Ирсэн зүгтээ өндийхөд Хацар илбэх салхин,нулимс тээгээд одоход Хагсарч онгосон талдаа бороо болон асгарч Ханалаа гээд түлхэхэд нь,нар болон залгилаад Хашгирч ургах цэцгэн дунд хаан суумаар бодогдоно Ирсэн зүгтээ өндийхөд Хүлгийн шанхнаас үсчих хөлсөн дуслууд бөмбөрөн Хүний үнэр тээгээд хөрсөн дээгүүр солонгороход Хүрэн толгойн сүүдэр хүүшлэн дөхөж бараадахад Хүү нь болсон нутагтаан хүнээрээ үлдмээр бодогдоно Ирсэн зүгтээ өндийхөд Уулын хөх салхины өнгө нь хэвээр харагдаад Урьд эртийн домог урдуур хойгуур хөглөрөхөд Урсан өнгөрсөн жилүүд, хураасан адуу шиг пижигнээд Унасан морь дугтрахад цалам шидмээр бодогдоно Ирсэн зүгтээ өндийхөд Талын салхинд боссон таанын үнэр дэгдэж Тархин аглагт даяанчлагч бурхны үртэй золгоход Төөлөх биены жаргалд,тоолох нас хоргодон Тэнгэрийн нарыг хөтөлж очоод,тоонондоо уямаар бодогдоно Ирсэн зүгтээ өндийхөд Голын цэнхэр салхин, галын үнэр тээгээд Газрын холд дэргэсэн, хүлгийн чихэнд сортолзоход Гаднаан саравчлан зогсохгүй ижий минь гэнэт бодогдоод Гарын хуруунд суларсан жолоо чангалан гэлдрэв би Б.Сүхбаатар
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-160.JPG Хэмжээс: 600x450 30k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2407
Төв шуудан Хэмжээс: 600x450 89k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3215
mongolia2007year-237.JPG Хэмжээс: 600x450 175k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3146
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: