гай хөө. Хэзээ бид нэг их садагнаж явлаа. Муу эхийг минь хүртэл банзал янхан гэж хашгирч явсан байж ясаа хэмхрэхээрээ нэг их хүргүүлж гэнэ. Үхээрийн хар гай. Үхэж далдраад орчлонг цэвэрлээд өгөхгүй гэж байж цөхөхөд нь бушуухан аяга авч өнөөх бидонтойгоос аягалан гарт нь бариулж
-Нэг шөнө ч гэсэн нам унтаж үз, наадахиа уугаад гэхэд харц нь хорслоор гялалзан
-Ямар новш нь ингэж үр хүүхдээр тоглож, эхнэр хүүхнүүдээр гараа арчиж явахад гэмгүй бид хоёр үр хүүхэдгүй бөртийж явдаг юм. Бүр үндэс нь хатмар гэнээ. Даанч яав даа. Алив дахиад хийгээдэх.
-Ээ өнгөртөл нь охиноо л наашлуулалтгүй гээд дахин хийж нөхөртөө бариад өөрийнхөө жижиг аяганд ч хийж бушуухан балгажээ. Өргөмөл ганц охиноо тэр ёдрын хүний хараал ерөөлөөс дайжуулж, ээжийнх рүүгээ явуулаад удаж буй хоёр юм санж. Аргал уугимагц тогоотой хоолоо тавьсанд хань нь
-Муу хар үхээрт өгснөөс нохойнд өгсөн нь дээр гэж уурсахад нь
-Тэгдэггүй юмаа хөгшөөн гээд үглэхээс нь өрсөн бушуухан нэг аяганд хийж аваад боссонд нөхөр нь нулимсаа арчиж
-Нүд рүү сэрээ шидэж байна лээ шүү гэжээ. Илүү гэрт ороход өнөө муухай нялхийсэн үнэр дангинаж, зүүн орноо ялаа шавуулан хэвтсэн хөөрхий хүн эргэж харлаа. Өнөө муухай харцтай нүд нь нулимсанд живжээ. Орны өмнөх ширээнд хоолоо тавьж, модон аяганд нь цай хийгээд гарахаас өөр арга байсангүй. Үнэр танар нь амьд хүн тэсэхийн эцэсгүй болжээ. Гэртээ орохоосоо өмнө тэр муухай үнэрийг дарах гэж салхин дээр баахан зогслоо. Салхи үзээд түрүүний балгасан нэрмэл толгой манаруулна. Гурван эхнэр сольж, үр хүүхдээ зодож, ивээлт ханиа зулгааж явсан хүн ингэж үхдэг юм байж дээ. Амьтны хараал идсэн сонин хүн байж билээ. Муу ядуу эхийг минь хүртэл цай уугаад мордохын хооронд элэнц хуланцаар нь харааж зүхэж байсан. Тэнхлүүн явсан муу ээж минь сэтгэлээр гундан, дорхноо дордоод өнгөрсөн сөн. Өлзийгүй муухай хүн дээ. Бидний амьдралыг ингэж гутаах гэж хэмээн бодол хөвүүлсээр гэртээ орвол ууж балгах нь ховор хань нь согтчихсон
-Очиж очиж өтөж үхэхдээ яахав дээ хэмээн уйлж суулаа.
-Ай юүхэв хэмээж үлдсэн нэрмэлээс өөртөө хийж ус шиг залгиад ороо засч бушуухан хэвтлээ. Тэгэхгүй бол өвчтөн шөнөжингөө хашгирч орилоод унтуулдаггүй юм санж. Нөхөр нь өөрийн ор луугаа явалгүй гутлаа тайлаад хажуугаар нь орж
-Хоёулаа л ингэж төгсөхгүй юм шүү Должидоо. Үр хүүхэдтэй өнөр баян айл явна шүү хө. Танай Цээнийн хүүг өргөж авья даа, оюутан хүн хүүхдээр яахав, эцэг нь гайгүй айлын хүү гэнэ лээ, тэгэх үү хө гэхэд нь нулимс нь бөмбөрч халуун энгэрт нь толгойгоо шургуулан уйлжээ. Муу хань нь эхээсээ хойш унагаагүй халуун нулимсаа сэм сэмхэн залгиж хэвтлээ. Нэг их муухай юм үнэртэхэд сэрвэл нөхөр нь ухаангүй унтах аж. Яах аргагүй хиншүү хярвас ханх тавина.
-Хөгшөөн хөгшөөн гэж дугтчвал тэр сэрэхгүй гэсэндээ хөнжилдөө улам яргажээ.
-Эсгий үнэртээд байнаа гэвэл зовхи нь хуу татсан юм шиг сөхөгдөж, орноос хөлбөрөн буугаад гарч гүйлээ. Бушуухан босч гутал хувцсаа өмсөж гүйцтэл тэр орж ирэн
-Ёсоороо боллоо доо. Өөрөө гал өргөчихөж. Би яваад унаа унаш олоод ирье. Бууриа сэлгэхээс болохгүй нь. Чи намайг иртэл гэрээс гараад хэрэггүй шүү. Үхрээ тугалтай нь залчихна. Энэ гэр доторхио ачаалахад бэлд гээд дээлээ бүслээд гарч одлоо. Цайгаа чанаад хамаг юмаа боож баглаж байтал машин давхиад ирэв. Нутгийн уншлагатай лам Түвдэн тэргүүлэн хоёр залуу орж ирлээ. Цай цүү бариад, нөхөр нь өдөр цагийг толидуулсанд
-Өдрөө олж оджээ. Ямар ч гэм халгүй юм байна. Танайх өнөөдөртөө буурь сэлгэ. Би хойдохыг нь уншиж өгье гэхүйд Должид гаднаас аргал оруулахаар гараад гэрийн зүүн талд авчирч тавьсан найман тахилтай эмээл, хазаар, мөнгөн ташуур сэлтийг хараад хангинатал уйлжээ. Шөнө талийгаач өөрөө мөлхөж ирээд буцсан мөр үлджээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Loading
Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 155 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-114.JPG
Хэмжээс: 600x450 91k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2200


B3-011.JPG
Хэмжээс: 600x484 128k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3762

Ц.Баттулга Зотон, тос 40x40
Хээтэй зохиомж
Хэмжээс: 597x600 148k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2898


Агуулга
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд
Бямба, 2016.10.08
· Сонгинот поле
Баасан, 2016.10.07
· Би
· Хөх толбот Монгол
· Ш.Солонго : Хуучин нөхөр
· Б.Төгсгэрэл : Сэрэмж
Пүрэв, 2016.10.06
· Б.Төгсгэрэл : Зөв тэсрэлт
Мягмар, 2016.10.04
· Оноосон тавилан
Бямба, 2016.10.01
· Өвөр монголд төрсөн
Пүрэв, 2016.09.29
· Б.Улаанхүү : Үндэсний дөрвөн мөрт минь
Лхагва, 2016.09.28
· Н.Өлзийтэлгэр : Манайхан
Бямба, 2016.09.10
· Н.Тайванжаргал : Аав шүтээн
· Н.Тайванжаргал : Номын дэлгүүр
Баасан, 2016.08.12
· Б.Улаанхүү : Сумъяад
Бямба, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
· Б.Улаанхүү : : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
· Б.Улаанхүү : Их хурдын түрүү магнай мөнгөн шагайн хүрэн
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
· Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
· Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Лхагва, 2016.05.11
· ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Бямба, 2016.04.23
· А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2016.03.29
· Энэ чинь хэн нэгэн биш Пүрэв баавай шүү дээ
Ням, 2016.03.20
· Д.Сосор : Миний муу эжий
· Д.Сосор : Бүргэд хаалга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn