Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Мэдээ, мэдээлэл 		 Бусад: Д.Сосор : Бүргэд хаалга
Оруулсан admin on 2016-03-20 17:16:15 (2344 уншсан)


Авлигал, хээл хахуул, хүний наймаа, гадаадын хөрөнгө оруулалтын тухай роман. Дунд гарын авлигачид жирийн бидний амьдралд яаж нөлөөлдөг, авлига авах арга барилууд, энэ үзэгдлээс болж Хятадад худалдагдсан нэгэн ядарсан Монгол бүсгүй, хөдөөгийн малчин залуу хоёрын тухай гарна. Тэдний амьдрал, хувь заяагаар авлигачид яаж тоглосныг уншиж үзээрэй.

Бүргэд хаалга
(Романаас)
............ Тэр залуу хоёр зуун ширхэг хаалга оруулж иржээ. Нэгд нэггүй тоолоод үзэхэд яг л хоёр зуу. Гаалийн мэдүүлэгтээ мөн л хоёр зуу. Өө эрээд олохгүй энэ барааг Жаргалаас өөр хүн бол шууд л оруулчихна. Тэр их гярхай хүн болохоор хайрцгийг нь бага зэрэг зузаан байхыг анзаарч:
- Энэ хайрцгийг задал даа гэхэд залуу сандарч, тэвдэлгүй шууд л нэг талынх нь булаг хутгаар хайр найргүй яран үзүүлэв. Нэг хаалга болох нь харваас илт.
- Бүр цааш нь. Дуустал! гэж Жаргалыг хэлэхэд залуу хурдан хөдөлгөөнөөр доод талыг нь гүйцээн задлав.
Үнэхээр нэг хаалга. Гэвч Жаргал юмыг дуустал үзэж байн санаа нь амардаг хүн болохоор дээд талыг нь задлуулж үзвэл мөн л нэг хаалга. Түүний санаа амралгүй:
- Наад хаалгаа харцаганаас нь бүр гарга гэлээ.
Үүн дээр л залуугийн царай хувьс хийж:

- Ах аа! Бүтэн задалчихвал ачиж буулгахад зураас гарч, өө сэв суучих гээд байдаг юм. Өө сэвтэй хаалгыг хүн авахгүй хэцүү шүү дээ. Худалдан авагч нар чинь үнэ буулгахын тулд өө сэв хайгаад л өчүүхэн зураас ч байсан голоод эхэлнэ. Зовлонтой! гээд олон шалтаг тоочин задлах дургүй байв.
Залуугийн царай хувирахыг аль түрүүн анзаарсан Жаргал замын дундаас буцалгүй:
- Энэ бол шалтаг биш гээд өөрөө задалж эхлэв.
Хайрцгийг задалж дуусахад дотроос нь арван санжаар зөрүүлээд хийчихсэн хоёр хаалга гарч ирлээ. Зөрүүлэхдээ бүр үйлдвэрийн аргаар нэгийг нь нөгөөд нь шингээж, хайрцгийг нь хүртэл тусгай захиалгаар хийлгэж оруулж ирсэн нь тодорхой болов.
Бүргэд хаалганы өндөр хоёр метр. Арван санжаар зөрүүлэхэд хоёр арав болно. Энэ өчүүхэн зөрүүг зөвхөн мэргэжлийн хүн л олж харах байх. Нэгийг нь нөгөөд нь шингээж давхарлаад таван санжаар зузаарсныг мэргэжлийн хүн ч анзаарахгүй. Үүнийг олж харна гэдэг жинхэнэ гярхай хүний л ажил бизээ. Жаргал ийм зөрчил олж илрүүлсэндээ сэтгэл хангалуун, нилээд дээрэнгүй аястай:
- За, залуу минь! Энэ чинь хэнийг хуурч байгаа юм бэ? Арай хил гаалийн албыг ийм амархан мэхэлнэ гэж бодоогүй биз? гэж асуухад уруу царайлчихсан зогсож байсан залуу:
- Энэ чинь ямар сонин юм бэ? Үйлдвэрээс нь авахдаа задалж үзээгүй минь буруудлаа. Хужаа нарын л хийж байгаа ажил гэв.
- Чи битгий худлаа мэдэн будилаад бай! Чиний захиалгаар хийгдсэн гэдэг нь тодорхой байна. Хэн ч гэсэн хоёр хаалгыг нэг хаалга гээд зарахгүй шүү дээ. За, хэдэн хаалга давхарлаж оруулж ирсэн бэ?
- Мэдэхгүй. Ганц хаалга байх аа.
- Юуны чинь ганц хаалга байх аа гэж. Хэрэв тэгж яривал бүгдийг нь задлуулж тоолно. Худлаа газар мэдэн будилаад байхаар шууд л дөрвөн зуу гээд үнэнээ хэлчхээч! Иймэрхүү зальтай хүнд би ерөөсөө дургүй. Их дургүй хүргээд байвал хуурамч мэдүүлсэн үндэслэлээр бүх хаалгыг чинь хурааж улсын орлого болгоно гэхэд залуу далан таваар буулт хийж:
- За, ах аа! Миний буруу. Үнэхээр дөрвөн зуун хаалга байгаа. Та нэг аргалаад оруулчих л даа. Танаас өөр хэн ч мэдэхгүй юм чинь. Тэгвэл би танайд маш гоё хаалга тавиулж өгье. Одоо, шууд утасдаад л орой гэртээ харихад чинь бэлэн болчихсон байна.
- Бас хахуулдах санаатай. Их эд байх нээ! Гаалийн ажилтан хахуул авдаг гэж чи хэнээс сонссон бэ? гэж чангарснаа энэ л эгзгийг алдаж болохгүй гэдийг мэдэх болохоор:
- Энэнээс өөр хаалга байдаг юм уу? Гоё гэхээрээ ямар хаалга байх бэ? Энэ чинь гоё л хаалга байна ш дээ гэж мэдэн будилж зөөлрөв.
Яриа нааштай эргэж байгааг ойлгосон залуу:
- Ёстой гоё! Энэ чинь дунд зиндааны хүмүүс л авч тавьдаг хаалга. Би танайд чадалтай компаниудын тусгай захиалгаар оруулж ирдэг хаалга тавиулж өгнө. Яг хүрэн зандан модоор хийсэн юм шиг өнгөтэй, бүргэдийн цутгамалтай, дөрвөн тал руугаа түгжигддэг, хамгийн үнэтэй хаалга. Та гэрийнхээ хаягийг хэлчих. Одоо танайх хүнтэй юу? Би шууд утасдаад, одоо тавиуллаа.
- Яаж болох юм бэ? Хээл хахуул авсан болж хэл үгэнд орно. Ёстой болохгүй гэж болгоомжилсон, эргэлзсэн хүний дүр үзүүлэхэд барьж авсан өчүүхэн барьцаа алдахгүйн тулд залуу:
- Ах аа! Надаас өөр хэн ч мэдэхгүй ш дээ. Ийм сайхан ажил хийж байж ганц хаалга тавиулчих эрх мэдэл байлгүй яах вэ. Тэгээд ч би ямар хахуул өгч байгаа биш. Зүгээр л бэлэглэж байна шүү дээ гэх мэтээр ятгасны хүчинд “Арай гэж” гэрийнх нь хаягийг авлаа. Жаргал болохгүй хэрэг хийсэн хүний дүрээр хамаг бурууг залууд тохон:
- Чамайг л өрөвдөөд зөвшөөрөхөөс биш. Яасан хэцүү юм бэ. Олон юм ярихгүй шүү, нөхөр минь! гэж анхааруулахад, ачаагаа гаалиар гаргах болсондоо баярласан залуу:
- Би юу гэж хүнд хэлэх вэ гээд гар утсаа шүүрч аван Жаргалын гэрийн хаягийг хэлээд:
- Нөгөө таван хаалга үлдсэн ш дээ... . Хүрэн хаалга. Түүнээсээ шилж байгаад хамгийн сайныг нь тавиад өг! Хоёр цагийн дотор амжуулна шүү. Одоохон машин тэрэг, хүмүүсээ аваад гар. Хурдан! Хурдан! Угсарчхаад над руу залгаарай! гэлээ.
Яг энэ үед Ганцэцэг ээлжийн амралттай, Азжаргал зуны амралтаараа гэртээ байсан болохоор ганц утасдаад л гэртээ байхыг анхааруулахад энэ хаалга өөрөө хүрээд ирсэн юм даа.
Энэ сэтгэл сэргээсэн гоё хаалганы цаана эвсэг гэр бүлийн хангалуун амьдрал үргэлжилж байлаа. Эднийх бол эвсэг гэр бүл. Жаргал л жаахан бухимдуу болохоос Ганцэцэг уурлана, уцаарлана гэж үгүй, үг дуу цөөн, хэзээ ч хүнтэй маргадаггүй, хэртэй бол хүнд “За” гэж хэлдэггүй хүн. “За” гэдэг үгийг заавал араас нь дагуултай хэлдэг болохоор энэ бүргэд хаалганы цаадах амьдрал дутагдах юмгүй, хангалуун байлаа.

Дүнзэн хаалга бүлгээс
Байгалмаа замын дундаас буцалгүй шүүхэд гомдол гаргасан нь Ганцэцэгийн шийдэх асуудал болж хувирав. Ганцэцэг энэ хэргийн хохирогчийн гомдолтой танилцаад эхний үед онц ноцтой зүйлгүй, жирийн л нэг гэр бүлийн асуудал гэж үзэв. Гэр бүл салгах өргөдөл биш болохоор шүүх хурал хийх шаардлагагүй ч ямар нэгэн хариулт өгөх хэрэгтэй байлаа. Тэр ажилдаа маш нямбай, залхуугүй ханддаг, алдаа гаргадаггүй шүүгч учраас юу ч гэсэн хохирогчтой биечлэн уулзахаар шийдлээ.
Уян зөөлөн инээмсэглэсэн, сайхан ааштай шүүгч эгчид Байгалмаа бүх л үнэнээ нуулгүй ярьж, хамаг зовлонгоо тоочихдоо сувдан хэлхээ унагахаа мартсангүй. Ёстой нэг сэтгэл онгойх шиг боллоо. Түүний гомдол, бухимдал, хорслыг хуваалцах, сонсох хүн бас байдаг юм байна. Өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдэх гэж оролддог хуулийн байгууллага бас олддог юм байна. Байгалмаа бүр тайвширч орхив. Тэр санаа алдаад:
- Эгч минь! Энэ хүмүүсийг ямар ч байсан зүгээр өнгөрөөж болохгүй. Эд нар ганц намайг биш бас урд нь хэд хэдэн охидыг урагш нь гаргасан бололтой байдаг юм. Арга хэмжээ авахгүй бол цаашид хэдэн хүнийг ч над шиг хохироох юм билээ гэхэд Ганцэцэг үнэхээр дургүй нь хүрсэн ч юм уу, үзэн ядсандаа ч тэр үү учир битүүлэг инээмсэглээд:
- Их ярвигтай асуудал байна. Чиний энэ хэрэг гадаад улсын нутаг дээр үйлдэгдсэн байдаг. Хэргийн эзэн гадаад байдаг. Хуулиараа бол тэр улсын л шийдэх асуудал байна. Юу ч гэсэн энэ чиний яриад байгаа Эзэн, Авгай хоёрыг чинь дуудаж уулзъя. Юу гэх нь вэ байдлыг харъя. Нэлээд хугацаа зарцуулж мэднэ. Гомдлынхоо хариуг авах гэж яарахгүй юм байгаа биз дээ?
- Яарахгүй ээ, эгч ээ! Яасан сайн юм бэ. Би бүр яаж ч чадахгүй өнгөрөх юм байна гэхээс бухимдаж явлаа. Одоо бол хэчнээн ч хүлээсэн болно оо гэлээ.
Гомдлын хариуг Ганцэцэг яг хугацаанд нь шал ондоо зүйл бичээд л хийчихнэ. Харин энэ хэрэг дээр нэлээд удаан ажиллах нэгэн сонин санаа төрснийг өөрөөс нь өөр хэн гадарлах билээ. Тэр өөрийн орны хуулиас гадна олон улсын эрх зүйг сайн мэддэг, шинэ төрлийн гэмт хэргүүдийн гаралтыг сонирхон уншдаг, эдгээр хэргийг өөр оронд яаж шийдэж байгааг анхааралтай ажиглан, ирээдүйд монголын хуульчдын өмнө зайлшгүй тулгарах мөнгө угаах, хар тамхи, хүний наймааны хэрэг, цахим гэмт хэрийн талаар өндөр мэдлэгтэй шүүгч юм. Хятадад болон олон улсын зах зээл дээрх хүний наймааны үнэ, ханшийг сайн мэдэж байсан учир энэ хэргээс муугүй унц унагахаар шийдэж Эзэн, Авгай хоёрт шүүхийн зарлан дуудах хуудас явуулав.
Зарлан дуудахын хугацаа дуусах өдөр нөгөө хоёр маань яг цагаа олж ирлээ. Ганцэцэг шүүх хуралд орохоор гарах зуураа цонхоор харвал нэгэн хар ногоон жийп ирж зогсов. Жийпнээс нэлээд биерхүү, хятад хүн гэдэг нь харваас илт, дөчин тав орчим насны эрэгтэй, түүнийг даган яг зааны тугал шиг авгай бууж ирэхэд “Яг мөн” гэсэн бодол өөрийн эрхгүй зурс хийлээ. Тэр битүүхэндээ энэ хоёр хүнийг хүлээж өнжсөн юм. Энэ өдрөөс хожигдох юм бол хуулийн хариуцлагатай. Хэн ч энэ хугацааг зөрчих эрхгүй. Өдрийн талыг хүлээж болсон юм чинь үүдээр орж ирэхийг нь хүлээж бололгүй яах вэ.
Тэр хоёр баяр наадам, ший жүжигт ирж яваа мэт хөгжилтэй, инээж хөхрөлдөн явах нь Монгол улсын шүүхэд дуудагдсанаа үл тоон, юман чинээ санахгүй яваа ажээ. Ганцэцэг хавтаст хэргээ ширээн дээр тавин хажууд нь зогсоод хүлээв. “Их хөгжилтэй явна аа, та нар! Хэнд дуудагдсанаа мэдэх болно оо, удахгүй. Прокурор, цагдааг мадалж чадсан. Одоо намайг мадална гэж бодож яваа байх” гэж бодсоноо, зэвүүн хүйтэн инээмсэглэхэд жинхэнэ шүүгчийн дүр тодорч байлаа.
Хаалга тогшингуут тэр:
- За, ор! Ор! гэж хэлээд, яг орж ирэнгүүт нь хавтаст хэргээ баруун сугандаа аваад урдаас нь очлоо. Авгай:
- Сайн байна уу? гэж золтой л чи гэж хэлэлгүй, хүчээр “Та!” гэж хэлээд:
- Бид таны дуудсан хугацаанд ирэх гээд зав болдоггүй ээ. Ажил төрөл ихтэй улс чинь дандаа юмыг хугацааг нь тулгаж байж л хийх юм байна ш дээ гэх нь “Бид чамайг бодвол ажилтай, бизнестэй улс!” гэсэн дээрэнгүй өнгө илэрхий. Тэр цааш үргэлжлүүлэн:
- Та бодвол, биднийг Байгалмаа гэж нэг муу янхан хүүхний талаар л дуудсан байх. Бид цагдаа, прокуроргүй дуудагдаж, хайран цагаа алдаж яваа улс. Бидэнд огт хамаагүй, нэг муу өчүүхэн, гэр бүлийн хэргээр шүү! Энэ талаар л асууж, лавлах гэж дуудсан биз дээ? гэж тулган асуух нь Ганцэцэгээр ганц ч үг хэлүүлэхгүй авгай бололтой. Эзэн ч гэсэн “Эрүү үүсээгүй байхад энэ муу шүүгч юу чадах юм бэ. Эдний хууль гэж гууль юм чинь ёстой улалж байгаад гарна даа” гэсэн аястай дээгүүр харах нь үнэхээр зэвүүн.
Ганцэцэг “Би та нарын дэргэд өчүүхэн амьтаан” гэдгээ хүлээн зөвшөөрөх мэт инээмсэглээд:
- Уучлаарай! Би та нарын энэ асуудлыг шийдэж чадахгүй юм байна гээд хавтаст хэргээ нөгөө сугандаа шилжүүлэхэд Эзэн, Авгай хоёрын бардам, дээгүүр занг улам дэвэргэж, “Ээ, дээ. Мөн ч өчүүхэн амьтан бол доо” гэж тавалсан өнгө аяс илэрхий. Ганцэцэг цааш үргэлжлүүлэн:
- Энэ бол хүний наймааны хэрэг. Жаран мянган дооллороос буухгүй үнэ ханштай наймаа хийсэн байна шүү дээ, та нар чинь! Манайд үүнийг шийдэх хууль байхгүй. Энэ хэргийг би Хятадын талд шилжүүлнэ гэдгээ л мэдэгдэх гэсэн юм. Тэгээд ч энэ хэрэг Хятад улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн болохоор тэнд нь шийдэх нь зүйтэй гэж үзлээ. Уучлаарай! Би яарч байна. Одоо шүүх хуралтай гээд хажуугаар нь гарав.
Авгай Эзэнд орчуулж байх хооронд Ганцэцэг гүйцэгдэхээргүй холдсон байлаа. Одоо тэд тайлбар хэлэх, аргалах гэж оролдох, олон үг ярих бололцоогүй болж байгаа юм. Ганцэцэг энэ хэргийг ханшинд нь тултал өсгөхөөс нааш ахиж ярилцах ч үгүй, уулзах ч үгүй.
Шүүх хурлын явцад Авгайн толгой хаалгаар хоёр, гурван удаа шагайх нь ёстой нэг загатнасан газрыг нь олж маажсан бололтой.
Хоёр цаг гаруй хуралдаад түр завсарлахад Ганцэцэг цонхоор харвал хар ногоон жийп ирсэн байрандаа л зогсож байлаа. Эзэн машинаа тойрон алхах нь үнэхээр сандарч байгаа бололтой. Авгай гар утсаараа зогсоо чөлөөгүй ярих нь энэ хэрийг аргалах бүхий л арга замыг хайж, танил тал, амьтан ах дүү болон тус болох магадлалтай бүхэл танилууд руугаа утасдаж байгааг илтгэнэ.
Ганцэцэг хүний сэтгэл зүйг гарамгай мэднэ. Дамаа гэмт хэрэгтний сэтгэл зүйг сайхан инээмсэглэлээрээ даллаж байгаад л яг онож тодорхойлох нь шүүгч биш сэтгэл зүйч гэлтэй. Яг цаг хугацааг нь олж, үгээ зөв сонгон, цөөхөн үгээр хүнийг хэлэх үггүй болтол намнаж байх нь сайхан. Тэр уран зохиолын болон сэтгэл зүйн ном унших их дуртай. Адал явдалт романууд, КонандойлийнШерлок Холмс”, Агата Киристын зохиолуудад бүр ч дуртай. Сэтгэл зүйн тухай ном ховорхон, тэгээд ч Монгол хэл дээр нүдний гэм болохоор гавьяат хуульч эцгийнхээ үлдээсэн номууд, гар бичмэлийг уншихаас цаашгүй. Гавьяат хуульч гэмт хэрэгтний сэтгэл зүйн талаар ихээхэн сонирхолтой зүйл бичиж үлдээсэн байдаг юм. Аавынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн “Эрүүгийн ертөнцийн сэтгэл зүй” гэсэн нэг товхимол хэвлүүлдэг ч юм билүү гэж хааяа бодно. Яг л энэ мэдлэг чадвараараа Эзэн, Авгай хоёрыг сэтгэл санааны гүн хямралд оруулж чадсандаа тэр баяртай байлаа. Одоо энэ хоёр хүн түүний гараас мултрахгүй.
Шүүх хурал тараад цонхоор харвал нөгөө жийп алга байлаа. “ Тэр хаачих вэ. Холдохгүй. Өнөөдөр холдлоо ч маргааш хүрээд л ирнэ” гэж бодсоор гадуур хувцсаа өмсөөд гарав. Такси барихаар зам дээр зогслоо. Эндэхийн ажилтнууд буюу шүүгчид автобусаар явах нь нэн ховор. Хэрэв хэн нэгэн нь ажилдаа автобусаар ирвэл жиг, жуг хийлцэн, арчаагүйг нь гайхна. Ийм уур амьсгалтай болохоор ажилдаа заавал таксигаар ирж, очиж байгаа харагдахгүй бол нэр хүндэд хортой.
Ажил тарж байгаа болохоор такси нэн ховор. Замын дагуу гар өргөсөн хүмүүс тав алхаад л. Энэ олон хүнээс өрсөж такси барина гэвэл эрдэм боловсрол, эрх мэдэл хоншоор дутна. Яг энэ үед таксинууд хүнээ шилнэ. Холхон явахыг нь авна уу гэхээс хоёрын хооронд газар явахгүй. Аз болоход Ганцэцэгийн хүрэх газар гайгүй зайтай болохоор хэзээ ч такси татгалздаггүй юм. Хүн шилсэн такси хүрээд ирэх магадлал өндөр. Ийм болохоор тэр онцын санаа зоволгүй замын хажууд зогсож байтал нөгөөх жийп ирж зогсоод, хойт хаалга нээгдэн, Авгай:
- Та наашаа суу! Бид хүргээд өгье гэлээ. Ганцэцэг дургүйцсэн дүр үзүүлэн:
- Зүгээр, зүгээр. Би таксигаар явчихъя гэв.
Авгай Эзэндээ орчуулж өгөв. Эзэн үг дугүй машинаасаа бууж ирээд Ганцэцэгийг ганцхан өргөөд л урд суудал дээрээ тавьчихав. Бараг л хүчиндэнэ гэдэг нь болж байгаа бололтой. Ганцэцэгт энэ үйлдэл маш их таалагдав. Тэр өөрөө суугаагүй. Хүчээр суулгасан. Яг л хүсэн хүлээсэн цаг, мөч ирж байгаа бололтой. Ийм мөчид л хүнийг хясахад унц өндөр. Ганцэцэг хүчээр машинд чихүүлсэн боловч өөрөө буух гэж зүтгэсэнгүй. Харин ч:
- Ямар гоё машин бэ! Яг л онгоцны бүхээгт ороод ирж байгаа юм шиг гэж уулга алдахад Авгай өлгөн аваад, Эзнээсээ ч асуулгүй:
- Энэ бол таны машин ш дээ. Та ав л даа. Бид танд бэлэглэе гэв.
- Хүүш! Яаж болдог юм бэ. Ийм том бэлэг гэж хаана байсан юм бэ гэлээ.
- Байлгүй яах вэ. Манай Эзэн танд юугаа ч хайрлахгүй гэсэн
- Арай ч хэтэр нээ. Нөгөө авлига гэдэг нь болно. Болохгүй. Бид чинь ийм юм авах нь байтугай шоколад ч авч болохгүй ам тангарагтай улс. гээд огт юм авч үзээгүй хүний дүрд чадамгай тоглов.
Зам битүү, бөглөө их, газар хол. Энэ хугацаанд юу эсийг ярилцаж амжих билээ. Яг энэ машиныг авъя гэсэн үг унагаагүй ч авахаас өөр аргагүй болов. Авахгүй бол ер нь алуулах нь ээ. Аргагүй байдалд орсон Ганцэцэг:
- Хүний эрх хуулийн асуудал их нарийн! Хохирогч ирээд өөрөө гомдлоо аваад явах юм бол өөр хэрэг. Хэрэв авахгүй бол би хуулиа л барихаас өөр аргагүй гэвэл Авгай нааштай эргэсэн яриаг лавшруулан атгаж:
- Энэ талаар санаа зоволтгүй. Тэр хүүхний хүссэн болгоныг л биелүүлье. Харин та машинаа хэзээ өөрийн нэр дээр шилжүүлэх юм бэ? Маргааш өглөө замын цагдаагийн газар дээр уулзъя, тэгэх үү?
- Яасан зовлонтой юм бэ! Миний нэр дээр шилжүүлж болохгүй ш дээ.
- Тэгвэл та нэр шилжүүлэх хүнээ явуулчих. Бид хэний ч нэр дээр хамаагүй, дорно л шилжүүлээд өгье гэснээр лексус жийп Ганцэцэгийн гарт орж ирлээ.
Энэ өгөө, аваанаас Эзэн ямар ч хохиролгүй, харин ч бага зэргийн ашигтай гарч байгаа юм. Байгалмаагийн хоёр сарын цалин дээр нь нэмээд очих, ирэх зардал, гадаад паспортын үнэ, хохиролгүй болгоход үзүүлсэн мөнгөн тусламж, жийпний үнэ гээд бүх зардлыг тооцох юм бол тавин найман мянган дооллор. Хужаагаас авсан мөнгөнөөсөө хасаад үзэхээр хоёр мянган дооллорын ашигтай ажилласан гэсэн үг. Үүнээс урд болон цаашид хэчнээн сайхан цэврүү шиг охидын явуулсан, явуулахыг хэн мэдлээ.
Ер нь Монголд дунд зэргийн өгөө, аваа буюу авлига ийм л ханштай. Жийп машин, орон сууц, жижиг үйлдвэр. Үүнээс дээш ханш яривал газар нутгийн худалдаа, байгалийн баялаг, нефт, уул уурхай гээд л бидний мэдэхгүй, мэдэх ч ёсгүй асуудал босож ирнэ. Энэ ханшийг чөтгөр ч ирээд мэдэж чадахгүй. Авлигад авч байгаа зүйл нь ч харагдахгүй. Бүтээгдэхүүн хуваах, хувь процентоор үе дамжуулан эзэмших, гуравдагч орны банканд байгаа дансандаа шилжүүлэх гээд л олон сая дооллороор яригдана. Өөрөөр хэлбэл уул уурхайгаас гарч байгаа ашгийг улсад тэдэн хувь, нөгөө талд эдэн хувь, миний хувийн дансанд үлдсэн хувийг шилжүүл гэсэн үг. Энэ нь ганц удаа өгч, авалцаад зогсохгүй бүх л насаараа, удам дамжуулан, үүрд авч байна гэсэн үг. Үүнийгээ тэд лиценз гэж нэрлэнэ. Лиценз гэдэг маань “За” гэсэн үг буюу “Зөвшөөрөв” гэсэн үг юм. Хэрэв “Зөвшөөрөл” гээд хэлчих юм бол ард түмэн ойлгочихно. Болохгүй. Лиценз гэхээр “Ямар нэгэн юм өгч авалцаад л байна. Хэрэгтэй л юм байлгүй” гэж бид ойлгоод, мангартаад хоцорч байгаа юм. Энэ лиценз буюу “За” гэсэн үг бол “Уул уурхай, байгалын баялгаа таван жилийн хугацаанд үнэгүй аваад гар! Монголын хөрс шороог онгичиж байгаад алт, нефт, нүүрс юу л байна аваад яв! Зөвхөн миний дансанд л мөнгө шилжүүл! Нөхөн сэргээлт элдэв бусын илүү зардал гаргаад хэрэггүй. Тэгвэл миний хувь багасна” гэсэн үг дээ.
Хоёр хоногийн дараа Байгалмаа ирээд баярласан, талархсанаа илэрхийлэн, гомдлоо аваад явлаа. Чухам ямар буян үйлдэж гомдолгүй болгосон тухай хэн мэдээ. Тэвдэж явахад тэвнэ ч өгсөн баярлаад гомдолгүй болчихно шүү дээ. Харин Ганцэцэг алсыг харан, хойчийг бодон өөрийнх нь гараар “Гомдолгүй болгосон тул....” гэсэн үгийг оруулан баримт бичүүлж аваад үлдэв. Энэ нь жийпний асуудал босож ирэх юм бол “Би хамаагүй. Хохирогчид төлсөн төлбөр байх. Баримт нь энэ” гэсэн үгээр амыг нь үдээд, хөдөлшгүй баримт болох энэ цаасыг үзүүлээд цэвэр гарах
Эрдмийн хаалга бүлгээс
......... Цэвээн гуай нутагтаа ирээд хамаг л хөрөнгөө зарж эхлэв. Хот орсон хэрэг бүтсэн учир одоо хайрлах юм ердөө байсангүй. Хэнд хэдийг өгөх цаашид юу хийх бүх асуудал шийдэгдэж, өгөө авааны учир начир, үнэ цэнийг ярилцан тохиролцсон болохоор одоо түүнд зөвхөн мөнгө л хэрэгтэй байлаа. Энэ яриа хөөрөө, тохиролцоон дундаас хамгийн хэцүү нь Даваагийн ээж Цэнд. Бусад нь ч яах вэ. “Тэдийг өгвөл тэгж тус хүргэнэ. Чадахгүй бол хохь чинь!” гээд шуудхан хэлчхэж байгаа юм. Хотынхон ч ний нуугүй сайхан улс юмаа.
Цэнд авгай Цэвээн гуайг үнс шороогоор булан, хөөж туун хэд хоног хавьтуулахгүй байсан ч багаас занг нь мэдэх хүн болохоор эвтэйхэн хөлд нь сууж байгаад тохиролцоонд хүрч чадсан юм. Цэвээн гуай:
- Цэнд минь! Одоо бид яаж ч буян амлаж, бурхан бүтээгээд тэр хүнийг амилуулж чадахгүй. Амьд үлдсэнийгээ бодох ёстой. Чи миний хүүгийн амийг авлаа гээд юу хожих юм бэ. Юу ч хожихгүй. Тэртээ тэргүй бидний хийсэн нүглийг бурхан тэнгэр цээрлүүлээд өгнө. Чи харж л байгаарай! Одоо бид бие биенээ дийлэх гэж хий хоосон муудалцаад ямар ч ашиг тусыг олохгүй. Тэгсэнд орвол бие биедээ тус хүргээд, талийгаачийн хойчийг бодож буян үйлдсэн нь хамаагүй дээр. Би талийгаачийн хойтоход зориулан чиний хүссэн бүгдийг хийе, өгье. Хүний амийг хөрөнгөөр үнэлж болохгүй ч гэсэн үлдэж байгаа хэддээ өгөөжтэй хоцрох нь дээр байх гэж олон удаа ятгаж, сэнхрүүлсний эцэст Сумъяагийн хайртай жороо хүрэн морь, өөрийнхөө сөөм хэртэй хаш цагаан соруултай гаансаа таван сая төгрөгтэй өгөхөөр болж хариуд нь Цэнд авгай шүүх хуралд очихгүй, давж заалдахгүй ам өгсөн юм. Энэ бол хамгийн хэцүү тохиролцоо байлаа.
Өмгөөлөгчийн хөлс, шүүгчид өгөх мөнгө бүхий л эд зүйлс, үнэтэй цэнтэй болгоноо тооцоход хүрч байсан бол Цэнд авгайд өгөх таван сая төгрөг сох дутаж малаа бөөндөхөөс өөр аргагүйд хүргэв. Ингэхгүй бол тэр үгтэй хэлтэй авгай ихээхэн гай тарина гэдгийг мэдэж байлаа. Хэдэн мал сорчилж зарсан боловч шалиатай мөнгө болсонгүй. Гэвч яах вэ. Сая таван зуун мянган төрөг босгож чадлаа. Энэ бол шүүгчид өгөх мөнгө бүтлээ гэсэн үг. Цаана нь үлдэж байгаа мөнгийг босгоход хотоо харлуулахаас өөр замгүй болов. Авъя гэсэн нутгийн хүмүүс байвч хөндөөнийхөн мөнгө төгрөгөөр зутруу байдаг болохоор дараа өгөх, ноос ноолуурынхаа мөнгийг бүтэхээр өгөх, мах царцах үеэр өгөх гээд дандаа ирээдүйд бүтэх мөнгө л амлахаас бэлэн мөнгө тоолчих хүн одсонгүй. Цаг хугацаа ямар хүлээх биш. Шүүгчид амласан найман сарын хорин таван гэхэд л бүх зүйлийг ян тан зохицуулах ёстой.
Цаг хугацаанд шахагдаад хотоос яваа гурван залууд бүх малаа дөрвөн сая таван зууд бөөндөв. Сумъяа Даваад малаа зарсан шиг л туугаад явчих юм санасан чинь харин хотонд нь хүн харахын аргагүй бөөн ярга болов. Хурга ишиг ч үлдээлгүй бүгдийг нь нядаллаа.
Буянт малаа харсаар байж хядуулаад, хотоо харлуулж байгаадаа сэтгэл нь ёолсон Цэвээн гуай:
- Хурга ишгийг нь айлд тавиад хойтон жил болбол яасан юм бэ? Нялх амьтны амийг хорооно гэдэг чинь их нүгэл шүү дээ гэвэл том хутга барин, ханцуйгаа шамлаад хийж буй яргадаа улайрсан ченж:
- Ах минь! Энэ чинь хотод очоод бөөн мөнгө. Тун дор хаяад хиаман цехэд өгөхөд л танаас авсан үнээ хэд дахин барина. Гадаадын ресторануудад зарахад нялх малын мах бүр үнэтэй байдаг юм гээд цагаан шүдээ яралзуулан инээх нь жинхэнэ эрлэгийн элч ирсэн гэлтэй. Тэр залуу цус болсон гараа арай л энгэртээ арчилгүй:
- Хоёр, гурван ишиг хурганы төлөө хойтон жил ирнэ гэдэг чинь бензин тос гарцдаад бөөн зарлага. Зах зээлийн үед чинь тэгж үрэлгэн хандаж болохгүй. Нэг сумаар л хоёр туулай буудаад явахгүй бол нөгөө шатна гэдэг нь болно шүү дээ, ах минь гэхэд Цэвээн гуай өөрийн эрхгүй:
- Аа, бас нүгэлтэй юмаа. Хайран мал! гэж уулга алдахад нөгөө залуу:
- Та харуусах хэрэггүй. Тэрээ тэргүй энэ мал чинь одоо бидний өмч болсон болохоор танд нүгэл халдахгүй. Нүглийн хувьд бид үйлдэж байгаа юм чинь бидний л нүгэл. Бидэнд бол нүгэл халдахгүй ээ. Хийгээд сурчихсан юм чинь. Та харуусаад, харахад эвгүй байгаа бол гэртээ ороод сууж бай! гэхэд Цэвээн гуай:
- За тэгье дээ гээд газар шагайн гэрийн зүг алхав.
Халтар нохой нь гэрийнхээ хаяанд хэвтэж байснаа:
- Энэ юу бодоод байна аа? гэж асуух шиг гунигтай нүдээр түүнийг харлаа.
Хоол хүнс хийхэд энэ тэргээр гүйгээд л, хаяж өгсөн болгоныг шүүрч үмхээд л сүйд болдог амьтан энэ удаа тэгсэнгүй. “Би л энэнээс чинь амсаж нүгэл хураахгүй шүү! Амсах нь бүү хэл харах ч үгүй.” гэх шиг хошуугаа сугандаа хийн цагариглан хэвтэв. Ёстой нэг “Хүний урамд” гэж ярьдгаар нэг удаа ч босож, ийш тийш гүйн цус, сэвс үнэрлэсэнгүй. Нохой хүртэл юу болоод байгааг ойлгож, хүний хорвоогийн бузар явдалд оролцохгүйг хичээнэ.
Ханд хөгшнийг тогоо авахаар гарахад хайртай алаг үнээ нь түглаа дагуулаад ирчихсэн эзнээсээ аврал гуйх мэт зогсож байлаа.
- Хөж! Чи яваад өгөөч, эндээс. Туглаа дагуулаад хаашаа ч хамаагүй зугт! гээд хатсан аргалаар шидэн хөөхөд тэр цээжээрээ бага зэрэг сэжилснээ:
- Би төрсөн хотноосоо хаашаа ч явахгүй ээ. Үхсэн ч эндээ л үхье гэх шиг байрнаасаа хөдөлсөнгүй.
Ханд гуайн хацар дээгүүр халуун нулимс горхилон урсаж, сүүтэй алаг үнээгээ хүзүүгээр нь тэврэн халуун бүлээн цээжинд нь толгойгоо наалаа. Хүзүү толгойг нь маажин зогсож байтал ченж залуу цагаан шүдээ яралзуулан инээмсэглэсээр хүрч ирээд:
- Өө! Ашгүй. Та бариад зогсож байна уу? Танай мал ч баригдаж өгөхгүй ер нь догшин мал байна шүү гээд алаг үнээг нь хүзүүгээр нь олсоор оосорлов. Ханд гуай тэр залууг ханцуйгаараа саван:
- Хош гэм! Хайртай үнээгээ та нараар алуулахгүй гэвэл:
- Та тайвал бай! Нэгэнт л бидэнд зарчихсан болохоор бид яахаа мэдье. Одоо наймаа буцна ч гэж ярихгүй шүү гээд хөтлөөд явав.
Алаг үнээ нь эргэж нэг харснаа:
- Ханд минь! Би чамд олон жил сүү саалиа өгсөн. Одоо чамд тохойлдож байгаа гай зовлонг би амиараа хаахаас өөр яаж туслах билээ. Хүүгийн чинь амь миний аминаас хавьгүй үнэтэй шүү дээ гэх шиг зөөлөн мөөрчхөөд хөтлөгдөн явлаа.
Алаг үнээг хөтөлж явсан ченжийн араас хамт ирсэн залуу нь:
- Энэ тугалыг яах вэ? гэж энэ жил эхийгээ өвчиж төрсөн охин тугалыг заахад цаадах нь эргэж ч харалгүй:
- Аваад ир! Хамт гаргачихъя гэлээ.
Ханд гуай эхийгээ бараадан дагаж явсан тугалыг үргээн хөөгөөд:
- Та нар чинь ямар бузартай улс вэ? Энэ нялх амьтныг бас алах нь уу? Яаж болдог юм бэ. Нүгэл гэм гэвэл залуу:
- Эгч минь энэ чинь ресторанд маш өндөр үнэ хүрнэ. Гадаадынханд тугалын мах гэдэг чинь хамгийн дуртай мах байдаг юм гээд охин тугалыг хөлийн хурдаар хөөн барьж авлаа.
Ханд гуайн дотор муухай оргиод, хоёр нүд нь харанхуйлаад ирлээ. Авах гэж гарсан тогоогоо мартаад, гуйвж дайвсаар гэртээ оров. Орон дээрээ сууж жаахан тайвшраад өвгөнөө харснаа цохиод авмаар болов. Уур бухимдал, гомдол хорслоо ханилсан ханьдаа гаргадаг хорвоогийн жамаар:
- Чам шиг ийм бузар хэрэг үйлддэг хүн гэж байх уу? Халуун зунаар хотоо харлуулж, хамаг малаа нядлуулж байсан монгол хүн энэ хорвоо дээр хаана байна? Заяагүй амьтан! гээд л аашлах, загнахын дундуур баахан үглэв.
Цэвээн гуай тамхи баагиулан хүрэл зэс царайлан хэсэг сууснаа:
- Ханд минь! Амьд явбал алтан аяганаас ус ууна аа. Одоо чи бид хоёр хичнээн наслах вэ. Тэртээ тэргүй дууссан улс. Ганц хүүгийнхээ амийг аварч чадвал одоо юу ч болж байсан яах вэ гээд дуугаа хураачхав.
- Миний хүүгийн амь ийм л олон амьтны амьд хүрэх үнэтэй юм байлгүй дээ. Чи бид хоёрын аль насанд хийсэн үйлийн үр юм бол гээд тооно өөдөө харан залбирангаа:
- Ээ! Бурхан минь гэж өөрийн эрхгүй хэллээ.
Ирсэн хүмүүс ажил хэргээ дуусгаад аян замд гарахын өмнө орж ирэн цай ууцгаав. Алаг тугалыг хөлийн хурдаар хөөж барьж авсан залуу:
- Танайх энэ халтар нохойгоо зарахгүй биз ? гэж асуулаа.
- За бас яах нээ вэ? гэж Ханд гуайг гайхан асуухад:
- Солонгос ресторанд гайгүй үнэ хүрдэг юм аа.
- Нохой хүртэл иддэг хэрэг үү? Хотынхон чинь! гэж унтууцахад ирсэн хүмүүс нир... хийтэл инээлдэв.
Хоёр том ачааны машин тоос татуулан одоход хот нь харлаад, энд тэндгүй сэвс, цус болсон орчин дөрвөн ханатай хөдөөний бор гэрийг тэврэн үлдлээ. Махассан элээ, хэрээ эргэлдээд хүний нүдээр харамгүй энэ төрхийг тэвчиж суухын аргагүй болсон Цэвээн гуай зориг шулуудан, нуруугаа үүрсээр хөндий уруудан алхлаа. Одоо унах унаа ч үгүй үлдсэн болохоор алхаад байхаас өөр яах билээ. Халтар нохой нь түүнийг даган хэсэг шогшиход:
- Хойлоог! Гэртээ харь! гэж захирангуй хэлбэл, сүүлгээ хондлой дээрээ хаячхаад араас нь гүйж явсан нохой:
- Яах юм бэ? Одоо надад хийх ажил байхгүй шүү дээ гэх шиг эзнээ харснаа урамгүй хан буцав.
Хойлог ерөөсөө хотоо хаяж явдаггүй нохой. Ирсэн зочныг угтаж авчхаад л гэрийн сүүдэр бараадан хэвтээд байхаас сав л хийвэл дагах гээд байдаггүй юм. Хаяа нэг юманд дагуулж явбал бөөн баяр. Урд нь орж гүйгээд л, түрүүлж даваан дээр гараад л, урд нь юу болж байгааг, ямар аюул занал учирч болохыг эргэж ирж хэлээд л сүйд болно. Энэ удаа тэр дуудаагүй байхад дагасан нь бүхий л хэрэг явдлыг хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгож байгаа бололтой. Цэвээн гуай олон салаа зам дээр ирээд нэг өвдгөө нугалан сууж тамхи уугиулж эхлэв.
Хоёр цагийн дараа Цэвээн гуайнх дөрвөн хантай гэрээ ачаалаад, Хойлгоо ачаан дээрээ уяад хотын зүг нүүлээ. Хотод очоод буух газар тодорхой. Бэрийнхээ хаяанд бууна. Бэрийнх нь Нарангийн энгэрт, яг шарилын дэргэд. Өөр буух газар байхгүй юм чинь. Өргөж авах айл олдоогүй өнчин хоцорсон хүүхэд шиг, өөд нь татах эзэнгүй өнөөгийн Монгол оронд өөр яах билээ. Гүрийхээс л биш.

 

 



( Сэтгэгдэл бичих? | Бусад | Оноо: 0/0 | Мэдээ, мэдээлэл )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Loading
Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 188 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-028.JPG
Хэмжээс: 600x450 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2410


erd-006.JPG
Хэмжээс: 600x450 61k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3081

Зураач : Б.Хонгорзул
khongor005.jpg
Хэмжээс: 600x538 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3430


Агуулга
Баасан, 2016.10.07
· Ш.Солонго : Хуучин нөхөр
· Б.Төгсгэрэл : Сэрэмж
Пүрэв, 2016.10.06
· Б.Төгсгэрэл : Зөв тэсрэлт
Мягмар, 2016.10.04
· Оноосон тавилан
Бямба, 2016.10.01
· Өвөр монголд төрсөн
Пүрэв, 2016.09.29
· Б.Улаанхүү : Үндэсний дөрвөн мөрт минь
Лхагва, 2016.09.28
· Н.Өлзийтэлгэр : Манайхан
Бямба, 2016.09.10
· Н.Тайванжаргал : Аав шүтээн
· Н.Тайванжаргал : Номын дэлгүүр
Баасан, 2016.08.12
· Б.Улаанхүү : Сумъяад
Бямба, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
· Б.Улаанхүү : : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
· Б.Улаанхүү : Их хурдын түрүү магнай мөнгөн шагайн хүрэн
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
· Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
· Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Лхагва, 2016.05.11
· ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Бямба, 2016.04.23
· А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2016.03.29
· Энэ чинь хэн нэгэн биш Пүрэв баавай шүү дээ
Ням, 2016.03.20
· Д.Сосор : Миний муу эжий
· Д.Сосор : Бүргэд хаалга
· Д.Сосор : Хар харцагын ЛОДЖЕ КАЗИНО
Баасан, 2016.03.18
· Б.Сүхбаатар : Морин дээр
Мягмар, 2016.03.15
· Бодол
Даваа, 2016.03.14
· Ш. Дулмаа : Газар шороондоо би хайртай
Мягмар, 2016.03.08
· Би сайхан бүсгүй
· Ш.Гүрбазар : Ижий танаа
Даваа, 2016.03.07
· Өөрсдөдөө зориулав
· Тарчлал
Мягмар, 2016.03.01
· Н.Тайванжаргал : Эх
· Н.Тайванжаргал : Ээждээ л залбир
Мягмар, 2016.02.23
· Б.Улаанхүү : МӨНХ ТЭНГЭРИЙН ЦУУТАЙ ХАЛИУН
Мягмар, 2016.02.09
· Гунигаа нуусан ч нулимсаа чамаас нуугаагүй ...
Даваа, 2016.02.08
· Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Пүрэв, 2016.02.04
· Дайлал хайлил

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn